
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 317.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 48.2 тэрбум төгрөг буюу 17.9 хувь, өмнөх оноос 2.1 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 657.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 31.7 тэрбум төгрөг буюу 5.1 хувь, өмнөх оноос 13.0 хувиар өссөн байна. Мөн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ өнгөрсөн сард 353.6 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 366.4 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.