-
2016 оны 9 сарын 28
Санхүүгийн зохицуулах хороо Монгол улсад банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн одоо хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдэд ач холбогдол өгч байна. Үүнтэй холбоотойгоор хорооны дарга, удирдлагууд Люксембургийн Вант улсын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын удирдах баг, зөвлөхүүдтэй удаа дараагийн уулзалт, зөвлөлгөөн хийгээд байна.
Үүний хүрээнд ЖАЙКА-тай 2014 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг сайжруулах нь” төслийн явцыг Хорооны нийт удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулах сургалтыг уг төслийн багаас зохион байгуулав. Сургалтыг төслийн зөвлөх, ноён Такаюүки Урадэ удирдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, үнэт цаасыг олон нийтэд санал болгон гаргах, төслийн техник туслалцаа, Японы туршлага, хөрөнгийн зах зээлийн бодлого гэх мэт өргөн хүрээний сэдвээр мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Эдийн засаг хүнд байгаа ч ойрын үед төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниуд IPO хийх боломж байгааг судалаачид хэлж буй. Тиймээс хувьцаат компани байхын давуу талыг ойлгуулсан сайн жишиг тогтоох чиглэлээр үлдсэн нэг жилийн хугацаанд бодит үр дүнтэй ажил хийхийг төсөл хэрэгжүүлэгчид зорьж буй юм.
-
2016 оны 9 сарын 28
Коксжих нүүрсний экспорт өсөв
-
2016 оны 9 сарын 28
Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос чангарч эхэллээ.
-
2016 оны 9 сарын 26
Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2257 төгрөг, 89 мөнгөтэй тэнцэж байна. Харин Хаан банк ам.долларыг 2270 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам доллар 2275 төгрөгтэй тэнцэж байна.
-
2016 оны 9 сарын 24
Монголбанкнаас энэ оны эхний найман сарын гадаад худалдааны дүн мэдээг гаргажээ. Тайлант хугацааны гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буюу сая ам.доллараар буурч 5166.8 сая ам.долларт хүрчээ.
-
2016 оны 9 сарын 22
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2249.42-2257.30 төгрөгийн ханшаар 39.9 сая ам.доллар худалдан авах, 336.96-337.90 төгрөгийн ханшаар 77.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн
-
2016 оны 9 сарын 20
Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
-
2016 оны 9 сарын 20
Доллар 2,246 2,249
Евро 2,500 2,515
Фунт 2,900 2,990
Юань 338.00 339.00
Вон 1.96 1.98
Рубль 34.70 35.20
Иень 21.95 22.15
Гонконг доллар 280 295
Австрал доллар 1650 1700
Сингапур доллар 1625 1670
-
2016 оны 9 сарын 20
12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах ажээ.
Засгийн газрын үнэт цаасны товч мэдээлэл: 1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000
6. Хямдруулсан үнэ: 96,513.00
7. Нийт гаргах тоо: 50,000 ширхэг
Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл
Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх ажээ.
-
2016 оны 9 сарын 19
Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2246 төгрөгтэй тэнцэж байна.
-
2016 оны 9 сарын 19
НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 08-нд болж, 6 мянга 893 азтан тодорчээ. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 200 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 5 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 63 азтан тус 500 мянган төгрөг, 644 азтан 100 мянган төгрөг хожсон бол 6 мянга 181 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.
Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-31-нд олгосон 18 сая 538 мянга 300 баримт хамрагдсан юм.
-
2016 оны 9 сарын 16
дефляцитай
-
2016 оны 9 сарын 16
Өчигдрийн спот арилжаагаар банкууд 2240.75-2250.20 төгрөгийн ханшаар 22.0 сая ам.доллар, 335.00-336.80 төгрөгийн ханшаар 52.8 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
-
2016 оны 9 сарын 13
Валютын ханш өнгөрсөн сарын сүүлээр нэлээд бууж 2180 төгрөгт хүрсэн бол есдүгээр сар гарсаар өсч эхэлсэн.
-
2016 оны 9 сарын 13
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
-
2016 оны 9 сарын 13
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
-
2016 оны 9 сарын 13
Монголбанк валютын дуудлага зохион байгууллаа.
-
2016 оны 9 сарын 12
Монгол Улсын иргэдийн банкны цахим картыг гадаад улсад хууль бусаар ашиглах шинэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн хохирогчоор Монгол Улсын 480 иргэн бүртгэгдээд байгаа аж. Дээрх иргэдэд учирсан 120 сая төгрөгийн хохиролтой хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага мөрдлөг явуулан хятад улсын хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.
-
2016 оны 9 сарын 12
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд наймдугаар сард өмнөх сарынхаас 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
-
2016 оны 9 сарын 12
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2232 төгрөг 36 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2238 төгрөгөөр худалдан авч, 2241 төгрөгөөр арилжиж байна.