Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2714 2715 2716 2717 2718 2719 2720
  • “Хүрээ” амаржихын эмч Ж.Оюунцэцэгээс ийм зөрчлүүд илэрчээ
    2016 оны 1 сарын 13
    Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнгөрсөн оны туршид эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд Нийслэлийн амаржих газруудад ажилласан билээ.

    Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт хийх үеэр хэд хэдэн зөрчил, дутагдал илрэв. Зөрчил, дутагдлын дийлэнх нь тус амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгийн үйл ажиллагаатай холбоотой байна.

    Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцах явцад иргэн Ж.Золзаяагийн нэр дээр зөвлөх эмч Ж.Оюунцэцэг гэрээ байгуулж тус газрын байранд амбулаторийн үйлчилгээ эрхэлж ажлын цагаар иргэдийг хүлээн авч, төлбөрт үйлчилгээ явуулсан байна. Ингэхдээ Ж.Оюунцэцэг нь давхар ажил эрхлэх зөвшөөрлийг хуульд заасны дагуу ерөнхий эмч Б.Оюунхандаас авч байгаагүй байна.

    Зөвлөх эмч Ж.Оюунцэцэг нь 2013 онд тус газрын дарга Б.Оюунхандтай нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. Тэр үеэс эхлэн ажлын цагаар хувийнхаа эмнэлэгт иргэдийг үзэж төлбөр авдаг байжээ. Мөн тус төвийн байранд байрлах иргэн Ж.Золзаяагийн хувийн эмнэлгийн гадна талын хаяг дээр нийслэлийн хоёрдугаар амаржих газрын албан ёсны логотой нөхөн үржихүйн амбулатори гэж бичсэн байх бөгөөд өөрийн утасны дугаарыг байршуулсан нь иргэдэд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын албан ёсны үйл ажиллагаа явуулдаг амбулатори мэт харагдуулж, санаатайгаар төөрөгдүүлсэн гэж үзэх үндэстэй юм.



    Ж.Оюунцэцэгийн хувийн эмнэлэгтээ байршуулж, үйлчлүүлэгчдийг төлбөртэй үздэг ЭХО-ны аппарат нь 1975 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Medison 6000 аппарат байсан бол “Хүрээ” амаржих газарт хэрэглэж буй ЭХО-ны аппарат нь Япон улсад 2012 онд үйлдвэрлэсэн Hitachi Noblus загварын 3D ЭХО-ны аппарат байв. Эндээс үзэхэд эмч Ж.Оюунцэцэг нь улсын эмнэлэгт хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн 3D аппаратаар иргэдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломж бүрдсэн байхад хувийнхаа эмнэлэгт чанар болон хүчин чадал нь цаг үеэсээ хоцрогдсон аппаратаар иргэдийг оношилж ашиг орлого олдог нь холбогдох баримтуудаар нотлогдож байна.

    Эмч Ж.Оюунцэцэгийн хувийн эмнэлэгт хэрэглэж буй БНСУ-д 1975 онд үйлдвэрлэсэн Medison 6000 ЭХО аппарат



    Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт хэрэглэж буй 2012 онд Японд үйлдвэрлэсэн Hitachi Noblus загварын 3D ЭХО-ны аппарат. Тус аппарат нь яаралтай үед дээд талын хэсгийг нь авч зөөврөөр хэрэглэх боломжтой, нөөц цэнэгтэй.



















    Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 3 дугаар зүйлийн 3.25-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх” заалтыг тус тус зөрчсөн үйлдэл юм.

    Иймд Авлигатай тэмцэх газраас зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан арга хэмжээг тооцуулахаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын дарга Б.Оюунханд, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга Л.Зэндмаа нарт хандаад байна.
  • “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг хүлээн авч уулзав
    2016 оны 1 сарын 13
    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Макс Планк” сангийн тэргүүн Рюдигер Волфрумыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо.

    Уулзалтын эхэнд Н.Ганболд тус сангийн зүгээс Монгол Улсын болон Азийн бүсийн орнуудын эрх зүйн тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Ноён Рюдигер Волфрум “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр танай байгууллагатай хамтран ажиллах саналтай байна. Эхний ээлжинд бид хууль эрх зүйн орчныг судлах, олон улсын эрх зүйн зохицуулалтад нийцүүлэхийн төлөө ажиллах болно. Хүний эрхийг хангаж, олон улсын эрх зүйн тогтолцоотой уялдуулан ажилласнаар авлигатай тэмцэх нь чухал. Бид тайлан боловсруулж, зөвлөмж хүргүүлнэ” гэлээ.

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Манай улсад шүүхийн хууль тогтоомжийн шинэчлэл хийгдсэн. Шинээр батлагдсан олон хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг судалж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Бидний хамтын ажиллагаа цаг үеэ олсон гэж үзэх үндэстэй юм” гэв.
    Хоёр тал авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын харилцаа, эрх зүйн орчин, цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцов.
  • Завхан аймагт нүүрсний томоохон орд илрүүлжээ
    2016 оны 1 сарын 13
    Завхан аймгийн зургаан сумын 10 гаруй газарт нүүрсний орд бүхий илэрц байгааг тогтоожээ.
  • “Монгол цэргийн урлаг” номын нээлт боллоо
    2016 оны 1 сарын 13
    Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэлх Монгол цэргийн байлдааны тактикийн талаар өгүүлэх ”Монгол цэргийн урлаг” номын нээлт болов.
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ныг хүртэл хүлээн авна
    2016 оны 1 сарын 13
    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу төрийн алба хаагчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ өгдөг.
  • Ам.долларын ханш 2001 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 1 сарын 13
    Ам.долларын ханш 2001 төгрөггэй тэнцэж байна
  • Цахилгаан хэрэглэгчдэд баримт хэвлэж өгөхөөр болов
    2016 оны 1 сарын 13
    Цахилгаан хэрэглэгчдэд баримт хэвлэж өгөхөөр болов
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөнө
    2016 оны 1 сарын 13
    Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөх компанийг батламжиллаа
  • ”Бишрэлт”-ийн эзэн Б.Ундармаа Дорнодод нэр дэвшихээр яригдаж эхэлжээ
    2016 оны 1 сарын 13
    http://www.24tsag.mn/content/129022.shtml
  • Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаантай
    2016 оны 1 сарын 13
    Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох бөгөөд барилдаан 14.00 цагаас эхэлнэ.
  • Үндсэн хуулийн өдөр тохиож байна
    2016 оны 1 сарын 13
    Үндсэн хуулийн өдөр тохиож байна
  • АСЕМ-ын хөтөч, тайлбарлагчийн бүртгэл энэ сарын 14-нд дуусна
    2016 оны 1 сарын 12
    АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн 600 хөтөч, тайлбарлагч ажилд авахаар болсон.
  • Өвөлжилт хүндэрсэн сумд руу өвсний цуваа хөдөллөө
    2016 оны 1 сарын 12
    Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцсан байна.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав
    2016 оны 1 сарын 12
    Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав.
  • О.Баасанхүү УЕПГ-т иргэдийн санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв
    2016 оны 1 сарын 12
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2016.01.12/ Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн зарим өргөдөлтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв.
    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэхдээ “2015 оны хугацаанд манай байнгын хороонд 60 мянга орчим өргөдөл ирсэн. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдөл дунд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт багагүй хувийг эзэлдэг. Өнөөдөр гурван өргөдөлтэй холбоотой саналыг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээлгэн өгч байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэн н.Бат-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай холбоотой гомдол, үүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгч байна” гэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийг шалгах ажилд Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл өгч өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээлгэн өгөв. Мөн иргэн Л.Жавзмаа, Байгалмаа нар сэжигтнээр хоригдож байгаа хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа талаарх өргөдөл гаргасан. Үүнийг холбогдох хууль, олон улсын конвенцийн хүрээнд шийдэж, сэжигтнээр хоригдож буй дээрх хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзах бололцоог хангаж өгнө үү гэдэг саналыг хүргүүлсэн юм.
    Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай эдгээр санал, хүсэлтийг хүлээн авлаа. Тэрээр “Бид Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд анхаарч ажиллана. Биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотойгоор Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгаж буй хэргүүдийг Улсын Ерөнхий Прокурорын газар хянаж үзээд, нэгтгэн Улсын Мөрдөн Байцаах газарт шилжүүлсэн, Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газрын байнгын хяналтад байгаа. Мөн бусад санал, хүсэлтийг хуулийн хүрээнд, холбогдох баримт, материалд үндэслэн шийдвэрлэх болно” гэв. Төгсгөлд нь тэрээр, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаарх тайлан, мэдээллээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Нийслэл томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ хувийн хэвшлийнхэнд танилцуулна
    2016 оны 1 сарын 12
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин нар мэдээлэл өглөө.
    Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж , дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм.
    Нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хот хөрөнгө оруулалт – 2016, Ногоон худалдан авалт ба санхүүжилт, Төр хувийн хэвшлийн түншлэл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зэрэг илтгэлүүдийг тавина. Харин Төсвийн хөрөнгө оруулалт, Ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт, Хувийн хэвшлийн санаачилга ба концесс гэсэн гурван бүлэг сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна.
    Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
    Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
    2016 оны 1 сарын 12
    Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
  • ”Ингэний айрагны баяр” болно
    2016 оны 1 сарын 12
    Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас ”Ингэний айрагны баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
  • Хар тамхи худалдсан С.Баярмаад 10 жилийн хорих ял оноожээ
    2016 оны 1 сарын 12
    Өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “мөсний хатан хаан” хочтой, иргэн С.Баярмаа болон түүнд бараа нийлүүлдэг Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцжээ.
  • “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа
    2016 оны 1 сарын 12
    “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа
2714 2715 2716 2717 2718 2719 2720
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    15 цаг 52 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    16 цаг 33 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    18 цаг 19 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    18 цаг 47 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    19 цаг 52 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    19 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    20 цаг 13 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    20 цаг 38 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    20 цаг 40 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    21 цаг 7 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    21 цаг 10 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    21 цаг 26 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    21 цаг 29 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    21 цаг 34 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    21 цаг 40 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 56 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    22 цаг 6 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    22 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК