ОХУ-ын Санкт-Петербург хотноо Самбо бөхийн 37 дахь удаагийн ДАШТ маргааш эхлэх гэж байна. Гурван хоног үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-д оролцох 80 хүний бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид өчигдөр ОХУ-ыг зорьсон юм. Энэ тэмцээнд оролцох манай эмэгтэй тамирчид 48-аас +80 кг-ийн жинд өрсөлдөх бол эрэгтэй тамирчид 50-аас +100 кг-ийн жинд хүчээ үзнэ.
Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ Ц.Цэрэнханд, ОУХМ Т.Баттөгс, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ н.Ууганбаатар тэргүүтэй самбо бөхийн шилдэг тамирчид оролцож байгаа учир медалийн буухиа тасрахгүй биз ээ.





















































Сэтгэгдэл (1)