-
2015 оны 12 сарын 25
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив
-
2015 оны 12 сарын 25
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа
-
2015 оны 12 сарын 25
2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
-
2015 оны 12 сарын 25
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг асуудлаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Сонгуулийн одоогийн буюу 48/28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгох, Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан тухай тэрээр танилцууллаа.
Сонгуульд оролцох улс төрийн намуудын тэгш эрхийг хэрхэн хангасан, мөн Үндсэн хуультай илт зөрчсөн заалт төсөлд байгаа эсэх, сонгуулийн одоогийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн зөрчил мөн эсэх, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа эгүүлэн татах асуудал төсөлд яаж тусгагдсан, улс төрийн намуудын төлөөллийг сонгуулийн зохион байгуулалтад оролцуулах асуудал төсөлд яаж тусгагдсан, санал тоолох төхөөрөмж болон гар тооллогын дүн хоорондоо зөрвөл аль нь хүчинтэй тооцогдох, сонгуулийн хуулиас гарч болох эрсдлийг хэрхэн тооцсон зэрэг талаар асуулт тавьж ажлын хэсгийнхнээс хариулт авсны дараа гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааллаа. Тухайлбал, ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс “180-аас” гэснийг “150-иас” доошгүй хоногийн өмнө тогтооно гэж өөрчлөх, “Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж өөрчлөн найруулах зэрэг саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн хуулийн төслийн зарим хэсгийг “намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар”, “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж тус тус өөрчлөн найрууллаа.
“Энэ хуулийн 129.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 128.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн хэсгийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
“Энэ хуулийн 136.1-т заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага гаргана”. “Энэ хуулийн 163.1-д заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана” гэсэн хэсгийг төсөлд тус тус нэмж тусгахаар болов.
Харин “Нам, эвслийн нэрийн жагсаалтад орсон аль нэг нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлж, тухайн нэр дэвшигчийн авсан саналыг нам, эвслийн авсан саналд тооцох”, “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн санал гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй.
Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Сонгуулийн хуулид өөрчлөлт оруулах хуулийн төслийг АН-ын Р.Бурмаа, МАН-ын Су.Батболд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн О.Баасанхүү нар тус, тус өргөн барьсан. Уг хуулийг төслийг нэгтгэж чуулганы хуралдаанд оруулж ирж байгаа юм. Анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм .Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Хууль санаачлаад 10 гишүүнтэй хамт оруулсан. Миний санаачилсан гол саналууд хууль орсон эсэхийг ажлын хэсгийн түвшинд ороход бэрхшээлиэй байна.
Хүн, нам хоёрын алийг нь дугуйлах гээд байна вэ . Хүнээ дугуйлах асуудлыг улс төрийн нийт намын тэгш эрхийг хангасан буу
-
2015 оны 12 сарын 25
Энэ оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
-
2015 оны 12 сарын 25
Сүүлийн үед “Алтайн хүдэр” ХХК-аас цалингаа авч чадаагүй хохирсон иргэд түүнтэй уулзаж тусламж хүсэх тухай яриа ч хаа сайгүй гарч байгаа сурагтай.
-
2015 оны 12 сарын 25
1.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
3.Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
4.Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн/;
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
6.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЯ.СОДБААТАРтанилцуулна.
7.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхЧ.ӨНӨРБАЯРтанилцуулна.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
8.Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ГАНТӨМӨРтанилцуулна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЯ.СОДБААТАРтанилцуулна.
9.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнС.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
14.00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2015 оны 12 сарын 25
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай
хуулийн үйлчлэх хугацааг сунгалаа
Мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тул Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулав.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.
Харин уг хуулийн төслийг бүхэлд батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл сунгалаа.
-
2015 оны 12 сарын 25
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 25-ны Баасан гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
2015 оны 12 сарын 25
Улс төрчид иргэдэд хайр зарласан жил өнгөрч байна. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах тоо нь олширч, зурагтаар ярих нь ихсэж ер нь л сонгууль ойртож буйг илтгэх олон үйл явдал өрнөсөөр. Бүр зарим нь гарын бэлэгээ ард иргэдэд тараагаад тун завгүй. Тойргийнхондоо хайр, зарлан янз бүрийн бэлэгээр ”булж” буй улс төрчдийг 24tsag.mn онцолж байна.
-
2015 оны 12 сарын 24
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь дэмжлээ.
-
2015 оны 12 сарын 24
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүсэв.
Улмаар санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөллөө.
-
2015 оны 12 сарын 24
Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 24
Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 24
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Тус орд нь 50 036,05 кг буюу 50 тонн алтны нөөцтэй. Хязгаарлагдмал тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц нь 25 тонн, нийт 75 тонн алтны нөөцтэй.
Тус орд дээрх хэмжээний харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй. Ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөхуйц, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай юм. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах аж.
Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм. Иймд Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 472 дугаар зүйлийг үндэслэн тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага үүссэн аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ”Манай улс эдийн засгийн хурдацаараа дэлхийд 3-т жагсаж байгаа мөртлөө хамгийн их өртэй 10 улс орны жагсаалтад орсон байна” гэхэд Ерөнхий сайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ”Гаргаж байгаа эрдэс баялгийн хэмжээ хэвэндээ байгаа ч дэлхийн зах зээл дээр үнэ ханш унасан нь эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Тиймээс гадагш нийлүүлж буй эрдэс баялгийн түүхий эдийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бусад улс орнууд ч ийм жишгээр ажиллаж байна” гэв.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж төслийг дагалдаж гарах нийгмийн үнэ цэнийг тодорхой болгож оруулж ирээгүйгээс төслийн үр дүн дорвитой сонсогдохгүй байна. Орж ирэх бэлэн мөнгөний хэмжээгээр төслийн үнэ цэнийг ярьж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд 50 тонн алтны төслийнхөө оронд Ноён ууланд аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ саналаа татаж аваач ээ гэсэн юм. Гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
-
2015 оны 12 сарын 24
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдтэй уулзав
-
2015 оны 12 сарын 24
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цагаар хоцорч эхэллээ.
Хуралдааны эхэнд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг энэхүү хуулийн төслийг бүлгийн төвшинд хэлэлцэж, саналаа нэгтгэх шаардлага байна гэж үзэн, завсарлага аваад байсан ч хугацаа нь дууссан юм.
-
2015 оны 12 сарын 24
Төсвийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
-
2015 оны 12 сарын 24
10 хувийн урьдчилгаат зээлийн асуудал аясаараа явчих боломжтой
“Сайдын цаг”-аар БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо. Тэрбээр барилга, хот байгуулалтын салбарт хийгдсэн байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсны дараа хийснийхээ дарааа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудалд талууд ойлголцолд хүрсэн үү?
-Төр бодлогоо гаргасан. Одоо тухайн асуудалтай холбоотойгоор байгууллагуудаас саналыг нь авч байна. Манай яам өнөөдөр бүх арилжааны банкуудын саналыг авсан. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Монгол банктай төдийлөн уулзаж чадахгүй байна. Арилжааны банкууд “биднийг төр бодлогоороо дэмжиж өгөөч” гэж байна. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд өр зээлтэй байгаа. Өрийн гинжин сүлжээнд орсон. Өндөр хүүтэй зээл төлөх үү, өөрсдөдөө боломжтой хувилбараар арилжааны нэгж, банк хоёрын хоорондын итгэлцлийн асуудал байгаа. Өөрсдөдөө байгаа баригдсан барилгуудаа 8 хувийн зээлэнд оруулаад, 20 хувьдаа өөрөө баталгаагаа гаргаад, эргэн төлөлт нь 100 хувь аж ахуйн нэгжүүддээ очдог байсан бол 80 хувиар төлөөд явах хэрэгтэй. 20 хувь нь урт хугацаандаа хувь хүнээсээ эргэн төлөгдөөд явна. Үүнд төр оролцоод хэрэггүй. Хэрвээ өмнөх сайдын үед яригдсан 200 тэрбум төгрөг дээр Засгийн газрын баталгаа байсан бол энэ асуудал хүлээлт үүсгэхгүй байсан. Өнөөдөр 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргах мөнгө алга байна. Засгийн газрын өрийн баталгааны санд 97.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн байгаа. Гэхдээ одоо Засгийн газрын баталгааны 97.5 тэрбум төгрөг цаасан хэлбэрээрээ байхгүй, бичигдсэн хэлбэрээр байна. Дээрээс нь эдийн засгийн боломж байхгүй. Тиймээ аж ахуйн нэгжид үүсээд байгаа асуудал, банкуудаа татаж унагах гээд байгаа асуудлыг зохицуулах ёстой. Ингэхдээ Засгийн газрын тогтоол журамдаа өөрчлөлт оруулж явъя гэдэг хүсэлтийг шийдсэн. Цаашлаад Үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудал шийдэгдэхэд 10 хувийн урьдчилгаат зээлийн асуудал аясаараа явчих боломжтой. 10 хувийн асуудал зогсонги байдалд байсан гарцыг нээж өглөө. Үүнд улстөр хэрэггүй, төр ч оролцох шаардлагагүй. Төрөөс мөнгө төгрөг шаардахгүй. Энэ хүрээнд нь явуулах байх гэж найдаж байна.
- Монгол банкны Ерөнхийлөгч тантай хоёр ч удаа уулзсан гэж байсан?
-Би ажил хэргийн уулзалтыг хүсч байгаа. Хүн өнөөдөр албан газар, коридорт хэдэн ч удаа тааралдаж болно. Н.Золжаргал Ерөнхийлөгчтэй гишүүдийн өрөөнд хоёр ч удаа таарсан нь үнэн. Гэхдээ ажил хэргийн уулзалт хийх тухайгаа тэр үед хэлж дуулгахад зөвлөх, мэргэжилтнүүдээ явуулсан. Монголбанк урьдчилгааг 10 хувь болгох дээр бидэнд саад учруулаад байх шаардлагагүй. Эцсийн дүндээ ажил явах хэрэгтэй. Засгийн газрын баталгааг хүмүүс хүлээж байгаа. Иргэн урьдчилаад 10 хувийг төлнө. Энэ 20 хувь барилгын үнэ унах, найдваргүй зээл бий болохоос сэргийлсэн асуудал. Түүнээс биш иргэнд мөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа асуудал. Иргэд 10 хувиа төлөөд, 70 хувийг нь арилжааны банк гаргаад, 80 хувийг нь аж ахуйн нэгжид очно. Тэгээд 20 хувиа эргэн төлөлтөөр нөхөөд авах хувилбартай.
-Голомт банктай байгуулсан санамж бичиг хэр баталгаатай бол?
-8 хувийн асуудал шийдэгдэх юм бол Голомт банк битгий хэл бусад банкуудтай бид хамтран ажиллах болно. Яагаад гэвэл 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн ипотекийн зээлээ явуулах тогтоол журамдаа өөрчлөлт оруулж байгаа. Банкуудад энэ асуудлыг шийдэх боломжийг нь олгож өгсөн. Тиймээс энэ асуудал цаашдаа явна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой зогссон болохоос биш 10 хувь явахгүй гэдэг асуудал дээр юм яриагүй.
-10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл хэрэгжвэл хичнээн иргэн хамрагдах судалгаа байна вэ?
-Судалгаа бид авч байгаа. Гэхдээ энэ тоо нарийвчлан тодорхой болоогүй байгаа. Ямартай ч 10 хувь хэрэгжиж эхлэвэл гэдэг хүлээлт үүссэн. Тиймээс төдийлөн нарийвчилсан тоо гарахгүй байгаа.
Н.Энх