Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

7 8 9 10 11 12 13
  • Дээдсүүдээр хамгаалуулсан “Хадны мангаа”
    2018 оны 1 сарын 31
    Шатахуун импортлогчдыг номхотгох нь Засгийн газрын төдийгүй монголчуудын шүдний өвчин болчихоод байна.
  • Ц.Нямдоржийн машин яах вэ, төв талбай, том төслүүдэд санаа тавь
    2018 оны 1 сарын 31
    У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо.
  • Сэтгүүлзүйн салбараас савраа татацгаа
    2018 оны 1 сарын 30
    Монгол Улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжөөд 100 гаруй жилийн нүүрийг үзжээ.
  • Байшин хороололд бүслэгдсэн Улсын эмнэлгүүдийн бараа нь тасрав
    2018 оны 1 сарын 30
    Их хотын утаа тортог хэрээс хэтэрч, гамшиг байтугай хэмжээнд хүрчихлээ.
  • У.Хүрэлсүхийн засаг шийдвэртээ засвар хийж, ОУВС-гийнхан айлчилсан долоо хоног
    2018 оны 1 сарын 28
    Дөрвөн есийн хүйтэн тачигнаж, шатахууны хомсдолд өртсөн долоо хоног улиран одож байна.
  • Төр түшилцэгсэд ба АТГ
    2018 оны 1 сарын 26
    Төрийн ордонд тухалж, дулаан өрөө, зөөлөн сэнтийд заларсан эрхмүүдтэй холбоотой асуудал хөвөрч эхлэв.
  • Даварсан импортлогчид төрийг, түмэн олонтой нь сөхрүүлчихлээ
    2018 оны 1 сарын 25
    Шатахууны хомсдол нүүрлэсэн өдрүүд үргэлжилсэн хэвээр байна.
  • Иргэдийнхээ эрхийг эдлүүл, эрхэм дээдсүүд ээ
    2018 оны 1 сарын 23
    -Эд хөрөнгө идэхээ урьтал болголгүй, иргэдээ эрүүлжүүл-
  • 30-тай залуу 30 сая иргэн, тусгаар тогтнолоо хамгаалж байна. Гэтэл...
    2018 оны 1 сарын 22
    Улс орны хөгжил тусгаар тогтнолоо хамгаалах бодлого бүр өөр хоорондоо ялгаатай. Санхүү эдийн засгийн байдлаа тогтвортой байлгах нь тэдний гол үүрэг. Энэ асуудлыг хөндөн ярьж байгаа нь өнөөгийн Монгол Улсын төр, засгийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотой юм.
  • Шантаажны 750 сая төгрөг ба утаатай тэмцэгч
    2018 оны 1 сарын 22
    Утаа гэдэг зүйлийг устгана хэмээснээс хойш арав гаруй жилийн нүүр үзлээ.
  • “Борвин дахь баасаа арилга”, У.Хүрэлсүх ээ!
    2018 оны 1 сарын 18
    Засгийн газрын 100 хоногтойгоо золгож байна. Яаж тоолсныг бүү мэд, яг одоо ид үргэлжилж байгаа юм билээ. Монголын улс төрд У.Хүрэлсүхийн “цаг тоолол” айхавтар гоц гойд скандал авчраагүй ч зориг уриагаар дүүрэн, ажлын тайлангаас нь анзаарвал шударгаар хэлэхэд олон ажлыг үргэлжлүүлэн хийсэн Засгийн газар гэж тодорхойлж болох юм.
  • Иргэний хөдөлгөөн нэрээр Эрдэнэт үйлдвэрт санаархагчид
    2018 оны 1 сарын 18
    Хавар цагийн синдром арай эрт эхлээд байх шиг. Урин цагийн түрүүчээр элдэв өвчтэй хүмүүсийн хий, хуй хөдөлж, янз бүрийн ааш аяг гаргадаг билээ.
  • Онцгой татварын орлогоор төсвийг санхүүжүүлэгчдийг “яллавал” шударга болно!
    2018 оны 1 сарын 18
    Гоё оронд муухай амьдраад байгаа тухай иргэнээсээ эхлээд Төрийн тэргүүн нь ч халаглах болов.
  • Даварсан өвгөнд даруулга хэрэгтэй
    2018 оны 1 сарын 17
    Өнгөрөгч оны наймдугаар сард олныг цочирдуулсан нэгэн хэрэг гарч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
  • Ухаа худгаас арав дахин том орд “Ли” овогтын гарт оржээ
    2018 оны 1 сарын 16
    Монголчууд хэний газар дээр амьдарч, аж төрөөд байгаа нь сүүлийн хэдэн жилд ойлгомжгүй болсон.
  • У.Хүрэлсүх өөрийн ”дэглэмээ” тогтоох нь
    2018 оны 1 сарын 15
    МАН гаднаасаа эв түнжинтэй, найрсаг дотно мэт харагдаж байгаа ч дотроо толхионтой, шуудайд хийсэн үхрийн эвэр мэт л байгаа дуулдана
  • “Том дайсантай” хүн
    2018 оны 1 сарын 11
    Ерөнхийлөгч утаатай тэмцэж, үүний тулд УИХ-тай ч тэмцэхээр болоод явчихав. Гэвч УИХ түүний албан бичгийг хэлэлцсэн боловч “Онц байдал зарлахаар хэмжээнд хүрээгүй” гэж үзжээ. Яавал онц нөхцөл байдал болох юм бол. УИХ-ыг тараана гэсэн нь “онц байдал” уу. Эсвэл “Онц байдал зарлах саналыг хүлээж аваагүй” нь УИХ-ыг тараахыг дэмжих шалтгаан уу.
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба хавдар дэмжигч
    2018 оны 1 сарын 05
    Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр. Энэ үг их эргэлзээ төрүүлдэг. Магад 100 жилийн өмнө боловсон эмнэлэг байхгүй хойно маарамбаас өөр найдах хүнгүй. Өнөөх нь хэдэн өртөө хол газар нутаглаж байх ахуйд үүссэн үг байж таарна. Хачирхалтай нь бидний монголчууд өнөөг хүртэл эл үгийг батлагдаагүй хууль, баринтлагаагүй судар аятай мөрдөх нь хачин.
    Зах зээлийн нийгэмд шилжсэнээр тохиролцооны гэгдэх хохироогч дэлгүүрүүд байшингийн булан бүрт нээгдэж байсан шиг өнөөдөр эмийн сан шиг их юм алга болжээ. Талын нэг тараагаад шидсэн шагай мэт тал нутагтаа тархай бутархай аж төрж дадсан монголчуудад өнөөгийн суурин амьдрал, хэрээс хэтэрсэн хэт төвлөрөл төвөг болдог нь гарцаагүй. Толгой өвдлөө, ханиад хүрлээ гээд хаа тааралдсан эмийн сан руугаа харайж ороод, эмийн санчийн зөвлөснийг аваад уучихад ядах юмгүй нь бас үнэн. Дашрамд сонирхуулахад, улсын хэмжээнд 1283 эмийн сан, 120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага ажилладаг гэх статистик бий. Түүнчлэн дотоодын үйлдвэрүүд нийт хэрэглээний 20 орчим хувийг хангадаг бол үлдсэн хэсгийг нь гаднаас импортоор авдаг. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг импортоор авдаг агаад судалгаанаас харахад ОХУ, БНХАУ, Славьян, Энэтхэг, Герман зэрэг орноос дийлэнх хэсгийг нь авдаг ажээ.
    Гээд яахав, яаж ийгээд хууль бус юм хийвэл л ашиг ахиухан хүртэнэ гэх гажиг ойлголттой монголчууд хил гаалиар хууль бус эм оруулж ирэхдээ гарамгай гэж жигтэйхэн. Дээр нь эмийг хоол мэт хэрэглэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой өвчний үед тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэг тухайд ор тас мартчихсан. Манайхан сүүлийн үед магнаг мэт шүтдэг, энгийнээр бол талх мэт өдөр тутам хэрэглэдэг парацетамолоос татгалзаад буй. Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн хэрэглээний эм. Гэхдээ эл эмийг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолсон. СЭМҮТ-ийн Донтолт судлалын тасгийн эмч Ө.Ариунболдын хэлснээр нийт хордлогын 80 орчим хувийг эмийн хордлого эзэлдэг гэсэн. Манай оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэж бөгөөд парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийг ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тухайлбал, Эффералган, Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Дальрон-С, Терафлю, Колдрекс, Седалгин-Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь бүгд парацетамол агуулсан байдаг аж. Түүнчлэн эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултайг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа элэгний өвчин болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүнд тусдаг. Өөрөөр хэлбэл, парацетамолыг маш болгоомжтой, тунг нь багасгаж хэрэглэх, том хүнд хоногт гурван граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, тав хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх ёстой юм байна. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, гурав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хэрэглэж болохгүй заалттай. Гэтэл бид хүүхэддээ ханиадны анхны шинж тэмдэг илрэнгүүт аятайхан амттай, ундаа гэж хуураад уулгачихаж болно хэмээн терафлю найруулан уулгадаг нь худлаа биш ээ.
    Дашрамд дуулгахад эмнээс гадна түмэн жорын хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг манайхан өргөнөөр хэрэглэх болсон. Турах, биеэ цэвэрлэх гэх сэдлээр ихэвчлэн хэрэглэдэг. Хэдийгээр албан ёсны нотолгоо байхгүй ч сүүлийн үед ихээр илрэх болсон хорт хавдрын өвчлөл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой байж болох талаар мэргэжилтнүүд хэлж байна. Халаглах юм их болсон өнөөгийн нийгэм... Хавдрын өвчлөл ихсээд байна. Хажуугаар нь залуужаад байна гэх эмзэглэл. Тэгвэл хүн гэдэг амьтны дархлаа 35 хүртэлх насандаа өөрөө өөрийгөө дориун сайхан аваад явчихаар өндөр байдаг бөгөөд 40 хүрээд эрс багасдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүний биед үүссэн, эс бөгөөс үүсэхээр завдсан хавдрын эсийг залуу хүний дархлаа дарангуйлж устгаж чаддаг бөгөөд яг энэ үед нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу дархлааны системийг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр өнөөх хавдрыг асар богино хугацаанд өсөж томрох боломжоор хангадаг аж. Ихэнх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг газар, сүлжээнүүд хөгшин настай ядрангуй царайтай хүний зураг үзүүлж одоо ийм сайхан болсон гэх тайлбарыг итгэхийн байхын аргагүйгээр өгдөг. Тэгвэл өтөл насанд дархлаа муудаж, элдэв хорт хавдрын эсийг дарангуйлах чадвар нь мууддаг бөгөөд энэ үед нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр хавдрын эсийг дарангуйлж өвчлөлийн явц буурдаг төдийгүй өтөлж буй эд эс ч сэргэдэг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 40-өөс дээш насныхан хэрэглэвэл үр дүн нь сайн төдийгүй үзүүлэх эерэг нөлөө нь арвин гэсэн үг. Харин 20 ч хүрээгүй залуус уувал унтаа буй хорт хавдрын эсийг сэргээж, хор болдог ажээ.
    З.УРСГАЛ
  • 5000 төгрөгийн үнэтэй тамганы дардас
    2018 оны 1 сарын 04
    Юм хөгжих сайхаан... Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгө болон гэр бүлийн баталгааны лавлагаа гээд л бүгдийг амархаан авчихдаг болсоор даруй хэдэн он улирчээ. “Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг орон даяар жигд, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машинаар иргэдэд үйлчилж байгаа билээ. Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд хэн нэгэн төрийн албан хаагчтай харьцахгүй, ямар нэгэн хүнд сурталгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо хурдан шуурхай авчихдаг болсон нь олзуурхууштай хэрэг мөн үү гэвэл мөн. ТҮЦ машинаас иргэд төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цахилгааны төлбөр төлөх зэрэг 18 төрлийн үйлчилгээг авч байсан. Үүн дээр хоёр төрлийн шинэ үйлчилгээ нэмэгдэж, иргэд 20 төрлийн үйлчилгээг, нийслэл хотод байрласан 80 цэг, хөдөө орон нутагт суурилуулсан 28 ТҮЦ машинаас авах боломжтой.
    Түүгээр ч зогсохгүй шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өгдөг иргэний үнэмлэхний захиалга, Гаалийн ерөнхий газраас авдаг гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаарх тодорхойлолтыг ТҮЦ машинаар дамжуулан авах боломжтой болсон гэж байгаа. Иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлээд дахин авах гэж буй иргэд олон төрлийн бичиг баримт бүрдүүлээд УБЕГ-ыг зорих бус хамгийн ойрхон байрласан ТҮЦ машинд бүртгүүлээд л, захиалгаа өгөх боломжтой. Ийнхүү захиалсан иргэний цахим үнэмлэх гурван хоногийн дараа хэвлэгдэж, харьяа дүүрэг, сумын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, баг хороодод тараагдаж, эзэндээ хүрдэг.
    Түүгээр ч барахгүй УБЕГ-аас олгодог хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаар дамжуулан зөвхөн ямар нэгэн байгууллагад ажилладаг иргэд авдаг байсан бол хуулийн этгээдгүй буюу аль нэгэн байгууллагад харъяалалгүй хүн авах боломжтой болсон. Бүр орон нутаг явах унааны тасалбараа ч захиалчихаж болно.

    Юм хөгжих сайхаан... Судалгаанаас харахад, нэг иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дунджаар 30 минутыг зарцуулж, 8041 төгрөг төлдөг байсан бол ТҮЦ машинаар үйлчлүүлснээр таван минутад багтан үйлчилгээ авч, 2400 төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машинаар үйлчилсэн нэг жилийн хугацаанд иргэд дунджаар есөн тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн үг. Харин арилжааны банкууд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгсдэггүй. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэн заавал тамгатай лавлагаа авчирч байж банкаар үйлчлүүлэх эрх үүсдэг аж. Тодруулбал, тухайн тамгатай лавлагааг улсын болон нийслэлийн бүртгэлийн газраас 5000 төгрөгөөр авдаг. Яг ямар тохиролцоо хэлбэрээр хуваадгийг нь мэдэхгүй ч төрийн үйлчилгээний жишиг болсон ТҮЦ машины гаргасан бичиг баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь шуудхан хэлчихэд төрийг үл ойшоож буйн хэлбэр мэт. Гэвч төр ТҮЦ машиндаа үл итгэн заавал тамгатай лавлагаа өгч буй нь яах аргагүй хардлага дагуулна. Уг нь ТҮЦ машинаас олгож байгаа бичиг баримтууд нь өндөр нууцлалтай байдаг учир хуурамч гэж үзэн үйлчлэхгүй байх үндэслэлгүй гэж албаны хүн айхтар хариуцлагатай мэдэгдсэн л юм даа. Таван мянган төгрөгийн үнэтэй тамганы ард хэний халаас цулайгаад байгааг хариуцах албаныхан нотолж хариуцлага тооцвол ямар вэ...

    З.УРСГАЛ
  • “Үхэж” жаргадаг үлгэрээ шинэчлэх цаг болжээ
    2018 оны 1 сарын 04
    “Оргүйд орвол” гэдэг шиг байгаа ганц дүр болох Бонго, Можухаасаа хүүхдүүд минь суралцаж байна. Өнөөх дүрүүд маань үлгэр болон ямар нэгэн зохиолын дүр биш шүү дээ. Зүгээр л хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчид.
7 8 9 10 11 12 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 17 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 21 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 30 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК