Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2702 2703 2704 2705 2706 2707 2708
  • Тахарын албаны үйл ажиллагааг шалгажээ
    2016 оны 1 сарын 22
    Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Тавдугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь хэсгийн яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн нь үр дүнтэй ажил болсон байна.
  • Теле камерын хяналтын нэгдсэн төв ажиллаж эхэллээ
    2016 оны 1 сарын 22
    Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх зорилгоор Теле камерын нэгдсэн хяналтын төвийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст байгуулжээ.

    Ингэснээр дүүргийн хэмжээнд байрладаг 415 камерыг нэгдсэн байдлаар 24 цагийн турш хянах ба шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, тоон системээр өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай, нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтой.

    Дээрх камеруудын 180 гаруй нь орон сууцны хорооллыг, 203 нь гудамж зам талбай, олон нийтийн газрыг, 28 нь гэр хорооллын гудамжийг хянаж эхэлжээ. Энэхүү хяналтын төв нь нэмж 1024 камер, 128 сүлжээний төхөөрөмж суурилуулах боломжтой ба өндөр хөгжилтэй орнуудын камерын нэгдсэн сүлжээтэй дүйцэхүйц болох суурь болжээ.

    Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлдээ жишиг болж 100 хувь камержсан “Аюулгүйн гудамж”-ыг бий болгох, гэмт хэрэгтнийг хяналтын камераар эрэн сурвалжлах, аливаа гэмт хэрэг, гэмт халдлагыг нэн даруй илрүүлж ойролцоох хөдөлгөөнт эргүүл болон цагдаагийн тасагт шуурхай мэдээлж техник технологийн хөгжлийг ашиглан ажиллах боломжтой болж байна.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ
    2016 оны 1 сарын 22
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 21-нд болж хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.
    Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.
    Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг энд төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн гэж тус төвийн дарга О.Мөнх-Оргил нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа.
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
    Цаашид нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа 242 нэр төрлийн үйлчилгээг зөвхөн Үйлчилгээний төвөөс үзүүлдэг тогтолцоонд шилжих, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, тушаал шийдвэрээр албан ёсоор томилж, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ.
    Түүнчлэн үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчилгээний нэгдсэн программд хөгжүүлэлт хийх, нэгдсэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад үе шаттайгаар сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, банкны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх саналтай байгааг хэллээ.
    Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ 7 хоногоос үзүүлж эхэлсэн байна. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байгаагаас одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдээс маш их дэмжлэг авч байгаа. Төр иргэндээ тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж болдог гэдгийг харуулсан томоохон жишээ нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болсон. Тиймээс энэ төвийн үйлчилгээг улам илүү сайжруулах, үйлчилгээний төвд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах нь чухал гэдгийг онцлов.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээг улам сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    1 / 3
  • Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно
    2016 оны 1 сарын 22
    Энэ сарын 24-ний ням гаригт 14 цагаас Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болно. 2006 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү барилдааны анхныхад харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр түрүүлж байсан бол ноднин болсон уг барилдаанд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байлаа. Харин энэ жилийнхэд хэн түрүүлж, үзүүрлэн, шөвгөрөх бол...

    Харцага цолны хүндэтгэл

    2006онд улсын харцага Г.Элбэг түрүүлж, у.н Ду.Батбаяр үзүүрлэж

    Их шөвөгт у.х Д.Рагчаа /у.з/ , у.х Г.Ганхуяг

    2008 онд У.г И.Доржсамбуу түрүүлж, у.з Ц.Мягмарсүрэн үзүүрлэж

    Их шөвөгт у.х Э.Батбаатар, у.х Л.Пүрэвжав

    2009 онд У.х Л.Пүрэвжав түрүүлж, у.арс Д.Азжаргал үзүүрлэж

    Их шөвөгт у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ у.з Д.Рагчаа

    2010 онд У.з М.Өсөхбаяр түрүүлж, ц.х.а А.Бямбажав /у.х/ үзүүрлэж

    Их шөвөгт у.х Л.Пүрэвжав, у.з Б.Соронзонболд

    2011 онд У.з М.Өсөхбаяр түрүүлж, у.н Г.Эрхэмбаяр /у.а/ үзүүрлэж

    Их шөвөгт у.арс До.Ганхуяг, у.арс Х.Мөнхбаатар

    2012 онд У.а Х.Мөнхбаатар түрүүлж, у.з Д.Рагчаа /у.г/ үзүүрлэв

    Их шөвөгт у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Ч.Санжаадамба

    2013 онд у.г Д.Рагчаа түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэж

    Их шөвөгт У.х Т.Санчир, у.н Б.Гончигдамба

    2014 онд у.н Ду.Батбаяр у.з Б.Соронзонболд үзүүрлэж,

    Их шөвөгт у.н Б.Пүрэвсайхан у.а Х.Мөнхбаатар

    2015 онд у.н Р.Пүрэвдагва у.ав С.Мөнхбат

    Их шөвөгт а.ав Г.Эрхэмбаяр у.х Э.Оюунболд нар тус тус шалгарч байжээ.
  • Сурвалжлага: Эдийн засгийн хямрал иргэдийн худалдан авалтанд нөлөөлжээ
    2016 оны 1 сарын 22
    Хүйтний эрч өмнөх жилүүдийнхээс чангарч, гадаа -20 хэм хол давсан хүйтэн байгаа болоод тэр үү биднийг “Нарантуул” захад очиход хөл хөдөлгөөн тун багатай байлаа. Харин цагаан сар болох гэж байгааг илтгэх мэт монгол дээлний худалдааны тасаг, торго дурдан зэрэг метрын бараа борлуулдаг хэсгүүд л нэлээд хөдөлгөөн их байв.
  • Цэргийн үүрэгтний бүртгэл ням гарагт дуусна
    2016 оны 1 сарын 22
    Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм
  • МИАТ ажилчдаа хууран мэхэлсэн талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 22
    08.30 цагт: Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах ”Сайдын нэрэмжит” 4 дэх удаагийн уралдаан АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ.
  • Эх орноосоо урвасан Д.Чинбаярын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 22
    Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.
  • Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ
    2016 оны 1 сарын 22
    Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.
  • Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
    2016 оны 1 сарын 21
    Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
  • “Дархан минж” компани жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулж байна
    2016 оны 1 сарын 21
    “Дархан минж” компани жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулж байна
  • “Адуу мал” брэндийг Европын зах зээлд гаргалаа
    2016 оны 1 сарын 21
    “Адуу мал” брэндийг Европын зах зээлд гаргалаа
  • Улаанбурхан өвчнөөс сэргийл
    2016 оны 1 сарын 21
    Хүйтний улиралд томуу, томуу төст өвчин болон бусад халдварт өвчний гаралт нэмэгддэг. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдэд зориулан улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө гаргасныг хүргэж байна.





    Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.


    9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,


    А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх.


    Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.


    Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.


    Амны хаалт зүүх,


    Гараа савандаж угаах нь зүйтэй гэдгийг зөвлөлөө.
  • Ц.Шаравдорж МХЕГ-ын тамга тэмдгийг гардан авлаа
    2016 оны 1 сарын 21
    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
  • Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ
    2016 оны 1 сарын 21

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцов.
    Чуулга уулзалтаар ”Улаанбаатар хот - хөрөнгө оруулалт 2016”, ”Ногоон худалдан авалт”, ”Төр, хувийн хэвшлийн түншлэл”, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, ”Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитр”, ”Хог хаягдлын менежментийг сайжруулах эко парк төсөл”, “Эко Улаанбаатар”, ”Нийслэлийн концессын худалдан авалт”, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК ба төр хувийн хэвшлийн түншлэл, ”Нийслэлийн орон сууцны төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо” зэрэг илтгэлүүдийг танилцуулав.
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хот – хөрөнгө оруулалт 2016” илтгэлдээ “Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс нийслэлийн төсвөөр 203.5 тэрбум, Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг, орон нутаг болон улсын төсвөөр 103.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Бүтээн байгуулалтын ажлуудаа хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэж, бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах нь чухал” гэдгийг дурьдлаа.

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 203.5 тэрбум төгрөгийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

    Хот байгуулалтын салбар - 59.3 тэрбум төгрөг
    Авто замын салбар - 55.1 тэрбум төгрөг
    Нийгмийн салбар - 31.7 тэрбум төгрөг. Үүнээс боловсролын салбарт 53 цэцэрлэг, 26 сургууль, 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж, 10 цэцэрлэг, 12 сургуулийн их засварын ажлыг 24.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Харин эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгөөр Баянзүрх, Баянгол дүүрэгт 100 ортой эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 200 ортой хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт, Баянзүрх дүүрэгт 100 ортой амаржих газар барьж, түргэн тусламжийн 10 автомашин худалдаж авахаар төлөвлөжээ.
    Инженерийн дэд бүтэц - 12.9 тэрбум
    Нийтийн тээврийн салбар - 11.3 тэрбум
    Хот тохижилтийн салбар - 7.5 тэрбум
    Төр захиргааны салбар - 6.1 тэрбум
    Бусад 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийнхэнд санал болголоо.

    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын захиргаа цаашид төсвөөс мөнгө гаргаж, байшин барилга барих бус хувийн хэвшлээ дэмжиж ажиллахыг зорьж байна. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар хотын дэд төвүүдийг барьчихвал тухайн барилга, байгууламжийг нийслэл 100 жилээр түрээслэх боломжтой” гэдгийг онцоллоо. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж барих зэргийг хот бүхий л талаар дэмжих юм. Өөрөөр хэлбэл, тухайн барьсан сургуулийг хэн нэгэн хувь хүний нэрэмжит болгох, газар олголтыг шийдэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдэгдэв.

    Чуулга уулталын үеэр нээлттэй хэлэлцүүлэг явуулж, нийслэлийн удирдлагууд оролцогчдын асуултад хариулт өгөв. Улаанбаатар хотын Худалдааны танхим байгуулагдсанаас хойш аж ахуйн нэгжүүд нийслэлтэй хамтран ажиллахад харьцангуй хялбар, хүнд суртал багатай болсон гэдгийг бизнес эрхлэгчид дуулгалаа. Гэхдээ дунд шатанд гардаг хүндрэл, бэрхшээл их хэвээр байгаад шүүмлэлтэй хандаж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Нийслэлийн зүгээс дунд шатанд гардаг хүндрэлийг арилгах талаар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд газар олгоход гардаг байсан хүндрэлүүдийг бүрэн шийдэж, цахим газар олголтыг эхлүүлсэн. Мөн “Дүнжингарав” худалдааны төвд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан юм. Нээлтийн өдөр нэг иргэн найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрөл авч, 1000 төгрөгийн үйлчилгээний хураамж төлөөд л асуудлаа бүрэн шийдүүлсэн. Үйлчилгээ авсан иргэд “Үнэхээр ингээд л болчихож байгаа юм уу” гээд итгэж ядах байдалтай байсан. Цаашид яг л ийм үйлчилгээг нэвтрүүлэх нь нийслэлийн зорилт болно. Дараагийн удаад “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Мишээл экспо” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэг “Драгон” төв орчимд байгуулахаар ажиллаж байна” гэв.

    “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтын үеэр Улаанбаатар хотын захиргаа, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, “Баярс констракшн” ХХК, Монголын Аялал Жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрх бүхий албан тушаалтнууд ингэж ярьжээ
    2016 оны 1 сарын 21
    Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтнууд төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудад ажилладаг бөгөөд тэдгээрийг эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ хэмээн нэрлэдэг юм. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан семинарын үеэр Сүхбаатар, Дорнод аймгийн, мөн Зам тээврийн яамны ЭБАТ-уудтай ярилцав.

    Ж.Жаргалсайхан: ЭБАТ-ын ажлын утга учир бол төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс хамгаалах юм

    Сүхбаатар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан Ж.Жаргалсайхантай ярилцав.

    -Та Сүхбаатар аймгийн ИТХ-ын хэмжээнд хэчнээн мэдүүлэг гаргагчийг хариуцаж ажилладаг вэ?

    -2012 оноос эхлэн аймаг, сумын бүх шатны ИТХ-ын 336 төлөөлөгчийн материалыг салбар ЭБАТ-уудын бүрдүүлсний дагуу хянаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭБАТ-ын ажлын утга учир бол төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс хамгаалах юм. Түүнчлэн төрийн албан хаагчдынхаа нэр төрийг хамгаалах нь бидний ажлын гол зорилго байх ёстой.

    -Таныг ЭБАТ-аар ажиллаж байх хугацаанд мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах, олон нийтэд мэдээлэхтэй холбоотой ямар нэгэн зөрчил гарч байв уу?

    -Том хэмжээний зөрчил бол гарч байгаагүй. Гэхдээ нэгэнт харилцаа үүсч байгаа учраас ямар нэгэн асуудал тохиолдож байна. Зарим сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд мэдүүлэг гаргахын ач холбогдлыг ойлгохгүй тал бий. Мэдүүлэг гаргах байтугай Авлигын эсрэг хууль байдгийг ч мэдэхгүй хүн төлөөлөгчөөр сонгогдож байна. Ийм хүмүүс мэдүүлгээ буруу, дутуу гаргана, бүр гаргахгүй байсан ч удаатай. Эхний жилдээ иймэрхүү хүндрэл гарч байсан бол одоо үүргээ ухамсарладаг болсон. Энэ талын сургалтыг ч бидний зүгээс хангалттай хийсэн.

    -Сонирхлын зөрчлийн хууль хэрэгжсэнээр ЭБАТ-уудын ажлын хүрээ нэлээд өргөжсөн. Энэ хуульд нийцүүлж УИХ-ын байнгын хорооноос тогтоол гарган хэрэгжүүлж байгаа. Эдгээр хууль тогтоомжуудыг газар дээр нь хэрэгжүүлж байгаа ЭБАТ-ын хувьд ямар санал сэтгэгдэлтэй байдаг вэ?

    -Нийтлэг харагддаг асуудал гэвэл төрийн албан хаагчид маань өөртөө үйлчлэх хууль эрх зүйн актуудаа судалдаггүй. Хувь хүн өөрөө санаачилга гаргаж судлах ёстой шүү дээ. Бидний ажилд хамгийн их хүндрэл учруулдаг зүйл нь энэ. Тиймээс зориуд хөрөнгө гаргаж, сурталчилгааны ажил заавал хийх шаардлагатай болдог. Тиймээс гарч байгаа хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийн өөрчлөлтийг ЭБАТ-ууд бид өөрсдөө хамгийн түрүүнд уншиж, танилцаж, судалж мэдэх ёстой. Үүнийгээ эзэмшсэн байх ёстой.

    -УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор нэлээд олон хүнийг мэдүүлэг гаргагчдын жагсаалтаас хассан. Үүнийг та юу гэж үздэг вэ?

    -Энэ бол их зөв шийдвэр болсон. Бид энэ асуудлаар өмнө нь санал гаргаж хэлдэг байсан. Яг тэр хэлж ярьж байсан албан тушаалтнууд хасагдсан байна лээ. Одоо бол яг ИТХ-ын түвшинд сонгогдсон төлөөлөгчдөөс мэдүүлэг авах нь зүйтэй. Тэд их бага ямар нэгэн хэмжээгээр хүний эрх ашигтай холбоотой, хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахад наад зах нь гар өргөж батлалцаж байгаа учраас үүнийхээ төлөө хариуцлага хүлээх учиртай.

    Д.Жавхлан: АТГ-тай маш ойр харилцаж ажилладаг

    Зам тээврийн яамны Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Д.Жавхлантай ярилцав. Тэрээр төрийн албанд арав гаруй жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 7 жилд нь АТГ-ын ЭБАТ-аар ажиллаж байна.

    -Та АТГ-аас зохион байгуулдаг ээлжит сургалтад оролцлоо. Энэ сургалтын ач холбогдлыг юу гэж үздэг вэ?

    -Жил бүр ЭБАТ-ыг давтан сургах, мэргэшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж ойлгодог. Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж авах ажлыг гүйцэтгэдэг бидний хувьд хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр АТГ-аас байнга арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах шаардлагатай байдаг. Зарим хууль шинээр батлагдсантай холбогдуулан, мөн хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан мэдлэг, ойлголтоо улам нэмэгдүүлж, энэ удаагийн сургалтаас илүү олон зүйлийг таньж мэднэ гэж найдаж байна.

    -Зам тээврийн салбарын хэмжээнд хэчнээн мэдүүлэг гаргагч байдаг вэ?

    -Салбарын хэмжээнд 400 гаруй мэдүүлэг гаргагч бий. Зам тээврийн яаманд 130 орчим мэдүүлэг гаргагч байгаа.

    -ЭБАТ-аар ажиллаж байхад ямар нийтлэг асуудал, бэрхшээл тохиолдож байна вэ?

    -Төрийн албан хаагчид орлогынхоо хэмжээг гаргаж мэддэггүй. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг оруулах вэ гэдгээ бас мэддэггүй. Тэр байтугай нэг гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтоо мэдэхгүй ч байх нь бий. Мөн хувь хүн, хуулийн этгээдтэй холбогдсон харилцаагаа ялгаж салгадаггүй. Энэ бүхнийг төрийн албан хаагч нэг бүрт таниулж, ойлгуулж ажилладаг.

    -АТГ-тай хэр ойр хамтарч ажилладэг вэ?

    -Сүүлийн жилүүдэд хамтарч ажиллаж байгаа, маш ойр харилцаж ажилладаг. Ойлгомжгүй зүйл гарахад манай салбарыг хариуцсан АТГ-ын ажилтантай тухай бүр холбогдож арга зүйн заавар зөвлөгөөг шуурхай авдаг. Ямар нэгэн саад бэрхшээл, хүндрэл чирэгдэл гардаггүй.

    Э.Нандин-Эрдэнэ: Мэдүүлгийг цахимаар авах нь бидний ажлын ачааллыг хөнгөлж байна

    Дорнод аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Сум орон нутаг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Э.Нандин-Эрдэнэтэй ярилцав. Тэрээр аймагтаа авлигатай тэмцэх үйл ажиллагааг 2007 оноос хэрэгжүүлж байгаа юм.

    -Одоогийн байдлаар нийт хэчнээн мэдүүлэг гаргагчийг хариуцан ажиллаж байна вэ?

    -Анх Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолоор 480 гаруй мэдүүлэг гаргагчийг хариуцан ажиллаж байсан. Одоо 20 дугаар тогтоолын дагуу 192 төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах ажлыг гүйцэтгэж байна.

    -ЭБАТ-аар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

    -Хүндрэл бэрхшээл гэх юм бол нийтлэг байдлаар бид сургалт семинарт хамрагдах үеэрээ ярьж хэлдэг зүйл байна. Бид мэдүүлэг бүртгэх, хадгалах, хянахаас гадна авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг давхар хариуцаж байгаа. Энэ нь нэлээд ажлын ачаалал үүсгэж байна. ЭБАТ-ын ажил бол бидний үндсэн гол ажил биш. Хавсарч хийдэг учраас ачаалал ихтэй. Ялангуяа мэдүүлэг бүртгэж байгаа яг энэ цаг мөчид орон нутагт тайлан мэдээ авах, нэгтгэх, дараа оныхоо ажлыг төлөвлөх, сум, агентлагийн ажлыг дүгнэх зэрэг ажлуудтай давхацдаг учраас цаг хугацааны хувьд нэлээд ачаалалтай байдаг.

    -ХОМ бүртгэх хуулийн хугацааны хувьд асуудал байна гэсэн үг үү?

    -Тийм. Яг энэ хугацааны хувьд ачаалалтай байдаг.

    -ЭБАТ-ын ажлыг анхнаас нь хийж ирсэн туршлагатай хүний хувьд орон нутагт мэдүүлэг гаргагчидтай харилцаж ажиллахад ямар хандлага илүүтэй ажиглагдаж байна вэ?

    -Анх 2006 оноос мэдүүлэг авч байхад бэрхшээлтэй байсан. Төрийн албан хаагчид маань хуулийнхаа цар хүрээ, ач холбогдлыг ойлгодоггүй, мэдүүлэх үүргээ мэддэггүй, зарим нь хөрөнгө орлогынхоо тодорхой хэсгийг зориуд нуух, үнэн мэдүүлбэл эргээд би татварын дарамтад орно гэсэн байдлаар ханддаг байсан. Сүүлийн жилүүдэд ийм хандлага байхгүй болсон. Ер нь бол төрийн албан хаагчид мэдүүлэх үүргээ ухамсарладаг болсон.

    -ЭБАТ-аар ажиллах хугацаанд мэдүүлгийн бүртгэх, хянахтай холбоотой ямар зөрчил илэрч байсан бэ?

    -2009 оноос хойш манай аймгийн хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гараагүй. Түүнээс өмнө манай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүнтэй холбоотой асуудал гарсан. Энэ нь тухайн албан тушаалтны хуулийн талаарх ойлголт буруу байснаас үүдсэн зөрчил.

    -ЭБАТ-ы хийдэг бас нэг ажил нь сургалт, сурталчилгаа байдаг. Энэ чиглэлээр аймагтаа ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

    -Өмнө нь би Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн байхдаа сургалт, сурталчилгааг хариуцдаг байсан. Энэ хүрээндээ авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх сургалтыг хийх боломжтой байсан. Одоо харин орон нутаг хариуцаж ажиллахад сургалт, сурталчилгааны ажил заримдаа орхигдох гээд байдаг. 2015 онд Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албаны болон сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн асуудлаар сумын 300 гаруй албан хаагчийг хамруулж зохион байгуулсан. Аймагтаа салбар ЭБАТ-ууддаа сургалтыг байнга өгч байгаа. Манай аймгийн нэг онцлог нь жилд 2 удаа бүх сумыг хамруулан шалган туслах ажил хийдэг. Энэ үеэрээ сургалт хийж, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажилладаг.

    -Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болсон. Энэ нь орон нутагт хэр ахицтай байна вэ?

    -Энэ нь бидний ажлын ачааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа.

    -АТГ орон нутагт салбаргүй. Тиймээс орон нутаг дахь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах үйл ажиллагааг ЭБАТ-уудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Энэ ажлыг Та хэр үр дүнтэй гэж үздэг вэ?

    -Бидний хувьд үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ АТГ-ын ЭБАТ-ы ажлыг давхар гүйцэтгэдэг учраас зарим тохиолдолд хүч мөхөсддөг тал бий. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар тогтоолоор ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авахгүй болсон. Миний хувьд өөрөөсөө дээш зэрэглэлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авдаг. Асуудал хааяа гарна. Тиймээс Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, ЭБАТ-уудын шатлалыг ахиулж өгвөл зүгээр санагддаг.
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлжээ
    2016 оны 1 сарын 21
    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд зохих журмын дагуу үргэлжилж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 274 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт, бусад мэдүүлэг гаргагч 40 мянга орчим албан тушаалтан харьяа байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор мэдүүлгээ бүртгүүлэхээр хууль тогтоомжид заасан.

    2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 мянга орчим албан тушаалтан https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлээд байна.

    Энэ жилийн хувьд сар шинийн баяр 2 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд тохиож буй тул хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ яаравчлан бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдад болон мэдүүлэг гаргагч нарт анхааруулж байна.
  • Ноцтой осол гарч хүн амиа алджээ
    2016 оны 1 сарын 21
    ХУД-инй нутаг То вангийн гудамж, “Хан уул тауэр” барилгын зүүн замд Benz маркийн авто машины жолооч нь явган зорчигч 27 настай эмэгтэй Ж-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан илрүүлэн шалгаж байна.

    Хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн Баяy овоо сум Могойт багийн нутаг Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замд Х.Грейс маркийн авто машины жолооч М нь Nord Веnz маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эрэгтэй Д нас барсан.


  • АТГ Ашигт малтмалын газарт ажиллаж байна
    2016 оны 1 сарын 21
    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, ашигт малтмалын салбартай холбогдох гомдол, мэдээллийг судлан үзэх, мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ.

    Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа шийдвэр, төлбөр, хураамж тогтоосон баримт бичиг, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллаж буйтай танилцаж, дүрэм, журам, зааврыг хянан үзэхийн зэрэгцээ орон нутагт гарч байгаа бичил уурхайн олборлолттой холбогдох гомдол, мэдээллийн талаар холбогдох асуудлыг судлан үзэх юм байна.

    Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, шаардлагатай тайлбар, тодруулга авах, мэдээлэл гаргуулахаар ажиллаж байна.

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ашигт малтмалын газарт ажиллах үеэр тус салбартай холбоотой санал хүсэлт, гомдол мэдээллээ Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын утсаар болон атг.мон цахим хуудсаар өгч болох юм.

    САНАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИХ
    Үсэг тэмдэгтийн тоо: 1000

    НИЙТ САНАЛ СЭТГЭГДЭЛ: 0

  • Өчигдөр 57 жолоочийг журамлажээ
    2016 оны 1 сарын 21
    2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 329 хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 7 бүртгэгдэж 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-6, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
2702 2703 2704 2705 2706 2707 2708
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    11 цаг 9 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    11 цаг 49 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    13 цаг 35 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    14 цаг 3 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    15 цаг 8 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    15 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    15 цаг 29 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    15 цаг 54 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    15 цаг 56 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    16 цаг 24 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    16 цаг 27 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    16 цаг 42 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    16 цаг 45 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    16 цаг 50 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    16 цаг 56 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    17 цаг 12 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 22 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    17 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 31 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК