-
2016 оны 1 сарын 07
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцэж, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. Түүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төсөл танилцуулах, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн аймаг, дүүрэг хариуцсан хуваарь, хариуцах ажлын чиглэлийг батлах зэрэг сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.
Мөн ээлжит сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үед хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар тогтов.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төслийг дэмжсэн бөгөөд түүнийг Улсын Их Хурлаас сонгуулийн санал авах өдрийг тогтоосон шийдвэр гарсны дараа батлан мөрдөж ажиллах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 07
МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.
-
2016 оны 1 сарын 07
МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.
-
2016 оны 1 сарын 07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй нүүр тулж уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж.
-
2016 оны 1 сарын 07
09.00 цагаас:
1.Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
3.Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
4.Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
5.Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
6.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийгМонгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
7.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна;
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.
8.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
-
2016 оны 1 сарын 06
Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг зогсоосон.
-
2016 оны 1 сарын 06
Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас www.shilenkhyanalt.gov.mn нь энэ зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-ийн эхэнд тэмдэглэлээ. Энэ системийн хөгжүүлэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм.
-
2016 оны 1 сарын 06
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй шалтгаанаар цуцлагдлаа. Өргөдлийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх байсан юм.
-
2016 оны 1 сарын 06
Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ.
-
2016 оны 1 сарын 06
Монгол Улсыг өнгөрсөн 25 жил МАНАН-гийн удирдаж байсан цаг үед монголчууд хүнд хэцүү бүхнийг авчирсан. Ирэх жилүүдийг өнгөрсөн 25 жил шиг өнгөрөөхгүйн тулд Хөдөлмөрийн үндэсний намд элслээ
-
2016 оны 1 сарын 06
Ц.Цолмон сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
2016 оны 1 сарын 06
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.06.Лхагва гараг/ 10 цаг 27 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав
Мөн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч Ажлын хэсэг хуралдаж амжаагүй тул уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 06
ааа
-
2016 оны 1 сарын 06
Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзана
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш
-
2016 оны 1 сарын 06
Говь-Алтай аймгийн МАН-ын залуус зодоон хийж нэгнийгээ хүнд гэмтээжээ
-
2016 оны 1 сарын 06
“Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хэмээх хөтөлбөр хэрэгжинэ
-
2016 оны 1 сарын 06
Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгохыг дэмжив
2016 / 01 / 05 | 17:24 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.
Тодруулбал, Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. Цэцийн даргын түр эзгүйд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ гэж заасан.
Тэтгэвэрт гарах насыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно гэж тусгасан аж. Өөрөөр хэлбэл, 60 насанд хүрсэн бол ажлаас чөлөөлөгдөхөөр хуулийн төсөлд оруулжээ.
Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гаргасан цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё буюу 65 байх нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв.
-
2016 оны 1 сарын 06
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.01.06/
Байнгын хороодын хуралдаан:
01 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нууц асуудал /хаалттай/;
Бусад.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх.
-
2016 оны 1 сарын 05
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ
-
2016 оны 1 сарын 05
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ