Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тендерээс нь их хэмжээний мөнгө идсэн гэх торгуулийн төхөөрөмжийн тухай 24 баримт

2013-12-14
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем”  байгуулах ажлыг зохион байгуулж байгаа.  Тэгвэл энэхүү системийн талаар 24 баримтыг хүргэж байна.
f491e20ccec0910coriginalЕрөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем”  байгуулах ажлыг зохион байгуулж байгаа.  Тэгвэл энэхүү системийн талаар 24 баримтыг хүргэж байна.

1.    Системийг нэвтрүүлэх ажилд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 50 тэрбум  төгрөгийн багцаас 1.8 тэрбум төгрөг зарцуулжээ.

2.    Харин төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Смарт солюшнс” компани гүйцэтгэсэн.

3.    Өдгөө нийслэлийн 350  орчим цагдаад тус төхөөрөмжийг тараагаад байна.

4.    Үүнээс шалгах төхөөрөмж 3,5 сая төгрөг, тасалбар хэвлэгч 1,4 сая төгрөгийн үнэ ханштайгаар нийлүүлжээ. Мөн программыг нь суулгахад 50 сая төгрөг.

5.    Цагдаа нар шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг биедээ авч явна.

6.     Төхөөрөмжийн үйлдлийг танилцуулбал цахим уншигчид зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээг таниулан тодорхой мөнгөн дүнгээр торгосон баримтыг шууд тэр дор нь бичил хэвлэгчийн тусламжтайгаар жолоочид гаргаж өгөх юм байна.

7.    Цагдаа жолоочийн хувийн бүртгэлд нь нэвтэрч тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болно. Бүр зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг ч хэлж өгдөг гэнэ.

8.    Төхөөрөмжөөр уншигдсан торгуулийг 14 хоногийн хугацаанд аль ч банкинд төлж болно. Харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох юм байна.

9.    Үүнээс гадна зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэнэ.
cfee848bb685b878big
10.    Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр  энэ төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн юм байна.

11.    Хэрэв төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн нь үнэн бол тэнд манайхны 3.5 саяар нэг бүрийг нь авсан гар компьютер 950 000 вон, 1.5 саяын үнэтэй мобайл хэтэвч 299 000 воны үнэтэйгээр худалдаалагдаж байна.

12.    Энэхүү төхөөрөмж нь -20 хэмээс дээш хүйтэнд ажиллах боломжгүй гэнэ. Тиймээс цагдаа нар биедээ хэрхэн баглаж, хамгаалж явахаа шийдээгүй л байна.

13.    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны  залуучууд төхөөрөмжийг нийлүүлж, төслийн гүйцэтгэлийг хийсэн  “Смарт солюшнс” компанийг  АТГ өгөхөөр болсон. Учир нь эл компанийг гадны орнуудад хямд үнээр борлуулагддаг төхөөрөмжийг маш өндөр үнээр манай улсад нийлүүлж дундаас нь овоо хэдэн төгрөгний ашиг олсон хэмээн үзэж байна.

14.    Түүнчлэн төхөөрөмжийг оруулж ирсэн “Смарт солюшнс”  компани Замын цагдаа, нийслэлд хийгдэх ажлуудын тендерийг төвөггүй авчихдаг байжээ.

15.    Тухайлбал жолооны үнэмлэх хэвлэх машины төхөөрөмж болоод камержуулалт, цагдаа нарын төхөөрөмжийг нийлүүлэх, гэрлэн дохионуудыг шинэчлэх, сэлбэх, цагдаагийн газрыг цахимжуулах гэх ажлуудыг зөвхөн энэ компани л гүйцэтгэж байсан байгаа юм.  

16.    Хамгийн сүүлд л гэхэд тус компанийн оруулж ирсэн жолооны үнэмлэх хэвлэх төхөөрөмж шаардлага хангахгүйн улмаас байнга эвдэрч, 20 мянга гаруй үнэмлэх овоорч, шинэхэн жолооч нарыг бухимдуулж байлаа.  

17.    Гэрээний дагуу тоног төхөөрөмжөө сэлбүүлье, засуулья гэхээр тус компанийн захирал олддоггүй гэнэ. Улмаар ЦЕГ-ын удирдлагууд арга ядахдаа эл компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгч заргалдсан ч хариуцагч нь байхгүй шалтгаанаар хэргийг шийдэлгүй байнга хойш тавьсаар байсан гэдэг.
a2942b9c3adb50a1big
19.    Энэ хэрэгт  янз бүрийн цуу яриа гадуур тархаад байгаа бөгөөд тус компанийн ард Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нарыг байгаа гэж үзэх хэсэг ч байна.

20.    Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар “Хууль зүйн сайд өөрөө албажуулаад 1.8 сая төгрөгт багтааж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 21-д нээлттэй зарласан. Ингээд нэг аж ахуйн нэгж шалгарсан. Хээл хахуулыг устгахад маш том түлхэц болсон. Би мөнгө идээгүй шүү. “Сайн явахад садаа мундахгүй” гэдэг үг байдаг даа” гэжээ.

21.    Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Смарт солюшнс”  компанийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн найз н.Сэргэлэн гэх хүнийх бөгөөд сайдын дэмжлэгээр тендерийн ажлуудаа авч байгаа гэв.

22.     “Смарт солюшн” компани тодорхой хаяггүй. Ажилчид гээд байх юм байхгүй.

23.    Мөн тус компанийн ерөнхий захирлыг нь Солонго гэдэг. Гэсэн ч ерөнхий захирал нь Монголд байдаггүй. Гадаадаас компаниа удирддаг ид шидтэй нэгэн. Ид шидтэй гэдгийн учир нь өөрөө Монголд байхгүй ганц ч ажилчингүй хэрнээ томоохон тендерийг өөрийн болгож чаддагт байгаа юм.

24.    Солонгын нөхрийг Х.Сэргэлэн гэдэг. Х.Сэргэлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн үүсгэн байгуулсан “Нэг Ардчилал”-ын гол санхүүжүүлэгч гэдэг. Тэгэхээр “Смарт солюшн”-ы захирал Солонгын нөхөр Х.Сэргэлэн Х.Тэмүүжин сайдтай ашиг сонирхлын уялдаатай бололтой.
image

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем” байгуулах ажлыг зохион байгуулж байгаа. Тэгвэл энэхүү системийн талаар 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.14.38.2)
    Тэмбүүжинг цагдаагийн шинэ удирдлага сайн шалгаж үнэн зөвийг тогтоох хэрэгтэй
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • unen hud***** (103.23.51.6)
    1 bol unen eswel hudal gutgeleg bga hen 1 ni hariutslaga huleeh yostoin bishuu?
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • мишка (124.158.107.2)
    Монголыг хэдэн талаас нь мэрээд бөөнө өрөнд оруулж дуусгалаа даа
    2014 оны 02 сарын 14 | Хариулах
  • Temuujin (103.26.194.35)
    Тэмvvжин юм л болбол гомдоод, мессэж ч байсан намайг айлгаад байна гээж интернетэд олонд vзvvлж уйлагнаад байдаг. Vнэн болохоор дуугарч чадахгvй байна. Негее их авилгалчдыг алаад, хядаад, терийн албанд, бvvр цаашилбал монголд багтаах зайгvй болгоно гэдэг хvн чимэгvй байна. Тэр нь ашиг сонирхолоосоо еерее ч зайлж чаддагvй гэдэг нь нийтэд ил болсон шvv дээ. Тухайлбал, терсен дvvгээ нэг яаманд даргаар, акедемич Амарсанаа гуайн толгойлж байсан Хvрээлэнгийн захирлаар еерийн 20-одхон настай хvvхнээр томилсон. Намайг vvнийг бичсэний телее одоо цагдаа нараа явуулж шалгаад, болбол барьж шоронд хийх байх даа энэ ардчилалынхан. Тэгээд хvмvvcт аймаар авилгалчыг барьсан гээд мэдээлчихнэ дээ
    2014 оны 02 сарын 10 | Хариулах
  • s (103.26.194.72)
    Bi uulni ene zasgiin gazar tur zasgiig demjdeg, temuujing ch demjdeg gehdee ene chine l setguul zui baina amjilt husey 24 tsag !!!
    2013 оны 12 сарын 22 | Хариулах
  • хэхэ (202.179.2.96)
    цагдаа нар нь тийм үнэтэй юмыг эвдчих вий гээд хадганд ороогоод хадгалаа байлгүй
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (103.26.194.144)
    Za uursduu hiij chadahgui baij hun yum hiiheer dandaa l idlee uulaa geh yum negniigee ajil hiilgel dee Ajil hiihed chin mash ih zarlaga gardag sh de alivaa yimiig bitgii shuud urjuulj bodoj bail daa manaihaan
    2013 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    Temuujin saidiig said boloogui bhad ch gesen ene company, tsagdaa niisleltei holbootoi tenderuuded zundee l yaldag bsan daa.
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.157.35)
    Тэмүүжин иймэрхүү юм болбол хамгийн түрүүнд хэвлэлийн ажилтан шиг ТВ-ийн бүх сувгаар ярьдагсан яасан юм бол доо.
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    temvvjin yagaad duugarahgvi baina we
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    shalguulah ni zuwuu
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • tatwar tologch (202.21.106.110)
    shalguulsan deer tatwariin mongo ulsiin mongiig huwdaa zawshhaa bolioosooi ed nar
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    13 цаг 34 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    14 цаг 39 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    16 цаг 9 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    17 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    17 цаг 46 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    18 цаг 5 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    18 цаг 40 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    19 цаг 49 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    20 цаг 7 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    20 цаг 39 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    20 цаг 45 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    20 цаг 52 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК