Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2692 2693 2694 2695 2696 2697 2698
  • НӨАТ-ын сугалааны хоёр дахь тохирол ням гарагт болно
    2016 оны 1 сарын 29
    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг үйлчилгээний байгууллагууд хэвлэдэг болсон.

    Харин иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.



    Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын дагуу 2016 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон 158,580,000 төгрөгийн сантай, 1057864 ширхэг баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорсон билээ. Өөрөөр хэлбэл, Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болж нийт 1044 азтан тодорсон.Харин 100 сая төгрөгийн эзэн тодроогүй юм. Тэгвэл дараагийн тохирлыг энэ ням гарагт явуулах юм байна. Уг тохиролд нэгдүгээр сарын 10-20-ны хооронд авсан бараа бүтээгдэхүүний бар кодтой сугалаа оролцох юм байна.



    Тэгвэл энэ удаагийн буюу хоёр дахь сугалааны тохирол ирэх ням гарагт болно.
  • Нийслэлийн прокурорын газрын ойн баяр болно
    2016 оны 1 сарын 29
    1930 онд БНМАУ-ын 6 дугаар Их хурлаас прокурорын байгууллагыг төв орон нутагт байгуулж, эрх хэмжээг тогтоох шийдвэр гарсны дагуу БНМАУ-ын Шүүх яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 8 тоот тушаал гарч, Улаанбаатар хотын прокурорыг Хотын шүүхийг түшиглүүлэн байгуулсан юм.

    Анх 1 прокурор, 3 мөрдөн байцаагч, 1 нарийн бичгийн дарга, бүгд 5 хүний орон тоотой ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш Нийслэлийн прокурорын газар хуульд заасан үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ. “Монгол Улсын Үндсэн хууль”, “Прокурорын байгууллагын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулж 1993 оноос Улаанбаатар хотын прокурорын газрыг Нийслэлийн прокурорын газар болгон өөрчилсөн.

    Одоо нийслэлийн хэмжээнд Нийслэлийн прокурорын газраас гадна Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрууд ажиллаж байна.
  • Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах урилга
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг явуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
    Сонгон шалгаруулалтад оролцохдоо Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-д заасан шаардлага нөхцлийг хангаж буйг нотолсон баримт бичиг, сонгон шалгаруулалтын хураамж болох 30000 төгрөгийг Төрийн сангийн 200051051 тоот дансанд тушааж , төлсөн банкны баримтыг ирүүлнэ.

    Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн бүрдүүлэх материал:

    Хуулийн этгээдийн танилцуулга
    Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
    Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан / аудитаар баталгаажуулсан /
    Сонгон шалгаруулалтанд оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл
    Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн /
    Түр саатуулах хашаа /байр/-ны газрын кадастрын зураг болон газар эзэмших гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн /

    Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа:
  • “Broadway” ресторанд хүүхэд орж хулгай хийжээ
    2016 оны 1 сарын 29
    СБД-4 “Brodway” ресторанд гар утсаа хулгайд алдсан байна“ гэсэн мэдээллийг 01-р сарын 28-нд авч шалгахад: СХД-23 хороонд суух О /эр.21н/-ийн ширээн дээрээс “LG J3” гар утсыг ХУД-10 хороонд суух Б /эр.14н/ хулгайлсаныг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна.
  • Нэг настай бяцхан хүү халуун усанд түлэгдэж нас баржээ
    2016 оны 1 сарын 29
    Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 27-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4071 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1120, согтуугийн 438, зам тээврийн ослын 350, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 85 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    БГД-7 ”ГССҮТөвий “Түлэнхийн тасаг”-т эмчлэгдэж байсан хүн нас барлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 28-нд авч шалгахад: 01-р сарын 17-нд Дундговь аймаг Өлзийт суманд суух Б /эр.1.8н/ нь гэртээ халуун усанд түлэгдэн хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

  • “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг болно
    2016 оны 1 сарын 29
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ны 09.00-12.15 цагт болно. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, (LL.D), Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хуульч, шүүгчид оролцох юм. Энэ үеэр та бүхэн Монголын шилдэг хуульч, шүүгчдээс ярилцлага авах боломжтой.
  • “Шангри Ла”-гийн барилга дээр ажиллаж байсан ажилчид нь угаартжээ
    2016 оны 1 сарын 29
    Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах ”Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын хажуугийн ”Шангри-Ла төв”-ийн барилгад өчигдөр 11:50 цагийн үед гал гарсан билээ. Гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, Хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна. Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан гэх эх сурвалж мэдээллээ. Харин галын шалтгааныг тус буудлын ажилтнууд хорлон сүйтгэх зорилгоор гал тавьсан байж болзошгүй хэмээн хардаж буй аж. Учир нь “Тус барилгын цахилгааны холболтыг өчигдөр албаны хүмүүс шалгах гэж байсан” гэжээ.
  • Маргааш тэгш тоотой дугаартай машин явна
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа. Маргааш буюу 01 сарын 29-ний бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, 01 сарын 30-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно
    2016 оны 1 сарын 29
    “Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно
  • “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр сарын хугацаанд 31142 иргэн үйлчлүүлжээ
    2016 оны 1 сарын 29
    “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр сарын хугацаанд 31142 иргэн үйлчлүүлжээ
  • Цагаан нохой өдөр
    2016 оны 1 сарын 29
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
  • Улаанбаатарт 21 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 29
    2016 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагаас 01 дүгээр сарын 29-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 50-55 градус, өдөртөө 37-42 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
  • БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    2016 оны 1 сарын 28

    БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
  • Сургуулийн эргүүлүүд нэг жилийн хугацаанд 1050 зөрчлийг таслан зогсоожээ
    2016 оны 1 сарын 28
    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр болж хуралдаанаар 2015 оны гэмт хэргийн нөхцөл байдал болон зам тээврийн ослын нөхцөл байдлын мэдээг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
    Улаанбаатар хотын Цагаадгийн газрын дарга хурандаа Ч.Болдбаатар 2005 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан болон өнгөрсөн оны гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулсан.
    Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 17 939 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 2014 онтой харьцуулахад 4,3 хувь өссөн үзүүлэлттэй байгаагаас хулгай болон залилангын хэрэг өссөн үзүүлэлттэй байгааг хэллээ. Гэмт хэрэг илрүүлэлт 58,3 хувьтай бүх түвшинд өссөн үзүүлэлттэй байгааг тодотгов.
    Мөн нийслэл хотын хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх хувийг хулгай, залилангын хэрэг эзэлсэн байна. Иймд цагаадгийн байгууллагаас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулжээ.
    Түүнчлэн өршөөлийн хуулиар суллагдсан иргэдээс 1906 иргэн Улаанбаатар хотод харъяалагдаж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 45 нь дахин хэрэгт холбогдож шалгагдаж байгаа юм байна.
    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулиудын орчимд эцэг эх эргүүл хийх төслийг 2013 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Сургуулийн орчинд эргүүлээр ажиллаж байгаа эцэг эхчүүд нэг жилийн хугацаанд 1050 зөрчлийг таслан зогсоож сургуулийн орчимд үйлдэгдэг гэмт хэрэг 15,3 хувиар буурсан байна.
    Мөн 84 оюутан цагдааг 42 чиглэлд 84 оюутан цагдааг аялал жуучлалын улирлын үеэр ажиллуулжээ.
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Жаргалсайхан нийслэлд гарсан зам тээврийн осол болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
    Тэрээр 2015 онд Улаанбаатар хотод 467 101 тээврийн хэрэгслэл бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн 4 жилийн хугацаанд 2,5 дахин өссөн үзүүлэлт гэж мэдээллээ. Мөн зам тээврийн осол өнгөрсөн оныхтой харьцуулахад 14,8 хувиар буурсан ч зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан хүүхдийн тоо 2 дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай мэдээллийг өгсөн юм.
    2014 онд 8 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алсан бол 2016 онд 16 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алджээ. Эдгээр хүүхдүүдийн 11 нь явганаар зорчиж явахдаа осолд өртсөн гэсэн судалгааг гаргасан байна.
    Иймд цаашид сургуулийн ойр орчимд стандартад нийцсэн аюулгүйн бүс байгуулах, хүүхдийн автобусны үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийх хэрэгтэй байгааг онцолсон юм.
    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа санал, дүгнэлтийн дагуу гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баянхонгор аймаг түмэн тэмээтэй болжээ
    2016 оны 1 сарын 28
    Баянхонгор аймаг түмэн тэмээтэй болсноо зарлаж, сумдынхаа тэмээчдийн дунд тэмцээн наадгай зохион байгуулжээ.
  • Шүүхүүдийг нэгтгэсэн нь үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж байна гэж үзжээ
    2016 оны 1 сарын 28
    Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо.
  • Уран зохиолын 110 номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрт оруулжээ
    2016 оны 1 сарын 28
    БСШУЯ, Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөрийн нээлт” боллоо.
  • 1500 гаруй мал дарагдаж үхжээ
    2016 оны 1 сарын 28
    1500 гаруй мал дарагдаж үхжээ
    Дундговь аймгийн ШХ-ын тэргүүлэгчид гурав- дугаар сарын 1 хүртэл малчдад туслах шуурхай хэсэг томилжээ. Эхний хоёр багийг аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нар ахлан, сумдад очиж ажиллав. Тус аймгийн нутгаар нэгдүгээр сарын дунд үеэс хойш байнга цасаар шуурч, цасны зузаан 10-60 см-т хурэн, шөнөдөө 27-32, өдөртөө 18-23 градус хуйтэн хонож байгаа аж. Одоо нийт нутгийн 40 хувь нь цагаан зудтай, 60 хувь нь зудархуу байна. Өлдсөн, осгосон мал цөөн ч хашаа хороонд тэжээж эхэлснээс хойш борлон, бяруу мэтийн бага насны 1500 гаруй мал дарагдаж үхсэн байна. Үүний зэрэгцээ эх мал олноор хээл хаяж байгаа бол хөлдүү бут идсэн мал чацга алдан, сульдаж эхэлжээ. Дундговийн нутгаар хамгийн сүүлд орсон цас байддыг хүндрүүдсэн тул малчид малаа бэлчээрт гаргаж чадахаа байгаад өвөлжөөндөө тэжээж байгаа аж. Үүнээс болоод өвс, тэжээл хүрэлцэхээ байсан гэнэ. Сумдын аюулгүйн нөөц дундарч, заримынх нь дуусчээ. “Аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг худалдан авах бэлэн мөнгөгуй тул зээлээр өгөөч” гэж уулзсан малчин бүр хүссэн байна. Засгийн газрын тогтоолоор малчдад
    үнэгуй олгосон өвснөөс Дундговьд 100 тонн оногдсон гэнэ. Үүн дээр тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр аюулгүйн нөөцөөс 200 гаруй тонн өвс үнэгүй олгохоор болоод буй аж. Эдгээрийг сумдад хэрхэн хуваарилах, малчдын хотонд яаж хүргэхийг ажлын хэсгийн мэдээлэлд үндэслэн, аймгийн Онцгой комисс шийдэх юм байна.
    Дэлгэрхангай суманд тус аймгийн өөр сумдын малчид малаа оторлож буй аж. Энд цас ниадгэн байсан ч нэгдүгээр сарын дундуур болсон цасан шуурганаар зузаан нь нэмэгдэн 10-25 см болсноос гадна нягтран хатуурчээ. 118 мянган малтай энэ суманд гаднаас 30 гаруй мянган мал нэмэгдэж иржээ. Үүний 20 мянга орчим нь адуу. Говийн эмзэг хөрсийг ийм олон адуу дор нь талхлан, тус сумын малчдын хаврын “үүц-ийг барчихсан гэнэ. Адуучид одоо адуугаа Дэлгэрхангай уулын эргэн тойронд бэлчээж буй аж. Үүнд нутгийн мапчид “Бог идэх өвсгүй боллоо. Туурайн зуд нүүрлэлээ” хэмээн дургүйдэж байгаа тул сумын удирддагууд адууг Дэлгэрхангайгаас холдуулж, Онгийн тал, Дундын нуруу, Даага далан дахь отрын бүс нутагт оруулахаар тогтжээ. Сумын аюулгүйн нөецөд бэлтгэсэн 40 тн өвс, 30 тн тэжээлээ малчдад зээлээр өгөөд дууссан байна.
  • Ж.Амарсанаа: Хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй
    2016 оны 1 сарын 28
    ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн билээ. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр Үндсэн хуулийн Цэцээс хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн байр сууриа ийнхүү илэрхийллээ.

    -Өчигдрийн Хууль зүйн байнгын хороон дээр таныг огцруулах асуудлыг гишүүдийн олонх дэмжсэн. Үндэслэлээ хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

    -УИХ-ын Тамгын газраас дээд шүүхэд “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэсэн бичиг явуулсан байсан. Албан бичиг хууль зөрчинө гэдэг асуудлыг уншиж судалж, одоо л ойлгож эхэлж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай н.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Үүнтэй холбогдуулан миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, ҮХ-ийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. Байнгын хорооны хуралгүй цагт зарладаг гэх мэтчилэн Дэгийн хуулиар нарийн заасан заалт зөрчигдөж байна.

    Энд хэлэхэд, хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгоод, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийм л асуудал болсон.

    Улсын дээд шүүхийн саналыг уншина гэсэн асуудал байна. Гэтэл Улсын дээд шүүх санал тавиагүй юм байна. УИХ-аас явуулсан бичигт хариу л өгсөн. Тэр хариу нь “Бид байр сууриа илэрхийлэхгүй” гэсэн санаа юм байна. Нэг ёсондоо хэрвээ ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг. Гэтэл Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхамууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй.

    Жишээ нь өнөөдөр цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар өгсөн. Ерөнхийлөгч тав хүртэлх хоног дотор хориг тавиад хариу өгдөг. Хоригийн хугацаа өнөөдөр 17.20 цагт дуусна. Хориг тавихгүй нь тодорхой болоход зургаа дахь өдрөөс Төрийн мэдээлэлд хуулиа хэвлэдэг. Гэтэл Төрийн мэдээлэлд 25-ны өдөр хууль хэвлэгдчихсэн, өнөөдөр өглөө бидний гар дээр ирсэн. Хоригийн хугацаа дуусаагүй байхад хууль нь хэвлэгдчихсэн байгаа жишээ дурьдаж болно.

    -Нэг талаас Үндсэн хуулийн цэц, УИХ хоорондын харилцаанаас эдгээр асуудал үүсдэг гэх хэсэг ч бий?

    -ҮХ-ийн цэц УИХ-тай сөргөлдөөд, маргалдаад байдаггүй. УИХ-ын баталсан хууль нь ҮХ зөрчиж байгаа талаар иргэд өргөдөл бичдэг. Энэ асуудлыг бид авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, ҮХ-ийн цэц УИХ-тай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн гомдлыг л шийдвэрлэдэг. Иргэдээс ирж буй гомдлын дийлэнх нь хуультай холбоотой байдаг. Бид УИХ-ыг зүгээр байхад нь хатгаад байдаггүй. Иргэдийн өгсөн өргөдөл гомдлын дагуу асуудалд ханддаг.

    -УИХ-ын даргыг огцруулах асуудлаар МАН-ын гишүүн болоод хуульчаас гомдол гаргасан. Энэ дээр маргаан үүсгэсэн үү?

    -УИХ-ын өмнөх даргын хувьд асуудал орж ирдэг байсан. Харин энэ даргын хувьд сонгогдсон өдрөөсөө эхлээд маргаан орж ирсэн. УИХ-ын дарга хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдсон гэх маргаан ирдэг. Энэ хүнтэй холбоотой хэд хэдэн маргаан орж ирсэн. Бид эрхзүйн шийдвэр гаргадаг. Гэхдээ улс орны тогтвортой байдал талаасаа хүлээцтэй ханддаг.

    УИХ-ын дарга ҮХ зөрчсөн асуудлаар сүүлд хандсан. Энэ дагуу маргаан үүсгэсэн. Маргаан үүсгэсэн тохиолдолд шууд их суудлаар хэлэлцдэг. Хоёрдугаарт маргаан үүсгээд зөрчсөн гэх шийдвэр гарсан тохиолдолд огцруулах шийдвэр гаргадаггүй. Зөрчсөн, зөрчөөгүй гэх дүгнэлтийг илгээдэг. Тэгээд УИХ эцсийн шийдвэр гардаг.

  • “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа явагдаж байна
    2016 оны 1 сарын 28
    Монгол үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил”-ийн хүрээнд “Монголд үйлдвэрлэв - Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГазар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
    Үзэсгэлэн худалдаа 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монголд аутлет” худалдааны төвүүдэд болно.
    Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа давуу талтай. “Монголд үйлдвэрлэв, цагаан сар - 2016” үзэсгэлэн худалдааны үеэр 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
2692 2693 2694 2695 2696 2697 2698
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    6 цаг 47 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    7 цаг 27 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    9 цаг 13 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    9 цаг 41 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    10 цаг 46 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    10 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    11 цаг 7 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    11 цаг 32 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    11 цаг 34 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    12 цаг 2 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    12 цаг 5 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    12 цаг 20 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    12 цаг 23 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    12 цаг 28 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    12 цаг 34 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 50 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    13 цаг 0 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    13 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 9 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК