Монголын рок попын түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг “Хурд” хамтлаг энэ сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэд ойн баяртаа зориулж 20 жилийн түүх өгүүлсэн ном, баримтат кино, “Хурд” гэсэн аккустик банзан гитар, футболк, малгай, гинж, зүүлт, хуанли зэрэг бүтээлүүдийг бэлэн болгоод байгаа. Үүгээр ч зогсохгүй тэд Монголдоо төдийгүй Азийн рок, попын хамтлаг, дуучдын дундаас анхлан алтан пянзаа гаргасан хамтлаг болжээ. АНУ-д л хийгддэг энэхүү алтан пянзыг "Хурд" хамтлагийн өмнө алдарт дуучин "Лэди Гага" гаргасан юм.





















































Сэтгэгдэл (1)