-
2022 оны 8 сарын 10
Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.
-
2022 оны 8 сарын 10
“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Африк тивийн эх газраас бага зэрэг тусгаарлагдан оршдог Сао Томе ба Принсипи улсыг онцолж байна. Та бүхэн Сао Томе ба Принсипи улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 8 сарын 10
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн. Ингэхдээ имонголиа цахим хуудсаар бүртгүүлэх бөгөөд цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой юм. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.
-
2022 оны 8 сарын 10
Тухайлбал “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал” амралтын газар нь хаягдал бохир усаа цэвэрлэх байгууламжаар бүрэн гүйцэд цэвэрлэлгүй Хараа голд шууд нийлүүлж байсныг илрүүлж, бохир уснаас дээж аван шинжилгээнд хамруулж, үйл ажиллагааг түр зогсоосон байна.
-
2022 оны 8 сарын 10
Автотээврийн үндэсний төв нь автомашин эзэмшигчдэд улсын дугаар шинээр олгох, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг Улаанбаатар хотод нийт 13 салбар цэгээр дамжуулан дараах цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.
-
2022 оны 8 сарын 10
Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22-н хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Тэгвэл одоогоор хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр ажиллаж байна
-
2022 оны 8 сарын 10
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гүүрний урд талбайд орчин үеийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай, иргэд амарч суух сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам талбай бүхий тохижилтыг иж бүрэн хийж дуусгажээ.
-
2022 оны 8 сарын 10
Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.
-
2022 оны 8 сарын 10
Шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
-
2022 оны 8 сарын 10
Тодорхой боомтуудын бүтээн байгуулалт, төлөвлөлт, цааш хийх ажлын талаар танилцуулга хийлээ. Засгийн газраас тодорхой чиглэлүүд өгөгдлөө. Хөрш орнуудын боомтын төлөвлөлттэй уялдуулж боомтуудаа эрэмбэлэх, боомтын бүтээн байгуулалтын төслүүдээ энэ эрэмбийнхээ дагуу эрэмбэлэх, ирэх оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлийн чиглэлд зарцуулах үүрэг чиглэл өглөө.
-
2022 оны 8 сарын 10
Есдүгээр сарын 1-нээс өмнө 26643 хүүхэд цэцэрлэгт хамрах боломжтой бол арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө үлдсэн 8000 орчим хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна.
-
2022 оны 8 сарын 10
Энэ оны гуравдугаар сард Хөшигийн хөндий рүү нүүлгэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тогтоол албажин батлагдлаа. Маргааш тэр байгууллага явна гэж хэлж болохгүй. Олон төлөвлөлтийг үе шаттай хийх ёстой. Хүний нүдэнд харагдахгүй газар доорх ажлуудыг хийнэ.
-
2022 оны 8 сарын 10
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.
-
2022 оны 8 сарын 10
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
-
2022 оны 8 сарын 10
Манай улс мөнхийн хоёрхон хөрштэй. Хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар нэг сарын гаруйхны зайтай Монгол Улсад айлчиллаа.
-
2022 оны 8 сарын 10
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан 2021 оны зургадугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд монгол хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн. Уг аянд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон байна.
-
2022 оны 8 сарын 10
27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд 89 ширхэг нүхэн жорлон бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй нь “Сод Монгол групп”, “Магнай трейд” компаниуд байлаа. Зөвхөн энэ хоёр компанийн 45 ШТС нүхэн жорлонтой байна.
-
2022 оны 8 сарын 10
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, зам барилгын гүйцэтгэгч компани болон хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллав.
-
2022 оны 8 сарын 10
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрнээс баруун тийшээ 200 метрийн зайд туул голоос 35-40 орчим насны эрэгтэй усанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргажээ.
-
2022 оны 8 сарын 10
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 10-ны өдрийн байдлаар томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрийхөөс харьцангуй өөрчлөлт багатай байсан хэдий ч Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн бол Улз, Халх, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.