Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2683 2684 2685 2686 2687 2688 2689
  • Малчны зээлийн хүүг 18 хувь болгов
    2016 оны 2 сарын 07
    Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулав.
  • Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 2 сарын 07
    Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр бөгөөд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцож болно.
  • Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болж байна
    2016 оны 2 сарын 06
    Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан өнөөдөр Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Энэ өдрийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

    “Бөхийн баяр”-т зориулсан цуврал барилдаан өчигдөр өсвөр бөх, нийтийн монгол шандастны барилдаанаар эхэлсэн. Өсвөр бөхийн барилдаанд 112 бөх зодоглосноос “Таванхан” дэвжээний бөх Ц.Лхагва-Очир түрүүлж, “Аварга” дунд сургуулийн Н.Даваажамц үзүүрлэжээ. Их шөвөгт Говь-Алтайн Тонхил сумын начин Ц.Дамдинсүрэн, “Аварга” дунд сургуулийн бөх Б.Баянсүх нар үлдсэн байна. Мөн энэ өдөр үндэсний бөхөөр хичээллэдэггүй, барилдааны бэлтгэл хийдэггүй 304 залуу хүчтэн барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат Б.Батцэнгэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Б.Ганболд үзүүрлэжээ.
  • Галын тахилга буюу галд идээ өргөх ёс
    2016 оны 2 сарын 06
    Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн билээ. Юуны өмнө гал тахихын ач тусыг хэлэх нь зөв болов уу. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг.

    Yүнийг шашин болгонд өөр өөрөөр хэлдэг. Шарын шашинд бол галын бурхан бөөд бол галын эзэн сахиус гэх мэтээр. Энэ бүгд нь угтаа бол нэг ойлголт юм.гал тахина гэдэг бол галын эзэн сахиусааа баясгаж түүнд үйлээ даатгаж гуйх үйл юм. Айл өрхийн заяа буяныг дааж явдаг учир гал голомтоо дээдэлж тахиулж байх ёстой.

    Галын тахилгын зан үйлийг мөн адил ястан болгонд өөрөөр хийдэг. Жишээ нь айл өрхийн гал тахих үед хонины баруун хаа, өвчүү тэргүүтэйтнээр тахих ёс байхад зарим нь улаан ямааны өвчүүгээр гэх зэргээр өөр өөрөөр тахидаг. Мөн айл өрхийн биш хөдөө хээр олон айл өрхийн заяа буяныг даатгах үед бүтэн хониний махаар шүүс бэлдэж том тулганд эсвэл уртс хэлбэртэй түүдгэнд өргөх зэрэг үйл байдаг. Гэвч газар газрын ёс ондоо байх боловч нийтлэг хийж болохгүй зүйлс бас байдаг.

    Жишээ нь: Галд сүү хэзээ ч хийдэггүй гэх зэрэг үйлийг зарим шинэ сахиустай хүмүүс мэдэхгүйн гайгаар хийчихдэг гэж дуулддаг. Гал тахиад үлдсэн мах шүүсийг тухайн айл өрх зөвхөн халуун бүлээрээ идэж дуусгадаг ажээ.
  • Говь-Алтай аймгийн прокурорын газар ахмад прокурор ажилтнууддаа хүндэтгэл үзүүлжээ
    2016 оны 2 сарын 06
    Говь-Алтай аймгийн Прокурорын газар Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

    Хүндэтгэлийн арга хэмжээнд ахмад прокурор С.Наст, ахмад ажилтан Ш.Дэлгэрцэцэг, Д.Наранцэцэг нарт Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ганбаатар Гал бичин жилдээ эрүүл, энх байж урт удаан наслахын ерөөл дэвшүүлж дурсгалын зүйл гардуулсан байна.
  • Бууз, банш чимхэх аргууд
    2016 оны 2 сарын 06
    Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ. Айл бүр идээ будаа, бэлэг сэлтээ базааж, баярын уур амьсгал хаа сайгүй оржээ.

    Цагаан сараар айл болгон бууз хийдэг. Бууз нь монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцөлдөг.

    Тэгвэл баярын буузаа үзэмжтэй, өвөрмөц хийхэд тань доорх аргууд туслана
  • Сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн ”Тэнцвэр” үзэсгэлэн гарна
    2016 оны 2 сарын 06
    Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд танилцуулах замаар урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.
    Энэ хүрээнд МУЗ нь Канадын Элчин Сайдын Яамтай хамтран авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “ТЭНЦВЭР” уран бүтээлийн уралдаан зарлаж байна. Уралдааны бүтээлийг 2016 оны 2-р сарын 05-ныг дуустал хүлээн авах бөгөөд шалгарсан бүтээлээр уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна.
    Уралдаанд уран зураг, баримал, инстоляци, фото, график зураг, видео чиглэлээр бүтээлээ туурвидаг сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийг урьж байна!
    Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн доорх хаягаар холбогдон авна уу.
    Зохион байгуулагч:
    Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)
    Дельта төв 402 тоот
    Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
    Утас/Факс : 319015, 319017
    culture@artscouncil.mn ; redger@artscouncil.mn
  • АТГ албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээж авч байна
    2016 оны 2 сарын 06
    Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ.

    Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах хугацаа сар шинийн өдрүүдтэй давхцаж байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс баярын өдрүүдэд зарим ажилтан, албан хаагчийг ажиллуулахаар шийдвэрлэв.

    2016 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд тусгай хуваарийн дагуу ажиллах бөгөөд тэдэнтэй 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулна.

    Мэдүүлэг гаргагчид 2 дугаар сарын 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид амралтын өдрүүдэд мөн ажиллана.
  • НИТХ-ын Тэргүүлэгчид битүүнд хуралдана
    2016 оны 2 сарын 06
    Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчинд ээлтэй туршлага нэвтрүүлэх бүсийн төслийн нээлтийн үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
    Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар оролцсон.
    Нээлтийн үеэр Ц.Цэнгэл “ Хог хаягдлыг ил задгай хаях, шатаах, орчныг бохирдуулах нь ямар их хор хөнөөлтэйг бид төдийлэн сайн мэддэггүй юм байна. Тиймээс энэ төслийн хүрээнд хүүхэд залуус, олон нийтэд хог хаягдлын хор уршгийг ойлгуулах нэгдсэн сургалт зохион байгуулж шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Энэ ажилд яам, нийслэл, төслийн багийнхан хамтран ажиллана.
    Хог хаягдлыг ил задгай шатаахад хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж хорт хавдар үүсгэн, үр удамд нөлөөлдөг диоксин, фуран хэмээх бодис ялгардаг. Төслийн хүрээнд энэ бодисыг бууруулахад анхаарч, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгахыг зорьж байна” гэсэн юм.
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Хог хаягдлыг бууруулах, орчны бохирдлыг багасгахад нийслэлээс анхааран ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дотроос төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоонд түшиглэсэн зөвлөлдөх ардчиллын хүрээнд хийгдсэн ажлууд илүү үр дүнд хүрч байна. Төр бол оршин суугчдын төлөө ажилладаг байгууллага. Иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр, дулаан тохилог орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс ч иргэдийн оролцоотой зураглал, дулаан техникийн шинэчлэл хийх, хог хаягдлын шинэ менежмент хэрэгжүүлэх гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг багасгахад анхаарч ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хог хаягдлын хор хөнөөлийн талаар хичээл зааж эхэлсэн” гэлээ.
    Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай, Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд хамгийн боломжит арга технологийг ашиглан байгаль орчинд ээлтэй арга технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ.
    Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчныг сайжруулах, олон нийтийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа хийх, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм.
    Айл өрхийн хашаандаа хог шатаахыг зогсоох зорилгоор төмөр, хувцанцар савыг цэвэрлэн айл өрхөд тараана.Айл өрхүүд төмөр саванд үнс, хуванцар саванд бусад хог хаягдлыг хийснээр хөрсний болон агаарын бохирдол буурах боломж бүрдэнэ. Мөн халуун үнсийг аюултай хог хаягдлын зориулалтын ландфиллд булшилснаар хогийн цэг дэх хогны цэг дэх хогны шаталт буурах юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 2 сарын 06
    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 2 дугаар сарын 07-ны Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
    Энэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шарагчин хонь өдөр
    2016 оны 2 сарын 06
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, дайсныг номхотгох зэрэг хатуу үйлд сайн бөгөөд элдэв сайн үйлийг эхлэн үйлдэхийг тэвч, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.
  • Улаанбаатарт 12 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 06
    2016 оны 02 дугаар сарын 05-ны 20 цагаас 02 дугаар сарын 06-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
  • Хувь хүний гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 2 сарын 05
    Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх нь ихэсчээ. Улмаар Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгаж эхэлжээ.

    Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарал үүслийн бичиггүй, шаарлдага хангахгүй 47 шил цагаан архи, 24 литр дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулахийг завджээ. Мөн Сүхбаатар боомтоор есөн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 ширхгийг хилээр оруулах гэж байсныг хурааж авсан байна. Эдгээрээс туудаж чанараа алдсан тахиа бялуу биологийн идэвхт бүтээгдэхүүн эм зэргийг устгалд оруулсан байна. Тиймээс иргэдийг ОХУ-аас ирж буй бараа бүтээгдэхүүнүүдийг хувь хүний гар дээрээс худалдаж авахгүй байхыг санууллаа.
  • АТГ амралтын болоод баярын өдрүүдэд ХӨМ хүлээж авна
    2016 оны 2 сарын 05
    Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ.

    Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах хугацаа сар шинийн өдрүүдтэй давхцаж байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс баярын өдрүүдэд зарим ажилтан, албан хаагчийг ажиллуулахаар шийдвэрлэв.

    2016 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд тусгай хуваарийн дагуу ажиллах бөгөөд тэдэнтэй 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулна.

    Мэдүүлэг гаргагчид 2 дугаар сарын 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид амралтын өдрүүдэд мөн ажиллана.
  • Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сард гэмт хэрэг буурчээ
    2016 оны 2 сарын 05
    Улсын хэмжээнд 2016 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 2550 гэмт хэрэг, нийслэлийн хэмжээнд 1735 гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 410 хэрэг буюу 13.9 хувиар, нийслэлд 202 хэрэг буюу 10.4 хувиар буурсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 46.6 хувьтай ба өнгөрсөн оныхоос 6.0 нэгжээр, нийслэлийн хэмжээнд хэргийн илрүүлэлт 46.4 хувьтай байна.

    Гэмт хэргийн гаралтыг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл орон нутагт 812, Нийслэлд 1735 хэрэг байна. Гарсан гэмт хэрэг Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймагт 2.6-45.5 хувиар өссөн, бусад аймагт буурсан ба Нийслэлийн хэмжээнд Хан-Уул 31,7 хувь, Багануур 13,3 хувь, Налайх, Багахангай дүүрэгт 5,3 хувиар өссөн бусад дүүргүүдэд 4,2-23,3 буурсан байна.

    Дээрх гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 34 хувь нь хулгайн гэмт хэрэг, 29.5 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг, 7.6 хувь нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг, 6 хувь нь танхайн гэмт хэрэг, 2.9 хувь нь зам тээврийн гэмт хэрэг, 1.8 хувь нь дээрмийн гэмт хэрэг тус тус эзэлж байгаа ба захиргааны журмаар 7677 хүн албадан саатуулагдснаас 4835 буюу 63 хувь нь нийслэлд саатуулагдсан байна.

    Нийслэл дүүргийн хэмжээнд 2016 оны 1 дүгээр сард прокуророос нийт 9325 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьснаас 1459-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, 3541-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт 5853 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Прокуророос 266 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 191 хэргийг шүүхэд шилжүүлж, 814 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх хуралдаанд 194 удаа оролцжээ.
  • Булган аймгийн прокурорын газрын ажилтай танилцжээ
    2016 оны 2 сарын 05
    Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д. Батсайхан, Аймгийн Тамгын газрын дарга Л.Батболд нар Булган аймгийн прокурорын газрын ажилтай танилцаж, аймгийн прокурорын газрын прокурор ажилтануудтай уулзалт хийжээ.. Уулзалтын үеэр Аймгийн прокурор Б.Эрхэмбаатар 2016 онд байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Аймгийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгийн талаар товч мэдээлэл хийлээ. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Батсайхан нар прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулахад болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
  • Хичээлийг наашлуулж нөхсөн сургуулиудад сануулга өгсөн
    2016 оны 2 сарын 05
    Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай тогтоол батлагдлаа
    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016-02-05/ нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ.

    Манай орны газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь тогтворжих энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх үүднээс “Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-ыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр энэ хуулийн төсөлд тусгагдсан байна.



    Энэ салбарын техникийн шинэчлэлийг нэгдсэн нэг бодлогоор хэрэгжүүлдэг үү, бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгаа, бодлогыг тогтсон аж ахуйн нэгжүүд эсвэл тендерээр сонгон шалгарсан байгууллагууд хэрэгжүүлж байгаа эсэх талаарх асуултдаа Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл хариулт авсаны дараа тодорхой төсөл, бодлогоо гаргаж тодорхойлж байж татвараас чөлөөлж байх нь зүйтэй гэсэн саналыг тэрээр илэрхийллээ.

    Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.



    Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Хуулийн төсөлд, Сонгуулийн төв байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан төсвийн хүрээнд сонгууль зохион байгуулахтай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн хэсэг нэмсэн байна.

    Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд зарчмын санал гаргаагүй байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргажээ.

    Байнгын хорооны горимын энэ саналын дагуу хуулийн төслийг баталлаа.



    Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

    Өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед алслагдсан аймгуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэмжээгээр улсын төсөвт, цаашлаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст нөлөөлөх хэмжээ, мөн хуулийг дагаж мөрдөх хугацааг Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үед анхаарах чиглэлийг өгсөн боловч хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүйг илтгэгч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэв.



    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын горимын саналыг гишүүд дэмжиж хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.

    Гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

    Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

    Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж үзсэн тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол илтгэлээ.

    Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ.

    Дараа нь гишүүд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.



    УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Байнгын хорооныхоо санал дүгнэлтийг танилцуулахдаа, Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй. Төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэв. Үүний дараа гишүүд дээрх хуулийн болон тогтоолын төслийг баталлаа.

    Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

    Мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.



    Эдгээр хуулийн төслүүдийг баталсны дараа гишүүд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

    Энэ төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн билээ.

    Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Үзэл баримтлалд, эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн , байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаа ажээ. Нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг энэ баримт бичгээр төсөөлсөн байна.



    Гишүүдийн олонх дэмжсэнээр, Хавсралтын 2.2.1-ийн Зорилт 2-ын Үе шат 1-ийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 66 хувьд хүргэх”, Үе шат 2-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “Хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 68 хувьд хүргэх”, Үе шат 3-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 70 хувьд хүргэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг тус тус нэмлээ.

    Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • 47 шил хуурамч архи хураажээ
    2016 оны 2 сарын 05


    Мөн шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний 327 нэр төрлийн 672 дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Тус бүтээгдэхүүний 2,9 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна.
  • Гулууз махан дотор 5.2 кг чулуу хийн худалджээ
    2016 оны 2 сарын 05
    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Байгаль ээж” хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз, баншаа хийхээр гулууз мах худалдан авсан байна. Гэтэл махны цээжний хөндийд сэмжинд нь 5.2 кг чулуу боож хийсэн байжээ. Эл хэргийн дагуу хохирогч холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан ч хаанаас ирсэн, хэн зарсныг нь тогтоож чадаагүй байгаа аж.
    Мөрөн сумын мал эмнэлэг үржлийн тасгаас мах худалдсан иргэнд хандан хууль бусаар иргэдийг хохироосон үйлдэл хийсэн иргэнийг олж өгөхийг шаардаж, олдохгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ.
  • Шатахууны үнийн хямдралаас иргэд 80-100 тэрбум төгрөг хэмнэнэ
    2016 оны 2 сарын 05
    Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо шатахууны үнийг бууруулах шаардлагыг Засгийн газар, нефт импортлогчдод тавьж ажилласаны үр дүн гарч шатахууны үнийг 80-150 төгрөгөөр хямдруулж чадсан нь дандаа хар бараан мэдээ сонссоор залхсан иргэдэд цагаан сарын өмнө сонссон сайн мэдээний нэг байлаа. Дээрх ажиллагааны үр дүн буюу шатахууны үнийн хямдралаас иргэд 80-100 төгрөг тэрбум хэмнэнэ хэмээн МХЭАХННХ-ны ерөнхийлөгч А.Ариунболд үзэж байгаа юм байна. Засгийн газрын зүгээс нефт боловсруулах үйлдвэртэй болох ажлыг 2016 онд эхлүүлэх талаар ярьж байгаа бөгөөд дотоодын нефтийн үйлдвэртэй болсноор хэрэглэгчид хямд шатахуун хэрэглэх боломж бүрдэж жил бүр гадагшаа өгдөг 1.5 тэрбум доллар дотооддоо үлдэх боломж бүрдэх юм.
2683 2684 2685 2686 2687 2688 2689
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    2 цаг 49 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    3 цаг 29 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    5 цаг 16 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    5 цаг 43 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    6 цаг 49 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    6 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    7 цаг 9 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    7 цаг 35 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    7 цаг 36 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    8 цаг 4 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    8 цаг 7 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    8 цаг 22 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    8 цаг 26 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    8 цаг 31 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    8 цаг 36 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    8 цаг 52 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    9 цаг 3 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    9 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 3 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 12 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК