Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2673 2674 2675 2676 2677 2678 2679
  • АТГ: Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа нь ҮНЭН
    2016 оны 2 сарын 19
    “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т өгч багагүй шуугиан дэгдээгээд байсан . Зам, тээврийн сайд М.Зоригтын “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан. Мөн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн өрөөнд МИАТ, ИНЕГ-ын дарга нар, санхүү хариуцсан дарга нарынхаа хамт хоёр өдөр ээлжлэн дуудагдаж уулзсан ярианы бичлэг нь нийтэд ил болж байсан билээ.
    Үүнд хамгийн ноцтой нь М.Зоригт албан тушаалаа ашиглан тушаал өгч ашиг сонирхлын хамааралтай “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж “МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас “Голомт” банк руу татан төвлөрүүлсэн гэдэг талаар ярьсан байв. Дээрх мэдээлэл ил болсны дараа “Голомт” банк руу татсан зарим мөнгөө буцаан татсан байж болзошгүй гэхчлэн хардаж сэрдэх яриа ч үүсч байлаа. Харин энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан албан ажлаа өгснийхөө дараа ийнхүү шалгуулахаар АТГ-т өргөдөл гарган шалгуулахыг хүсээд байсан. Тэгвэл уг асуудлыг АТГ-аас шалгаж үзээд татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.


    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргаад байгаа.
    Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хянаж үзээд АТГ-ын харьяалал руу шилжүүлсэн байдаг.
    Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан билээ.
    Мөн Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй ”МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, ”Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм.
    Тэгвэл эл хэргийн талаар АТГ-аас дөнгөж сая мэдээлэл хийж, дэлгэрэнгүй тайлбарыг өглөө.
    Энэ талаар бид удахгүй хүргэх болно.
    Харин уг хэрэгт сэжигтнээр Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж байгаа гэдгийг АТГ-аас ҮНЭН хэмээн батлав.


  • Г.Дэнзэнгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ
    2016 оны 2 сарын 19
    дэнзэн ЗГХЭГ-ын дарга байсан Г.Дэнзэнгийн эхнэр Д.Уянгыг 17 тэрбум төгрөгийн тендерт ялахдаа хууль бусаар авсан гэж үзсэн МАН-ынхан АТГ-т шалгуулахаар өргөдөл өгсөн. Д.Уянгын “Говь таур” нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер ялсан. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрсөн эгчийнх нь охин тул ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзээд байгаа юм.

    Тэгвэл АТГ-аас энэ хэргийг шалгаж үзээд цаашид шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн прокурорт шилжүүлсэн байна. Харин Нийслэлийн прокурорын газраас өөрийн бүрэн эрхийн дагуу Д.Уянгыг шалгах үндэслэлгүй гэсэн албан бичиг ирүүлжээ. Тиймээс АТГ-аас прокурорт дахин нэмэлт хүсэлт гаргасан байна.
  • Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасна
    2016 оны 2 сарын 19
    Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ.
  • Ам.долларын ханш 2029 төгрөгтэй тэнцлээ
    2016 оны 2 сарын 19
    Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна.
  • Даваа гараг бүр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хуралдана
    2016 оны 2 сарын 19
    Даваа гараг бүр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хуралдана
  • Иргэд цахим гарын үсгийг 5000 төгрөгөөр авах боломжтой
    2016 оны 2 сарын 19
    Иргэдэд цахим гарын үсгийг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ. Ингэснээр иргэд бичиг цаасны ажил хөөцөлдөх үед заавал өөрийн биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүй болох аж.
  • Хүүхдийн 20 мянгыг маргаашнаас өгч эхэлнэ
    2016 оны 2 сарын 19
    Хүүхдийн мөнгийг ямар нэгэн шалгуур, ялгаваргүйгээр олгох шийдвэрийг УИХ-аас гаргаж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон.
  • “Нарантуул” зах ажиллаж эхэллээ
    2016 оны 2 сарын 19
    Сар шинийн баярын амралт дуусч худалдаа үйлчилгээний газрууд ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ.
  • Татварын өршөөл маргааш дуусна
    2016 оны 2 сарын 19
    Татварын өршөөлийн хугацаа маргааш дуусна
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчлөв
    2016 оны 2 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилж, газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчлөн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэв.
    Газар эзэмших эрх нь баталгаажсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Татварын хөнгөлөлтийн бүртгэл өнөөдөр дуусна
    2016 оны 2 сарын 19
    Татварын хөнгөлөлтийн бүртгэл өнөөдөр дуусна. Нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн бүртгэлийн энэ сарын 15-нд дуусах байсан. Тэгвэл Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан юм.
  • Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэгт хүүхэд бүртгэж байна
    2016 оны 2 сарын 19
    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 219 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл явагдаж байна.
  • АТГ-аас мэдээлэл хийнэ
    2016 оны 2 сарын 19
    Өнөөдөр 11.00 цагаас АТГ-аас мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн хурал Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болно.
  • Нийтийн тээврийнхэн осол гаргаж, хүн бэртжээ
    2016 оны 2 сарын 19
    БЗД-5 Энхтайвны өргөн чөлөө, Кино урлагын дээд сургуулийн урд замд “Тэнүүн-Огоо” ХХК-ны Daewoo bus автомашины жолооч Н нь амины Toyota Prius Н жолоочтой автомашинтай мөргөлдөж автобусны зорчигч БЗД-н хороонд оршин суух Ү /32н.эм/ гэмтсэн.
    БГД-18 Ард аюушийн өргөн чөлөө, Хорооллын эцсийн автобусны буудалын замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Daewoo bus автомашины жолооч М нь явган зорчигч БГД-н 10-р хороонд оршин суух У /25н.эм/-г мөргөж гэмтээсэн.

  • Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна
    2016 оны 2 сарын 19

    Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна гэв
    Түгээх
    2016-02-19 08:51:03 - Спорт

    munhbaatar

    Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар Монгол бөхийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлахаар болжээ. Тэрээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин “Бичин жилийн анхны уралдаанд буурал морь минь түрүүлж азтай байлаа. Олон жилийн гомдол харуусал бага ч гэсэн арилах шиг” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан юм.
  • Ховд аймгийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлжээ
    2016 оны 2 сарын 19
    Ховд аймгийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх, Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, таниулах зэрэг олон талт ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн, ажиллаж байна.

    Дээрх ажлын хүрээнд тус аймгийн прокурорын газрын прокурорууд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, яриа таниулга хийжээ. Тус арга хэмжээнд аймгийн Онцгой байдлын газар, “Ховд-Азза” Төрийн өмчит компани, Дулаан дамжуулах 2 дугаар станц, Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Ховд олон улсын нисэх буудал, Татварын хэлтэс, Хөгжил политехник коллеж, Эрчим хүчний газар, “Бадамлах дөл” ХХК, “Шим-Ус” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар, Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 293 ажилтан, албан хаагчид хамрагдсан байна.

    Уулзалтын арга хэмжээний үеэр аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын чиг үүрэг, прокурорын хяналтын ажлын онцлог, аймгийн прокурорын газрын талаар танилцуулгыг хийж, Улсын хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, тэдгээрийн шийдвэрлэлт, өмнөх онтой харьцуулсан дүн, Ховд аймгийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, тус аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлсэн байна.

    Түүнчлэн ” Прокурорын газрын танилцуулга”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Согтууруулах ундааны зүйлийн хор хөнөөл”, “Гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга” гэсэн нэртэй 5 төрлийн 600 ширхэг санамж, зөвлөмж /брошюр/-ыг тараажээ.

    Мөн тус аймгийн прокурорын газраас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн хэмжээнд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн ялтнуудад дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх, захиргааны хяналтыг сайжруулах, батлан даагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.

    Сургалтын үеэр аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа “Гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга”, Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн “Хяналтанд байгаа ялтан, тэдний батлан даагчдын эрх, үүрэг, анхаарах асуудал” сэдвээр яриа таниулга хийж , оролцогчдын санал, хүсэлтийг сонсож, санамж, зөвлөмж тараасан байна.
  • Цагаагчин хонь өдөр
    2016 оны 2 сарын 19
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
  • Улаанбаатарт 13 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 19
    2016 оны 02 дугаар сарын 18-ны 20 цагаас 02 дугаар сарын 19-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • Түдгэлзүүлсэн хэргийн тооллого хийжээ
    2016 оны 2 сарын 18
    Дорноговь аймгийн прокурорын газраас Аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасагтай хамтран түдгэлзүүлсэн хэргийн тооллого явуулжээ. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тус аймгийн цагдаагийн газар болон прокурорын газрын хяналтанд нийт 53 хэрэг түдгэлзээтэй байна.

    Түдгэлзээтэй байгаа 53 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэсэн он цагийн дарааллаар нь авч үзвэл: 2004, 2007, 2009 оны тус бүр 1 хэрэг, 2011 оны 6, 2012 оны 4, 2013 оны 5, 2014 оны 10, 2015 оны 25 хэрэг байх бөгөөд зүйл ангиар нь задалж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг 43 буюу нийт түдгэлзээтэй хэргийн 83.1 хувийг эзэлж байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” 43 хэргийн 1 хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлээр, 42 хэрэг нь 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүд байна.2015 оны тайлангийн эцэст тус аймгийн прокурорын газрын хяналтанд нийт 48 хэргийн үлдэгдэлтэй байсанаас 12 хэрэг буюу 25 хувь нь эзэнгүй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх ба тэр дундаа 11 хэрэг нь эзэнгүй “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэргүүд байжээ.2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 33 эрүүгийн хэрэгт дугаар олгосноос 15 хэрэг буюу 45.4 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх ба тэр дундаа 14 хэрэг нь эзэнгүй “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэргүүд байгаа нь цаашид хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эзэнгүй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарлаа хандуулж, эзэнгүй хэргүүдийн эзэн, холбогдогчийг олж тогтоон, хохирогчийн эрхийг хамгаалах талаар үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.Иймд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд эзэнгүй хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж бусад байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллаж, тодорхой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зохиосон ажил, хүрсэн үр дүнгийн талаар 2016 оны 3 дугаар сард танилцуулах ажлын чиглэлийг Аймгийн Цагдаагийн хэлтэст албан бичгээр хүргүүлж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
  • Гал түймрийн утаанд иргэд угаартаж амиа алдах эрсдэлтэй байсныг амжиж аварлаа
    2016 оны 2 сарын 18
    БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
2673 2674 2675 2676 2677 2678 2679
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    1 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    1 цаг 7 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    1 цаг 8 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    1 цаг 27 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    1 цаг 53 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    1 цаг 54 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    2 цаг 22 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    2 цаг 25 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    2 цаг 40 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    2 цаг 44 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    2 цаг 49 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    2 цаг 54 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 10 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 21 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    3 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    4 цаг 45 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 55 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    20 цаг 33 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК