“Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан “...Өчигдөр, Өнөөдөр, Маргааш...” тоглолт өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болно.Монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх энэхүү тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Мөн тоглолтонд дуулагдах дуунууд 100% амьд эгшиглэх бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн дугаралт, найруулга нь мэргэжлийн өндөр түвшинд байх гэнэ.




















































