Энэ сарын 23, 24-нд Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдох чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын тэмцээнд ОУХМ Э.Ням-Очир тэргүүтэй манай улсын баг тамирчид урилгаар оролцох гэж байна. Ингэхдээ энэ жилийн тив, дэлхийн аварга шалгаруулах болон “Гран при”
цувралд тэмцээнээс медаль хүртсэн 35 орны 300 гаруй тамирчинг нэр заан
урьсан аж.Зургаа дахь удаагаа болж байгаа энэхүү тэмцээн гурван төрлөөр болно. Манай тамирчдын багийн ахлагчаар МЧАХ-ны холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Шүүгчээр тус холбооны нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар болон Б.Батбаяр, З.Дүвчин нарын дасгалжуулагч явах юм байна.
Энэ удаагийн тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд таван мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд хоёр мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.




















































