Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүчингийн тухай 24 баримт: Хохирогч охидын 56,7 хувь нь ураг төрлийн хүчинд автдаг

2013-11-20
0
ЖИРГЭХ
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг элдвээр хуурч мэхлэн хүчирхийлэх гэмт хэргийн гаралт өссөөр байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл 24tsag.mn сайт урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэргийн Монгол дахь нөхцөл байдлын тухай 24 баримтыг хүргэж байна.
7aed87d5d6bb04bcbigСүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг элдвээр хуурч мэхлэн хүчирхийлэх гэмт хэргийн гаралт өссөөр байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл 24tsag.mn сайт урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэргийн Монгол дахь нөхцөл байдлын тухай 24 баримтыг хүргэж байна.

Энэ талаарх тооцоо судалгаа бараг хийгддэггүй

1.    Сүүлийн арав гаруй жилийн дундажаар авч үзвэл жилдээ 300 гаруй хүчин гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шийдвэрлэгддэг.

2.    Улсын хэмжээнд 2010 онд 342, 2011 онд 367, 2012 оны эхний есөн сарын байдлаар 237 хүчингий гэмт хэрэг гарчээ.

3.    Харин нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2012 он эхний 10 сарын байдлаар 137, энэ оны эхний 10 сарын байдлаар 159 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

4.    Охидын хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Гүнж төв” ТББ байгууллагын мэдээлэлд “Хохирогч охидын дунд хийсэн судалгаагаар 56,7 хувь нь ураг төрлийн хүчин 29,7 хувь нь болзооны хүчин, 13,6 хувь нь гудамж талбайн хүчингийн хохирогч болсон байна” гэжээ.

5.    Түүнчлэн тус төвийн хийсэн судалгаанд ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 14,3 хувь нь төрсөн эцэг, 57,2 хувь нь хойд эцэг, 4,7 хувь нь төрсөн ах, 23,8 хувь нь төрөл садангийн холбоотой хүмүүс байсан гэнэ.


6.    Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар 54 бүртгэгджээ.

7.    Энэ гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэгийг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байдаг.

8.    Хүчингийн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд нарийвчлан мэдээллэхээс татгалздаг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд сөрөг нөлөөтэй.

9.    Энэ гэмт хэргийг ураг төрлийн хүчин, болзооны хүчин, гудамж талбайн хүчин, гэрлэгсэдийн хүчин гэх зэргээр дөрөв ангилдаг бөгөөд эдгээрээс “Гэрлэгсэдийн хүчин”-гийн хэргээр өнөөг хүртэл ганц л хэрэг шийдэгдсэн байдаг.

Мэргэжилтнүүд ярьж байна...


10.    Equality now байгууллагын тэргүүн Таина Биен-Айм “Том зургаар харвал эмэгтэйчүүд өөрийгөө аюулгүй байдалд байгаа гэж бүрэн төгс бодох нэг ч улс алга” гэжээ.

11.    Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь хувийн болон ноцтой шалтгаанаар бусдад бараг хэлдэггүй. Гэмт хэрэгтэн ихэвчлэн хохирогчийн ойр дотны хүн байхын дээр эдийн засгийн болоод ёс суртахууны хувьд эрх мэдэлтэй нэгэн байдаг тул дарагдаад өнгөрдөг.

12.    Ураг төрлийн хүчингийн хохирогчдын ихэнх нь ийм байдалтай яваад олон жил болчихсон байдаг. Ойр дотных нь хүн учраас өрөвдөж хайрладаг ч юмуу мөнгө төгрөгийн асуудалд орж магадгүй гэх мэтээр хаацайлж явсаар удчихдаг. Хамгийн гол нь эдгээр хүмүүс цагдаагийн байгууллага болоод ХЭҮТ-д өөрсдөө хандаж байсан нь бараг л үгүй. Хүчирхийлж байсан этгээд нь өөр хэн нэгнийг хүчирхийлснээс олон жил дарагдаж байсан хэрэг нийтэд ил болох нь олонтаа.384909351e9432115c0b51

13.    Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүд хэнд хандаж юу гэж хэлэхээ мэддэггүй. Магадгүй сургууль цэцэрлэгтээ явахгүй, үг дуу цөөтэй болох байдал гэнэт илрэх юм бол тэр хүүхэд цаагуураа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхыг үгүйсгэхгүй.

14.    Хүчингийн гэмт хэргийн золиос болсон хүмүүст өнөөдөр сэтгэлзүйн туслалцааг зөв хүргэж чадахгүй байна. Энэ байдлаас болж хүчингийн хэргийн хохирогч болсон хүн нийгэмшиж чадахгүй нийгмээс холддог. Цаашлаад энэ байдалтайгаа дасан зохицож биеэ үнэлэгч болох тохиолдол ч байдаг. Нөгөөтэйгүүр эр хүнийг харж чадахаа байж,  айж эмээн, энэ байдлаасаа болж амиа хорлож  байсан тохиолдол ч нэг бус удаа гарч байжээ.

15.    Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүд ихэвчлэн сургуулийн орчинд гаж сэдлээр үйлдсэн байдаг.

16.    Шоронгоос суллагдсан хүмүүс хүчингийн гэмт хэрэг үйлдэх нь их байдаг.  Энэ нь нийгэмшиж чадахгүй байх, шоронгийн зан үйлд суралцсан байдагтай холбоотой.

17.    Болзооны хүчингийн хохирогч нь ихэвчлэн залуу охид байдаг бөгөөд хүчирхийлэгч нь хохирогчтой болзогч байх ба уулзаж, болзож байх үед энэ гэмт хэрэг үйлдэгддэг. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг хүчирхийлэгчийн эсвэл хохирогчийн орон гэр, орц, зугаа цэнгээний газар, эсвэл унаа машинд голчлон үйлдэгддэг байна.

Шинэ төрлийн хүчингийн гэмт хэргүүдэд эрх зүйн орчин байхгүй учир хэрэгтэн ял шийтгэл хүлээдэггүй

18.    1911 оны хувьсгалын үеэр эрдэмтэн Майский Монголд хэдэн түшмэлтэй уулзах үеэрээ эрх зүйн хувьд хүчиндэх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэгийг тэднээс асуужээ. Энэ асуултанд ноёдууд хариулж чадаагүй гэдэг. Учир нь тухайн үед энэ төрлийн гэмт хэрэгт ямар нэгэн ял шийтгэл оногдуулдаггүй байв.

19.    Одоо хүчингийн гэмт хэргийн хохирогч долоон шат дамжлагыг давж гэмээ нь сая хэрэгтэнд зохих ялыг нь үүрүүлдэг.

20.    Түүнчлэн болзооны үеийн хүчингийн гэмт хэргийг ихэнх тохиолдолд хохирогчийн биеэ авч яваа байдал нөлөөлсөн гэж үзэн, гэмт хэргийг хөнгөрүүлэх буюу хэрэгсэхгүй болгодог. Учир нь хохирогч болзоонд очсоноороо бэлгийн харьцаанд орохыг "зөвшөөрсөн" хэмээн тооцогдож, өөрөө буруутгагдах шалтгаан болдог байна.

шүүх алх21.    Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар хүчингийн хэргийг 125, 126 гэсэн хоёр зүйл ангиар шийддэг.

•    125 дугаар зүйл буюу “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэн тодотголтой хэсэгт хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн, биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан тохуурхаж доромжлон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 2-5 хүртэлх жилийн хугацаатайгаар хорих тухай заасан байдаг. Түүнчлэн энэ зүйлд хэргийг хүндрүүлэн авч үзэх тухай дурьдахдаа давтан үйлдсэн хохирогчид хор уршиг учруулсан насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ хангасан бол 5-10 жилийн хүртэл, 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил, эсхүл цаазаар авах ялаар шийтгэнэ гэжээ.

•    126 дугаар зүйл буюу “Хүчиндэх” зүйл ангиар насанд хүрээгүй хүн, албан тушаал, албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчиндсэн бол 5-10 жил хүртэл, 14-өөс доош насны хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил эсхүл цаазаар авах ялаар шийтгэдэг аж.

22.     Харин шинээр батлагдах гэж буй Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүчингийн хэргийг илүү өргөн хүрээнд авч үзэн, нарийвчлан тусгасан байна. Ингэхдээ юуг хүчиндэх гэж үзэх бэлгийн шинжтэй дарамт гэж үзэх бэлгийн мөлжлөг гэж үзэх гэдгээ тодорхой ялгаж зааглаж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн жишээ баримтууд: 13 настнууд гэмт этгээдүүдийн бай болжээ


23.    Өнгөрөгч сарын 9-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 13 настай М-ийг 30 орчим насны эрэгтэй машиндаа хуурч суулгаад хээр аваачин хүчиндсэн хэрэг гарчээ. Энэ хэргийг шалгах явцад хэрэгтэн дахин хэрэг үйлдсэн бөгөөд өнгөрч сарын 21-ний өдөр мөн л Төв аймгийн нутаг дэвсгэрт 13 настай Ц, Х нарыг дээрхийн адил хуурч мэхлэн машиндаа суулгаад хээр аваачиж хүчирхийлсэн байна. Цагдаагийн байгууллагынхан хэрэгтэнг илрүүлсэн бөгөөд хэрэгтэн СХД-ийн 26 дугаар хороонд оршин суудаг Т гэгч байсан аж.

24.    Энэ сарын 7-8-нд шилжих шөнө 13 настай эмэгтэй М нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны орчим явж байхад нь марк дугаар тодорхойгүй, хар өнгийн автомашинтай үл таних эрэгтэй машиндаа суулган Богд уулын Бага тэнгэрийн аманд аваачиж хүчиндсэн байна. Тухайн хэргийг 25 настай Б гэгч үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

24tsag.mn
image

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг элдвээр хуурч мэхлэн хүчирхийлэх гэмт хэргийн гаралт өссөөр байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл 24tsag.mn сайт урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэргийн Монгол дахь нөхцөл байдлын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Эрмүүн (203.91.115.43)
    Эээ
    2018 оны 08 сарын 02 | Хариулах
  • hunchingiin heregiin yl changalah heregt (202.9.40.12)
    Zochin
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.218.13)
    бэлгэвчтэйгээр унтсан бол хүчиндсэнд тооцно биз дээ
    2017 оны 03 сарын 03 | Хариулах
  • х (103.10.21.66)
    Өөрсдөө гэм нүглээ үүрэх байлгүй дээ хог шаарнууд
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • NICK (103.10.22.40)
    IIM YM HIICHEED AMID YWHAAS GUTDAGGUI YM BAIH DAA MALNAAS DOR MUU NOWSHNUUD HUNII TSETSEG TSEWRUU SHIG NYALH OHIDIG YAJ TEGJ CHADDAG BNAA SHUUD TSAAZAR AWBAL TAARNA
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • зочин (202.21.120.242)
    хуулиндаа 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж заагаад 14 нас хүрсэн хүүхдийг хүчиндсэн бол ял бага авдаг нь үндсэн хуулиа зөрчсөн заалт байна
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • rutar (112.72.13.57)
    yag zov!taigan bolgox n xamgiin shildeg arga!!!ye udmaaraa surgamj avna!!!yalanguya torson etseg nertei malaas dor oyuni xomsdoltnuudig!niigmiig tseverleeeeeecheeeee!
    2014 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.184.40)
    taigan bolgovol taarna, uchir ni huchingiin hereg uildsen hun ug uildliig dahin f=davtah magadlal ondor, barag zasardaggui gej hlj bolno
    2014 оны 02 сарын 11 | Хариулах
  • hvb (202.70.46.200)
    baliar novshnuud
    2014 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    хүчингийн гэмт хэргийн ял нь хөнгөн байнаа,иймд хатуу чанга болгох хэрэгтэй
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    14 цаг 50 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    15 цаг 56 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    17 цаг 25 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    18 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    19 цаг 2 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    19 цаг 21 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    19 цаг 56 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    21 цаг 5 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    21 цаг 23 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    21 цаг 55 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    22 цаг 1 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    22 цаг 8 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК