Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл

2013-11-10
0
ЖИРГЭХ

indexЭмэгтэй хүн бүр гоо сайхандаа зориулж өдөрт 30-аас дээш үйлдэл хийдэг гэнэ. Тэгсэн хирнээ тэдний дундаас хөмсгөө байнга зулгаах, гялалзуулагчтай тень түрхэх зэрэгхэнийг бол хийхгүй байсан ч болно. Харин юу юуг хийхдээ огтхон ч залхуурч болохгүй вэ? Энэ жагсаалт дунд бидний “за, яахав” гээд алгасчихдаг зүйл ч олон байна шүү.


1. Будгаа арилгаж нүүрээ цэвэрлэлгүй унтахаас. Нэг шөнө будгаа арилгалгүй унтахад 14 хоногоор хөгширдөг.

2. Гэртээ орж ирээд хувцсаа солихоос. Хувцсаа сэлгэнэ гэдэг бол нэг ёсоор биеэ амрааж байгаа хэрэг. Гэртээ байхдаа аль болох хөхний даруулгагүй байж, хоёр хөөрхнийгөө суллаж байгаарай. Бие шалтгаангүйгээр хөших, хичнээн их унтсан ч бүрэн амарч чадахгүй байх нь өдөржин нэг хувцастайгаа явснаас хамааралтай ч байх магадлалтай.

3. Өдөр бүр хүзүүгээ арчилж, чийгшүүлэхээс. Нүүрнийхээ арьсыг арчилсан ч хүзүүгээ үрчлээтэхээс сэргийлэхгүй бол толийж, гөлийсөн нүүрний чинь дороос, "тэр" насыг чинь шууд л хэлээд өгөх болно.

4.
Усанд орчихоод биеэ тослохоос. Эмэгтэй хүний арьс төрөлхийн булбарай байдаг ч арчилгаа хэрэгтэй. Ялангуяа бүлээн усанд орж нүх нь нээгдсэний дараа тосолвол сайн шингэдэг. Биеэ бүрэн сайн тослож хэвшвэл арьсны биржгэр, тогтсон сайр, хөлний эвэр зэргээс сэргийлж болно.

5. Нүднийхээ будгийг тусад нь арилгахаас. Зовхинд тусгай арчилгаа хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэнд л хамгийн тансаг бүхэн түрхэгдэх ёстой юм.

6.
Долоо хоногт дор хаяж нэг удаа тэжээлийн маск тавихаас. Маск бол бүх бүтээгдэхүүний хаан юм. Нүүрээ цэвэрлэж чийгшүүлэхээс гадна тогтмол тэжээл өгөх ёстой. Харин хамгийн сайн тэжээл өгөх арга бол зүгээр л тос түрхээд орхих биш, байгалийн гаралтай маск тавих мөн.

7.
14 хоногт нэг удаа гоо сайхны салонд орохоос. Цалин болгон дээрээсээ салонд ороод байвал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарах хэрэг ч гарахгүй. Салонд ойр ойрхон орох тусам, үйлчилгээ нь улам сайн нөлөөлдөг.

8. Үсэндээ тос түрхэхээс. Үс бол арьстай л ижил. Гялалзаж намирахын тулд түүнд цэвэрлэгээ, ангижруулалтаас гадна тэжээл шаарддаг.

9. Нүүрнийхээ арьсанд хүрэхээс өмнө гараа угаахаас. Хүний гарын хуруунд хэдэн мянган бактери агуулагддаг. Тэд бүгд чиний цэмцгэр, өөгүй нүүрэнд хүрнэ гээд бод доо?

10.
Нунтаг энгэсэгний порлон, багсаа цэвэрлэхээс. Арьсны гадна талд хичнээн хэмжээний бохирдол хуримтлагдаж байгаа нь ойлгомжтой. Харин түүнд өдөр бүр ямар нэг хэмжээгээр хүрдэг будгийн хэрэгслээ байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Ялангуяа үс, порлоноор хийгдсэн нян амархан үржих боломжтой хэрэгслүүдийг мартаж болохгүй. Порлоныг нэг удаагийнх гээд, хэрэглэж байгаад муудахаар нь хаядаг зуршилтай эмэгтэйг би таних юм байна. Хэрвээ чи ч бас тэгдэг бол, чиний гоо сайхны порлон аяга таваг угаагч порлон биш гэдгийг санаарай.

11. Сормуусны будгаа тогтмол солихоос. Ямар ч сормуусны будагны дээд талын хэрэглээ л 3 сар байх ёстой байдаг. Үүнээс хэтэрвэл будаг нь дуусаагүй ч, багс нь өөртөө нян нэмж тээвэрлэсээр байдаг. Нүд чинь аргаж, улайх нь ихсээд байгаа бол будгаа хэзээ хэрэглэж эхэлснээ нэг санаад үзвэл ямар вэ?

12
. Нүүр гар, ванны алчуур, орны даавуунуудаа байнга угаахаас. Хүний арьс байнга гууждаг. Ялангуяа шөнийн цагаар унтах хооронд. Ор хөнжлийн даавуугаа байнга угаахгүй бол гуужиж үхэжсэн арьсан дээрээ хэвтсээр байна гэсэн үг. Харин бие, гарын алчуурын хувьд бүрэн цэвэрлэгдээгүй үлдсэн арьсан дээрх бохирдлыг авдаг учраас 3-4 хоногт угааж байгаарай.

13. Гарахаасаа өмнө нарны тосоо түрхэхээс. Өвөл, хавар, намар, зун нарны тосыг байнга хэрэглэ. Нар бидний дээрээс тусч байгаа л бол хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй. Хэт ягаан туяа арьсны чинь уян хатан чанарыг нь алдагдуулах гээд отоод байж байдаг юм шүү.

14. Оройдоо шөнийн тосоо түрхэхээс. Хамгийн үр дүнтэй арьс арчилгаа юу гээч? Тэр бол шөнийн тос. Сайтар цэвэрлэж чийгшүүлчихээд хүний арьсанд нөхөн сэргээлт явагдаж байх үед тэжээл өгдөг хэрэг.

15. Хумсны будгийг ойр ойр солихоос. Нэг хумсны будгийг гурван сараас илүү хугацаанд байлгах нь тийм ч сайн зүйл биш. Өтгөрөөгүй ч гэсэн химийн урвал явагдсан байдаг.

16. Гарахаасаа өмнө үсээ сайн хатаахаас. Нойтон үстэй гарч болохгүй шүү. Тархины судас болон мэдрэлийн судлуудад цочрол өгч, толгой чинь шалтгаангүйгээр өвддөг болохоос гадна үс чинь хугарамтгай болно.

17. Өглөөний цайгаа уучихаад гарахаас. Орой хоол идэхгүй байж болно харин өглөөний цайгаа уухгүй байж болохгүй. Ходоодоо хайрла. Ходоодонд чинь явагдаж байгаа бүхэн нүүр, биен дээр чинь “тайлангаа” тавьж байдаг.

18. Шинэхэн худалдаж авсан дотуур хувцсаа угааж өмсөхөөс. Цоо шинэ байж болно л доо. Гэхдээ дэлгүүрийн лангуун дээр хэр удаж, хичнээн хүмүүс барьж үзсэнийг чи мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй зүйлээ эмзэг эрхтэндээ шууд хүргэхдээ итгэлтэй байна уу?

19. Толинд хараад өөртөө инээмсэглэл бэлэглэхээсээ хэзээ ч битгий залхуурч байгаарай. Яагаад гэвэл тэр өдрийн урам зориг, инээмсэглэлийг хамгийн түрүүнд чи л өөртөө өгч чадна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zz (182.160.37.1)
    bayrlalaa bugdiin sanuulsand...
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
    3 цаг 19 мин
  • Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    3 цаг 23 мин
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
    3 цаг 32 мин
  • Шинийн 1-нд нийслэлд 11 сая гаруй зорчилт бүртгэгджээ
    3 цаг 57 мин
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 47 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    Өчигдөр 13 цаг 35 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    Өчигдөр 07 цаг 34 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    Өчигдөр 07 цаг 24 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    Уржигдар 21 цаг 02 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    Уржигдар 19 цаг 19 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    Уржигдар 15 цаг 01 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    Уржигдар 12 цаг 06 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    Уржигдар 11 цаг 33 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК