зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нямхүү, И.Нарантуяа нарт цалин бууруулах ”үзэгдэл” шийтгэл болж чадах уу?

2015-6-29
0
ЖИРГЭХ

        АТГ-ын хувьд   мөрдөн байцаах эрх үүргээ бусдад шилжүүлж мэдэхээр болоод буй хүндхэн цаг үетэй тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх үүрэг нь алга болвол АТГ гэдэг утгаа алдаж, оршин тогтноход ч хэцүү болно гэдгийг тус газрын удирдлагууд ч онцлоод байна.


Тэгвэл олон нийтийн зүгээс гомдол саналыг түлхүү авч, төрийн өндөрлөгүүдийн зүгээс ч банга хүртээд буй АТГ сүүлийн үед ямар хэрэг зөрчлүүдийг илрүүлж, хэчнээн хэргийг прокурорын шатанд шилжүүлэв гэдгийг тоймлон хүргэж байна.

 

Л.Гансүхэд хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлэв


1.  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар эрүүгийн Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэв.


Л.Гансүх нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.

 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг АТГ-аас халахыг шаардсан ч Г.Шийлэгдамба цалинг нь хасах шийдвэр гаргав


2.   АТГ-аас  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна.  Улмаар Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь 2014 оны А/42, А/58, А/61, А/85, А/87, А/105 тушаалаар өөртөө удаа дараа нийт 5 522 304 төгрөгийн урамшуулал, Б/13, Б/26, Б/51, Б/72, Б/141, Б/161, Б/202, Б/228, 2015 оны Б/5 тушаалаар өөртөө удаа дараа нийт 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг тус тус олгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 8.1-д заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн Мэдэгдэл” гаргах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоосон байна.  Дээрх зөрчлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу “нийтийн албанаас халах” хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан талаар хариу ирүүлсэн байна.

 


И.Нарантуяа өөртөө илүү цалин бодож, гар утасны төлбөрөө хүртэл төрөөс гаргуулдаг байжээ


3.  Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан юм.

 

Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас тус байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцсан юм. Тус газрын дарга И.Нарантуяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж, удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсны зэрэгцээ дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.


Мөн тус газрын даргын тушаалаар “Хүүхдийн ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтэд танигдах, сурталчлах, үйлчлэх зориулалттай ажлын жигд хувцастай болгох, хувцасны загвар зохиох” арга хэмжээнд 13 сая 500 мянган төгрөгийг “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг зөвшөөрсөн байх ба дээрх шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 347 дугаар тогтоолын хамааралгүй заалтуудыг үндэслэсэн байв.


Хүүхдийн төлөө газрын даргын гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 575 төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 545 183 төгрөг, 2015 онд 398 781 төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн нь Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”-д заасан хэмжээнээс хэтрүүлсэн, мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрхгүй албан хаагчийн утасны төлбөрийг төлсөн зэрэг зөрчил гаргажээ.

 


Төв аймгийн Засаг даргын бодлогын хэлтсийн дарга нь хүртэл төрсөн охиндоо тендер авч өгчээ


4.   Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт сонгон шалгарсан өөрийн төрсөн охины 100 хувийн эзэмшлийн “Өрнөх цамхаг” ХХК-тай гэрээ байгуулсан, мөн санхүүжилтийн эрх нээсэн тухай мэдэгдэл дээр нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Иймд Авлигатай тэмцэх газраас Ү.Батчулуунд хариуцлага тооцуулахаар Төв аймгийн Засаг даргад албан бичгийг хүргүүлэв. Одоогоор Ү.Батчулуунд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаа юм.

 


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын албан тушаалтнууд хууль зөрчиж хандив цуглуулжээ

 

5.  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, тус аймгийн Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хатанбулаг, Эрдэнэ сумын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хяналт шалгалт хийж, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах чиглэлээр ажиллаж байна.


Ажлын хэсгээс орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтнууд, нийтийн албан тушаалтнуудад “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт: Орон нутгийн нөхцөл байдал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, сумын иргэдэд “Мэдэх эрх”, “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдвээр тус тус сургалт хийв. Сургалтад одоогоор нийт 684 иргэн, нийтийн албан тушаалтныг хамруулаад байна. Төрийн байгууллагаас тогтоосон төлбөр, хураамжтай холбоотой асуудлаар иргэд илүүтэй асууж сонирхож байлаа.


Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй тогтоол, тушаал, шийдвэрүүд, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан болон бусад төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах явцад ой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор сумын Залуучуудын холбооны нэр дээр арилжааны банкинд данс нээж хандив цуглуулах арга хэмжээг зохион байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 90 жилийн ой 2014 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр болсон атал дансанд хандив төвлөрүүлэх ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

 


Монголбанкны ажилчид хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ


6.  Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны удирдах албан тушаалтнуудын 2011-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа.


Мэдүүлгийн хяналт шалгалтаар албан тушаалтнуудын дийлэнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах заавар, зөвлөмжтэй сайн танилцаагүй, мэдүүлгийг гаргахдаа нягталж шалгадаггүй, хайнга ханддаг, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг мэдүүлдэггүй, хөрөнгө борлуулсны орлого мэдүүлдэггүй, бусдад худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авсан иргэний нэр дээр шилжүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, худалдан борлуулсан хөрөнгийн орлого, эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус, мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн зэрэг нийтлэг зөрчил гаргасан байна.


Хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны газар, хэлтсийн захирал 10 албан тушаалтанд илэрсэн зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж өөрсдөд нь анхааруулах, 7 албан тушаалтанд хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Монголбанкны захиралд албан бичгийг хүргүүлсэн юм. Монголбанкны удирдлагын зүгээс эдгээр 7 ажилтандаа ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна.

 

АТГ авлигаас урьдчилан сэргийлэх шалгалтаараа ийм төрлийн зөрчлүүд ихээр илрүүлжээ. Тодруулбал, илрүүлсэн зөрчлүүд нь нэлээд асуудал дагуулж мэдэхээр байгаа ч тухайн алба хаагчдадаа хариулцлага тооцох нь учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын зүгээс эдгээр удирдлага, алба хаагчид чинь ийм төрлийн зөрчлүүд гаргаж тиймээс албан тушаалаас нь буулгах хүртэл арга хэмжээ авахыг салбарын сайдад нь мэдэгдсэн ч цалинг нь бууруулж, хувьдах маягаар хариуцлага тооцсон байгаа юм. Тэгвэл улсын төсвөөс мөнгө хумсалж, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн дээрх хүмүүст цалинг нь ганц, хоёрхон сараар бууруулах шийдвэр шийтгэл болж чадах уу? гэдэг олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • наран (103.26.195.44)
    ийм арга хэмжэ гэж юу байсан юм бэ.энэ арга хэмжээний мөнгийг өөр нэгэн эх үүсвэрээс гаргаал авна шүү дээ.энэ мөнгө идэгчдийн даврааж байна шүү дээ.ардчиллынхаан арай дэндэж байгаа юм биш үү.ххүхдийн төлөө байгууллага юу хийсэн бэ.хүүхдийн эрх ашиг хамгийн их хохи рч байгаа шүү дээ
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.84.7)
    И.НАРАНТУЯА ЯМАР АЙМШИГТАЙ ШУНАЛТАЙ ЮМ БЭ. ЭНЭ ЧИНЬ ХУДАЛДААНЫ ТӨВ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД СУЛ МӨНГӨ АВДАГ Ш ДЭЭ.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.84.7)
    И.НАРАНТУЯА ЯМАР АЙМШИГТАЙ ШУНАЛТАЙ ЮМ БЭ. ЭНЭ ЧИНЬ ХУДАЛДААНЫ ТӨВ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД СУЛ МӨНГӨ АВДАГ Ш ДЭЭ.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.84.7)
    И.НАРАНТУЯА ЯМАР АЙМШИГТАЙ ШУНАЛТАЙ ЮМ БЭ. ЭНЭ ЧИНЬ ХУДАЛДААНЫ ТӨВ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД СУЛ МӨНГӨ АВДАГ Ш ДЭЭ.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.84.7)
    И.НАРАНТУЯА ЯМАР АЙМШИГТАЙ ШУНАЛТАЙ ЮМ БЭ. ЭНЭ ЧИНЬ ХУДАЛДААНЫ ТӨВ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД СУЛ МӨНГӨ АВДАГ Ш ДЭЭ.
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Zochin (24.19.10.208)
    Narantuya gej estoi neg mangar teneg eu ch meddeggui aimaar aashtai muuhai avgai yaj yavaad huuhdiin toloo toviin darga boldog bna aa humuusee Iim balarsan teneg avgai huuhdiin toloo toviig terguuldeg gehed daanch dee heleh ug oldohgui bna daa Aimaar tsaraitai avgai baisan nuur am tohoo yanzaluulsan bna shuu bas nygtlan bodoh nertei ajilaa meddeggui l mangar avgai baisan daa Altanhuyagiin bogsiig ih sain dolooj ogch baij ene alban tushaaliig avaa baih daa
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.22.2)
    Сайдуудыг бас шалга. ямар инэндтэй арга хэмжээ авдаг юм бэ. Шийлэгдамба Нямхүүгээс айж байгаа биз дээ. Нямхүү чинь дургүй хүргэсэн хүмүүсээ айлгадаг атамануудтай ш дээ. Дамбын Хишгээ гэх мэт
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.22.2)
    Ажилтандаа арга хэмжээ авч чадахгүй АТГ г үл тоож байгаа сайд нарыг ажлаас нь хал,энэ зөрчлүүдийг зөвшөөрч байна гэсэн үг
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
    • Иргэн
      Зөв тэр даварсан сайд дарга нарыг бүгдийг нь халж зохих хөрөнгийг нь хураах хэрэгтэй
      2015 оны 06 сарын 29
  • USA s irsen Mongol (202.21.106.166)
    ene Nymhuu gedeg nuhur eruugiin heregten ch bolj bolohoor nuhurduu....2000 ond USA d yvj baihdaa arhi uuj hun hutgalaad MGL ruu zugtsan hulgaich baigaamdaa daa...daan ch hohirogch boloh zaluu n hoinoos n irj chadalgui olon jil bolloo doo huurhii...odoo nuguu huun heleltseh hugatsaa ene ter n duussan gej hutsah biz...olon gerchtei hereg dee..!!! getel buhel buten ulsiin tom emnelegiin zahiral bolchihson ajiltnuudiinhaa amidralaar toglood ,turiin umchiin gazriig uuriin um shig zarj ureedl suuj baidag....!!! yana daa yana !!!
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (103.26.193.20)
    Ажлаас нь халах хэрэгтэй ш дээ,
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • zochin (185.26.182.35)
    Авилгатай тэмцэж байгаа хэлбэр нь ердөө энэ..АТГ-г доромжилж б.гаа хэрэг үү ...AJLAAS NI HALAH HEREGTEI....
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • zochin (185.26.182.35)
    mungutei humuust,.tsalin buuruulah ni INEED-iig ni hurgej bgaa daa...alban tushaal buuruulah heregtei....
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.29.95)
    Нямхүүг 3 сарын цалингийн 10 торгоод энэ шийтгэл үү. АТГ-г доромжилж б.гаа хэрэгүү . рецитив гэмт хэрэгтэн нямхүү
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.29.95)
    Нямхүү илүү цаг, урамшуулал авч болох боловч шургаж унатлаа улаан бурханы үед зүтгэх эмч ажилтныхаа илүү цагийн мөнгөөр өөрийгөө шагнасанд л хэргийн учир байгаа байхаа.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    ер нь төрийн албан хаагчдыг элдвээр өөлж гоочлоод яахийн бэ. тэгэхийн оронд тэдэнд илүү цагаар ажилласан мөнгийг нь тэр дор нь өгчих. өөрөөсөө зарцуулсан мөнгийг нь бас өгчих.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    бараг бүх л гар утас хэрэглэдэг том дарга нар төсвөөс мөнгөө төлүүлдэг биз дээ. заавал энэ эмэгтэйг голчлоод яахнав дээ. илүү цаг, илүү ажил хийсэн бол мөнгөө авч л таараа ш дээ. харин тэр мөнгийг нь тушаал гаргаж өгөхгүй байгаа сайдад нь арга хэмжээ авахгүй яасийн. аргаа бараад эсвэл амаар шийд аваад өөрө өтушала гаргаж байна ш дээ. хулгайлсан бол юу гэж өөрийгөө илчлээд тушала гаргах билээ.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.20.75)
    Авилгатай тэмцэж байгаа хэлбэр нь ердөө энэ. Баяр гээд томоохон акулуудтай ноцолдох нь байтугай бараанаас ньайдаг атг аар яах вэ дээ. Монгол орныг монголчуудыг сүйрүүлж орхисон тэр этгээдийголж ирээд байцаачих чадал манай атг болон төрд бий боловуу?
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.28.41)
    нямхүү гээд энэ хүнийг одоо зайлуулаасай, дандаа хулгайч нартай нийлдэг хүн
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
    • иргэн
      Emnelgiinhen duraaraa ih durgih yuma.ХУЭМТ-ийн дарга 30аад хүмүүсийг байгууллагын мөнгөөр хөвсгөл авч явж наргиж байна.энэ Пүрэвчулуун гэдэг дарга их дураараа харьцаа муутай..эмнэлэг нь их хүнд сурталтай,ямар ч зохион байгуулалт байхгүй.их замбраагүй,тэрийгээ янзлахгүй хирнээ уух идэх дуртай.энэ дарга байхад тохирохгүй авгай шү.үүнийг АТГ-т шалгуулах хэрэгтэй.Нямхүү шиг.
      2015 оны 06 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    14 цаг 55 мин
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
    15 цаг 35 мин
  • Пари Сен-Жермен vs Ниц: Лиг 1-ийн энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой тулаан
    16 цаг 17 мин
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
    18 цаг 51 мин
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
    18 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 17 мин
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
    19 цаг 22 мин
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
    20 цаг 12 мин
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • Нийслэлийн есөн дүүрэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалт зохион байгууллаа
    20 цаг 42 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна
    20 цаг 45 мин
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
    20 цаг 46 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
    21 цаг 34 мин
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
    21 цаг 54 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10мвт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
    21 цаг 57 мин
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
    22 цаг 4 мин
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
    22 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
    22 цаг 31 мин
  • Монгол хоолны өв, шинэчлэлийг хослуулсан "Уламжлалт ба орчин цагийн Монгол хоолны 99 жор"
    22 цаг 44 мин
  • УИХ: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    22 цаг 50 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ
  • "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • WORLD JUDO DAY: Жүдо бөхийн тухай сонирхолтой танин мэдэхүй
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • “Бахрейн 2025”: Өнөөдөр Монголын тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөнө
24 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК