“Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина” “Өвлийн шөнө” зэрэг дуунуудаараа хөгжим сонирхогчдын зүрх сэтгэлд хоногшсон “Freezone” хамтлагийн залуус 15 жилийн ойн тоглолтоо ирэх сарын 07-нд ганцхан удаа UB паласийн концертийн их танхимд тоглох гэж байна. Түүнчлэн тэд шинэ цомгоо оны дараа худалдаанд гаргах бөгөөд цомогт хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь багтсан аж. Хамтлагийнхан одоогоор тоглолт болон цомгийнхоо нэрийг өгч амжаагүй байгаа гэнэ.
Тоглолтын тасалбар 30-40 мянган төгрөгний үнэтэйгээр “Easyticket.mn”-ээр худалдаалагдаж байна.




















































