Улс тунхагласны баярт зориулан НАМЗХ, Монголын зохиолчдын эвлэл хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулна. Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэхээр энэхүү намдыг хийдэг уламжлалтай. Харин тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордонд хүлээн авах юм байна. Наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцоно.
Тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүртэл Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод авчирч өгөх, эсвэл sg@namzh.mn хаягаар хүлээн авна.
Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 20 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 20 яруу найрагчаас дараагийн шатанд 10 яруу найрагч, 10-аас сүүлийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж 1-5 байр эзлүүлэх аж.




















































