Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ном бичиж, Нобелийн шагнал хүртэж, сан байгуулсан 17 настай Малала Юсуфзайн тухай 24 баримт

2014-10-14
0
ЖИРГЭХ
Есдүгээр ангийн охин Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, НҮБ-ын индрээс илтгэл тавьж, өөрийн амьдралын тухай ном бичиж, сан байгуулж, дэлхий дахинд алдаршиж байна. Дэлхийн баатар хэмээн нэрлэгдэж буй Малала Юсуфзай гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.
Есдүгээр ангийн охин Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, НҮБ-ын индрээс илтгэл тавьж, өөрийн амьдралын тухай ном бичиж, сан байгуулж, дэлхий дахинд алдаршиж байна. Дэлхийн баатар хэмээн нэрлэгдэж буй Малала Юсуфзай гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.

0,,17149372_303,001. 17 настай Малала Юсуфзай охин Пакистаны Сват тосгонд төрсөн. Есдүгээр ангид сурдаг энэ охин хүүхдүүдийг сурах эрхээр хангахын төлөө амь насаа дэнчин тавьж тэмцсэн нь түүнийг олон улсад танигдахад хүргэжээ.
2. Тэрээр 11 настайдаа буюу гуравдугаар ангид байхаасаа охидын боловсролын төлөөх тэмцлээ эхлүүлжээ. Малала үеийнхэндээ илтгэл тавьж, Сват тосгон дахь бүх хүүхэд сурах эрхээр хангагдах хүртэл тэмцэнэ хэмээн ярьж байв.

3. 12 настай Малала охин 2009 оны эхээр BBC-гийн урду хэлээр бичигддэг сайтын блог буланд өөрийн тэмдэглэлээ нийтүүлж эхэлсэн нь олон мянган исламчуудын анхаарлыг татжээ.
4. Малала талибанчуудын халдлагад өртхөөс сэргийлж хүүхдүүдийн боловсролын төлөөх тэмдэглэлүүдээ Гул Макай хэмээх нууц нэрээр блогтоо нийтэлдэг байв.
5. Түүний блогийг уншсан уран бүтээлч Адам Эллик Малала охины тухай баримтат кино хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татахад чухал ач холбогдол гүйцэтгэсэн байна. Киног бүтээгч Малалагийн гэрт зургаан сар амьдарч киног бүтээжээ.

0,,17149372_303,006. Малала охин боловрох эрхийг зөрчсөн хэмээн шүүмжилсний хариуд 2012 оны 10-р сард талибанчуудын халдлагад өртсөн. Талибанчууд түүний сургуулийн автобусыг эзэлж, охиныг ангийн нөхдийх нь өмнө бууджээ. Охин толгой болон хүзүүндээ хүнд гэмтэл авсан юм.
7. Таван сарын турш Английн Бирмингхэм хотод эмчилгээ хийлгэсний эцэст охин хөл дээрээ боссон юм. Эмч нар түүний гавлын ясыг өрөмдөж, метал хавтанг байрлуулснаар амь гарч чаджээ.
8. Буудуулсны улмаас Малалагийн зүүн чих таг дүлий болжээ. Эмч нар дуу мэдрэх жижигхэн электрон холболтыг тархинд нь байршуулсны ачаар тэрээр сайн сонсож байгаа юм.

9.
Малала 16 насныхаа төрсөн өдрөөр буюу 2013 оны 6 сарын 12-ны өдөр бүх хүүхдийн боловсрох эрхийн тухай илтгэлээ НҮБ-ийн танхимд тавьсан юм.
10. Тэрээр өөрийн амьдралын түүхээ бичсэн “Намайг Малала гэдэг” номоо өнгөрсөн 8-р сард худалдаанд гаргасан бөгөөд энэ ном нь Амазон.ком-ийн хамгийн олон борлогдсон бүтээгдэхүүн болжээ.

11. Багш, сургуулийн захирлаар ажиллаж байсан эцэг нь Малала охин үзэл санаа төлөвшихөд ихээр нөлөөлсөн аж. Охиндоо багаас нь суралцахын ач холбогдлыг ойлгуулсон тэрээр өдгөө НҮБ-ын боловсролын төлөөлөгчөөр ажиллаж байна.
12. Дэлхийн хамгийн баатарлаг охин гэгдэж буй Малала Юсуфзайн нэр нь ч мөн баатар гэсэн утыг билэгддэг. Эцэг нь 1800-аад оны дайны үед байлдагчдад зэр зэвсэг зөөж яваад амь үрэгдсэн баатар Малалайг билгэдэн түүнийг Малала хэмээн нэрлэсэн байна.
13. Олон улсын анхаарлыг татаж, талибанчуудын халдлагад өртөхөөс өмнө Малалагийн гэр бүл тун хүнд нөхцөлд амьдарч байв. Тэднийх аавынхаа сургуулийг хаагдах хүртэл хоёр өрөөнд нь амьдардаг байжээ.
14. Харин эмчилгээний дараа тэднийх Англи руу нүүж, Малала охин Бирмингхэм хотын “Эджбатон” ахлах сургуульд суралцаж эхэлсэн юм.

15. “Time” сэтгүүл 2013 онд Малалаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг хэмээн нэрлэсэн билээ.
16. 17 настай Малала Юсуфзай өнгөрсөн долоо хоногт Нобелийн энх тайвны шагнал хүртсэнээр дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болсон юм. Түүний өмнө Австралийн физикч Лауренс Брагг 1915 онд 25 насандаа Нобелийн шагнал хүртэж дэлхийг шагшуулж байсан юм. Харин энэхүү амжилтыг 99 жилийн дараа Малала Юсуфзай охин эвдэж чадлаа.
17. Охины тэмцлийг төрийн болон соёл урлагийн томчууд ихээхэн дэмжиж байна. АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар түүнийг дэмжихээ илэрхийлсэн. Мөн Холливүүдийн оддоос Селена Гомез, Софиа Буш нар түүнийг дэмжиж эхэлжээ. Жүжигчин Анжелино Жоли ч мөн 250 мянган доллар хандивлаж, “Бид бүгдээрээ Малала” хэмээх захидал бичиж байв.
18. Малалаг хамгийн анх дэмжсэн томоохон улс төрч бол Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун юм. Тэрээр 500 сая ам.доллар цуглуулж Ливанд амьдарч буй Сирийн сургуулийн насны 300 мянган хүүхдийг боловсролтой болгох Малалагийн төлөвлөгөөнд асар их хувь нэмэр оруулжээ.

19. Охин 2013 оны намар Малала санг байгуулсан юм. Түүний сан нь Пакистаны охид хүнд нөхцөлд боловсрол эзэмшиж, хүчээр сургуульд завсардаж буй асуудалд олон улсын анхаарлыг татах зорилготой байв. Харин түүний гайхам амжилтын улмаас сангийн зорилго нь боловсролын шинэчлэлд хөрөнгө оруулж, боловсролын төлөө тэмцэгчдийг санхүүжүүлэх болон өөрчлөгджээ.
0,,17149372_303,0020. Малалагийн хөрөг зураг 100 мянган ам.долларын үнэтэй. Их Британийн шилдэг хөрөг зураачдын нэг Жонатан Йеог Малала охины хөрөг зургийг зурж дуудлага худалдаанд оруулсан нь 102 мянган ам.долларын үнэд хүрчээ. “Christie’s” дуудлага худалдааны компани худалдаанаас олсон ашгийг Малала санд хадивлажээ.
21. Малала Нобелийн шагналыг хүртэхийн тулд шаардлагын дагуу ахлах сургуулиасаа гарсан байна.
22. Тэрээр өмнө нь эмч болохыг хүсдэг байжээ. Харин тэмцэл нь амжилт олж олон улсад танигдсанаас хойш улс төрд анхаарал хандуулахаар шийдсэн гэнэ.
23. Малала охин Нобелийн шагналыг дагалдан ирсэн 550 сая ам.доллараа мөн л боловсролын төлөө зарцуулах юм.
24. Тэрээр Нобелийн шагналаас өмнө нь Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал 2011/2013, Үндэсний залуучуудын энх тайвны шагнал 2011, Канадын хүндэт иргэн 2013, Европийн холбооны Сахаровын нэрэмжит шагнал 2013 зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 34 шагналыг хүртэж байжээ.
Д.Идэр
www.24tsag.mn
image

Есдүгээр ангийн охин Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, НҮБ-ын индрээс илтгэл тавьж, өөрийн амьдралын тухай ном бичиж, сан байгуулж, дэлхий дахинд алдаршиж байна. Дэлхийн баатар хэмээн нэрлэгдэж буй Малала Юсуфзай гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bargilmaa (103.26.195.88)
    I love Malala yousafzai
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.195.88)
    Би та нараас дүү ч Малала бол хамгийн шилдэг нь номыг уншаад үзээрэй залуудаа НҮБ-ын төлөөлөгч болно гэдэг маш онц хэрэг
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.195.88)
    Би та нараас дүү ч Малала бол хамгийн шилдэг нь номыг уншаад үзээрэй залуудаа НҮБ-ын төлөөлөгч болно гэдэг маш онц хэрэг
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Б (27.123.214.123)
    Зүгээр л үзэл суртлын золиос болсон охин. Соц-н үедСаманта билүү 1 америк охин аав ээжтэйгээ ЗХУ-д ирж байсан. Манайхаар бол Түвдэнгийн Бор юмуу даа. Бор гэж мэкэтэй хүүхэн бурхан номоо доромжлоод байхаар нь нутгийн ардууд чулуун дээрээс түлхэж унагаад алсан гэж Баабар бичсэн байхаа. Энэ малала-г Баабараас асуувал 1юм хэлэх байхдаа.
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Ном (112.72.13.198)
    Чих нь дүлий болоогүй номыг нь уншаач
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • batad (103.229.122.204)
    1100 say dollaraa 2 hun ni huvaaj avdag ymdaa, tgl ingj bichee blgui
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • bat (182.160.4.86)
    Нобелиос 550 сая доллар дагалдаж ирдэггүй.
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    12 цаг 15 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    13 цаг 20 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    14 цаг 50 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    16 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    16 цаг 26 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    16 цаг 46 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    17 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    18 цаг 30 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    18 цаг 48 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    19 цаг 20 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    19 цаг 26 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    19 цаг 33 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК