-
2017 оны 9 сарын 13
ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны онолын өгүүллийг орчуулан хүргэж байна. В.Герасимов ОХУ-ын Цэргийн Шинжлэх ухааны Академи дээр уншсан лекц дээрээ тулгуурлан энэ өгүүллийг саяхан буюу 2017 оны 03 дугаар сарын 13-нд бичсэн байна.
-
2017 оны 9 сарын 11
Хятадын Dawning Information Industry компани ШУА-ийн дэмжлэгтэйгээр Москвагийн Засгийн Газар, Москвагийн бирж, “Мегафон”, “Финам”, “Сухой” компаниудад үйлчилгээ үзүүлэх болно. “Dawning Information Industry” бол Хятадын аварга том радиотелескоп, бүтээмжээрээ дэлхийд хоёрт ордог “Nebulae” хэмээх супер компьютерийг бүтээсэн компани...
-
2017 оны 9 сарын 07
Ахмад настнууд тэтгэврийн зээл авахаар тэвчээр заан банкинд дугаарлаж, залуус орон сууцны зээлдээ баригдан шар махтайгаа хатаж, ард түмэн ургамлын тос, ууттай гурилаа 100 гр-аар нь чадан ядан залгуулж байхад Монголын төрд шигдсэн наймаачид сандал ширээнийхээ ханшийг саваагаар ганц дохиод л өсгөж байна. Анхнаасаа Эрдэнэбат ч наймааны хүн байсан. Энхболдын гэмгүй царайтай энхрий хөөрхөн дүү гэнэт л Ерөнхий сайд болж өндрөө авсны цаана төрийн гурван өндөрлөгийг ганц гараар атгах гэсэн дотор санаа дотроос нь зараа мэт хатган, замаа зассан нь тэр байв. УИХ-ын дарга Энхболд, Ерөнхий сайд Эрдэнэбат гэдэг багтай Энхболд байх нь багадсан юм байж.
-
2017 оны 9 сарын 05
У.Хүрэлсүх “төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах авах”-аар шийджээ. Ингээд Цагдаад ажилладаг өөрийн дүү болон хамаатан садны хэдэн хүн элсүүлж, өөрийгөө “мөрдөн тагнажээ”. Улмаар “өөрийгөө мөрдөн шалгаж байна” гэсэн цуурхал тарааж, ийм утгатай монтаж эвлүүлэг хийжээ. Үүнийг нь манай “яруу алдарт” Цагдаа мэдэж байж, мөн “яруу алдарт” Тагнуулын Газар мэдэж байж. Тэгээд “чадахгүй” болхоороо хамгийн сүүлд “яруугийн яруу алдарт” Авилгатай тэмцэх Газар шилжүүлжээ. АТГ асуудлыг “нэн хурдан шуурхай” шийдвэрлэж У.Хүрэлсүх “төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авах”-ыг санаархсныг олон нийтэд Хэвлэлийн хурлаар зарлав. Энэ тухайд өөрийн хийсэн анализыг хүргэе:
-
2017 оны 8 сарын 28
...Архангайгаас ирсэн сандруу залуухан Ж.Мөнхбат миний сайн таних хөгжмийн зохиолчтой уулзан ”Хотын хүн, олны танил хүн болоход минь туслаач” хэмээн гуйж байсан бас нэг түүх бий. Хэдэн гайгүй дуутай болж, Болор цом гэдэг юм авч, МАН-ын ” Үнэн” сонинг удирдан өдөр тутмын сониныхны дунд сархад сөгнөн гүйж, улмаар Засгийн газрын өндөр албан тушаалтан болтлоо өсөв...
-
2017 оны 8 сарын 25
...М.Энхболд ч бас тэнэг хүн биш юм. Хэдий хамаатан садан ч хөдөөнөөс жирийн нэгэн НЯБО-г татаж, том албанд тавих боломжгүйг мэдэх тул Ж.Эрдэнэбатыг аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд гэх мэтийн дамжаануудаар дамжуулан бэлтгэж байсан аж...
-
2017 оны 8 сарын 24
...МАНАН толгойгүй болсон бөгөөд одоо түүний удирдлагын төлөө дайн болно. МАНАН-гийн эсрэг тэмцэлд хамгийн гол аюул нь “хуучин толгойнууд” ахин сэргэх явдал болно. Нам төрийн “их биед” ойртох л юм бол тэд хар аяндаа өөрөө амилна. Үүн шиг аюул гэж үгүй…
-
2017 оны 8 сарын 23
ГАЛЗУУРСАН “БУМБА” НУУД
…Монголын нийгмийн ѳнѳѳгийн тѳрхийг ажих аваас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэлц үг санаанд буугаад байх. Гажуудсан нийгмийн тогтолцоо дээр галзуу солиотой мэт хүмүүс шийдвэр гаргах гэж адгаж, ичих булчирхайгүй эрээ цээрээгүй хашгиралдаж, үнэнийг хаа нэгтээ нууж, олон нийтийг, дээр нь хар бэхээр юу ч гэж бичиж болох “цагаан цаас” хэмээн басамжилж хандах нь хэрээс хэтэрлээ.
*Галзуурсан улстѳрчид
“60 тэрбумын хэрэг”ийн талаарх олон олон бичлэгүүдийг харьцуулж зѳндѳѳ үзлээ. Монголын улс тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд ямар мунхаг харанхуй, соёлгүй бүдүүлэг, мэдлэггүй тэнэг, галзуу солиотой сэтгэлгээтэй, үнэнч сэтгэлгүй шуналтай хүмүүсээр дүүрээ вэ? “Эвлүүлэг”, “эвлүүлэг биш” гэх маргаандаа ч биш, ерѳѳсѳѳ л Монголын улстѳр дэх олон жил дамжиж ирсэн заваарлын илрэл. Ѳчүүхэн шуналыг бага дээр нь дараагүйгээс, эрээ цээрээгүй ѳсѳж томорсоор “бирд” болж байгаагийн жишээ. Дарж чадаагүй шуналынхаа гайгаар ѳнѳѳдѳр ил болж олны ѳмнѳ шившиг болж байгаа нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар болохоос эдний хэрийн новшнууд улстѳрд зѳндѳѳ байгаа. 27 жил улстѳрийг заваан тогоо болгон ѳѳрсдѳѳ хутгалдчихаад, ѳнѳѳдѳр “Муур багш”- ийн “дүр эсгэж” суугаа нѳхдүүдээс ч хариуцлага асуух ёстой. Монголын улстѳр зѳнѳж хѳгширчээ. Хэзээ ч ѳѳрчлѳгдѳхгүй тэднийг улстѳрѳѳс зайлуулж , намуудыг ч нийгмийг ч бүхэлд нь цэвэрлэн шинэчлэхгүй бол бид цааш явах аргагүй болж байна.
-Нэгэнт ил тод болж байгаа “60 тэрбумын хэрэг”т холбоотой хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, хэрвээ нотлогдох аваас “Монголын Тѳрийн эрхийг хууль бусаар авах оролдлого”ынх нь тѳлѳѳ хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон хѳрѳнгѳ мѳнгийг нь хурааж улсад авах ёстой. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхдээ хулгайлж завшсан хѳрѳнгийг нь хуулийн дагуу нотолж хурааж авдаггүйгээс, шоронгоос гарч ирээд “хаданд гардаг” завшигчид олон бий. Монголын улстѳрийг ашиг олдог бизнес хэмээн тооцдог хүмүүс хэт олширсноос л, мэдсээр атлаа тэднийг сонгож байдаг бид ѳѳрсдѳѳ зовсоор буй. Тѳрд бурхан байхгүй аваас бумбанууд галзуурдгийн гайг бид ѳѳрсдѳѳ л амсаж байна шүү дээ.
*Галзуурсан орон “Нутгийн зѳвлѳл”-ийнхѳн
-Наадам болохоор гэнэт гарч ирээд “Улсын цол” авсан нутгийн бѳхѳѳ “Нутгийн уул усаа баярлуулав” хэмээн магтаж, үнэтэй машин байр бэлэглэдэг “Нутгийн зѳвлѳл” хэмээх нѳхдүүд аймаг бүрт байдаг. Найраатай болон найраагүй цол авсан бѳхчүүдээ орон нутагтаа “бэсрэг Ерѳнхийлэгч”-ийн хэмжээнд угтан хүндэт харуул жагсаан хэдэн цэрэг цагдаагаа парад алхуулан, нутгийн иргэдээр “Уухай”- луулан, бэлгийн далай үерлүүлнэ. Сумын ойн баяраа тэмдэглэхдээ дуураймал “Есѳн хѳт цагаан туг”- аа морин дээр залж яваад үргэсэн морьддоо чирэгдэн мѳнѳѳх “Есѳн хѳлт цагаан туг” нь ѳѳрсѳдтэй нь хамт талаар нэг тарж унахыг нүүрномоор үзэв. Ёслол хүндэтгэлд хэмжээ хязгаар гэж үгүй болж, орон нутгийн жижиг дарганцарууд “Бурхангүй газар бумба галзууруулан”, “хѳгѳѳ хѳлдѳѳ чирцгээнэ”. Tѳрийн хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэмжээ хязгаар тогтоон журамлах цаг болжээ.
Бизнесмэнүүд голдуу даргатай, садан голдуу гишүүдтэй “Нутгийн зѳвлѳл” ийнхэн орон нутгийн хѳгжил, оюун ухааны үнэлэмжийн талаар огт мэдэхгүй бас сонирхохгүй. Наадам цагаан сараар нутгийн хэдэн иргэдийн сэтгэлийг цѳстэй нь хамтад хѳѳрѳгдѳн, алсдаа улстѳрд орох “нүхээ малтана”. Найраатай найраагүй цол авсан бѳхчүүдийг авсан цолоо 3 жилийн дотор батлаагүй тохиолдолд хүчингүй болгох дүрэм гаргахгүй бол тив, дэлхийн аваргуудаас ч илүү таахалзсан “бумба”-нууд олшрох нээ.
*Галзуурсан сошиалынхан
-Хэн нэгнийг магтан мандуулж, мохоон сѳхрѳѳж, эсвэл галзууруулж чаддаг сошиал ертѳнцѳд бид ихэнхи цагаа ѳнгѳрѳѳж буй. Санамсаргүйгээр аалигүйтээд, эсвэл марзганаад хийсэн шууд бичлэгүүдийг хѳѳргѳн дэвэргэсээр эзнийг нь “галзууруулдаг” жишээ нь Осоржамаа хэмээх залуу. Эрүүл бишээр маяглаж, эцэстээ хэнээс юуг ч хамаагүй шаардаж, ичих эмээхээ мэдэхээ больтол нь хѳѳргѳн дэвэргэж, түүнийг нь шоолж тохуурхаж бах таваа хангах нь хэнд хэрэгтэй юм бол? Нийгэм дэх энэ гаж үзэгдлийн гайгаар хичнээн олон залуус “ичих” гэдгийг мартаж сошиал орон зайд маяглан аяглах нь “Бурхангүй газрын бумба галзуурах” мэт. Хүн сэтгэлгээний болон ёс зүйн хэм хэмжээгээ алдаад ирэхээрээ адгуусан тѳрѳл рүүгээ ойртож очдгийн олон олон жишээг бид харцгааж буй.
-Хэн нэгний гаргаж буй мунхаг бүдүүлэг араншинг бид зүгээр л тоохгүй орхичихвол тэд яах ч үгүй. Их л удахдаа хэд оролдож үзээд хэн ч тоохгүй болохоор уйдаад л орхичихно. Хѳѳргѳж дэвэргээд олны анхааралд ѳртүүлээд ирэхээр тэд хяналтаа алдаж эхэлнэ. Хэдийгээр шоолж инээлдээд байх авч яг үнэндээ энэ бол толинд тусах бидний тусгал мѳн. Бусад хумуус ч биднийг нийтлэг ингэж үнэлэн, аажимдаа энэ байдалдаа ѳѳрсдѳѳ ч дасч мэдэх юм. Яг үнэндээ түрийвчээрээ даллаад их мѳнгѳ олно гэж биднийг ятгаад, “хэдэн малынхаа буянд жаргаж суугаа” тэр авгайг бид л ѳѳрсдѳѳ гаргаж ирсэн юм шүү дээ.
…Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй, бас ёс зүйтэй байдаг. Энэ хэм хэмжээ саваа халиад ирэхээр л утга учраа алдаж, ѳѳрийгѳѳ ч, бусдыг ч эвгүй байдалд оруулна. Хүндлэх ах зах, сахих ёс зүй, үнэлэх үнэлэмж байдаг болохоор л “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэллэгээр хэм хэмжээг сануулсан хэрэг. Бид бүх зүйлсийг эргэцүүлээд харах цаг болжээ. Монголчууд бидний бүх зүйлс байх байрандаа, бас хэм хэмжээндээ байвал юутай сайн сан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 8 сарын 23
...МАН одоо л шинэчлэгдэхгүй бол орондоо олзлолдон булаалдсаар амь тавих хэрэг үү, яасан ч аймаар шунал тачаал билээ дээ, үхэж дуусдаг. Өчнөөн жил ноёрхсон намуудад хоёрхон хүн босоогоороо үлдсэн нь харин ч чамлалттай байна...
-
2017 оны 8 сарын 23
...Ц.Сандуй даргын дэмжлэг, зүтгэлээр өнөөдрийн албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нэр бүхий НИТХ-ын төлөөлөгчид Ц.Сандуй даргаа хамгаалсаар байна. “Гал руу ч орохоос” буцахгүй тойрон хүрээлэгчидээр багаа бүрдүүлсэнтэй холбон тайлбарлаж байна...
-
2017 оны 8 сарын 22
2000 оноос өмнөх Монголын эдийн засаг туйлын эмгэнэлтэй, нэн ядуу байсан. Экспортын орлого нь 200-500 сая долларт хэлбэлзэнэ. Үнийн дүнгийн 20-40 хувь нь Эрдэнэтийн зэсийн экспорт, үлдсэн нь малын гаралтай ноос, ноолуур, арьс шир, зэрэг түүхий эдүүд эзэлнэ.
-
2017 оны 8 сарын 22
“МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНО ШҮҮМЖ
1989 онд бүтээгдсэн “Мандухай Сэцэн Хатан” кино нь Монголын түүхэн сэдэвт кинонуудын ноён оргилуудын нэг мөн гэж үнэлэгддэг билээ.
Гэвч түүхэн талаасаа уг кинонд үнэн юм гэж үнэндээ байхгүй ,Монголын түүхийг илтэд мушгин гуйвуулж олон нийтэд буруу ташаа үзэл суулгаж байгаа урхагтай кино юм. Иймд хэдий оройтсон ч шүүмж бичих нь зүйтэй гэж үзэн энэхүү бичвэрийг тэрлэв.
Уг кино зохиолыг академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ш.Нацагдорж асан бичсэн учираас Монгол үндэстний түүхийн мэдлэг нимгэний харгайгаар ийм боллоо гэж итгэхэд бэрх,тэр тусмаа тухайн үеийн түүхийн хүрээлэнгээс уг кинонд зөвлөхөөр ажилласан нь манай түүх бичлэгийн түвшинг харуулах ажээ.
Нөгөө талаар үзэл суртлын үүднээс ингэвүү гэж бодоё гэхэд баримт бас алга.
Ингээд уг кинон дахь зарим нэг түүхэн алдаа мадагийг доор үзүүлэе.
1.
Кинонд Баруун түмэнийг Баянмөнх Жонон захирч байгаад Мандуул хааны их хамарт Юнгэн хатанд сээтэн хаясаны улмаас хардагдан улмаар Исмайл сайдын гарт алуулдаг тухай гарна.
Үнэндээ бол Баянмөнх нь Молон хааныг алагдсаны дараа жилд нь буюу 1468 онд Бортохойд хадам эцэг Ургудын оручу Шигүсийн шууд дэмжлэгээр хаан суужээ.
Үүний хойно 1472 онд Мандууланд өөрийн хаан ширээгээ ”найр” тальбиж өөрөө жонон болсон байна. Хоёр жилийн дараа авга ах Мандуулантайгаа эв эвдэрч дутааж явах замд нь ирээдүйн хаан Батмөнх “төржээ”.
Үүнд Баянмөнх нь зүгээр ч нэг хаан ширээгээ Мандуулд найр тальбаагүй болно. Түүнийг Баруун түмэний Юэншуубууг захирч байсан Ойрад гаралтай Бэгэрсэн тайш дарамтлан өөрийн хүргэн Мандуулд хаан ширээг нь авч өгсөн гэж үзвэл зохино.
Ийм учираар болон Мандуулын гол түшиг тулгуур нь Ойрадууд болж байсан тул Мин улс түүнийг “Ойрадын хаан” гэж бичиж байжээ.
Мандуулан бол Ажай тайшийн Ойрад хатнаас төрсөн бага хүү мөн нь Монгол даяар тодорхой байсан бол залуу Баянмөнх жонон нь үнэндээ хэний хаанаас олж ирсэн нь ч баталгаатай бус бөөн хэл амны бай байсан бололтой.Ийм учираар Монголын хаан болох баталгаатай эрх байсангүй бололтой байх учираар тийнхүү Бэгэрсэн болон хаан угсаатай нь тодорхой Мандуулан нарт дарамтлагдсан бололтой байна.
Дашрамд сонордуулахад түүний ах Тайсун хааныг хожимын ар Халхын Горлос отогийхон (Түшээт ханыхан) алсан билээ.
Мөн Баянмөнх жонон нь баруун түмэнийг мэдэж захирч байсан гэх ч баримт алга. Тэр тусмаа өөрийнхөө Баруун түмэний Юншээбуугийн Таван отогийхонд алуулсан байдаг.
Энэ Таван Отог бол Жалайр , Хонгирад, Ихрэс , Мангуд, Уруд эдгээр болой. Эдгээрийн эхний гурав нь сүүлээр Халхыг бүрдүүлэхэд оролцсон бол сүүлийнх нь Баянмөнх жононгийн өөрийнх нь хадамын отог болохыг анхаарвал зохино.
Мөн зарим сурвалжаар Юншээбуугийн Барга отогийхонд ч алуулсан гэдэг. Энэ Барга отог бол хожимын Халх Барга мөн билээ.
Улмаар уг кинонд Мин улсын түүхэнд “Ойрадын хаан” гэж тэмдгэлэгдсэн Мандуулыг өнгөрсөний дараа хэнийг Монголын хаан болгох талаар чуулган чуулж буй тухай гарна.
Энд улиг болсон залхамшигт Ибарай тайш тэргүүтэй Ойрадууд өөрсөдөө хаан болох эс чадвал аанай л салан тусгаарлах санаархал гаргаж буй тухай үзүүлжээ. Ингээд [Халх ] Монголчууд “Ибарай тайшаар Монгол улс дутахгүй” гэж хэлээд Мандухай Сэцэн хатнаар 7 настай Батмөнхийг Монголын хаан болгодог тухай гарна.
Үнэндээ бол Батмөнхийг Мандухай биш хойд аав нь болох Ойрадын Исман хаан ширээнд залжээ!!!.
Хөөрхий Исман байгаагүй бол “Монгол улс” яах байсан юм бол ?.
Исман Баянмөнхийн бэлэвсэн хатан Шихэр Тайхуг биедээ авч Бурхай,Бабуудай гэх хоёр ч хүүтэй болсон байдаг.
Уг кинонд Эсэн хааны ач Ибарай тайшийг Исмантай хутгажээ.Ойрадын Исман тайш нь Батмөнх даян хааны хойд эцэг улмаар түүнийг Даян Хаан өргөмжилсөн хүн байсан бол Эсэн хааны ач Ибарай нь уг кинонд үзүүлсэнчлэн Батмөнхийг хаан ширээнд 7 настай заларч байх үед Монголын хаан ширээнд санаархаж байгаагүй ба тухайн үед Монголын өндөрлөгт ч байгаагүй,Цагадайн угсааны Моголстан хавиар байсан юм.
Тэр бүүхэл хожим Даян хаан Батмөнхийн тайш ч болж явжээ.
2.
Кинонд Батмөнх Даян хаан Баруун Түмэнг захируулахаар өөрийн хүү Улусболдыг 6-7 орчим настай байхад нь Жонон өргөмжилөн явуулдаг ба Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын
Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн ...”бид дээрээ ноён авах хэрэг ману ягун,
өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...”
гэж бослого гаргаж Улсболдыг алдаг” тухай гарна.Энэ бол уг бослогын үнэн учирыг гуйвуулсан зохиомж юм.
Үнэн түүхэндээ бол Улусболд нь 20 гаруй настай нас биед хүрцэн нэгэн байжээ.
Нөгөө талаар Улусболд жонон өөрийн талын хулгайч нараа өмөөрөн Баруун Түмний ард ,ноёдыг учиргүй харгислан цаазлаж гарсанд Юншээбуугийн Ибарай , Ородосын Мандуулай ахлах нар аргаа бараад ...”Абахайн Улусболд эчсэн нөхөд нь Уйгудын хүнд нэг морины өртэй агсан аж. Тэр өрөө авнам гэж эчээд хэрэлдэж жанчуулав. Абахай миний нөхөдийг юуны тул жанчив гэж уурлан эчээд тэр хүнийг цавчив.
Уйгудын Ибарай тайш ,Урудсын Лэгүши Ахлаху хоёул ирж үзээд уурлан донгодсон нь: Төрийг биднийг засъя гэж ирэмза. Тэргүүнийг биднийг засъя (Төрийг минь засъя гэж ирсэнээс тэргүүнийг минь авъя гэж ирж билүү?.) Өнөөгөөс засаглах ийм хүн үүнээс хойш хэнийг ялганам ?
”...гэж өгүүлээд дайтан Улусболдыг тонилгосон байна.
3.
Даян хааныг өнөөгийн Монгол улсын нутагт байх Хархорум хотод нийслэлж буйгаар үзүүлэн улмаар Баруун Түмэн бослого дэгдээхэд Алтайн уулын Тас Бүрд гэдэг газарт тэднийг бутцохиж буй ойлголт төрүүлхээр үзүүлжээ.
Энэ нь Баруун Түмэн бол өнөөгийн баруун аймагийхан буюу Ойрадууд мөн гэх ойлголтыг төрүүлж байгаа хэрэг.!!!
Үнэндээ бол Даян хаан Хятадын цэргээс зугтаан Хэрлэнд өвөлжсөнийг эс тооцвол өнөөгийн Монголд бараг амьдарч байгаагүй, энд (Өмнөговьд!!! )төрөө ч үгүй хүн юм.
Мөн уг дайн болсон Тас Бүрд гэдэг газар нь өнөөгийн Өвөр Монголын нутагт байдаг газар.
Баруун түмэн хэмээгчид нь Зүүн Монголын баруун гарын гурван түмэн болно. Даруй Ордос, Юншээбуу,Түмэд эдгээр болой.
Байршилын хувьд гэхэд л Юншээбуу нь өнөөгийн Бээжингийн зүүн хойшоо маягтай байжээ гэх мэт. Юун алтайн уул.
Батмөнх даян хааны эсрэг босож хүүг нь алж явсан уг баруун Түмэнээс өнөөгийн ар Халхын Засагт ханыхан голцуу буюу Сартуул, Тангуд отогууд тэр чигээрээ ирэлтэй юм. Иймд Баруун Түмэнийг дан Ойрадууд маягаар үзүүлсэн нь буруу болой.
4.
Мандухай Сэцэн хатан бол Ойрадын Цорос омогт Төмөр чинсаны охин. Ээж нь ч Цорос овогийн сурвалжит хатан байжээ. Түүний аавыг Эсэн хаан төрийн тайш болгон Түмэд аймагийн Онгуд отогийг захируулсан байна.
Энэ Түмэд бол даруй Ойрадын нэгэн аймаг болно.
Зарим сурвалжийн мэдээг үзвэл Мандухай хатан нь Эсэн хаантай нэг овогийнх байгаад зогсохгүй түүний маш ойрын төрөл байж болохыг таамаглах бололцоог олгож байгааг хэлэх нь зүйтэй.
Үүнтэй холбогдуулан Эсэн хааныг үхсэний дараа Ойрадын зарим аймагийг дайлсан Мандухайн аян дайнууд нь тэрбээр өөрийн төрлийн ах нараа дэмжин зүүн Монголын зарим хүчийг дайчлан Ойрадын бусад аймагтай дайтсан “гэр бүлийн” буюу ургийн дотрох дайн байсан гэж үзэхэд хүргэж байна.
Үнэхээр ч уг дайнд Мандухайн талд Ойрадын зарим төлөөлөл оролцсон болохыг эх сурвалжууд (Алтан Товч гм.) харуулж байгаа нь Ойрадын эсрэг зүүн Монгол цэргэлсэн гэж үзэх боломжгүй болгож байна.
Мөн уг дайн нийт Ойрадын эсрэг чиглээгүй түүний зарим аймагийн эсрэг чиглэсэн болох нь дээрх таамаглалыг улам батлах болно.
Түүнээс зүүн Монголчууд Ойрадыг хураан захирсан гэж үзэж хараахан боломгүй байна.
Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар Даян хаан Ойрадуудтай байлдаагүй ба харин ч хэл амаа ололцон хамтран Мин улсыг цохих, Баруун түмэний бослогийг дарах, Урианхайн урвалгааныг номохтгох зэргээр нилээд эвтэй явжээ.
5.
Уг кинонд Мандухай хатан бээр биеэр цэрэглэн Ойрадын Өштөмрийг ялж улмаар Ойрадад ...” Махаа шүдээрээ зулгалж ид, Айрагаа цэгээ гэж нэрлэ, Малгайн залаагаа хоёр хуруунаас илүү бүү хий, Гэрээ Орд гэж бүү нэрлэ”...гэх мэт хатуу цааз гаргасан тухай үзүүлжээ.Энэ бол хожимын үеийн уран зохиолын хэллэг ба түүхэнд иймявдал болоогүй юм.
Эсэн хааны хүү Өштөмөр нь Мандухайн тун ойрын төрлийн ах нь бололтой байх ба тухайн үед (1479онд ) нэгэнт үхчихсэн байсан тул хэрхэн дүү Мандухайтайгаа байлдах улмаар ...”Михан Огтлох Хитуга”... гуйх билээ ?
Энэ үед Батмөнх хаан суугаа ч үгүй ,Мандухай төрийн хатан ч болоогүй байжээ.
6.
Кинонд Тас Бүрдэд болсон байлдаанд Баруун Түмэнийхэн тодруулбал Ибарай ,Исмайл нар үгсэн Мин улсын цэргийг урин ирж Батмөнх хаантай тулалдсан гэж үзүүлжээ.
Энэ хоёр хүн цаг хугцааны ба насны хувьд хоёр өөр үеийн хүн төдийгүй Ибарайг Даян хааны тайш болсон үед Исман аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.
Өөрөр хэлбэл Баруун Түмэний бослогонд Исмайл сайд хамаагүй үхчихсэн байсан ба уг бослого Мандуулай ахлах ,Ибарай тайш нарын үед болжээ.
Мөн Баруун Түмэний бослогийн үед Ибарай тайшийн талд зүүн түмэний Урианхай нар урван орж ирсэннээс Батмөнх Даян хаан эхний удаад ялагдсан байна. Дараагаар нь хаан бээр Ойрад хийгээд Хорчин нараас тусламж авч Тас Бүрдэд тэднийг ялжээ.
Уг Урианхай түмэнийг энэ ялынх нь төлөө болон хожимын дайсагналых нь төлөө хожим хядан сөнөөж үлдсэн заримыг нь бусад таван түмэнд тараасаны Халхад оногдсон нь ар Халхын Саму Буймаад оногдсон Урианхан отог юм.Энэ бол ар Халхын долоон отогийн нэг нь билээ.
Иймд уг кинонд өнөөгийн баруун аймагийхан тодруулбал Ойрадууд хааны эсрэг боссон маягтай үзүүлсэн нь хуудуутай байх ба үнэн хэрэгтээ Зүүн түмэний баруун гарыхан түүний дотроо ирээдүйн ар Халх нар уг бослогод идэвхтэй оролцсон байна.
Мөн уг дайнд Мин улсын цэрэг хөндлөнгөөс оролцсон гэх ямар ч эх сурвалж байхгүй болно.
7.
Кинонд Мандухай хатанг Исман сайд алж буйгаар үзүүлсэн бол үнэн түүхэндээ Мандуухай хатан өндөр нас сүүдрийг зооглож тээр хойно өөрийнхөө жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
Хөөрхий Исман сайд аль хэдийн үхчихсэн байсан болой.
Гэх мэтээр өнгөц харахад л иймэрхүү ноцтой алдаа дутагдалаар дүүрэн байх ба ерөөс Баруун Түмэн бол Ойрадууд тэд Монголын төрийн эсрэг тэрсэлсэн гэсэн ээлжит гүтгэлгээ кино болгожээ.
Гэтэл Ойрадууд нь дундад зууны Монгол угсаатны бүрэлдэн буй болоход өөрийн балрашгүй ул мөрийг үлдээн түүхэн гавъяа байгуулсан билээ.|
Зүүн Монголын баруун гарын гурван түмэнг үнэндээ Даян хаанд нэгтгэж өгсөн ба зүүн гарын гурван түмэний Урианхайг дарж тусласан ,Халхын ихэнх отогуудыг Мин улсын Фу Юу харуул зэргээс олзлон авчирсан мөн Цахарыг Хорчингоос булаан Алтан урагтанд ноёлуулсан түүхэн гавяатай юм.
Мөн Ажаа тайж түүний гурван хүү Тайсун хаан, Мандуул хаан, Агаваржин Жонон болон Баянмөнх хаан , түүний хүү Даян хаан Батмөнх нар бүгд Ойрадуудын дунд төрж өссөн Ойрад аялагаар хэлд орсон нь эргэлзээгүй Ойрадуудтай ураг төрлийн маш бат зузаан холбоотой алтан ургын хаад байсан юм.(Бүгд Ойрад эхтэй Ойрад хатадтай ).
Тийм ч учираасОйрадуудаас маш хүчтэй дэмжлэгэтэй байсан ба тэднийг бүгдийг нь Ойрадууд хаан суулгасан байх төдийгүй Мандуул хааныг гэхэд л Хятадууд Ойрадын хаан гэж нэрлэж байсан нь бодит байдлыг шууд харуулна.
Үнэндээ бол Ойрадууд бус зүүн Монголчууд эдгээр хаадынхаа эсрэг тэмцэж явсан нь үнэн юм.
-
2017 оны 8 сарын 22
...Төрийн албыг сүнгэнэтэл зарсан байж магадгүй “ТЭРБУМ-60” тогтолцоо нурна. Төрийг төгрөг мөнгөний талбар болгосон авилгын нэхээс хөвөрнө. Ц.Сандуй мэтийн бацаан байрнаасаа унаж шалгагдана...
-
2017 оны 8 сарын 21
ШУЛУУХАН БАЙЦГААЯ
-
2017 оны 8 сарын 19
Сүүлийн үед Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нарын 60 тэрбумтай холбоотой бичлэгийн талаар их олон юм ярьж бичицгээж байна.
АНУ-гийн Холбооны мөрдөх товчооны итгэмжлэгдсэн шинжээч 60 тэрбумын гэх тэр 90 минутын бичлэгийн эвлүүлэг биш, бодитой бичлэг болохыг тогтоосон техникийн дүгнэлтээ ирүүлсэн.
Харин Монголын хуульчдын төлөөлөл болсон хүмүүс уг бичлэгийн агуулгыг төрийн эрхийг хууль бусаар авах сэдэлттэй цогц гэмт хэргийн нотолгоо болохоор баримт гэж дүнгэсэн нь бий.
Одоо Ерөнхий прокурор Энх-амгалан, АТГ-ын дарга Энхжаргал нарын тэргүүлэх байгууллагууд уг 60 тэрбумын асуудлаар Хавтаст хэрэг үүсгэн мөрдөн шалгаж, нэмэлт баримт нотолгоо цуглуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх ажил л хийгдэхгүй саатаад байгаа нь харагдах аж.
Сүүлийн үеийн мэдээнээс сонсоход Ерөнхий Прокурор 60 тэрбумын бичлэгийн асуудлаар хэрэг үүсгэн шалгахыг АТГ-д үүрэг болгосон шийдвэр гаргажээ.
Жич: 60-тэрбумын бичлэгт ”Хууль хяналтын байгууллага дотор хамгаалалтын системийг ажиллуулах” тухай хэсэг байдгийг сануулъяа.
Хожим нь М.Энхболдын гэрт шинэ жилд уригдан очсон хүмүүсийн дотор ШШГЕГ-ын дарга генерал Амгаланбаяр, АТГ-ын дарга Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Баатаржав, ТЕГ-ын харъяа Цэргийн тагнуулын дарга Ганболд нарын хууль хяналтын байгууллагуудыг тэргүүлдэг эрхмүүд үзэгдэж байсан билээ.
Энэ бол 60-тэрбумын бичлэгт яригдсан нөгөө хамгаалалтын системээ үүсгэсэн байж болохыг харуулах сэжигт үйлдэл аж.
Эндээс Энхжаргалын тэргүүлдэг АТГ хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хийхгүй. Ө/Х 60-тэрбумын асуудлаар бодитой шалгалт явуулахгүй, эздээ хамгаалаад цаг хожоод байвал яах бэ? Гэх асуулт урган гарч байна.
Иймд АТГ-ыг тэргүүлдэг эрхмүүдийг огцруулж оронд нь ажлаа хийж чаддаг хүмүүсийг тавихаас өөр арга байхгүй болно гэсэн үг.
Монголд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг гэдэг билээ.
Иргэд бид Ерөнхийлөгч Х.Баттулга-т хандаж, Энэ эрхмийг огцруулахыг шаардахаас өөр арга зам байхгүй гэдэг нь харагдаж байна.
-
2017 оны 8 сарын 18
Сонгуулиар МАН-ын гаргасан алдарт эшлэлүүдийн нэг нь ”Сарандаваагийн цагаан цааснуудад юу ч гэж хэлсэн яадаг юм”! Энэ хэлцийг алхам тутамдаа нотлох хэрэг юун! Тэд өдгөө ч цагаан цааснууд дээрээ юу хүссэнээ бичсээр л байна. Ярианы бичлэгийг Херо Баатар тараасан гэсэн манипуляцийг цав цагаан цааснууд дээрээ бичиж байна. Үүнийг ойлгоход ухаантай байх шаардлагагүй, эрүүл хүний энгийн логик сэтгэлгээ л хангалттай. Энэ талаар манай хүний бичсэнийг уншаарай.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=297812094025976&id=100013915629333
Энэ сэдвээр чимээгүй байсан нь дээр гэж нэг нөхөр надад зөвлөв. Мэдээж ухаантай зөвлөгөө. Гэхдээ заримдаа би ийм новшийн ”ухаалаг байдал”-ыг үзэн яддаг. Гүтгүүлэн доромжлуулж, бусдын үйлийг нуруундаа үүрээд шоолон тавлах, доромжлох, үзэн ядах, бас өрөвдөн үл итгэгч, эргэлзэгчдийн дундуур ганцаархнаа дотроо шаналан уйлан алхаж үзсэн хүн учраас би зориуд дуугарч байгаа юм. Үүнийг биеэрээ туулсан би дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ? Үнэнийг мэдэх, үгүйдээ л намайг мэдэх хүмүүс өмгөөлөх болов уу гэхэд чимээгүйхэн нуугдахыг харж суух гашуун юм билээ. Тийм учраас би дуугарч байгаа юм! Сэтгэлдээ бугласан шархаа сэдрээн байж Баатарыг өмгөөлөн дуугарч байгаа юм, тавлан доромжлогчдын бахыг ханган байж түүнийг хамгаалж байгаа юм!
Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг утаснаасаа чуулганы танхимд намынхандаа үзүүлээд хөөрч явсан, цааш улстөрийн ашиг хонжоо хайж дамжуулсан нийслэлийн засаг дарга Су.Батболд энэ үйлдэлдээ дотроо гэмшиж, цайруулах арга байдаг бол хэрэглэхийг хүсдэг байх гэж би дотроо энэ хүнийг цагаатган боддог. Тухайн үед нь олон хүн надад түүнийг гэж хэлсэн ч ”Хүний үгээр хүн чирээд яахав, үүрээд л гаръя, яваандаа учир нь олдоно биз” гэж бодсон, бас тэр үед түүнийг гэж би дотроо итгэж өгөхгүй байсан юм. ”Хэлсээр байхад чи надад итгээгүй дээ...” гэж гомдсон МАН-ын нөхөд ч бий. Баталгаатай итгэж үнэмшсэнийхээ дараа би тэднээсээ уучлал гуйсан.
Бичлэгийг Баатар тараагаагүй! Одоо түүнийг бичлэг хийгээд тарааж явдаг новшийн амьтан гэж нийгмээрээ үзэн ядахыг хэн нэг этгээд хүсч байна. Тийм арчаагүй амьтдын бах тавыг хангахгүй байх ухаан хүмүүст байх ёстой. Хэрэв та хүн биш цагаан цаас бол нэмэргүй л дээ... Тэд бичнэ, тэгээд л гүйцээ!
Би Б.Баатарыг сайн мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл хүн таньж ирсэн туршлагаараа өөрийн үнэлэмжтэй болсон. Тэр цайлган, дэврүүн залуу. Яг үнэндээ түүн шиг цайлган хүн ийм машинд ашиглагдчихдаг. Маш ажилсаг, мэдрэмжтэй, эрч хүчтэй, зохион байгуулах өндөр чадвартай юм билээ. Хэн хүнтэй эвийг нь олж харилцаж чаддаг, хүний сайн, сайхан чанарыг олж харж чаддаг, архи дарс огтхон ч хэрэглэдэггүй. Б.Баатар улстөрч биш уран бүтээлч учраас түүнийг ”унших” тийм ч төвөгтэй биш. Нөхцөл байдлаа тэр бүрэн ойлгогдохуйцаар тайлбарлаж чадахгүй дотроо шаналж суухтай нь өнөөдөр таарлаа. Ээж нь Баатар руу залгаад ”Миний хүү юу л хийгээд байна даа...” гэжээ. Энэ л үг түүнийг сүхдэх шиг болж.
Тиймээ, яг л ингэдэг юм. Жил гаруйн өмнө ээж минь бас надад ингэж хэлэхэд л бичлэгийн тухай надад тохсон домог намайг хэрхэн хорлосныг ойлгож маш ихээр гутарсан билээ. Тэр үед өөртөө ”Чи ийм юманд сөгдөх юм бол ямар улстөрч, юуны тэмцэгч байдаг юм бэ? Хийгээгүй л юм чинь бардам бай, цаг хугацаа өнгөрөхөд үнэн илэрнэ. Энэ зэргийн шалгуурыг давахгүй бол эндээ зогсоод л үлдэх болно!” гэж өөртөө хэлээд зовлонгоо өөртэйгээ хуваалцан нимгэлж явсан юм.
Ийм л үед хүнд өмгөөлөл, хамгаалал, өмөг түшиг, жинхэнэ ҮНЭН хэрэг болдог юм билээ...
Анд минь чи өөдрөг бай! Баатар бай! Ариун нандин бүхнийг чинь олны өмнө эрээ цээргүй дэлгэж дэвслэн туучиж бах таваа хангаж чамайг тавлаж байхад чи бас тэсээд л гарсан! Ийм мэтийн зүйлийг олон нийтэд нэгбүрчлэн тайлбарлах төвөгтэй, бас боломжгүй зүйл ч байдаг! Цаг хугацаа өнгөрөх тусам шударга үнэн тодорч БИД өөдөө сэхэж, харин өрөвдмөөр ТЭДний айдас түгшүүр нэмэгдэн навтайн явцгаадаг юм байна! Энэ бол сорилт! Чи давж чадна аа. Өөрийгаа сорих сорилоос гадна бусдыг ч бас сорих сорил юм билээ...
Нүүр номын найзууд минь, ”Цагаан цаас” л битгий байгаарай! Аливаад эргэлзэж сурна гэдэг бол хүний ухаантай байгаагийн шинж!
-
2017 оны 8 сарын 18
Монголын улс төрийн тэмцэл МАНАН-гийн эвдрэлийг тогтоон барих, түүнийг эвдэх гэсэн эсрэг тэсрэг хандлага, урсгал гольдролд нэгэнт оржээ. Энэ нь улс төрийн “уламжлалт бус” хатуу ширүүн тэмцлээр илэрч байна. Чингэхдээ МАН доторхи тэмцлээр илүүтэй тодорхойлогдох болов.
-
2017 оны 8 сарын 17
...Өдгөө албан тушаал хашиж байгаа нөхдүүд л суудал дээрээ хавчигнаж, төлсөн мөнгөндөө горойж суусан юмдаг уу даа. Ямарч байсан энэ удаагийн хурал зүрх муутай хүн муужирч унамаар халуухан болж. Иймэрхүү зураглалыг хурал гэх цурам дотроос гарч ирсэн эх сурвалж хэлнэ лээ...
-
2017 оны 8 сарын 17
Би монгол орныхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ууршуулж, шингээж, нэг хэсгийг нь ашиглаж болох төсөр аргыг сонсгоё. Агуулга нь УИХ-аас баталсан “УС ХӨТӨЛБӨРТ”-тэй цав хийтэл нийцнэ.
-
2017 оны 8 сарын 16
Монголын цагдаа зүгээр иргэнээ хаалга цохиж ороод төрийн форм,үнэмлэхээ үзүүлээд баривчлах, нэгжих тогтоолоо харуулаад ярихад урдаас нь тэр дундаа хуулиа мэддэг хүн тэгтлээ их эсэргүүцээд цахлаад унах нь бараг байхгүй ш дээ.