Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24баримт: МИАТ жил бүр асуудал гаргаж, зорчигчдыг хохироож байна

2016-5-05
0
ЖИРГЭХ

МИАТ-ыг тойрсон балаг дуусахгүй нь. Байсхийгээд л ослын буулт хийж, зорчигчдынхоо зүрхийг амаар нь гаргах шахдаг тус компанийхан нэг хэсэг дарга цэрэггүй хээл хахуулийн хэрэгт холбогдон ороогдож байсан ч өнгөрсөн жилээс энэхүү асуудал нь бага зэрэг намжсан.

 

Гэвч балаг нь дуусахгүй үргэлжилсээр  зорчигчдоо хохироож, айлгасаар л байна. Хамгийн сүүлд гэхэд Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарч зорчиж байсан 100 орчим хүнийг багагүй сандаргав. Тиймээс МИАТ-ынхан иргэдэд хэрхэн үйлчилж, үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар түүхийн хуудсыг эргэн сөхөж, 24 баримтаа хүргэж байна.

 

"Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаснаас болж осол болох шахжээ

 

2016 оны 5 сарын 3-ны өдөр

 

Баримт 1. Уржигдар буюу энэ сарын 3-ны өдөр 15:35 цагт Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэгт техникийн ноцтой доголдол гарч, зорчигчдыг түгшээлээ.

 

Баримт 2. Энэ талаар тус онгоцонд сууж явсан нэгэн зорчигч “Ховд Улаанбаатар чиглэлийн МИАТ компанийн Бионг737 онгоц Ховд хотоос хөөрөх үедээ ноцтой осол гаргах дөхлөө. Одоо онгоц гэмтсэний улмаас нислэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэж өөрийн цахим хуудаснаа мэдээлж, олон нийтэд түгсэн.

 

Баримт 3. Харин МИАТ компани өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

 

Баримт 4. МИАТ-ын "Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаснаас болж осол болох шахжээ.

 

Баримт 5. Онгоцонд нийтдээ 95 зорчигч, хөлгийн багийн гишүүдийг нэмээд 100 гаруй хүн байсан бөгөөд тэдний амь насанд аюул заналхийлэв.

 

Баримт 6. ИНЕГ-аас Улаанбаатар-Ховдын чиглэлд 162 хүний суудалтай том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдээд сар хүрээгүй байхад ийм ноцтой осол гарах дөхсөн нь иргэдийг айдаст автуулахад хүргээд байна.

 

Ашиг олохын тулд зорчигчдоо гурван цаг саатуулав

 

2015 оны 10 сарын 3-ны өдөр 

 

Баримт 7. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ -135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорж буув.

 

Баримт 8. 13:25 цагт газардах ёстой байсан онгоц  17:20 цагт буусад учрыг Новосибирск хотод Нийслэлийн захиргааны төлөөлөгчдийг буулгах гэж саатсантай холбон тайлбарлаж байсан юм.

 

Баримт 9. Тухайн үед визан дээр огт тэмдэглэгдээгүй буулт хийж, бүх зорчигч болон бүх ачаагаа буулгад тухайн онгоцны буудалд хоёр цаг болсон байна. Энэ хугацаанд үлдсэн зорчигчдынхоо тав тухыг хангаж ажиллаж чадаагүй гэдгийг зорчигчид мэдээлж байлаа.

 

Баримт 10. Төлөвлөгөөгүй буултаас болж зарим хүн дараагийн  нислэгээсээ хоцрох, төлөвлөсөн арга хэмжээндээ очих чадахгүйд хүрсэн байна.


Баримт 11. МИАТ компани Новосибирск хотод газардаж, саатах талаараа зорчигчдод урьдчилан мэдэгдээгүй аж.  


Баримт 12. Нислэг хоцорсны улмаас гарсан зардал нь 1,600 евро болсон бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэжээ.


Баримт 13. 2015.10.12-ны өдөр: Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр Новосибирскт гурван цаг саатсан тул МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд арга хэмжээ авах болно" гэдгээ мэдэгдсэн. 


Баримт 14. 2015.10.19-ны өдөр: ИНЕГ-ын ТУЗ хуралдаж “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүний ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааныг Г.Жаргалсайхан нь тэтгэвэртээ гарах хугацаа болсон хэмээн тайлбарласан ч Новосибирск хотод МИАТ-ын онгоц 3 цаг саатсан асуудал гол үндэслэл болсон.


Баримт 15. Новосибирскт саатсан онгоцны талаар МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайхан “Саяын нислэгийн тухайд манай онгоц 100 хүнтэй зорчсон бөгөөд Новосибирскээс 30 гаруй зорчигч суулган, орлогоо нэмэгдүүлсэн. Энэ бол байдаг л нэг бизнесийн хэлбэр” хэмээн тайлбарласан юм.

 

Баримт 16. Өнгөрсөн жилүүдэд Г.Жаргалсайхан захирлын тушаалаар  Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг  шилжүүлдэг байсан гэх мэтчлэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байгаа учир АТГ-т шалгуулна хэмээн тус газрын Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан мэдээлж байжээ.

 

Асуудал дагуулсан онгоцоор зорчигчдоо тээвэрлэж, айдаст автууллаа 

 

2014 оны 6 сар 20-ны өдөр

 

Баримт 17. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Сөүлээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай “Боинг 767″ онгоц зорчигчдоо айлгаж сандаргасаар байгаад арайхийж Чингисхаан буудалдаа газардсан тухай мэдээлэл  олныг цочирдуулав.

 

Баримт 18. Уг онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа гарч эхэлжээ. Юуг бүү мэд нэг юм шатах гээд ч байгаа юм уу ямар ч гэсэн утаа гараад байж. Тухайн үед зорчигчид дор бүрнээ сайн муу элдвийг бодож хэсэгтээ л тайвширч чадахгүй байсан гэлцэнэ. Онгоцны үйлчлэгч бүсгүй утаа руу галын хор цацаж дараа нь  агааржуулалтын системээр утааг соруулсан байна.

 

Баримт 19. Сандарсан зорчигчид нисэх багийнханд “Бээжинд бууж онгоцны техникийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж шаардсан ч багийнхан “ийм гэмтэл үндсэн эд ангид нөлөөлөхгүй тул аюулгүй” гээд нислэгийг цааш үргэлжлүүлсэн байна. МИАТ-ийнхны ярьснаар, техникийн дутагдлаас болж нислэгийн үед цахилгааны гэмтэл гарсан нь тэр аж.

 

Баримт 20. Энэ сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ мэт техникийн зөрчил, дутагдал үргэлжлэн гарч, энэ хэрээр нислэг саатах нь ихэссэн тухай Засгийн газрын хуралдааны үеэр яригдав.

 

МИАТ-ын удирдлагуудын мөнгө угаадаг хэрэг ил болов

 

2013 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр

 

Баримт 21. Эл өдөр “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын хуримтлалын мөнгөөр хэдэн дарга нар нь тоглож байна гэх мэдээлэл цацагдав. 2004 оноос хойш хуримтлагдсан энэ их мөнгө дайн байлдаан, элдэв халдлага тохиох хүнд хэцүү цаг мөчид хэрэглэх зориулалттай нөөц хөрөнгө аж.

 

Баримт 22. Гэтэл үүнийгээ “МИАТ”-ийн удирдлагууд нууцаар гадаадын банкууд, томоохон компаниуд руу гуйвуулсан нь олны анхаарлыг татах болсон. Учир нь манай улстай агаарын замаар харилцдаггүй орнуудын санхүүгийн данс руу дээрх мөнгө орсныг нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоосон байна.


Баримт 23. МИАТ-ийн Каммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан, “Монголиан Эйрлайнес” гэх хувийн асар том авиакомпанийг 2011 онд байгуулсан Чинбатын Хоролсүрэнг цагдан хорьжээ. Энэ хүн бол бидний мэдэхээр МАИТ буюу “Монголиан эйр транспорт” гэх ачаа тээврийн монополь компанийн эзэн. Түүний дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмер нарыг мөнгө угаасан гэх энэ хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Дараачийн хүн бол МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг 2009-2010 онд хашиж байсан, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын албыг 2010-2012 он хүртэл хашсан. Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа нарыг баривчилжээ. Түүнчлэн С.Батхишиг гэдэг хүнийг хуулийнхан саатуулжээ. Энэ хүн МИАТ ХК-д ажиллаж байгаагүй. Харин тус компанийн “толгой” болох Төрийн өмчийн хороонд удирдах албан тушаал хашиж байжээ.


Баримт 24. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн АНУ-д болсон террорист халдлагаас хойш олон улсын авиакомпаниудын холбоо авиакомпаниудад болзошгүй дайны эрсдлийн хураамжийг зорчигчийн тийзний үнэд давхар шингээн авч, хэрэгтэй үед хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Үүнээс улбаалаад 2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн МИАТ ХК нь зорчигч бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж авсан байдаг. Энэ нь МИАТ ХК-ийн орлогод бичигдэж байгаад 2007 оноос эхлэн нэг л өдөр гэнэт зарлага болон бичигдэж гадаад улс руу, нэр нь үл мэдэгдэх, хуурамч компани руу хэдэн арван тэрбумаараа урсаж эхэлсэн байдаг аж.

 

24tsag.mn 

image

МИАТ-ыг тойрсон балаг дуусахгүй нь. Байсхийгээд л ослын буулт хийж, зорчигчдынхоо зүрхийг амаар нь гаргах шахдаг тус компанийхан нэг хэсэг дарга цэрэггүй хээл хахуулийн хэрэгт холбогдон ороогдож байсан ч өнгөрсөн жилээс энэхүү асуудал нь бага зэрэг намжсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.24.88)
    Мэдлэгээс асуудал руу
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Анхаа (112.72.11.67)
    Ховд-УБ-ын онгоц 3 цаг биш, яг бүтэн 12 цаг саатуулсан. Яг хөөрөх гэж ид хурдаа авч байхдаа гэнэт засмал хөөрөх зурвасаасаа гарч бөөн тоос шороо бужигнаж, дотор салонд хүртэл шороо орж ирсэн. Бодвол тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц болохоороо тэр их шороо тоосыг мотор руугаа сорж авсан байж магадгүй юм. Хамгийн гол нь зорчигчдоос уучлал ч гуйгаагүй, бараг зөнд нь хаясан даа. Ихэнх нь өөрсдөө явж буудал олж орсон. Дараа нь буудалд оройн хоол 1 хүн 5000 төгрөгнөөс хэтэрч болохгүй энтр гэсэн. Ийм байж болдымуу. Маш ноцтой осол болохоо шахсан. Харин нисгэгч сайн байсан тулдаа гайгүй өнгөрсөн байх.
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • Анхаа (112.72.11.67)
    Ховд-УБ-ын онгоц 3 цаг биш, яг бүтэн 12 цаг саатуулсан. Яг хөөрөх гэж ид хурдаа авч байхдаа гэнэт засмал хөөрөх зурвасаасаа гарч бөөн тоос шороо бужигнаж, дотор салонд хүртэл шороо орж ирсэн. Бодвол тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц болохоороо тэр их шороо тоосыг мотор руугаа сорж авсан байж магадгүй юм. Хамгийн гол нь зорчигчдоос уучлал ч гуйгаагүй, бараг зөнд нь хаясан даа. Ихэнх нь өөрсдөө явж буудал олж орсон. Дараа нь буудалд оройн хоол 1 хүн 5000 төгрөгнөөс хэтэрч болохгүй энтр гэсэн. Ийм байж болдымуу. Маш ноцтой осол болохоо шахсан. Харин нисгэгч сайн байсан тулдаа гайгүй өнгөрсөн байх.
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.242.243.194)
    MIATiin zahiral gej yamar hun bnaa Medeh hun bna uu!?!? ZAHIRAL ni HEN be ?!?! Baidag Bol ugee heleech????
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.25.254)
    АН МИАТ-ЫГ БАЛЛАЖ ОРХИЛОО ДОО. АТГ-ЫН МӨРДӨН БАЙЦААГЧААР МИАТ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ТАВЬЖ БАЙДАГ ДҮҮРСЭН ЭРГҮҮ ТЭНЭГҮҮД. ИНЕГ-ЫН ДАРГА ХАР НЯМДАВАА ГЭЖ БӨГСНИЙ БУЗАР БОЛСОН БАЛИАР АМЬТАН ТОМИЛОГДСОН БАЙХАД ИРГЭНИЙ НИСЭХ ЯАЖ ОЛИГТОЙ АЖИЛЛАХ БИЛЭЭ. ШИВШИГ, ШИВШИГ.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • сүрэн (202.9.40.40)
    МИАТ-ыг хувьчлахгүй бол улсын юм хусах гэсэн өлөн гарууд хүний амийг бүү хэл МУ-ыг үгүй хийхэд бэлэн байдаг. 3 жилийн өмнө берлин-УБ -ын ткт сарын өмнө захиалахад суудал үгүй гээд байхаар хамгийн үнэтэй билетийг нь аргагүй эрхэнд аваад нистэл онгоц нь хоосон шахуу ирж байгаа юм даа. ийм мафи бүлэглэлийг 100 хувь сольж, бүр гадны компанид хувьчилвал сая шударга ёс тогтно.Муухай улс наадуул чинь. тэгээд худал реламдахыг яана
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    deer ni bas ene kompani sadar samuunii uurhai shuu dee, uilchlegch emegteichuud ni bugd nisegch nartaigaa arhiar bolon bugsooroo holbootoi.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.194.114.105)
    МИАТ-аар нисэх нь амь насанд айМШИГТАЙ, ажил төлөвлөлтийг дандаа нурааж байдаг хоцордог тул, үйлчилгээ нь шаардлага хангадаггүй гэдгийг арваадхан жилийн өмнө Балдорж агсан олонтай анхааруулж байсныг санаж байна, бахт хэвээр байх юм, монголчууд хүнд үйлчилж чаддагүй юм уу, эсвэл компанийн менежмент буруу байна уу,
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • муу лалрын улстерчдед (103.57.92.253)
    дутуу л бичсэн байна ЕР НЬ Л ЭНЭ УЛС ТЕОЧДИЙН ГАР ХЕЛ ОРОХООРОО Л МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ДУУСГАЧИХАЖ Л БАЙГААМШТЭЭ
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    2 цаг 33 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    2 цаг 45 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    2 цаг 57 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    3 цаг 39 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    3 цаг 51 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    3 цаг 56 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    4 цаг 19 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    4 цаг 32 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    4 цаг 33 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 41 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    5 цаг 19 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    5 цаг 59 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    6 цаг 31 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    7 цаг 8 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    7 цаг 26 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    7 цаг 34 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    7 цаг 44 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    8 цаг 19 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    8 цаг 28 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК