Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алхаагийн охин Францаас Монголын ард түмэнд хандан захидал бичжээ

2014-5-13
0
ЖИРГЭХ

zahia    Монгол улсад 22 жил амьдарсан Өвөр монголын Сөнөд хошууны хүн, БНХАУ-ын иргэн Вэнь Шань буюу монгол нэр нь  Норовцэрэнгийн Алхааг  ИХШХЕГ-аас Монгол улсаас албадан гаргах болсон нь тухай мэдээлэл интернэтээр тараад байгаа.  Тэгвэл түүний төрсөн охин Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд, ГИХАЭГ-ын дарга болон Монголын ард түмэнд хандан Франц улсаас захиа бичжээ.

Ингээд охины бичсэн захидалыг бүрэн эхээр нь хүргэе.

“Намайг Вэншин-Алхаагийн Нандинцэцэг гэдэг. Миний ээжийг Эрдэнэ-очирын Ундармаа. Миний аавыг Норовцэрэнгийн Алхаа гэдэг. Залууд нь Вэншин гэж дууддаг байсан. Миний та бүхэнд бичиж байгаа шалтгаан нь, аав маань Монгол улсаас хөөгдөж гарах аюулд учраад байгаа юм. Учирнь миний аав Өвөр Монголд төрсөн бөгөөд тэрээр хятад бичиг баримттай. Миний аав 1992 онд анх монголд суралцахаар ирсэн. Тэгээд ээжтэй маань танилцаж гэр бүл болсон. Би 1995 оны 9 сарын 27 төрсөн. Хэсэг хугацааны дараа ээж минь франц улсад суралцахаар явсан. Тэр хугацаанд би аав болон эмээ өвөөтэйгөө амьдарч байсан. 9 настайдаа би Франц руу ээждээ очсон. Эхлээд би яагаад тийшээ явах болсноо мэдээгүй. Харин том болох тусмаа, миний хятад овог намайг асуудалд оруулж болзошгүй байсныг ойлгосон юм. Энэ айдас болгоомжлолын үүднээс манай гэрийнхэн намайг Франц руу явуулж, мөн тэнд сургахыг хүссэн. Би францын зүүн хойд хэсэгт байдаг жижигхээн хотод ээжтэйгээ олон сайхан жилүүдийг өнгөрүүлсэн. Ээж минь Шүдний сургуулиа дуусаад бид хоёр Монгол буцах ёстой байсан. Гэтэл 2008 онд ээж минь ходоодны хорт хавдар болсон байсан. Ээж маань бүхий л чадлаараа тэмцэж байсан боловч тэр айхтар өвчинд яах аргагүй дийлдэж, 2010 онд хорвоог орхисон юм. Энэ үед харийн оронд ганцаараа болж үлдсэн жаахан охин надад 2 л арга зам үлдсэн байсан: нэг бол монгол буцаж аав дээрээ очиж амьдрах, нөгөө бол эндээ түр үлдэж сургуулиа төгсөж боловсрол эзэмшиж авах. Би хоёр дахь замыг сонгож, Францад үлдэхээр шийдсэн. Хэдий тийм боловч би аавтайгаа маш нягт сайн холбоотой байдаг, тэр бүү хэл жил бүр зуны амралтаараа ирж аавтайгаа 2 сар их сайхан мөчүүдийг хамт өнгөрүүлдэг. Аав маань намайг монголд олон сайхан газраар авч явж, эх орны маань талаар зөндөө зүйл таниулж үзүүлдэг. Очих болгондоо би буцаад ааваасаа салаад франц явах маш хэцүү байдаг. Аавтайгаа хамт л байгаад баймаар. Гэвч би өөртөө сургуулиа төгсөж ирээд, Улаанбаатарт аавтайгаа дандаа хамт амьдрах юм чинь гэсэн бодлоор сэтгэлээ тайтгаруулан буцдаг билээ. Би сайн хүн гэж ямар хүн болохыг мэднэ миний аав тийм л хүн. Аав маань үргэлж тэгш эрх, шудрага ёсны төлөө тэмцэж ирсэн юм. Аав минь аливаа асуудалд маш ухаалаг ханддаг. Аав минь бас ээжийн маань аав ээж болох миний өвөө эмээд их түшиг тулгуур болдог сайн хүргэн. Тэд ч төрсөн хүү шигээ үзэж хайрладаг. Аливаа хэрэг гарах болгонд аав маань тэдний үргэлж хажууд нь байж тусалж, өөрийн төрсөн аав ээж мэт үзэн хүндлэдэг. Үүнээс гадна, аав минь олон жил өвөр монголд суух гэрийнхэнтэйгээ уулзаагүй. 2012 онд би тийшээ очиж, мал маллан жинхэнэ монголынхоо уламжлалт амьдралаар амьдарч байгаа өөрийн хамаатнуудтайгаа уулзах боломж гарсан юм. Тэнд миний таарч уулзсан хүн бүхэн л аавыг минь магтан сайшааж, хичнээн сайхан сэтгэлтэй сайн хүн болохыг хэлж ярьж байлаа. Одоо би 18 насандаа аавынхаа туулсан амьдрал, миний төлөө хийсэн бүхнийг ойлгож, аавыгаа улам их хайрлах болсон. Би их хол байгаа учраас аавынхаа асуудлыг ойлгоход хэцүү байна. Гэвч энэ асуудал намайг маш их шархлуулж байна. Би аливааг өөрчилж чадахгүйгээ мэдэж байвч, хэдэн үгээр өөрийнхөө сэтгэлийг та бүхэнд ойлгуулж, миний аав Норовцэрэнгийн Алхаагийн төлөө зөв арга зам, зөв шийдвэр гаргаасай хэмээн сөгдөн гуйж байна.”

Та бүхэнд баярлалаа. Хүндэтгэн ёсолсон: Вэншин-Алхаагийн Нандинцэцэг
2014.05.10. Франц

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.23.51.10)
    eej ni ali hediin l enenees saltsan bsiin bishuu
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    unench bichdeg yumuu hudlaa ch bichdeg yumuu yaj medlee
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • eejuudee (182.160.13.51)
    Ejuudee demjeerei. UDahui eh ursiin bauar boloh gej bna .Mongolchuud ebtei baihdaa huchtei.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • tanil (182.160.13.51)
    Buten onchruulehiig husdeg tiim hun arai baihgui bizdee
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • tanil (182.160.13.51)
    bvten onchruulehig tiim hun arai baihui bailui dee.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • naiz (182.160.13.51)
    Zorigtoi ohin bainaa.Eej chin bas ih uhaantai,shudara hyn baisan.Bichseniig unshaad ooriin erehgyi setgel obdoj uillaa.Delhiigeer tarhan suugaa mongolchuudaa demjeerei.Eronhiilogchoo aab ohin2-n talaar zob shiidver gargana gedegt naidaj baina.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • uurd hamtdaa (103.26.194.3)
    Argagui l aav ohin 2 bna daa. Sain tsag udahgui irnee duu mini end ardchilal huuliin shinechleliin ner barisan heden sagsuu yumnuud udahgui alban tushaalaasaa unanaa. Aavtaigaa hurdan uulzaj hamtdaa baihiin eruul devshuuliye..
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    *****; teneg yumaa
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.38.96)
    Huduu mal mallaad gertee baigaa yum shig amidarch baigaa hyataduudiig yaj ch chaddgyi baij ene gants mongol tsustai huniig huuj gargah geed baidgiin be buhel buten ur huuhed ni baina shdee aav ohin 2 iig amidiin hagatsal bolgohgyigeer shiideesei bilee
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • irgen (103.26.194.8)
    Tagnuul bish bol endee bailga
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • brest (178.122.198.188)
    Aav, ohin hoert amidyn hagacal uzuuleheergui naashtaigaar shiidne uu.Orovdoltei bna.
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.170.69.196)
    Аав охоин 2-ыг хамт байлгаасай билээ. Зовлон үзсэн энэ охинд дахин амьдын хагацал бүү үзүүлэсэй дээ.
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (182.160.6.146)
    Элбэгдорж ерөнхийлөгч болохын тулд монголчуудаа олууллаа болцгооё гэж уриалаа биз дээ.Тэгвэл монгол удам угсаагаа гээд ирсэн хүмүүсийг ад шоо үзээд байдаг нь ямар учиртай юм биднийг олуулаа болохоос айгаад байгаа хүмүүсийн удам угсааг сайн шалгах нь зөв юм байна даа.
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    оросоос монголд орж ирсэн Буриадуудийг 1937 оны үед оросын гар хөл бологчид хэлмэгдүүлж хороохыг нь хороож заримыг нь хойш аваачиж гүлагт хиисэн. Тэгвэл одоо урдаас ирсэнийг нь .........................
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (62.16.217.124)
    alhaad irgenshil ogoh heregtei. Nandintsetseg ohin ih uhaantai zorigtoi ohin bna. chi mash zov shiidver gargajee, frantsad uldej bolovsroltoi bolno gej. Hunii gazar hetsuu gehdee hench chamaig ovormongoliin huuhed gej gaduurhahgui. Bi Mongold hezee 1 tsagt mongolchuudiin uhamsar oilgolt oorchlogdoj ovormongoloo MONGOL gesen nudeer harah tsag irne gej boddog. Amjilt ohin mini!!!
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Unshigch (103.26.194.13)
    Ene aav ohintoi hoerin huseltiig harj uzeesei dee.ene hoer bitgiii hel ni zunduu l baigaa shuu dee
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Уншигч (124.158.109.140)
    Энэ аав охин 2-г харж үзэх юмсан Монгол улсын эсрэг л юм хийчэхээгүй бол яав л гэж дээ Элбэгдорж ерөнхийлөгч тань ах дүүс минь эх орондоо иргэж ирцгээ гээд л уриалаад байсан биз дээ Иймэрхүү байвал тэр туурга нэгтэнгүүд тань наашаа харах уу даа
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (112.72.11.117)
    32iin jinhene erliizuud uvur mongolhund aygui durgui baidag shuu dee Ted nar bid nar shig l malaa mallaad l amidarch baigaa mongol humuus .
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Mongol Ulsaa gesen setgeltei 10-aas deesh jil amidarsan manaihantai suusan gadnii irgediig irgenshuulj bmaar sanagdchihlaa, olon jil eh ornoo geed yavsan humuusiig hooj tuugaad bh n hir zov yum bol do?
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    52 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    1 цаг 17 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    2 цаг 31 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    2 цаг 35 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    2 цаг 41 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    2 цаг 51 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    2 цаг 53 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    2 цаг 55 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    3 цаг 1 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    4 цаг 3 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК