Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

852 жилийн ой нь тохиож буй Чингис хааны тухай сонирхолтой 24 баримт

2014-11-23
0
ЖИРГЭХ
Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.

ihmongolӨнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.

1.    Чингис хаан 1162 онд Хэнтий аймгийн Дэлүүн болдогт төрсөн. Түүний мэндэлсний 852 жилийн ой өнөөдөр тохиож байна.

2. 
   Түүнийг 1206 онд Их хуралдайгаар Чингис хаанд өргөмжилсөн байдаг.

3.    Чингис хаан гэдэг үгийг олон янзаар тайлбарладаг ч “далай” гэсэн утгатай гэдэгт ихэнхи судлаачид санал нийлдэг байна.

4.    АНУ-ын “Вашингтон пост” сонин Чингис хааныг дэлхийн Мянганы хүнээр нэрлэсэн байдаг.

5.  
 Чингис хааны төрж, бага насаа өнгөрөөсөн Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарлаад байна.

6.  
 Өнгөрсөн жил Венецийн олон улсын кино наадамд Филиппин улс “Чингис хаан” хэмээх киногоор оролцсон. Филиппинийн алдартай найруулагч Мануэл Кондэ энэ киног 1950 онд бүтээсэн бөгөөд Парисын кино архивт байсан эх хувийг нь филиппинчүүд хуучин кино сэргээн засварлах төслийнхөө хүрээнд Франц, Италийн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээжээ.

7.    Өнгөрсөн зуунд Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна.

8.    
Судлаач Ц.Сувдын эрдэм шинжилгээний ажилд дүгнэснийг үзвэл 2007 он хүртэлх хугацаанд Монголд Чингис нэртэй хүн 385 байжээ. Чингис нэрийг дангаар нь өгөхөөс гадна Чингисмягмар, Чингисжав, Чингиснамжил, Оюунчингис, Шинэчингис, Наваанчингис зэрэг нийлмэл нэртнүүд олон байсан нь сонин.

9.    Харин XX зууны Монголын Тэмүүжин нэртэй хүн 2208 болсон байна.

ihmongol10.   Ардчилсан намын нэр дэвшигч Б.Обамад мөнгө хандивласан хүмүүсийн дунд “Genghis Khan Inc.” компанийн захирал Роберт Т.Као гэдэг хүний нэр бичигдсэн байх бөгөөд тэрбээр Б.Обамагийн төлөө 2500 доллар хандивласан байна. “Genghis Holdings Inc.” “Genghis Khan USA Inc.” “Genghis Khan Freight Service Inc.” Чингисийн нэрийг янз бүрээр авсан компани ганц Америкт л 100 шахна.

11. 
   Харин Чингисийн нэртэй хоолны газар гэвэл үй түмээрээ бий. “Genghis Grill” гэх мэтийн нэртэй хэдэн зуун салбартай “гуанз”-ны сүлжээ  АНУ-т олон.

12. 
   Чингис хааны амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх санаачилгыг анх сэдэж, энэ талаар нэлээд олон бүтээл хийхээр зориглон оролдсон хүмүүс бол Америкийн кино бизнесийн хүрээнийхэн байсан юм.

13.    1950 онд Америк, Филиппиний хамтран бүтээсэн, Мануэль Конде найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Чингис хаан” уран сайхны кино анх дэлгэцэнд гарсан юм. Мөн 1951 онд АНУ-д найруулагч Жорж Шерман “Алтан орд” хэмээх уран сайхны киног бүтээж, Чингисийн дүрд жүжигчин Марвин Миллер тоглосон юм.

14.  
 Монголчуудын хувьд Чингис хааны тухай бүтээсэн түүхэн киноноос хамгийн алдартай нь С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын зохиолоор найруулагч Б.Балжинням бүтээж гол дүрд нь А.Энхтайван тоглосон  “Мөнх тэнгэрийн хүчин доор” юм.

15.    Дэлхийн улс төрийн харилцаа болон гадаад худалдааг хөгжүүлэхэд Чингис хааны босгосон Торгоны зам чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

16. 
   Монголд Чингис хааны академийг Н.Давааням тэргүүлдэг бөгөөд өөрийгөө Чингис хааны удмын хүн “хунтайж” хэмээн өргөмжилдөг. Тэрбээр Чингис хааны академи 150 гаруй оронд салбартай гэдэг.

ihmongol17.    Алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээснээр Чингис хаан тулааны үед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг.

18. 
   Тэгвэл ангийн үеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.

19.  
 Чингис хааны онгоныг олох судалгаанд Япон, Америк, Германы эрдэмтэд анхаарлаа хандуулдаг. Хамгийн сүүлд Альберт Лин гэгч Бурхан Халдун ууланд түүний онгон бий гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.

20.    Өвөр Монголд Чингис хааны онгон гэж байдаг ч жинхэнэ онгон гэдгийг баталж чаддаггүй. Эрдэмтэд энэ газар Чингис хаан нутаг буцахдаа амраад явсан учир бэлэгшээн гэр музейг нь байгуулсан гэж үздэг.

21.  
 Чингис хаан Бэртэ, Хулан, Есүгэн, Есүй гэсэн дөрвөн хатантай байснаас их хатан Бөртэ хамгийн алдартай нь юм.

22.    2006 онд Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор хятад, монгол, орос, япон, АНУ-аас 50 гаруй шинжээч,судлаачид оролцсон олон улсын симпозиум зохион байгуулагдаж, Чингис хааны талаар олон санал бодол, үнэлэлт, дүгнэлт дэвшигдэж байсан бөгөөд хамгийн гол нь Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг анх удаа эерэгээр тэмдэглэсэн юм.

ihmongol23.    Чингис хаан шашин, шүтлэгт тэвчээртэй хандах, эмэгтэйчүүдийн санаа бодлоо илэрхийлэх болон бусад эрхийг хүндэтгэх суурийг тавьсан тухайн үеийнхээ дэвшилт удирдагч байлаа. Тэрээр бас бусад оронд илгээх элчийг хамгаалах дипломат ёсыг санаачлагч байлаа." Вашингтон пост" сонинд мэдээлж байгаагаар АНУ-ын нийслэлд Чингис хааны хөшөө босгох талаар яригдаж байгаа ажээ.

24.  
 2006 оны 10 дугаар сард Монгол улсын Ерєнхийлэгч Н.Энхбаярын санаачлагаар Монгол улсын Парламент Чингис хааны нэрийг хэрэглэхийг зохицуулах тухай хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн нь, нэгд, Чингис хааны нэр хүндийг доромжлон гутаах зорилгоор түүний нэр, зургийг хэрэглэхийг хориглох,Чингис хааны нэрийг улс төрийн намууд, төрийн бус байгууллагад тэдний явцуу эрх ашиг, зорилгоор хэрэглүүлэхгүй байх, гуравт, монголын ард түмний түүхэн өв, уламжлалыг хамгаалах зорилготой байв. Харин бид "Чингис" хааны төрсөн өдрийн тэмдэглэдэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна.
24tsag.mn

image

Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (59.153.87.19)
    shal teneg bichsen bna 1111111
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • 1111111 (103.229.121.221)
    amerikiin Time setguul 1000 jiliin hineer todruulsan.Time setguul l todruuldag. washington post bish
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Enkhe (95.44.113.91)
    Bichsen yumiig maani gargahgui bgaa n sonin baina
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    12 цаг 17 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    13 цаг 22 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    14 цаг 52 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    16 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    16 цаг 28 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    16 цаг 48 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    17 цаг 23 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    18 цаг 32 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    18 цаг 50 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    19 цаг 22 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    19 цаг 28 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    19 цаг 35 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК