
“Итгэмжлэгдсэн дилер” үнэт цаасны компаниуд нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны өдөр бүр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргах бөгөөд энэ нь үнэт цаасны арилжааг идэвхжүүлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч нь хүссэн өдрөө Засгийн газрын үнэт цаас худалдан авах эсвэл эргүүлэн зарах боломжийг бүрдүүлэх юм.