Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн аварга шалгаруулах тэмцээн маргааш спортын төв ордонд эхлэнэ. Энэ удаагийн супер лигт өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд”, “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “SBL Хүлэгүүд”, “Их-өргөө Аравтууд”, “Гурван Тамир”, “Альянс Тех Харцагууд”-аас гадна, өнгөрсөн улирлын Спрайт Супер лигийн аварга “Монторх” зэрэг долоон баг дэвшин оролцох юм. Мөн энэ удаагийн супер лигт оролцохоор АНУ-аас 15-18 легионер тоглогч хүрэлцэн ирэх бөгөөд тамирчдын эхний таван тоглогч өнөөдөр Монголд иржээ.
Тэдний заримыг товч танилцуулбал:
-Aundra Williams 1989 онд төрсөн. 208 см өндөртэй. Marshall university, ABL лигт тоглож байсан.
-Corey Boone энэ жил 25 настай. 206 метр өндөр. Alvernia University, америкийн нэгдсэн улсын EBA лигийн Harrisbury Horizon багт тоглож байсан.
-Christopher Moore 1988 онд төрсөн. 206 см өндөр, 90 кг жинтэй. Өмнө нь ABA лигийн Atlanta Wildcats, мөн австралийн Pro Shoalharon tigers багт тоглож байсан.
-Corey Bethea 1986 онд төрсөн. 193 өндөр 80 кг жинтэй. West Virgina university, Semi pro Deleware Destroyers багт тоглож байсан.
Үндэсний Супер Лигийн нээлтийн тоглолт маргааш 17:00 цагаас спортын төв ордонд “Увс эрдэнэдрийлинг Ригс”, “Улаанбаатар Альянс Тех Харцага” багуудын тоглолтоор эхэлнэ.




















































