-
2016 оны 2 сарын 01
МАН:
-
2016 оны 2 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар 100 болон түүнээс дээш настай буурлуудад гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай билээ.
-
2016 оны 2 сарын 01
Г.Уянга: Ч.Сайханбилэгийн ЗГ түүхэн хариуцлага хүлээх ёстой
-
2016 оны 2 сарын 01
Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тус төслийн хүрээнд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хэрэгжүүлж буй чиг үүргийг оновчтой байдлаар дахин хуваарилах бөгөөд дахин хуваарилалтаас үүдэн гарах санхүүгийн үр дагаврыг тооцох, төсвийн тэнцвэржүүлэлтийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тушаалаар байгууллаа.
Олон талын оролцоог хангах үүднээс тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, болон аймаг, нийслэл, орон нутгийн засаг захиргааны түвшин бүрээс төлөөлөгч оруулсан байна.
Тус ажлын хэсгийн анхны хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж, тус хурлаар ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн үүрэг оролцоо ямар байхыг тодорхой болгосон байна. Үүний зэрэгцээ тус ажлын хэсэгтэй хамтран ажиллах төсвийн тэнцвэржүүлэлтийн талаар мэргэшсэн гадаадын зөвлөх илтгэл тавьж ажлын хэсгийн гишүүдэд тодорхой ойлголт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12060#sthash.GZhEa2SR.dpuf
-
2016 оны 2 сарын 01
МАХН-ын ерөнхий нягтлан н.Цэцэгмааг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас байцаалт авсан байна. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбийн бичсэн гэх ил захидалтай холбоотойгоор байцаасан байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв. Мөн МАХН-ын хоёр, гурван өрөөг лацадсан байдалтай байгаа аж.
Уг захидалд намын шугамаар буюу сонгуулийн санхүүжилтэд зориулж авлига авсан хэмээн дурьдсан байдаг. Харин энэ бямба гарагт тус намын нарийн бичгийн дарга нар солигдож, шинэ дарга нар ажлаа хүлээн авсан байна. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилжээ.
Д.Содон
-
2016 оны 2 сарын 01
Долоо хоног бүрийн даваа гаригт үзэгчдэд шууд хүрдэг ”Цензургүй яриа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба оролцох юм байна. Энэ талаар тус нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хээл, хахуулийн хэргээр АТГ-аас баривчлан саатуулсан. Саатуулагдах явцад биеийн байдал нь хүндэрч одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.
Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр өнгөрсөн баасан гаригт олон нийтэд ил захидал илгээн нийгэмд дуулиан тарьсан. Тодруулбал, тэрбээр ”Н.Энхбаярын захиасаар ажлын өрөөндөө хүнээс мөнгө авч байсан. Дахин нэмж мөнгө аваад Н.Энхбаяр даргад өгөх байсан. Мөн Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн ятгалгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” хэмээн захидалдаа бичсэн байсан юм.
Тэгвэл тэрбээр өнөөдрийн ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт энэ талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийж магадгүй байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 2 сарын 01
ааа
-
2016 оны 2 сарын 01
Батлан хамгаалахын багц хуулиудыг хэлэлцэнэ
2016 / 02 / 01 | 09:48 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0
Засгийн газрын энэ оны 7 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Дэлхий монголчууд хөтөлбөр), Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр), 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
-
2016 оны 2 сарын 01
УИХ дахь АН, МАН, ”Шударга ёс” эвслийн бүлэг тус тус өнөөдөр хуралдана. Бүлгүүд энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон цаг үеийн асуудалд байр сууриа нэгтгэх аж. Мөн өнөөдөр ажлын хэсгүүд хуралдах товтой байна.
-
2016 оны 2 сарын 01
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тогтоолоор ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.
-
2016 оны 1 сарын 31
2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-ЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2016 оны 1 сарын 30
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг санал нэгтэйгээр дэмжсэн юм.
-
2016 оны 1 сарын 29
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
-
2016 оны 1 сарын 29
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, түүнчлэн зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 29
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно
2016 / 01 / 29 | 18:30 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 18.20 минутад эхэллээ.
Үдээс хойшхи хуралдаан 14 цагаас хуралдахаар товлосон ч үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ дахь АН-ын бүлэг тус тус хуралдсан тул ийн хугацаа хойшлоод байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд цаг сунгаж хуралдана гэдгийг мэдэгдэв.
Иймд товын дагуу ”Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тус тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийг баталснаар тооцов.
-
2016 оны 1 сарын 29
АН-ын бүлэг хуралдаж байна
2016 / 01 / 29 | 18:00 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ дахь Ардчилсан намын бүлэг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна.
Бүлгийн хурлаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Бүлгийн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэхэд бүлгээс гарсан зарчмын зөрүүтэй саналууд унасан. Тиймээс бүлэг энэ асуудал чуулган руу орж хэлцэгдэхийн өмнө саналаа эргэн нэгтгэж байгаа аж.
Бүлгийн хуралдааны дараа чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
-
2016 оны 1 сарын 29
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, эхний асуудлаараа сонгуулийн санал авах өдрийн товыг тогтоолоо.
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн юм. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгажээ. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжив.
Мөн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдлээ.
-
2016 оны 1 сарын 29
Олон нийтэд хүргэх ил захидал
Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Үүнд:
Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.
Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
-
2016 оны 1 сарын 29
Гэхдээ дээрх төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаад байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Мөн дээрх саналтай холбогдож нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал уналаа.
Хан-Уул дүүрэгт Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох санал унасан юм. Түүнчлэн Дундговь, Говьсүмбэр аймаг нэг мандаттай байх санал унаад байна.
-
2016 оны 1 сарын 29
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар Эрүүл мэнд, спортын яаманд ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.01.29/ Эрүүл мэнд, спортын яаманд ажиллаа.
Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тус Байнгын хороо 2014 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт болон дээрх өргөдлүүдээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар 2016 оны 01 дүгээр сарын 18-нд нийслэлийн зарим дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нэр бүхий хувийн эмнэлгүүдийн ажилтай газар дээр нь танилцсан бол дараа өдөр нь Улсын клиник эмнэлгүүдийн удирдлагууд, өрхийн эмнэлгийн удирдлагуудыг хүлээж авч ажил хэргийн уулзалт хийж, санал солилцсон юм.
Дээрх ажлуудын үр дүнд эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, ялангуяа Байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж Эрүүл мэнд, спортын яамны удирдлагуудад өнөөдөр танилцуулсан юм.
Уулзалтын үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ, эмнэлгийн удирдлагуудтай биечлэн уулзаж санал солилцоход архи, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүдийг хүлээн авахгүй байх, Энэрэл эмнэлгийн онцлог үйл ажиллагаанд нийцүүлэн тус эмнэлэгт ажиллах нөхцөлийг “хүнд нөхцөл”-д хамааруулах, сүрьеэгээр өвчилсөн орон гэргүй иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээн авдаг болгох, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгох, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулах, төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллах, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийг зөв, бодитой тогтоох механизмыг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг өвчтөнд үзүүлсэн бодит үйлчилгээгээр санхүүжилт авдаг байх, эм худалдан авах тогтолцоог сайжруулах, эм тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг саналуудыг гаргаж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар зарим эмнэлгүүд тухайлбал, Клиник, Нийгмийн эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв нь бүтэц үйл ажиллагааны стандартгүй ажиллаж байгаа, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээгүй, барилгын урсгал засвар хийгдэхгүй, агааржуулалт, гэрэлтүүлэг хүрэлцээгүй, чийг хуримтлагдан хөгц, мөөгөнцөртсөн зэргээр хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 85 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг дутагдлууд илэрчээ гэв. Иймд Байнгын хорооны тогтоолын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дагуу салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцохоор уулзаж буйгаа дуулгав.
Уулзалтад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа оролцож, тус салбарт ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, эрүүл мэндийн салбартай холбоотой нийт өргөдөл, гомдлын 40 орчим хувь нь эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний талаар гарч буй гомдол, санал, 4,6 хувь нь эмч, эмнэлэгийн ажилтнуудын ёс зүйтэй холбоотой асуудал байдаг бол 30 орчим хувь нь эмчилгээ, оношилгоо хийлгэхэд дэмжлэг үзүүлэх хүссэн өргөдөл байдаг гэлээ. 2015 оны өргөдөл, гомдлын биелэлт 98 хувьтай байгаа, нийт хүсэлтийн дийлэнх нь эмчилгээний зардалтай холбоотой өргөдөл ирүүлсэн байдаг гэж танилцуулсан юм.
Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж салбарын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.