-
2016 оны 2 сарын 03
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 03
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 2 сарын 03
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд Ж.Амарсанааг огцруулах асуудлыг нөгөөдөр чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль зөрчин хэлэлцэж байна гэж буруушааж байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээн Улсын дээд шүүх рүү албан бичиг илгээсэн. Энэ дагуу Дээд шүүхээс Ж.Амарсанааг эгүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа билээ.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зарим хуульчид өнөөдөр уриалга гаргажээ.
Уриалгад ”Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна. Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.
Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ѐсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм. Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ѐсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна.
Үндсэн хуулиа дээдлэн сахигтун!
ХУУЛЬЧ
Г.БАЯРХҮҮ, Ц.МОНГОЛ, О.АЛТАНГЭРЭЛ, Д.МИЕЭГОМБО, Б.ЭНХБАЯР, Б.ЦОЛМОН, Ч.АМГАЛАНБАЯР, Ч.ЖАДАМБА, Г.БАТБАЯР, Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, Н.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.ОЮУНТУУЛ, Г.УУГАНБАЯР, Б.ОЮУ, Г.ТЭГШЭЭ, Р.МӨНХЗУЛ, С.ЦЭНД, Н.СЭРСЭНДЭМИД, Т.ТӨМӨРБААТАР, С.БАЯНМӨНХ, Г.ЦЭРЭННЯМ, М.ДОЛГОРСҮРЭН, Ц.ЖАРГАЛ, И.ЧИМИДБАДАМ, В.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.ӨЛЗИЙСАЙХАН В.ЕСӨНТӨМӨР” гэжээ.
IFrame
Т.Энхэлээ
-
2016 оны 2 сарын 03
Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2016 оны 2 сарын 03
АСЕМ-д цагдаагийн 53 хөтөч машиныг захиалжээ
-
2016 оны 2 сарын 03
УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 2 сарын 03
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.
-
2016 оны 2 сарын 03
УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
-
2016 оны 2 сарын 03
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.02.03/ Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өргөн мэдүүллээ.
Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах шаардлага үүсчээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.
Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 03
Ардчилсан намаас өнөөдөр ИЗНН, МҮАН-тай нэгдэх хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн. Харин ИЗНН, МҮАН-аас АН-д ямар хариу ирүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
-
2016 оны 2 сарын 03
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
-
2016 оны 2 сарын 03
Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа
-
2016 оны 2 сарын 03
Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв
-
2016 оны 2 сарын 03
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өчигдөр Улсын Их Хуралд хандаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх талаар албан бичиг илгээлээ.
Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, Улсын дээд шүүх санал ирүүлээгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад энэ долоо хоногийн Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын дээд шүүхийн саналаар эгүүлэн татах асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу нэгдүгээрт, Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон байх; хоёрдугаарт, Цэцийн шийдвэр гарсан байх; гуравдугаарт, анх илгээсэн байгууллагын санал байх гэсэн гурван нөхцөл хангагдах ёстой билээ. Эдгээрийн аль нь ч бүрдээгүй байна.
Иймээс Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн явуулахыг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн гарын үсэг бүхий албан бичигт тэмдэглэсэн байна.
-
2016 оны 2 сарын 03
Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.02.03/
Байнгын хорооны хуралдаан:
02 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
-
2016 оны 2 сарын 02
Г.Уянга гишүүн Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан мөнгөний баримтыг дэлгэсний дараа Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэх Монгол банкинд ажилладаг залууг мэдээлэл гадагшлуулсан гэх үндэслэлээр ажлаас нь халж эрүүгийн цагдаагийн газарт шалгуулсан байдаг билээ.
-
2016 оны 2 сарын 02
Ардчилсан намын өнөөдөр /2016.02.02/ ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. Ардчилсан нам энэ шийдвэрийг өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдсэн юм. Харин үдээс хойш энэ асуудлаар хоёр нам хуралдсан. Гэсэн ч ИЗНН АН-ын нэгдэх саналын хариуг тийм ч амархан гаргахгүй аж. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
Ардчилсан намын өнөөдөр /2016.02.02/ ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. Ардчилсан нам энэ шийдвэрийг өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдсэн юм. Харин үдээс хойш энэ асуудлаар хоёр нам хуралдсан. Гэсэн ч ИЗНН АН-ын нэгдэх саналын хариуг тийм ч амархан гаргахгүй аж. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 02
СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨСӨН МЭДЭЭ
МАН-ын удирдлагууд жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын намын удирдлагууд, нийслэл, дүүргийн намын байгууллага, гишүүд, дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд оруулсан гавъяаг үнэлж баршгүй юм. Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн Д.Сүхбаатарыг цэргийн цогтой удирдагч байсан хэмээн түүхчид үздэг билээ. Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Монгол Ардын намын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын сэтгэгдлийг сонссон юм.
М.Энхболд: Монгол Улсын өнөөгийн ололт, амжилт Д.Сүхбаатартай салшгүй холбоотой
-1893 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар мэндэлж байсан түүхтэй.Монгол Ардын намын үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж, Монгол Ардын намын Удирдах зөвлөл, нийслэл, дүүргийн намын байгууллага, дэмжигч гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Энэ дашрамд жанжин Д.Сүхбаатартай хамтдаа хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан партизан, ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд , төрөл төрөгсдөд жанжны төрсөн өдрийн мэндийг хүргэж байна. Сүхбаатар идэр залуу байхаасаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч цэргийн жанжин байсан. 1921 он гэхэд Д.Сүхбаатар цэргийн жанжин болж, Хиагтыг чөлөөлөх дайнд оролцож, хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулж, хоёр бүлгэмийн нэгийг нь толгойлон Монгол Ардын намыг байгуулсан. Энэ хүний түүх яах аргагүй 20, 21 зууны Монгол Улсын өнөөгийн ололт амжилттай салшгүй холбоотой юм. Улс гүрнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ сайн сайхан байдлын төлөө зүтгэж явсан түүхэн хүний үйл хэргийг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ зөв зүйтэй байдлаар ойлгуулах хэрэгтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эрх баригчид түүхийг өөрчилж, гуйвуулж байна. Манай хөрш зэргэлдээ оршиж байгаа улс гүрнүүд түүхийн үнэнийг хэвээр нь хадгалахад анхаарал хандуулж байна. Тэр байтугай Д.Сүхбаатарын Москвад очоод байрлаж байсан буудлын ханын бичгийг нь одоо болтол хадгалж байна. Гэтэл бид өөрсдөө жанжныхаа нэрэмжит талбайн нэрийг өөрчилсөн. Энэ нь үндсэндээ шүүхээр шийдэгдэж байна. Би 2003 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа их бүтээн байгуулалтын жилийн уриалга гаргаж, энэ талбайг боржин чулуугаар өнгөлж, тохижуулсан. Тухайн үед нь энэ талбайг 100 жилийн настай талбай боллоо гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Дараа 2011, 2012 онд жанжны хөшөөг сэргээн засварласан байгаа. Энэ мэтчилэн Д.Сүхбаатар, түүний байгуулсан намын онцлог үйл явдлуудыг түүхэнд үлдээх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Ж.Мөнхбат: Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн улам их тодордог
-Дэлхийн ямар ч улс оронд түүхээ үгүйсгэж, бодит түүх рүүгээ дайрдаггүй. Түүх гэдэг ойлголт тухайн улс орны үндэс суурь болж байсан. Оршихуйн эх нь байдаг учраас аль ч улс төрийн хүчин байсан цул байдлаар авч явж чаддаг байх ёстой. Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэн уугуул нэрийг нь сэргээсэн. Тусгаар тогтнол, үнэт зүйл рүүгээ халдах тусам түүхийн үнэн улам их тодордог. Үүний гэрч цаг хугацаа, ард түмэн байдаг. Тусгаар улсын үнэт зүйл гэдэг газар нутгийн бүрэн бүтэн байдал, түүх, соёл зан заншил байдаг. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулж эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан. Өнөөдөр намын байранд тусгаар тогтнолын тухай сонсдог ном, 45 ангит баримтат киноны нээлт албан есоор эхэлж байна. Түүхийг үгүйсгэх биш тал талаас нь эвлэж үнэнээр гаргаж ирэхийн төлөө Монголын төр бодлого гаргаж явах хэрэгтэй. Солонгос, Хятадууд түүхээ хамгаалахын тулд мөнгө зарж, маш олон ажлуудыг хийж байна. Үзэл суртлын түвшинд дэлхийн хэмжээний кино хүртэл хийж байна. Тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг мэдэрсэн төрийн хийдэг ажил юм байна. Манайхан жижиг сажиг тогоо шанаганы хэрүүл хийж хамгийн гол зүйлээ мартаад байна.
-
2016 оны 2 сарын 02
УИХ дахь МАН-ын бүлгээс их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан түүний Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг нь алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор Төрийн ордны ”Б” танхимыг ”Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим” хэмээн нэрлэх хүсэлтийг УИХ-ын даргад өнөөдөр хүргүүлсэн билээ. Уг хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч ”Б” танхимыг ”Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж нэрлэх захирамж гаргалаа.