-
2022 оны 8 сарын 08
Энэ оны зургаадугаар сард БНСУ-аас найман мянга 841 жуулчин ирсэн бол долоодугаар сард 21 мянга 913 буюу 13 мянга 100 илүү жуулчин ирсэн байна. 2019 оны долоодугаар сар хүртэл Монгол Улсад 2018 онд 20 мянга 19, 2019 онд 23 мянга 585 жуулчид ирсэн бол 2022 оны долоодугаар сарын байдлаар 21 мянга 913 жуулчид ирээд байна.
-
2022 оны 8 сарын 08
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
-
2022 оны 8 сарын 08
Хаягдал батерейн савыг хийхдээ гал унтраагуурын амсрыг нь авч, хажуу талд нь 7*3 см.кв хэмжээтэй нүх гаргасан бөгөөд хаягдал батерейг дээд талаас нь, утасны батерейг хажуу талаас нь хийнэ.
-
2022 оны 8 сарын 08
Уулзалтын үеэр УИХ-ын дарга, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаагаар бие биеийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлов.
-
2022 оны 8 сарын 08
Их эзэн Чингис хааны өлгий нутаг хэмээн монгол түмэнд төдийгүй дэлхийд алдаршсан Хэнтий нутгийн сайн сайхан бүхнийг магтан дуулсан "Хан Хэнтийн дуулал" хэмээх шинэхэн уран бүтээл хэдхэн хоногийн өмнөөс эгшиглэж эхэлжээ.
-
2022 оны 8 сарын 08
Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.
-
2022 оны 8 сарын 08
Дээрх хэргийг илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
-
2022 оны 8 сарын 08
Монголд айлчлах хугацаандаа Жаргалантын амны "Тайж ресорт" зочид буудалд байрлаж байгаа юм. Монголын байгальд дуртай тэрбээр өмнө нь манайд айлчлахдаа Увс нуураар аялж байв. Харин энэ удаагийн айлчлалын ууланд алхах учраас Богд ууланд ойрхон буух хүсэлт тавьсан тул ийнхүү "Тайж ресорт" зочид буудалд байрлуулжээ.
-
2022 оны 8 сарын 08
"Монгол оронд аялахад хамгийн тохиромжтой цаг нь иржээ! Энэ зун "Кореан Эйр"-тэй хамт задгай нуга, шөнийн тэнгэрт оддыг харж баясвал ямар вэ? Кореан эйр Инчеон↔ Улаанбаатар өдөр бүр” хэмээжээ.
-
2022 оны 8 сарын 08
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов.
-
2022 оны 8 сарын 08
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав.
-
2022 оны 8 сарын 08
Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм. Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ.
-
2022 оны 8 сарын 08
Фантастик продакшн “Байтаг богд” киноноос хойш дөрвөн жилийн дараа кино театрын дэлгэцнээ эргэн ирлээ. Энэ намрын тэсрэлт “Зура 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
-
2022 оны 8 сарын 08
Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах "Зүүн Азийн залуучуудын II спортын наадам”-д хамтран ажиллах тухай санал солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон Эрчим хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
-
2022 оны 8 сарын 08
Clean UP-2 төслийн SECTION 1 хүрээнд 30 залуус 10 өдрийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
-
2022 оны 8 сарын 08
“Даншиг наадам-хүрээ цам 2022”-т оролцсон жуулчдын сэтгэгдлээс...
-
2022 оны 8 сарын 08
Тус эко зуух Япон улсын технологиор бүтээгдсэн бөгөөд хоёр тонн орчим хогийг шатаахад нийт 5 кг орчим нунтаг үнс үлдээдэг байна. Харин энэ эко зуух байгаагүй бол 2,5 тонн хог байгальд хаягдаж, хөрсний бохирдол үүсэх байв.
-
2022 оны 8 сарын 08
Даншиг наадмаар л өргөн олонд дэлгэн үзүүлдэг хүндэтгэлт бүтээл бол Очирваань бурханы их хөрөг. Бурхад хүний наян тохойтой тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж бурханы шашинд үздэг бөгөөд тэр хэмжээгээр урласан зээгт наамлан хөргийг Даншиг наадмын үеэр л дэлгэдэг онцлогтой.
-
2022 оны 8 сарын 08
Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1,223, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 129 буюу нийт 1,357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-аар өссөн үзүүлэлттэй байна
-
2022 оны 8 сарын 08
"Зөвхөн энэ өвчнөөс болоод эмнэлэгт шинээр тасаг нээгдэхэд хүрсэн. Надад энэ өвчтэй тэмцэж байгаа хүүхдүүдийн эм, тариа бий. Энэ эмийг авч чадахгүй байгаа, эм тариа нь олдохгүй байгаа хүмүүс ирээд аваарай. Ирж авах боломжгүй бол би хүргээд өгье" гэв.