Олон жил урлагт хүчин зүтгэж яваа, хүчирхэг хоолойтой дуучдын нэг МУСТА Ц.Хулан сүүлийн үед джаз төрлөөр дагнан дуулах болсон гэдгийг нь уншигчид мэдэх бизээ. Тэгвэл джаз хөгжим сонсох дуртай, джаз хөгжмийн хорхойтнуудад дуулгах сайхан мэдээ байна. Дуучин Ц.Хулан өөрийн бие даасан “My world” уран бүтээлийн тоглолтоо ирэх даваа гарагт үзэгч сонсогчдодоо толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр тоглолтондоо гадаадын джаз болон өөрийн орны кино жүжгийн дуунуудаас хөтөлбөртөө оруулсан нь улам ч сонирхолтой болгож байгаа юм. Тоглолтонд урилгаар МУСТА Б.Цэдвээ, Т.Амина, Л.Насанбуян, Н.Наранбаатар болон “Voice group” оролцож тэрхүү үдшийг джаз дуугаар цэнгүүлсэн, джаз дууны үдэш байх ажээ. Тоглолт энэ сарын 11-нд 19:00 цагаас Филармонийн концертын танхимд ганцхан удаа болох юм. Харин тоглолтын тасалбарын хувьд 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Тоглолтонд дуулагдах дуунууд:
• Аав ээж хоёр минь
• Нэг биений хоёр зүрх
• Надад өгөөгүй хайр
• Чиний эзгүйд
• Хайраа би
• Love me tender
• Unchained melody
• Besame mucho
• For sentimental reasons
• My way
• What a wonderful world



















































