Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхэн дэх хамгийн том агаарын тулаан болсон Халх голын дайны тухай 24 баримт

2014-8-26
0
ЖИРГЭХ
Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулав.
маршал Чойбалсан    Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулав.

1.    "Халх голын дайн" Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 оны 5-р сарын 11-нээс 09 сарын 16-ны хооронд  буюу дөрвөн сар үргэлжилжээ.

2.   Дайн БНМАУ, ЗХУ-ын нэгдэл,  Япон болон Манж го улсуудын хооронд болсон юм.

3.  Энэ дайн эхэлсэн шалтгааныг БНМАУ-Манж го улсуудын хилийг баруун тийш шилжүүлж Халх голоор тогтоох гэсэн байдаг.

4.    Гэсэн ч Халх голын дайныг өрнүүлсэн шалтгаан өнөөг хэр нь маргаантай хэвээр байна. Учир нь Япончууд аль эртнээс Монголын баялаг, газарзүйн байршилд нүд унагасаар ирсэн ба эзлэн түрэмгийлэх оролдлого байсан гэх таамаг бий.

5.    Япончууд Халх голын дайныг “Номонханы тулгаралт” гэдэг. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул юм. Япончууд 1932 онд Хятадын Манжуурыг эзэлж  Манж го улсыг байгуулсан бөгөөд тэд Хятадын Манж-Го, Монголын хоорондох хилийг Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин Монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм. Номонханы тулгаралт, Халхын  голын дайн гээд байгаа нь ийм учиртай.

6.    1935 онд Монгол-Манжийн хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн болов.

7.    Улмаар 1936 онд ЗХУ, БНМАУ хоёр улс харилцан тусалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.
маршал Чойбалсан
8.  Зарлаагүй дайны гал 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэргийн хүч Номон хан уулын чиглэлд довтолсноор эхэлсэн бөгөөд тэд гуравхан хоногийн дотор Дунгар овоо хүртэлх газар нутгийг эзэлсэн юм.

9.   Төд удалгүй буюу тавдугаар сарын сүүлээр БНМАУ, ЗХУ-ын хамтарсан цэргүүд Япончуудыг хилээс хөөн зайлуулав.

10.   1939 оны 7 дугаар сарын 2-нд Япончууд Халх голыг гаталж Баянцагаан уулыг эзэлжээ.

11.  Халх голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон байна.

12.  Баянцагаанд 1939 оны наймдугаар сард болсон шийдвэрлэх тулалдаан Халх голын дайны хувь заяаг шийдсэн гэдэг. Тиймээс энэ өдрийг Халх голын дайны ялалтын өдөр гэж үздэг юм.

маршал Чойбалсан14.  Энэ дайны шийдвэрлэх ажиллагааг ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирдсан байна. Тэрээр 1939 оны 6 дугаар сарын 5-нд Армийн ерөнхий командлагчаар томилогджээ.

15.  Халх голын дайн нь Дэлхийн түүхэнд дэх хамгийн том агаарын тулаан гэгддэг. Дайнд манай талаас 515 нисэх онгоц оролцсон бол Японы талаас 700 онгоц оролцсон юм.

16.  1939 оны наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байна.

17.   Улмаар 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж есдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагаас дайны ажиллагаа бүрмөсөн зогссон түүхтэй.

18.   Оросын тусламж энэ дайны ялалтад шууд нөлөөлсөн. Харин Япон холбоотноо хэмээн найдаж байсан Герман нь Оростой “үл довтлох гэрээ”-г 1939 оны 8 сарын 23-нд байгуулсан нь хүчний харьцаа тэнцвэргүйжин бууж өгөхөд хүргэжээ.

19.  Дайны дараа Орос, Японы төвийг сахих гэрээгээр Япон нь Монголын хилийн бүрэн бүтэн, халдашгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн байна.

20.  Дайнд БНМАУ, ЗХУ нийт 57000 цэргийн хүчтэйгээр оролцсон бол Япон улс нийт 75.000 цэрэгтэй байсан гэх мэдээлэл бий.

21.  Хохирол: БНМАУ, ЗХУ-аас амь үрэгдсэн 7974, шархадсан 15251. Харин Японы талын хохирол хоёр өөрөөр бичигдсэн байна. Тодруулбал ЗХУ-ын мэдэгдэлд Японы 60,000 цэрэг үрэгдсэн ба шархадсан, 3000 цэрэг олзлогдсон гэдэг бол Японы Засгийн газрын мэдэгдэлд  8440 амь үрэгдсэн, 8766 шархадсан гэжээ.
маршал Чойбалсан
22. Дайны дараа манай улсын газар нутагт өөрчлөлт орсон байдаг. Тодруулбал Мана уулын орчмын газар нутгийг Японд алдсан ба хожим Хятадын нутаг болсон юм.

23.  Халх голын дайнд тодорсон баатрууд:  Морьт хорооны захирагч ахмад Дандар, Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей, Самдан зэрэг олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж БНМАУ-ын Баатар цолоор шагнагдаж байжээ.  

24.   Эл дайнд Дорнод аймгийн  Халх гол сум хамгийн хүнд ачааг үүрсэн бөгөөд тулалдаан энэ сумын нутагт өрнөсөн юм. Ийм ч учраас Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

24tsag.mn

image

Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Darambal (45.117.32.3)
    Dainii talaar sonirhii
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • khongorzul enhbat (66.181.160.118)
    Halh goliin dain bol anh ehelj baisan
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Мөнхцэцэг (66.181.187.242)
    энэхүү дайнд оролцсон хүн бүр баатар юм
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • hun (202.131.250.130)
    Ene yu
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Батаа (202.70.46.211)
    Халх гол сумын Ялалт музейг үзвэл их зүгээр дээ. Энэ тоо баримтуудыг чинь тайлбарлагч настай хүн нь ёстой нүдэнд харагдтал тайлбарлана даа
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • ХАЛХ ГОЛ (59.153.87.35)
    ӨӨРСДӨДӨӨ БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • ХАЛХ ГОЛ (59.153.87.35)
    ӨӨРСДӨДӨӨ БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • ирээдүйд дэлхийн хамгийн агуу мөрдөгч болох ххүн (27.123.214.117)
    Хөөе энэ сэдэвтэй хамаатай юм бич сэдвээсээ битгий хазаа
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • tuuhch (217.118.81.254)
    800 myangan huntei bsn manai ulsiin tsergiin nasand hursen er hun bolgon ene daind oroltsson. Niit ami uregdsiig ard irgedtei n huviar haritsuulsan sudalgaand manai ami uregdsiin too USA iin delhiin 2 daind niit ami uregdsiin tsergiinhtei adil hemjeeteibaidag. Ta buhen boddoo yg odo gert chin baiga buh hairtai dotnii erchuud chin daind orj bn gd, uunii daraa zarim neg humuus tui ch hamaagui gdg ugsee bich dee.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Ким мү жи (112.72.13.149)
    аймшигтай
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.125)
    Түүхэн дэх хамгийн олон онгоц ниссэн биш түүхэнд анх удаа агаарт хамгийн олон онгоц хөөрсөн тулаан болсон.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • ХХ (202.5.196.131)
    ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ОРОСУУД ОРОЛЦООГҮЙ БОЛ ДЭЛХИЙН 2-Р ДАЙНД ЯЛАГДАХ БАЙЛАА ГЭЖ
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • df (119.40.97.111)
    Yun 75000 huntei baisan beee Kwanton ii army iin divizuud oroltson gedeg shde
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    Манай хөгшин аав энэ дайнд пулемётын наводчик байсан, сүүлийн сум нь дуусаад ингээд үхэж дээ гэж бодох үед алсаас 2 хоног их чимээ гарч байснаа танкийн цуваа ирж Товарищы мы пойдём гэж хэлээд яваад өгсөн гэдэг юм. Орос ах гэдэг үгийг Оросууд лав хэрэглэдэггүй Братъя гэдэГ ЮМ.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Энгийн нэг хилийн мөргөлдөөнд 60000 эр цэргээ үлдээж байдаг япон улс цэргийн уурхай юмаа
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • smitt (202.179.20.202)
    ene tulaldaaniig dainii ner tomyogoor heliin murgulduun gedeg bolovch hun turulhtunii dainii tuuhend hamgiin bogino hugatsaand hamgiin tom agaariin tulaan bolsonoor tsereg dainii tuuhend orson baidag.ene hiliin murgulduun ih dainii ehlel baisan gej bolno.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • MONGOL (180.235.180.119)
    baabaar BOL HUJAAGIN SHEES
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
    • РАВДАН
      яг үнэн
      2014 оны 08 сарын 28
  • зочин (182.160.37.244)
    Тэр үед байлдаж явсан эрэлхэг дайчиддаа баярлалаа. Бас өвөөдөө баярлалаа. Миний өвөөг Донойн Ванчин гэдэг байсан. Халх голын дайн, Байтаг богдын тулаанд оролцож явсан хүн. Миний өвөө бол тэр үед байлдаж явсан олон цэрэг эрсийн нэг. Миний өвөг дээдэс
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • yalalt (202.179.10.74)
    ter door oros yoponii hoorond dain bolson geed baigaa mal bol hytadiin ***** bn chi mongol eh oronoos mini zailaarai malaa
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • би (202.21.124.131)
    миний авга өвөө одоо93-тай, дайны үед баянтүмэнд цэргийн бичээч байсан, тэгэхдээ би ***** бариагүй, дайнд ороогүй гээд ахмад дайчны тоонд өөрийгөө оруулдаагүй, тэгсэн сая баяраар адилхан бичээч байсан хүн нь ахмад дайчин гээд сууж байсан. Байлдаагүй ч гэсэн байлдааны цагийн хуулиар явсан хүн байж, болдог л юм байна ш дээ гэж би өвөөдөө хэллээ
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    jenhen bataruud mad tugai (uul dargaa)
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • МОНГОЛ (202.21.96.230)
    энэ доод нөхөрт хэлэхэд миний өвөө домогт 6 дугаар дивизэд улт төрийн орлогч байсан юм. энэ дайнд оролцож дүлий болж байсан түй ч хамаагүй гэхэд арай болохгүй байх аа
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.11.194.174)
    Орос Япон 2-н хооронд болсон тулаан. Манайд түй ч хамаагүй
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.7)
    BatUul baatart bayar hurgey
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.23)
    Uul baatartaa bayar hurgey
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    батүүл гуай халхын голын батаар юм уу? гоё юмаа. хэдэн япон цавчсан бол?
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.210.193.192)
    halh goliin tulaan genereal lhavagsuren bish .elbegdporj udirdaj alag morit dandarbaatar bis 40-n hulgaich bat-uul manlailj yalatiig bii bolgoson um shuudee hoich ue mini ueiin ued sanaj yav
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Баабар арай л өөрөөр хэлээд байсан даа, халхын голд япончуудыг оруулсан бол өдийд японы тусламжаар жаргаж байх ухааны юм бичсэн байсан. ацаараа тийм юм байхад хятадын нутаг л болно шдээ. өөр яах юм.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    одоо баабарын гуйвуулгаар япон нэг ч цэргээ алдаагүй болсон.бас япон ялсан бол монгол хятаддаа нэгдэж жаргах гэсэн.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.117.228)
    yaponii 8440 tsereg arai uheegui blgui de.60.000 gedeg biz de
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
    • Юу гэж дайснууд бодит тоо хэлэх юм 60000 үнэн
      2014 оны 08 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    12 цаг 15 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    13 цаг 20 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    14 цаг 50 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    16 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    16 цаг 26 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    16 цаг 46 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    17 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    18 цаг 30 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    18 цаг 48 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    19 цаг 20 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    19 цаг 26 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    19 цаг 33 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК