Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2688 2689 2690 2691 2692 2693 2694
  • Шарга Хүйсийн говьд монгол бөхөн, зээр осгожээ
    2016 оны 2 сарын 02
    Шарга хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн 5 жилийн дунжаас 2-3 дахин их 14-17 см, салхи шуурга ороогүй битүү цасан бүрхүүлтэй, ажиллах үед өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байлаа.


  • Улсын заан Ц.Баярсайханыг өнөөдөр шүүнэ
    2016 оны 2 сарын 02
    Улсын заан Ц.Баярсайхан их хэмжээний мөнгө залилсан хэргээр анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял сонссон.
  • Өнөөдөр: Ус, чийг намгархаг газрын дэлхийн өдөр
    2016 оны 2 сарын 02
    “Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ онд уг өдрийг дэлхий нийтээр “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

    1971 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг “Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 1997 оноос хойш, Рамсарын нарийн бичгийн дарга нарын газраас ус намгархаг газрын ач холбогдол, үнэ цэнийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээллүүдийг бэлтгэн, сурталчилж ирсэн байна.

    Загас болон цагаан будааны аж ахуй, аялал жуулчлал, цэвэр усан хангамж зэрэг нь бүгд ус намгархаг газарт түшиглэдэг бөгөөд бидний ахуй амьдрал өөр олон талаараа ус намгархаг газраас хамааралтай байдаг. Ус намгархаг газар олон төрлийн амьд организмын оршин байх орчин болдог бөгөөд эрэг орчмын газрыг хамгаалах, голын үер уснаас сэргийлэх байгалийн хамгаалалт болохын зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө агуулж уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулдагаараа чухал ач холбогдолтой юм.

    Монгол улс энэхүү конвенцид 1998 оны 4 сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон бөгөөд Өгий нуур, Монгол Дагуур, Тэрхийн Цагаан нуур, Хар-Ус нуур манай орны 11 газар Рамсарын жагсаалтад бүртгэлтэй аж.
  • Баярын өдрүүдэд 644 автобус үйлчилгээ үзүүлнэ
    2016 оны 2 сарын 02
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.
  • МХЕГ: Хуурамч орос архинаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 2 сарын 02
    2015 оны арваннэгдүгээр Красноярскт чанаргүй, хуурамч согтууруулах бүтээгдэхүүний улмаас 18 хүн хордож нас барсан юм.
  • Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
    2016 оны 2 сарын 02
    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Скай” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 08-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

    “Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    НИЙТИЙН ХООЛ

    Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
    Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.


    АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
    Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

    УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

    Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
    Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.


    ЦАХИЛГААН ХАНГАМЖ

    Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.
  • Жолоо барьж явсан иргэний бие муудаж амиа алджээ
    2016 оны 2 сарын 02
    Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3565 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 136, зөрчлийн 926, согтуугийн 277, зам тээврийн ослын 366, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 97 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутагт байрлах төв замаар Дорнод аймгийн харьят иргэн 63 настай эрэгтэй Л нь “Toyota Prius-20” автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаад бие нь муудаж 4 тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргаад эмнэлэгт хүргэгдээд нас барсан” хэргийг шалгаж байна.

    Д.Содон


  • Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна
    2016 оны 2 сарын 02
    Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна
  • Улаанбаатарт 16 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 02
    2016 оны 02 дугаар сарын 01-ний 20 цагаас 02 дугаар сарын 02-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
  • Хувийн ашиг сонирхлын болон ХОМ-гээ бүртгүүлэх албан тушаалтнуудын анхааралд
    2016 оны 2 сарын 01
    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

    Иймд мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, болон цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ажилтнуудтай дараах утсаар холбогдож заавар, зөвлөгөөг авна уу.
  • Г.Шийлэгдамбын захидлын мөрөөр АТГ-аас шалгаж эхэлжээ
    2016 оны 2 сарын 01
    Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гараад байгаа мэдээллийн мөрөөр тодруулав.

    -Г.Шийлэгдамба ил захидал бичсэнийг зарим эх сурвалж худал гэж няцааж байгаа. Энэ талаар тодруулна уу.

    -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн олон нийтэд хүргэх ил захидалд дурдагдсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгахаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Г.Шийлэгдамба нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтад буцаасан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

    -Хэвлэлээр МАХН-ын байранд үзлэг нэгжлэг хийхдээ интернэтийг нь тасалсан, ерөнхий нягтлан бодогчийг нь саатуулсан гэх мэдээлэл гарч байгаа?

    -МАХН-ын байрны санхүүгийн өрөөнд нэгжлэг явуулж, шаардлагатай баримтуудыг хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн. Нэгжлэгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокуророос өгсөн зөвшөөрлийг үндэслэн хийсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр тухайн байгууллагын цахим сүлжээг тасалсан, хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулсан зүйл байхгүй. Г.Шийлэгдамбын гаргасан захидалтай холбогдуулж тодорхой нэр бүхий албан тушаалтнуудаас асууж, тодруулах ажиллагаа хийгдэж байна. МАХН-ын ерөнхий нягтлан бодогчийг хорьж саатуулаагүй болно.
  • Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
    2016 оны 2 сарын 01
    Цагдаагийн ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд болон төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн дарга 100 гаруй удирдлагууп оролцсон зөвлөгөөн эхэллээ.
    Энэ үеэр төрийн түүх уламжлалын асуудал, байгууллагын төлөвлөх арга зүй стратеги ба терроризмтой тэмцэх асуудал, цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга, ёс зүй цаашид анхаарах асуудлууд зэрэг 20 гаруй сэдвээр зөвлөлднө. Мөн Хууль зүйн сайд яамны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газруудын удирдлагууд мэдээлэл хийж, Цагдаагийн ерөнхий газрын дарга , тэргүүн комиссар Р.Чингис орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулна. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.
  • Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг шалгажээ
    2016 оны 2 сарын 01
    Дорноговь аймгийн прокурорын газраас Сайншанд дахь Гаалийн газрын улсын байцаагч нараас 2015 онд явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдлыг аймгийн прокурорын баталсан шалгалтын удирдамжийн дагуу шалгасан байна.

    Сайншанд дахь Гаалийн газарт 2015 онд 28 гаалийн улсын байцаагч ажиллаж хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчсөн 36 зөрчил илрүүлж зохих шийтгэл оногдуулсан ба дээрх 36 зөрчлийн 30 буюу дийлэнх нь Хатанбулаг сумын Ханги мандал хилийн боомт дээр, 5 буюу 14 хувь нь Сайншанд, 1 буюу 3 хувь нь Айраг сумын нутаг дэвсгэрт тус тус гарсан байна.

    Сайншанд дахь Гаалийн газрын улсын улсын байцаагч нар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг явуулахдаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9, 12, 15, 17, 18 дугаар зүйл, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд гаргаж байгааг шалгалтаар тогтоожээ.

    Улсын байцаагч нарын дээрх зөрчлүүд гаргах болсон шалтгаан нь : Гаалийн байгууллагын удирдлагаас улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт хангалтгүй, улсын байцаагч нар нь Захиргааны хариуцлагын тухай хууль болон үйл ажиллагаандаа мөрдөх заавар журмыг нэг мөр хэрэгжүүлж мөрдөж ажилладаггүй, гаалийн газарт захиргааны журмаар хурааж авсан хураагдсан эд зүйлийг хадгалах зориулалтын агуулах савгүйн улмаас хураагдсан эд зүйлсийн чанар байдал алдагдах зэрэг нөхцөл байдлууд нөлөөлж байгааг шалгалтаар тогтоож дээрхи зөрчил дутагдлыг арилгуулах, улсын байцаагч, ажилтан нарын ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулж ажил зохиолгохоор Аймгийн прокурорын газраас Сайншанд дахь Гаалийн газарт прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

    Аймгийн прокурорын газраас Сайншанд дахь Гаалийн газрын удирдлага, гаалийн улсын байцаагч нарыг хамруулан шалгалтын дүнг танилцуулж, гаалийн улсын байцаагч нарын санал хүсэлтийг сонсож, харилцан ярилцаж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар зөвлөгөө өгч, прокурорын байгууллагаас сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журмаар сургалт явуулжээ
    2016 оны 2 сарын 01
    Хан-Уул дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор дүүргийнхээ Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэсгийн ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нарын дунд сургалт явуулсан байна.

    Нийт 16 хүн оролцсон уг сургалтаар Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор П.Зориг дээрх журмын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, цаашид юунд анхаарах талаар хэсгийн байцаагч нарт чиглэл өгсөн байна. Мөн “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавихад анхаарах асуудлууд” сэдвээр Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Мэндсайхан хичээл заажээ.
  • Хил зөрчих явдал ихэсчээ
    2016 оны 2 сарын 01
    Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хилийн хэсэгт хил зөрчих явдал өмнөх жилийнхээс 18.7 хувь өсчээ.
  • Нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ
    2016 оны 2 сарын 01
    лаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуучлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 2015 оны 8 сард Хүй долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадам юм. Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг энэ жил хэрхэн тэмдэглэх, наадмын хүрээнд урлаг, соёлын ямар үйл ажиллагаа болох талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “НИТХ-аас баталсан Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэл маш олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Энэ жил бид Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээж, жуулчдад Монгол Ул­саа сур­талч­лах зорилгоор зохион байгуулсан энэхүү наадам нь бидэнд маш том үр дүн авчирсан” гэлээ.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмын үеэр монголчуудыг бахархах түүхтэй, гайхам соёлтой, жуулчлахад таатай, найрсаг хот болгон харуулах томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаар болсон. Түүнчлэн үндэсний хөгжмийг орчин үеийн урлагтай хослуусан этник мюзиклийг Чингисийн талбайд тоглоно. Хүй долоон худагт хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын тэмцээнээс гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад, голч нарын тэмцээн зэргийг зохион байгуулна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг танилцуулсан нийслэлийн удирдлагуудын ил захидалыг бид иргэдэд өгнө. 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн үр дүнд “Улаанбаатар хотыг зорин ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өссөн” гэж онцлов.

    Хүрээ цам-даншиг наадмын бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулна. Өнгөрсөн жилийн Даншиг наадмаар барилдаж цол авсан бөхчүүд эхэлж учраа бөхөө сугалах байдлаар зохион байгуулна.

    Тус наадамд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах юм байна. Тодруулбал: начин-15 сая, чимэгтэй начин-20 сая, заан -25 сая, чимэгтэй заан-30 сая, арслан -50 сая төгрөгийн шагналтай. Өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнана.
    Мөн бөхийн барилдааныг сонирхолтой болгох зорилгоор бөх сонирхогчид, үзэгчдийн дунд бооцоо тавих, бөхийн таавар зэргийг зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 2, 7 тоогоор төгссөн автомашин энэ сард татвараа төлж, оношилгоонд орно
    2016 оны 2 сарын 01
    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 тоот тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” батлагдан билээ.
  • Дүнжингарав худалдааны төв үнээ нэмсэнийг шалгаж байна
    2016 оны 2 сарын 01
    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төв, захын түрээсийн үйл ажиллагаа явуулж буй Дүнжингарав худалдааны төв, Нарантуул олон улсын худалдааны төв, Барс худалдааны төвийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгаж байна.
  • Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг энэ сарын 15 хүртэл авна
    2016 оны 2 сарын 01
    Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг.
  • Хангал голын ус хальж таван айлын хашаа усанд автжээ
    2016 оны 2 сарын 01
    Өнгөрөгч амралтын өдрөөр Булган амгийн Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Цулхар” хороололд Хангал голын ус хальж таван айлын хашаа усанд автжээ.
2688 2689 2690 2691 2692 2693 2694
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    4 цаг 2 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    4 цаг 42 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    6 цаг 29 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    6 цаг 56 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    8 цаг 2 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    8 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    8 цаг 22 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    8 цаг 47 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    8 цаг 49 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    9 цаг 17 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    9 цаг 20 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    9 цаг 35 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    9 цаг 39 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    9 цаг 43 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    9 цаг 49 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 5 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    10 цаг 16 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    10 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 24 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК