
Монгол Улс 2014 онд дэлхийн 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.0 тэрбум ам.долларт хүрчээ. Тодруулбал экспорт 5774.6 сая ам.доллар, импорт 5236.6 сая ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.6 хувь, экспортын хэмжээ 1505.5 сая ам.доллар буюу 35.3 хувиар өсчээ. Харин импортын хэмжээ 1121.2 сая ам.доллар буюу 17.6 хувиар буураад байна.