Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авто машины худалдаа эрхэлж буй иргэдтэй гэрээ хийж эхэллээ

2014-5-14
0
ЖИРГЭХ

    p18ns75ov31eq51qoh19vtum0qiv1Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон.

 “Авто Худалдааны Цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байгаа. Нийт 278562 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээ, албан контор, авто экспогийн барилгын зориулалттай баригдах 23 объектийн дулаан, цахилгаан болон усан хангамж, ариутгах татуургын асуудлыг бие даасан эх үүсвэр барьж байгуулах, дэд станц байгуулах, шинэ суваг татах зэргээр шийдэх бөгөөд цогцолбор руу хүрэх авто замын хөдөлгөөнийг Сонсголон, Товчоо, Өвөрхангай, Дархан, Найрамдал, Нисэх, Яармагийн замуудаас гадна шинээр баригдах хурдны замтай шууд холбогдож байхаар төлөвлөсөн тул авто замын ачаалал үүсэхгүй байх давуу талтай.  

Цогцолборын авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг гэж ангилахаар төлөвлөж байгаа юм. 18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, харин том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд 9 сая төгрөг байхаар тооцжээ. Харин зогсоол эзэмших, захиалах хүсэлтэй иргэд, авто машины худалдаа эрхлэгчдэд зогсоолын төлбөрийг эргэлтийн хөрөнгөнөөсөө бус, эзэмших гэж буй зогсоолоо барьцаалан банкны зээлэнд хамрагдаж төлөх бүрэн боломжийг бүрдүүлж, энэ тал дээр банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт одоогоор авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад захиалгын давуу эрх олгож өнөөдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд гэрээ хийнэ. Харин 06 сарын 02-ноос эхлэн нээлттэй захиалга авах буюу сонирхсон иргэдтэй зогсоол эзэмших “Авто зогсоол захиалан бариулах гэрээ”-г байгуулна. Гэрээг Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т хийх бөгөөд 70140011 утсаар лавлах боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР” ОНӨААТҮГ-ААС АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Зорилго

Энэхүү журмын зорилго нь  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон  авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хоорондох харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Нийтлэг үндэслэл


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18, 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 218 дугаар захирамжийг  хэрэгжүүлэхэд ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хооронд гэрээ байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. Гэрээг ОНӨААТҮГ-ын Даргын тушаалаар баталсан загварын дагуу  байгуулна.

Гурав. Гэрээ хийх шалгуур үзүүлэлт

Захиалагч нь  авто зогсоолын төлбөрийг Хаан банкны 5099339906, Голомт банкны 1410016321 тоот дансанд тушаана.

Төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.
Захиалагч нь зогсоолын бүрэн төлбөрөө бүрэн тушааж, баримтаа авчирсан нөхцөлд эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг хүргүүлнэ.

Сар бүр ашиглалтын хураамж төлнө. Ашиглалтын хураамжийг ТУЗ-аас тогтооно.
Авто худалдаа эрхэлж байгаа ААНБ, иргэн нь  өөрийн зогсоол, эд хогшил, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний  чанар хариуцлагыг бүрэн хариуцна.

Дөрөв. Бүрдүүлэх материал

ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл
Иргэний үнэмлэхний  хуулбар /нотариат хийлгэсэн/
Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/
Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа  нотлох бичиг баримт
Авто зогсоолын кадастрын зураг
Авто зогсоолын төлбөр төлсөн баримт
Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг
Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    16 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    1 цаг 30 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    1 цаг 34 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    1 цаг 40 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    1 цаг 50 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    1 цаг 52 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    2 цаг 0 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    3 цаг 2 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    23 цаг 58 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК