“Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-аас тун удахгүй болох шинэ жилийн баярт зориулсан нэгэн өвөрмөц тоглолтыг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тэд дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа буюу “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоуг ирэх сарын 7-ноос эхлэн АСА циркийн тайзнаа тавих юм.
Долоо хоногийн үргэлжлэх мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлынхаа байршилаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөг бөгөөд VIP суудлын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн “11-99” дугаарт залгаж тасалбараа үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.
24tsag.mn




















































