-
2015 оны 12 сарын 06
ЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд.
-
2015 оны 12 сарын 06
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалттай танилцаж, Улаангом суманд хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцсон юм. Мөн алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн болохыг дурдаад “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирсэн. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн олон жил яригдсан энэ асуудлыг шийдвэрлэж чадсан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахуун түгээгч аж ахуйн нэгжүүдийн хамт олонд баяр хүргэв.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлд хийсэн бас нэг чухал ажил бол аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай зам болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Монгол Улс 2006-2012 онд жилд дунджаар 265 км авто зам шинээр ашиглалтад оруулсан бол 2013-2015 онд дунджаар 750 км, нийт 2250 км авто замыг барьсан байна” гэв. Баруун бүсийн авто тээврийн хэрэгсэлүүд энэ замаар явж цаг хугацааг асар их хэмнэж байгаа бөгөөд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг өнөөдөр литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулсан нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төдийгүй авто замын ашиглалтыг сайжруулах боломж болохыг онцлон тэмдэглэлээ.
Судалгаанаас үзэхэд баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 шахам хувийн өндөр үнээр худалдан авч байсан бөгөөд 2009 онд энэхүү зөрүү хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байжээ. Харин Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан юм.
Улаангом хотноо болсон тус арга хэмжээнд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлаас олгосон эрхийн дагуу Засгийн газар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэн, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон болохыг энэ үеэр хэллээ. Татварын ийм зохицуулалт хийснээрээ алслагдсан бүс нутгууд болон төвийн бүсийн шатахууны үнийн зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн байна.
Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсныг талаар Улаангом сумын иргэд хэлж байв.
Увс аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд оролцсон юм.
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг зохион байгуулан 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, өмнөө тавьсан зорилтынхоо хэрэгжилтийг өрх бүрээр орж иргэддээ тайлагнасан байна. Энэ бол Монгол Улсад жишиг болохоор ажил болсныг Улсын Их Хурлын дарга уг арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд иргэд, аймгийн удирдлагууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж , төрөлх Увс нутгаа, монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг уриалсан юм.
Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 05
Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 12 дугаар сарын 3-нд ажлаа эхэлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож байна.
-
2015 оны 12 сарын 05
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Уг хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцохоор тусгасан бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байх юм байна.
-
2015 оны 12 сарын 05
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.12.04.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-аар эхлэв.
-
2015 оны 12 сарын 04
УИХ үдээс хойшхи хуралдаанаа цаг сунган үргэлжлүүлж Зөрчлийн тухай хуулийн төслийг баталлаа. Уг хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хуульд торгуулийг нэгжээр тооцно. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ.
Хууль хэрэгжиж эхэлснээр зөвшөөрөлгүйгээр цахилгаан авч бусдад хохирол учруулсан учирсан хохирлыг төлөхөөс гадна иргэнийг 25 нэгжээр, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Их дээд сургууль суралцагчид ном шахсан, хуульд заагаагүй нэмэлт төлбөр авсан бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүн мал амьтанд хортой судалгаа явуулсан, байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх байдал үүссэнийг холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулаагүй бол хүнийг 15 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдэд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүүхэд харах үйлчилгээнд насны хязгаар зөрчиж хамруулсан бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон заалтыг зөрчсөн бол хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар тус бүр зааж баталлаа.
Мөн дээрх хуулийг дагаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгууллагын нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр баталлаа.
Нийтдээ 200 гаруй хуулийн төслөөр нэг бүрчлэн санал хураалгаж баталлаа.
-
2015 оны 12 сарын 04
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.СайханбилэгМонгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
-
2015 оны 12 сарын 04
Ц.Элбэгдорж: Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм
-
2015 оны 12 сарын 04
Эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
-
2015 оны 12 сарын 04
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
-
2015 оны 12 сарын 04
Иргэдийн газрыг үл маргах зарчмаар хурааж авах хуулийн эсрэг ширүүхэн дуугарлаа
-
2015 оны 12 сарын 04
“Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ
-
2015 оны 12 сарын 04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:05 минутад 41 гишүүн буюу 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд Хөгжлийн бодлогын баримт бичиг болон дагалдан гарсан хууль, тогтоолын төслүүд, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан юм. Үүний дараа Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийг Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. Одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-
2015 оны 12 сарын 04
МАН Бага хурлаа хийнэ
-
2015 оны 12 сарын 04
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2015 оны 12 сарын 04
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа
-
2015 оны 12 сарын 03
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/uDF3PtPIVx8” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 12 сарын 03
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийв
-
2015 оны 12 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц Улсын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.
-
2015 оны 12 сарын 03
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/bPfqM3UPkDk” frameborder=”0” allowfullscreen></iframe>