Манай улсад дөрөв дэх жилдээ болж буй Европын холбооны кино өдрүүд энэ сарын 17-21-ныг дуустал Black box театрт болох гэж байна. Тус наадмыг Black box театр болон Глоб интернэшнл ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадмаар манай улстай найрсаг харилцаатай Европын 11 улсын шилдэг киног дэлгэн үзүүлэх юм.Кино өдрүүдийн салхийг "УБ лам" хэмээх Латви, Их британи, Монгол гурван улсын хамтарсан бүтээл хагална. Уг кинонд ээж дүүгээ асрах үүрэг хүлээсэн 12 настай Галаа хүүгийн тухай өгүүлдэг аж. Наадмын өдрүүдээр гарч буй бүх киног Black box театрын тайзнаа үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой. Ингээд тус наадмын үеэр гарах кинонууд хэзээ хэдэн цагаас гарахыг та бүхэнд танилцуулж байна.
Анар




















































Сэтгэгдэл (1)