
2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.долларыг 1988.91-1989.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 2.0 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдах санал, мөн 4.0 сая юанийг 317.73-317.82 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 35.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.