зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ЭСЭРҮА ТЭНГЭРЭЭС ЭРДЭНИЙН ҮРЛИЙГ ОЛОВ
ЭНДЭЭД ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХААН ДАХИН АМЬДРАВ


Өгүүлэх нь, Бичиний толгой нь өвдөн үл тэсэхдээ: “Багш битгий унш! Багш битгий унш! Би эдгээсүгэй!” хэмээн гуйсанд Тансаг асууруун: “Яахан эдгээмүй?” Бичин өгүүлрүүн: “Би эрлэгийн оронд одож, үүний сүнсийг авч ирвээс эдгээж болмуй.” Гахай: “Багш чи түүний үгийг бүү итгэ, тэр надад хэлсэн нь, эрлэгийн оронд эчихгүйгээр эдгээж чадмуй хэмээсэн бөлгөө” хэмээн хатгах хэлсэнд тэр Тансаг мөн Гахайн үгийг үнэмшин, тарниа дахин уншсанд Бичин их л сандарч: “Эрлэгт одохгүйгээр эдгээсүгэй” хэмээсэнд Гахай хажуунаас: “Багш уншихаа бүү зогс, дахин дахин уншаад бай!” хэмээсэнд Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу чивэлт мал, чи багшийг хатган тарни уншуулан намайг зовоомуй!” Тэр Гахай элгээ хөштөл инээж өгүүлрүүн: “Ах чи, гагц намайг зовоож болох гэхүл, дүү би бас чамайг зовоож үл болох буюу?” Бичин өгүүлрүүн: “Багш бүү унш! Би эрлэгт эчихгүйгээр эдгээсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Эрлэгт эчихгүйгээр яахан эдгээмүй?” Бичин өгүүлрүүн: “Өдгөө би нэгэнтээ тонгорцоглон тэнгэрийн өмнө хаалгаар орж сударсун балгасыг дайралгүй, биндэрьяа эрдэнийн харшид оролгүй шууд гучин гурван тэнгэрийн дээр гарч түшид оронд орон Дилавт золгож түүний “есөнтөө бүтээсэн сүнсийг буцаагч үрэл”-ийг нэг мөхлөг гуйн авчирваас магад эдгээж чадмуй” хэмээв. 


Тансаг үүний сонсоод тэсгэлгүй их л баясан “Тийн болбоос даруй одож түргэн ирэгтүн” хэмээсэнд Бич өгүүлрүүн: “Өдгөө нэгэнтээ гурван жин болов. Би үүр цайхад буцаж ирмүй. энэ хааны хүүр энд хэвтээд нэг ч хүн түүнд дуу тавин бэлэвсрэхгүй нь үзэхүйд эвгүй. Нэгэн хүнээр хүүрийг сахиулан уйлуулж байваас сайн болой.” Гахай үүнийг сонсоод ийн өгүүлрүүн: “Би мэдэв, энэ сармагчин лав намайг уйлтугай хэмээх буй за.” Бичин өгүүлрүүн: “Гагц чиний уйлахгүйгээс аймуй, чи уйлахгүй болбоос би бас эдгээж үл чадмуй” Гахай өгүүлрүүн: “Ах чи одтугай, би уйлбаас барав.” Бичин өгүүлрүүн: “Уйлахуйд хэдэн зүйл буй, нулимсгүй хуурайгаар бархиран уйлахыг нь орилох хэмээмүй, хэдэн дусал доголон нулимсыг унагахыг нь овлох хэмээмүй, нулимс унаган сэтгэл уяран эхэр татан энэлэн уйлахыг нь эмгэнэх хэмээмүй.” Гахай: “Би уйлж чамд үзүүлсүгэй” хэмээгээд хэсэг цаас гаргаж имрээд хамрын нүхэнд хийж чичилсэнд нэгэн зэрэг их л найтааж нус нулимс зэргээр гоожив. Тэр бас дотроо дэмий л яншин эвлэн ховлон уйлах нь үнэхээр хүн үхсэнд адил болохуйд Тансаг сонсоод сэтгэл эвхрэн бас нулимс унагавай. Бичин инээн өгүүлрүүн: “Ийн дуу тавин уйл, намайг очсон хойно чи үл уйлах буюу, дуу эс гарваас би даруй мэдмүй! Хойш ирсэн хойно эрхгүй хорин бэрээ занчмуй!” Гахай өгүүлрүүн: “Чи эчтүгэй, би нэгэнтээ уйлж эхлэв, хэдэн өдөр болсон ч зогсох бээр үгүй” хэмээв. Шороо түүнийг ийн хоосон уйлахыг үзээд хэдэн хүж авчирч шатаасанд Бичин инээн өгүүлрүүн: “Сайн! Сайн! Та бүгдээрээ бэлэвсэрвээс өвгөн Сүн би мөн хүчлэхүйд сайн” хэмээв.


Тэр их богд шөнө дүлийн үес багш ба номын дүү нараасаа салж, нэгэнтээ тонгорцоглосонд тэнгэрийн өмнө хаалгыг шурган оров. Тэр үнэхээр биндэрьяа эрдэнийн харшид оролгүй, сударсун балгасыг дайралгүй, өнгөт үүлийг хөлөглөн шууд гучин гурван амармаг тэнгэрийн түшид ордонд хүрч ирэв. Сая үүдийг шурган ортол, тэр Дилав үрэл бүтээх гэрт сууж хувилгаан шавь нараар гадил дэвүүр бариулан гал дэвүүрдэн үрэл бүтээж авай. Тэр Дилав Бичиний орж ирэхийг үзээд, шавь нарт ийн өгүүлрүүн: “Үрэл хулуугч хулгайч бас хүрч ирэв, та нар хичээгтүн.” Бичин ёсолж инээн өгүүлрүүн: “Өвгөн багш тан юунд ийн сэргийлмүй, хулгай хэрэг үйлдэхээ байв.” Дилав өгүүлрүүн: “Чи таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг их л түйвээхийн үес миний хувилгаан үрлийг хулуун идсэн нь тоогүй, Эл Лан бага богд чамайг баривчлан авчирсанд би үрэл бүтээх зууханд хийж дөчин есөн өдөр хайлуулж түлээ түлшээ ихэд сүйтгэсэн бөлгөө, чи өдгөө завшаанаар бие мултран бурхны номд орж Тансагийг дагаж баруун газраас ном залаар одоод, Дэвсэг уулны шулмыг дараад, миний эрдэнийг өгөхгүй хэмээн намайг зовоосон бөлгөө, чи бас юунд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Тэр үес миний таван зүйлийн эрдэнийг тушаан өгөхүйд өвгөн Сүн би өчүүхэн ч уурласангүй атал, чи юунд сэжиг төрөн намайг зэмлэмүй?”


Дилав өгүүлрүүн: “Чи баруунш одохгүй, бас юунд миний ордонд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Баруунш явах замд нэгэн Удишар хэмээх улс буй, тэр улсад нэгэн шулам бумба болон хувилан ирээд хааныг нь алж хасын суурийг нь эзэлжээ. Миний багш эрдэнийн ойт сүмд ном уншин сууж атал тэр хааны сүнс ирж өвгөн Сүн намайг залж шулмыг дарж төв хажууг ялгаж өгмү хэмээн багшаас гуйсанд өвгөн Сүн би бодот гэрч олсугай хэмээн номын дүү Гахай лугаа шөнө дүлээр цэцгийн хүрээлэнд орж булсан газрыг эрвээс харин наймалжин худаг дотор орхижээ. Тэр хааны хүүрийг гаргасанд өнгө зүс өчүүхэн ч хувилсангүй. Би түүнийг сүмд аваачсанд манай багш нигүүлсэнгүй сэтгэл төрөн, өвгөн Сүн намайг эрлэгийн тэндээс түүний сүнсийг эрэлгүйгээр энэ ертөнцөд эмнэн эдгээсүгэй хэмээв. Би санаваас өөр газар үхсэнийг амьдруулах эм үгүй тул өвгөн багшийг эрж “есөнтөө бүтээсэн сүнсийг буцаагч үрэл”-ийг гуйхаар ирэв.” Өвгөн багш нигүүлсэнгүй сэтгэлийг ихэд үүсгэн мянган үрэл зээлэн өгч түүний амийг аврах болов уу?” Дилав өгүүлрүүн: “Энэ сармагчин дэмий донгодмуй, чи миний хувилгаан үрлийг шавар бөмбөг хэмээн санасан буюу? Цагийн хоолонд адил идэх буюу? Надад үгүй, чи гар!” хэмээв. Тэр Бичин инээн өгүүлрүүн: “Тийм болбоос зуугаад үрэл зээлэн өгмү.” Дилав: “Үгүй” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Арваад боловч болмуй” Дилав их л хилэгнэн: “Энэ муу сармагчин дэмий чалчмуй! Үгүй! Үгүй! Гар!” хэмээсэнд Бичин бас инээн өгүүлрүүн: “Үнэхээр байхгүй болбоос би өөр газраас гуйхаар эчсүгэй.” Дилав зандан: “Од! од!” хэмээв. Бичин гаран одохуйд Дилав гэнэт ийн сэтгэрүүн: “Энэ муу сармагчин даанч луйварч бөлгөө, би түүнийг гар хэмээхүйд тэр гарч одоод дахин нуун ирж хулуух магадгүй” хэмээгээд шавиар дуудуулан авчраад ийн өгүүлрүүн: “Муу сармагчин чиний гар хөл нэг ч төвгүй, би чамд “сүнсийг буцаагч үрэл”-ээс нэгийг өгсүгэй.” Бич өгүүлрүүн: “Өвгөн багш чи миний чадлыг мэдэх болбоос алтан үрлээ эртхэн гаргаж арван хувийн дөрвийг нь надад хуваан өгч зургаан хувийг чи өөрөө олбоос мөн чиний аз болой. Эс тийн бөгөөс өвгөн Сүн би хулыг чинь хоосон болгосугай” хэмээтэл Дилав хулаа авч хөнтөрсөнд гагц алтан үрэл гарав. Дилав, үрлийг Бичиний алган дээр тавьж: “Үлдсэн нь энэ нэг болов, чи үүнийг аваачиж тэр хааныг эдгээ” хэмээсэнд Бичин хүлээн аваад: “Яарсны учир юун, хуурмаг үрэл өгч намайг мэхлэх магадгүй, би амталж үзсүгэй” хэмээгээд амандаа орхихуйд Дилав их л сандран давхин түүний оройн үснээс шүүрэн авч нударга зангидан: “Чи залгиваас би чамайг занчин алмуй!” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Энэ өвгөн аашилж байх шинжээ үз! Дэмий өчүүхэн хүний зан гаргамуй! Хэдэн зоос хүрэх юм хэмээн ийн аашилмуй! Чиний үрлийг хэн идчихсэн буй? Өнгөрүү ч эргүү аашилмуй! Энд байхгүй юу?” хэмээв. Уул нь тэр Бичиний залгиурын доор нэгэн гүеэ буй ажгуу, алтан үрлийг тэр гүеэндээ ууталжээ. Дилав тэмтэрч үзээд: “Баймуй! Баймуй! Үүнээс хойш дахиж битгий ир” хэмээсэнд Бичин багш сая Дилавт ёслон түшид ордноос гарч одохуйд бэлэгт униар мянган зурвас биндэрьяа харшид тунараад өлзийт үүлс түмэн давхар доод ертөнцийг бүрхэв.


Бичин төдөлгүй тэнгэрийн өмнө хаалгыг шурган эрдэнийн ойт сүмд хүрч ирэхүйд, нар сая мандан авай. Төд сүмийн үүдэнд хүрч чагнаваас Гахай бас уйлсаар ажээ. Бич урагш давшин гэрт ороод: “Багш би ирэв” хэмээхүйд, Тансаг их л баясан: “Бичин эм олж ирэв үү?” хэмээсэнд Бичин “олов” хэмээтэл Гахай өгүүлрүүн: “Тэр алтан хумсаа хөдөлгөсний хойно үл олох ёсон буюу?” хэмээв. Бичин инээн өгүүлрүүн: “Өдгөө чамайг хэрэглэхгүй, чи өөр газар одож уйл” хэмээгээд Шороон зүг: “Ариун усыг авч ир” хэмээсэнд Шороо яаран ар хүрээлэнд одож худгийн уснаас нэг аяга авчирч Бичинд өгөв. Бичин амнаасаа алтан үрлийг гаргаж, хааны амыг соёодон нээгээд үрлийг аманд нь хийж дээрээс ариун усыг цутгасанд алтан үрэл хааны гэдсэнд нь урсан оров. Хагас цаг болсонгүй, хааны хэвлийн дотор нь хорчигнон дуугарав. Хэдий хорчигнон дуугаравч амь үл орохуйд Бичин өгүүлрүүн: “Энэ мэт эрдэнийн үрэл үүнийг эдгээн эс чадваас өвгөн Сүн би хэрхсү?” Тансаг өгүүлрүүн: “Юунд үл эдгэх ёсон буй, үхсэн хүүр усыг залгих ёсон буй буюу? Энэ цөм эрдэнийн үрлийн хувилгаан хүч болой. Алтан үрэл гэдсэнд ормогц гэдэс нь хорчигнон дуугарав. Гэдэс дуугарах нь хий цус нь эвхрэлдэн амуй, гагц амин хий нь тасарсан тул амьсгаа залгаж чадахгүй болжээ. Хүний бие байтугай төмөр боловч худгийн усанд гурван жил дэвтвээс цөм зэврэх буй за. Түүний амин хий тасран дууссан тул эрхгүй нэгэн хүнээр аманд нь амьсгал үлээлгэвээс сайн болой.” Гахай урагш давшин үлээсүгэй хэмээтэл Тансаг татан зогсоож: “Чи болохгүй, Бич үлэЭддүгэй” хэмээв. Үзвээс тэр Гахай хэмээгч нь хар багаас хүний мах идсэн тул амьсгал нь бохир, гагц Бичин багаас бясалган сахиж, самар жимсийн зүйлийг идэшлэн амьдарсан тул амьсгал нь ариун ажгуу. Төд Бичин аянгын эрхтэний шөвгөр хошуугаа аманд хийж хүчтэй үлээсэнд тэр амьсгал хааны хоолойгоор орж хүйсний доор хүрээд хөлийн улаас эсэрваад тулж нэг их дуу гармагц тэр хааны амьсгал залгаж, сахиус эргээд нударга зангидан хөлөө өшиглөн гүйн босоод сөгдөн мөргөж ийн өгүүлрүүн: “Өчигдөр шөнө миний сүнс багшид бараадан золгосон бөлгөө, энэ өглөө олж эдгэхүйг хэн санав!” Тансаг яаран түшиж босгоод: “Хаан, надад хамаагүй, чамайг эдгээсэн нь цөм миний шавийн сайн тул чи түүнд талархсугай” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Багш юу өгүүлж амуй? Энгийн үгэнд “Нэгэн гэрт хоёр эзэн үгүй” хэмээжээ. Чи түүний мөргөхүйг хүлээн ававч мөн үл болох бээр үгүй” хэмээв.


Тансаг мөргөхийг хүлээн төвдөхгүй тул хааныг тэтгэн босгож, хамтаар даяаны гэрт орсоноо тэр хаан бас Гахай, Бичин, Шороотонд ёслон суудалд суув. Тэндээс сүмийн тойд цав авчирч барихуйд, гэнэт тэр хааныг үзээд их л цочин сэжиглэн өгүүлэлдэхүйд Бичин өгүүлрүүн: “Та нар бүү айн сэжиглэгтүн. Энэ болбоос Удишар улсын хаан, таны үнэн эзэн болой. Гурван жилийн өмнө шуламд алагдсаныг өвгөн Сүн би энэ шөнө эдгээвэй. Өдгөө хотод орж төв гажцууг ялгах тул цав буй бөгөөс түргэн авчир, бид идээд явмуй” хэмээсэнд олон тойд ус авчирч хааны нүүрийг угаагаад, эзний шар магнаг дээлийг тайлж, тойны намжир өмсгөж, хасын бүсийг халж шар ёнгор бүсийг бүслүүлж, гутлыг тайлж тойны шаахай өмсгөсний хойно сая цав зооглож, моринд эмээл дарав. 


Төд Бичин Гахайгаас асууруун: “Чиний дамнаж байх юм чухам хэдий хүнд буй?” Гахай өгүүлрүүн: “Аяа, ах минь, энэ юмыг би өдөр бүр үүрсээр чухам хэдий хүнд байхыг мэдэхгүй болжээ.” Бичин өгүүлрүүн: “Чи тэр дамнаж байх юмаа хоёр тийш хувааж нэгийг нь чи дамна, нэгийг нь энэ хаанаар дамнуул. Бид эртхэн хотод орж хэргээ бүтээсүгэй” хэмээв. Тэр Гахай их л баясан өгүүлрүүн: “Хишиг! хишиг! Урьд би үүнийг үүрэн ирэхүйд маш зовсон бөлгөө, өдгөө энэ хааныг эмнэн эдгээсэн нь харин надад хавсрах халаатай болов” хэмээв. Тэр манхуу юмаа хоёр тийш хуваагаад сүмээс нэгэн дамжуур олж арга хэрэглэн хөнгөнийг өөрөө дамнаж, хүндийг нь хаанд өгч дамнуулав. Бичин тэр хааныг үзээд инээн өгүүлрүүн: “Хаан чи дамжуур дамнаж ман лугаа энэ мэт одохуйд үл гаслах буюу?” хаан яаран сөгдөж өгүүлрүүн: “Багш чи намайг эдгээсэн нь дахин төрүүлсэн эцэг эх мэт болой. Дамжуур дамнахуйг байтугай, завшаан аваас таны морины өмнө ташуурыг чинь барьж, баруун газар одохуйг хүсмүй.” Бичин өгүүлрүүн: “Чамайг баруун газар аваачих бээр үгүй, үүний дотор нэгэн учир буй, чи гагц энэ дамжуурыг дамнаж дөчин газар явж, хотод орж шулмыг барьсан хойно мөн хаан сууринаа суу. Бид номоо залаар одмуй.” Гахай үүнийг сонсоод ийн өгүүлрүүн: “Тийн бөгөө тэр дөчхөн газар дамнах ажгуу. Өвгөн Гахай би ашид дамнах хүчний хүн буй за.” Бичин өгүүлрүүн: “Дүү олон өгүүлэх хэрэггүй, эртхэн зам удирдан өмнө яв” хэмээв.


Гахай өмнө зам удирдан хаан нь хойноос даган Шороо багшаа түшин мордуулаад Бичин ар талыг хамгаалж бүгдээр сүмээс гарч одохуйд сүмийн таван зуу илүү тойн хоёр гарлан жагсаж бялар бишгүүр үлээн үүдийг гартал үдэхүйд Бичин инээн: “Дэмий хол үдэх хэрэггүй, албан яам мэдэж хэрэг сэрэгдвээс гэдрэг гэм болмуй. Түргэн эгтүгэй! Хааны дээл малгайг маргааш өглөө хотод хүргэж ирвээс би та нарыг шагнамуй” хэмээсэнд олон тойн захиаг дагаж сүмд эгэв, Бичин их алхмаар алхан багшаа гүйцэн ирээд шууд урагш одов. Энэ нь төв хэмээн:


        Баруун оронд гайхамшиг үлэмж үнэнийг мөрдөхүйеэ сайн, 
        Бичин Гахай хамтран эвсэлдэхүйеэ хувилгаан эрдэм хэцүү.
        Хатан эх балар зүүдийг дэмий хоосноор санагалзан
        Хан хөвгүүн хохирогсодын хойноос уртад гомдон гасалжээ.
        Худагт унасан үнэн эзнийг эдгээсү хэмээвээс 
        Хурмаст тэнгэрт дахин гарч Дилавт бараадах хэрэгтэй.
        Өнгө хоосныг ухаж мэдээд язгуур чанарт эгвээс 
        Үнэн хувьтныг бурхан багш үхлээс аварч чадмуй.


Багш шавь нар бүгдээр төдөлгүй хотод ойртохуйд Тансаг өгүүлрүүн: “Бичин энэ харагдах нь Удишар улсын нийслэл хот буй за!” Бичин: “Мөн! мөн! Бид хурдан хотод орж хэргээ үйлдсүгэй!” хэмээгээд багш шавь бүгдээр хотод орж үзвээс ард иргэн цөм зальтай, зээл гудамж наргиан хөгжөөнтэй, гарьдйн асар, луун тагт сэхийн харагдах нь асар сүрлэг сайхан ажгуу. Үүнийг шүлэглэсэн шүлгийн үг:


        Асар тагт сэхийн сүндэрлэж дээд улсын маягтай
        Яруу дуулал аялгуулан их гүрний байдалтай,
        Навч цэцэг нахилан улаан туяа цацарч,
        Нар сар гийгүүлэн ягаан солонго татмуй.
        Тогосын далдавч нээгдэхүйеэ ариун уур мандаад 
        Танын орхиул сөхөгдөхүйеэ өнгөт хиур дэлгэгдмүй.
        Энх түвшний сайхан байдал нүднээ илхэн харагдаад
        Эрхэм сайд жигүүрлэн жагсаж айлтгах бодруул үгүй.


Тансаг мориноос бууж ийн өгүүлрүүн: “Аяа, шавь нар минь, бид өдгөө харшид гарч хаанд бараадан тэмдэг бичгээ халсугай, яамыг тойрон яршиг удсаны хэрэггүй.” Бичин өгүүлрүүн: “Зөв, хүн олон болбоос хэлэлцэхүйд сайн, бид бүгдээр орсугай.” Тансаг өгүүлрүүн: “Бүгдээр орвоос бүү ёсгүй аашил, урьдаар улсын эзэн, төрийн түшмэдэд золгож ёсолсны хойно тэмдэг бичгээ халах учраа хэлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Ёслох хэмээгч мөргөх буюу?” Тансаг өгүүлрүүн: “Тийм! тийм! Тавантаа сөгдөн гурвантаа мөргөх их ёсыг хиймүй.” Бичин өгүүлрүүн: “Багш, даанч тусгүй, тэдэнд ёсолж яамуй, бид мунхаг буюу? Би урьдаар явж та нар хойноос дагатугай, тэд асууваас би хариулсу, би сөгдөн мөргөвөөс та нар мөн сөгдөн мөргөтүгэй” хэмээв. Үзтэл тэр хэрэг өдөгч улаан бөгст ван, олныг дагуулан ордны өмнө хүрч хаалгач түшмэлийн зүг өгүүлрүүн: “Бид болбоос зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газар хүрч бурханд золгон ном залаар одогч тойд болой. Таны энд тэмдэг Бичгээ халаар ирэв, чи дотогш орж мэдүүлбээс буяны үйлийг саатуулсан бээр үгүй хэмээвээс болмуй.” Тэр түшмэл дотогш орж индрийн доор сөгдөж айлтгаруун: “Зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залаар одогч тойн тэмдэг Бичгээ халахаар ирээд айшгүй дураар орж ирж үл болох тул хаалгын гадна зарлиг хүлээмүй” хэмээв.


Тэр шулам хаан: “Оруул!” хэмээх зарлиг буулгасанд Тансаг тавуул орж эчив. Тэр дахин эдгэсэн хаан хойноос дагаж хамар борхирон тэсгэлгүй нулимсыг унагаж дотроо сэтгэрүүн: “Хайрхан болой! Миний болд төмөр мэт бат бэх төр улс минь түүнд ийн эзлэгдэхийг хэн санав!” хэмээн уярахуйд Бичин өгүүлрүүн: “Хаан чи битгий уярагтун, хэрэг сэрэгдвээс муу болмуй. Миний шийдэм чихний дотор дэмий л годолзмуй. Бодвоос удалгүй гавьяа бүтээх болой. Би эрхгүй шулмыг занчин алаад, улс гэрийг чинь чамд буцаан өгсүгэй!” Тэр хаан үгийг зөрчиж эс болох тул, ханцуйгаар нулимсаа сэмээр арчиж, хойноос дагаж алтан харшийн доор хүрч ирэв. 


Үзвээс, бичиг цэргийн олон түшмэл хоёр этгээдэд жигүүрлэн жагсаж, сүр байдал асар ихэмсэг. Бичин, Тансагийг удирдан орж ирээд өчүүхэн ч бие мэхийн ёслохгүйгээр хасын индрийн доор цээж тэнийн зогсохуйд олон түшмэд ихэд гэлмэж: “Энэ тойн эзэнд бараадан атал, бас түмэн наст хэмээн мөргөх бээр үгүй нь үнэхээр цөс их, ёсгүй!” хэмээлдтэл, тэр шулам хаан асууруун: “Тойн та нар хаанаас ирэв?” Бичин гэхэлзэн өчрүүн: “Бид болбоос өмнөд Замбутивийн их Тан улсын эзэн хааны зарлигаар баруун газар бодийн орны аянгын дуут сүмд хүрч бурханаа бараадан ном залаар одогч мөн. Өдгөө танай энүүгээр өнгөрөхүйд замын тэмдгээ халсугай хэмээн тусгайлан ирэв!” Шулам хаан үүнийг сонсоод их л хилэгнэн өгүүлрүүн: “Зүүн газар болбоос яамуй? Чиний хаанд би алба барьдаг бус, харьяат улс ч бус атал, чи юунд надад үл ёсолмуй!” Бичин инээн өгүүлрүүн: “Манай Тан улс хэмээгч эртнээс тэнгэрийн доорх их улс, чи хэмээгч хязгаар орны бага улсын эзэн болой. Эртний үгэнд өгүүлсэн нь: “Их улсын хаан болбоос эзэн буюу, эцэг буюу, бага улсын хаан болбоос албат буюу, хөвгүүн буюу” хэмээжээ. Чи их улсын элчийг угтахгүй болоод харин юунд маныг ёслохгүй хэмээмүй?” Тэр шулам хаан тэсгэлгүй ихэд хилэгнэн: “Энэ тойныг барь!” хэмээсэнд бүгд түшмэд урагш давшин барихаар ирэв, Бич увидас үүсгэн хуруугаар зааж: “Бүү хөдөл!” хэмээн зандарсанд индрийн доорх сайд түшмэд цөм модон хүн мэт, харшийн дээрх жанжин цэрэг шавар хөрөг адил болоод хөдөлж чадахгүй болов.


Тэр шулам бүгд түшмэдээ үз хөдлөхийг үзээд, яаран луун сууринаас бууж биеэр барихаар ирэхүйд Бичин дотроо баясан: “Маш сайн! Энэ үнэхээр миний санаа лугаа нийцжээ. Чи хэдий төмөр бие хүрэл толгойтой байсан ч толгойг чинь цоо цохисугай” хэмээн сэтгэн атал, санамсаргүй хажуунаас нэгэн аврагч хүн гарч ирэв. Тэр чухам хэн болов хэмээхүл, үзвээс Удишар улсын хан хөвгүүн ажгуу. Тэр хан хөвгүүн яаран урагш давшиж шулмын хормойноос татаж, сөгдөн: “Эцэг хаан хилэнгээ дарму” хэмээсэнд шулам асууруун: “Хөвгүүн чи ямар айлтгах учир буй?” хан хөвгүүн өгүүлрүүн: “Эцэг хаанд айлтгах нь, гурван жилийн өмнө, хөвгүүн би бусдын хэлэлцэхүйг сонсвоос зүүн газрын Тан улсын хаан Тансагийг элч болгон баруун орон бурхны тэндээс ном залуулаар илгээвэй хэмээсэн бөлгөө, энэ өдөр манай улсад хүрч ирсэн буй за. Эцэг хаан хэрэв догшин сүр луун омгоор энэ тойныг баривчлан цаазаар аваачин тэргүүнийг нь цавчваас, Тан хаан олж сонсохул эрхгүй хилэн хөдлөх буюу. Тэр Тан улсын эзэн Ли Ши Мин хэмээгч хэдий сууринд сууж дэлхий дахиныг нэгтгэсэн боловч мөн далай гатлан гадагш цэрэглэх санаа их буй бөлгөө. Хэрвээ түүний дүү Тансаг, эцэг хаан чамд хорлогдсоныг сонсвоос лав цэрэг хөдөлгөн байлдаар ирмүй. Манай цэрэг цөөн жанжин мөхөс тул, ашиг алдсан цагт мөн гэмшивч гүйцэхгүй болмуй. Эцэг хаан хөвгүүн миний үгийг авбаас урьдаар энэ дөрвөн тойны сэтгэлийг тогтуун болгож учрыг тодорхойлоод хойно ял асууваас мөн хожимдохгүй болой” хэмээв.


Тэр хан хөвгүүн Бичиний шулмыг алсугай хэмээн бэлтгэн аху санааг мэдэхгүй, харин Тансагийг шулам хорлох болуузай хэмээн сэрэмжлэн зоримогоор шулмыг хориглосон нь энэ ажгуу. Тэр шулам түүний үгийг нь үнэмшиж луун ширээний өмнө зогсоод өндөр дуунаар зандан өгүүлрүүн: “Тойн та нар зүүн газраас хэзээ гарч ирэв? Чамайг Тан хаан юунд ном залуулаар илгээв?” Бичин: “Миний багш хэмээгч Тан хааны дүү, өргөсөн цол нь Тансаг хэмээмүй. Миний эзэн хааны доорх их чинсан Вэй Жин, хурмаст тэнгэрийн зарлигаар Жин Хэ голын лусын хааны тэргүүнийг нь зүүдээр цавчин унагасан тул Тан хааны сүнс нь зүүдний дотор эрлэгийн орноор тойрч дахин эдгээд, зуурдын сүнсийг тонилгохын тулд өглөг буяны их хурлыг хуралдуулав. Үүнд миний багш номын утгыг дэлгэрэнгүй тайлбарлан, нигүүлсэнгүйн сэтгэлийг ихэд үүсгэсэнд өмнө далайн Хомсим Бодисадва, миний багшийг баруунш ном залаар од хэмээн соёрхов. Тийнхүү миний багш улс гэрт шударгыг гүйцэтгэх их зоригийг барьж, баруунш одохоор Тан хааны тамгат бичгийг хүлээн авав. Тэр үес чив хэмээн их Тан улсын Жин Гуаны арван гуравдугаар оны есөн сарын арван гурваны өдөр бөлгөө. Миний багш зүүн газраас гарч ирээд хязгаар уулыг өнгөрөхүйд намайг шавь болгон авав. Миний нэр нь Бичин хэмээмүй. Бас Үйзэн улсын хязгаар Гоу Луу Жуан хэмээх тосгонд хүрээд Гахай хэмээх нэгэн шавийг элсэв. Шороо голын хөвөөнөөс Шороо хэмээх бас нэгэн шавийг олов. Өчигдөр зарлигаар байгуулсан эрдэнийн ойт сүмд хүрч нэгэн дамжуурчин тойныг шинээр олжээ” хэмээсэнд тэр шулам хаан сонсоод Тансагийг нэгжиж үл болох тул өөр үг үүсгэн Бичинээс ийн асууруун: “Тэр тойн зүүн газраас ганцаар гарч ирээд бас юунд дөрвөн хүнийг хураан авав. Та гурвуулыг өнгөрөөж болмуй, гагц энэ тойныг хэлтрүүлж үл болмуй. Та нар энэ тойныг мэхэлж авчирсан буй за. Үүний нэр юун? Түдээ буй буюу? Барьж авчран аман өчгийг ав!” хэмээв. Тэр Удишар улсын хаан их л айн Бичиний зүг өгүүлрүүн: “Багш, би юун хэмээн өчмүй?” Бичин түүнийг сэмээр чимхэж: “Чи бүү ай, би чиний оронд өчсүгэй” хэмээв.


Төд Бичин урагш давшиж их дуунаар: “Энэ тойн болбоос хэлгий бөгөөд бас дүлий, гагцхүү энэ багын цагт баруун газар явж өнгөрсөн тул замч болговой, үүний уг эшийг нь би бүрэн мэдэх тул орлон өчсүгэй” хэмээсэнд шулам хаан: “Тийм болбоос чи үүнийг орлон үнэнээ өчвөөс ялыг нь хэлтрүүлсүгэй” хэмээв. Бичин өгүүлрүүн: 


        Өчгөө өгөгч өндөр наст энэ өвгөн тойн
        Өтлөхийн цагт хэлгий болоод өрх гэр нь ядуурчээ.
        Таарч суусан нутаг нь энэ газрын хүн бөлгөө,
        Таван жилийн өмнө зовлонд учран гэр нь үгүйрчээ.
        Тэнгэр гандаад бороогүйд түмэн иргэн гаслахуйяа
        Дээд эзэн сайд ард цөм бацаг барив
        Хүж асаан биеэ ариутган чин сэтгэлээсээ даатгасан ч
        Хөх огторгуй цэлмийгээд дусал бороо ч орсонгүй.
        Зуун овогтны өлсгөлөнгийн дуу тэнгэр газрыг доргиулсанд
        Жүн Нан Шан уулнаас нэгэн шидэт шулам ирэв.
        Хур бороо урих хувилгаан эрдмийг тэр шулам үзүүлээд
        Хорт сэтгэл үүсгэн хааны амийг энэ шулам авав.
        Цэцгийн хүрээлэнгийн худгийн дотор хааны хүүрийг орхиод
        Чимээгүйгээр эзний суурийг тэр ганцаар эзэлбэй.
        Завшаанаар эрдэмт богд би энд хүрч ирээд,
        Зуурдын сүнсийг эгүүлэн авчирч үхсэн хүүрт оршуулбай.
        Дуртайяа энэ хаан миний номын үүдэнд ороод
        Тойн биднийг дагаж баруун газар одохоор болов.
        Баруунш одогч энэ бумба үнэн эзэн атал,
        Бачилж ирсэн тэр шулам хаан суурийг эзэлжээ.”


Тэр шулам алтан харшийн дээр байж энэ үгийг сонсоод их л цочин цээж битүүрэн царай нилчигнэв. Тэр яаран босч одсугай хэмээхүл гарт зэвсэггүй тул аргаа баран байн агаад, Бичиний увидаст хөлрөн зогсогч харшийг сахигч нэгэн жанжны ташаанд зүүсэн эрдэнийн сэлмийг үзээд урагш давшин сугалан аваад үүлэнд дэвхрэн огторгуйд гарав. Шороо их л цухалдан хашхирав. Гахай гачигдан өндөр дуунаар өгүүлрүүн: “Садга сармагчин, чи түүн лүгээ алгуур хэлэлцсэн бөгөөс тэр дутаах буюу? Өдгөө үүл хөлөглөн одсонд хаанаас эрэх буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Чи битгий цуугигтун, би энэ хааныг хөвгүүн ба хатанд нь уулзуулсугай” хэмээгээд тарни уншин бие тогтоох увидасаа хураан аваад, олон түшмэдийг хаанд золгуулж урьдах учрыг нэгэн зэрэг хэлсэнд үнэн худал сая ялгарав, Бичин Гахай Шороо хоёулд: “Тэр хаан хөвгүүн хатад түшмэд ба багшийг та хоёул сайхан сахигтун! Би нэхсүгэй!” хэмээгээд бараагүй болов.


Төд Бичин огторгуйд гарч, дөрвөн зүгт харваас үзвээс тэр шулам зүүн хойш буруулан амуй. Бичин хойноос нэхэн хүрээд зандан: “Шулам чи хаа одмуй! Өвгөн Сүн би ирэв!” хэмээсэнд тэр шулам сэлэм сугалан их дуунаар дуудан өгүүлрүүн: “Сүн овогт чи даанч ёсгүй! Би өөр хүний хаан суурийг эзлэхүйд чамд ямар хамаа буй хэмээн хажуунаас халдаж ханцуй шамлан ирээд миний нууцыг задруулмуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Цөс ихтэй шулмыг үз! Хаан хэмээгч чиний суух ноён буюу? Чи өвгөн Сүн намайг мэдэх атал, юунд эртхэн оргож одохгүй харин миний багшийг бэрхшээлгэн олон үг асууж аман өчиг авах хэмээмүй! Шулам битгий дутаа! Чи сайн эр бөгөөс өвгөн Сүн миний шийдмийг амтал!” хэмээн занчин орохуйд тэр шулам зайлан гараад сэлэм далайн угтан байлдав. Тэр хоёул гар золгон нэгэн зэрэг их л алалдсан нь үнэхээр:


        Бичин ван эрэлхэг хэмээхүл шулам хаан бас идэрхэг.
        Шийдмээр занчихуйяа сэлмээр угтан ас тулан байлдав.
        Алалдах тоос агаар тулж ертөнц дэлхийг бүрхээд
        Алтан төрийг хэн эзлэхүйн төлөө
        Ас тулалдан эхлэв.


Хоёул хэдэн удаа зөрөлдмөгц, тэр шулам Бичиний шийдмийг хүлээж чадахгүй тул, мөн ирсэн замаар хойш дутаан хотын дотор орж, Тансаг болон хувилаад олон түшмэдийн хамт хааны харшийн хасын индрийн доор зогсов. Бичин гүйцэн ирээд шийдэм далайн занчихуйд: “Шавь бүү занч! Би буюу!” хэмээв. Хоёр Тансаг ав адил тул үнэн худлыг ялган эс чадав. Бичин дотроо шулмыг занчин албаас мөн миний гавьяа, хэрэв эндүүрч багшийг занчин албаас хэрхсү....” хэмээн сэтгээд, Гахай Шороогоос: “Чухам алин нь шулам, алин нь багш буй? Надад хэлж өг, би занчихуйд сайн!” хэмээн асуусанд Гахай өчрүүн: “Чи огторгуй дээр түүн лүгээ байлдан цуугилдахуйд би нүдээ анисхийхийн зуур хоёр багш болсон тул алин нь мөн, алин нь бусыг эс мэдэв.”


Бичин ийн өгүүлэхийг сонсоод, тарни уншин олон номын сахиулсан, арван хоёр эрхтэн, таван орны кирди, жич дөрвөн цагийн эзлэгч, арван найман чойжин, уул усны навдаг савдгийг дуудан авчраад: “Өвгөн Сүн би энд ирээд шулмыг дарсугай хэмээхүйд энэ шулам багш лугаа нэгэн адил хувилсан тул танихуйд үнэхээр бэрх болов. Та бүгд далд нууцыг мэдэх тул миний багшийг харшийн дээр аваачигтун, би шулмыг барьсугай” хэмээв. Тэр шулам энэ үгийг сонсоод харшийн дээр гарав. Бичин шийдэм далайн Тансагийг занчсанд бүгд эрхтэн эс хамгаалсан бөгөөс хөөрхий тэр нэгэн Тансаг байтугай хорин Тансаг байсан ч энэ нэг шийдэмд цөм махан талх болох болой! Олон эрхтэн шийдмийг хориглон: “Их богд, тэр шулам үүл хөлөглөн чадах тул урьдаар харшийн дээр гарчээ” хэмээсэнд Бич бас харшийн дээр нэхэн гарсанд тэр шулам дахин бууж ирээд Тансагийг чирэн хүний дунд орж нэгэнтээ хутгасанд мөнхүү ялгагдахгүй болжээ.


Бичин тэсгэлгүй тачаадан ахуйг Гахай үзээд инээсэнд Бичин ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Муу тэнэг, чи юунд инээмүй? Өдгөө хоёр багш болов, чи ачлан хүндлэх үү? Чи баярласны учир юун!” Гахай инээн өгүүлрүүн: “Номын ах, чи намайг тэнэг хэмээмүй, би үзвээс чи надаас бас тэнэг! Багшийг танихуйд ямар бэрх буй? Шороо бид хоёул нэг нэг барьж байсугай, чи толгой өвдөхөө баахан тэсвэрлэ, багшаар тэр тарнийг уншуулбаас уншиж үл чадах нь тэр шулам буй за.” Бичин өгүүлрүүн: Дүүгийн үг мөн болой, тэр тарни Шигэмунийн зүрхнээс үүсээд Хомсим Бодисадвад зааж, Хомсим Бодисадва манай багшид уламжилсан тул тэд гурвуул мэдэхээс өөр нэг ч хүн мэдэхгүй. Тийн болтугай, багш унш” хэмээв. Тансаг даруй тарниа уншсанд тэр шулам дуурайж аман дотроо мөн товор товор уншихуйд Гахай, “Энэ уншигч нь даруй шулам болой!” хэмээн малтуураар занчихуйд тэр шулам үүл хөлөглөн дутаан одов. Гахай нэгэнтээ зандран үүл хөлөглөн хойноос нэхэн одохуйд, Шороо их л цухалдан Тансагийг орхин эрдэнийн шийдэм эргүүлэн хойноос нэхэн одов. Тэр үес Тансаг уншихаа зогссонд Бичиний толгой өвдөхөө байж мөн шийдэм далайн огторгуйд дэгдэн гараад туслан байлдав. Аяа! Хэцүү гурван тойн хилэнцэт нэгэн шулмыг томоолон авав. Тэр шулам, Гахай Шороо хоёрын малтуур шийдэмд хавчигдан дутааж чадахгүй байхуйд Бичин инээн өгүүлрүүн: “Би занчваас тэр шулам эрхгүй надаас айж бас дутаамуй, өвгөн Сүн би дээр гарч саримс нүдэхүйд адил нүдэн алсугай” хэмээв.


Тэндээс Бичин гэрэл татан огторгуйн цээлд халин гараад хараахан шумбан бууж нүдсүгэй хэмээтэл зүүн хойноос нэгэн бөөн өнгөт үүл үзэгдэн, үүлний дунд нэгэн хүн өндөр дуунаар: “Бичин чи занчихыг түр байсугай!” хэмээн дуудсанд Бич хойш харваас үзвээс Манзушир Бодисадва ажгуу. Бичин шийдмээ хурааж урагш давшин ёслон өгүүлрүүн: “Бодисадва хааш одмуй?” Манзушир зарлиг болруун: “Би энэ шулмыг барьсугай хэмээн ирэв.” Бичин: “Манзуширийг зовоов.” хэмээтэл, тэр Бодисадва ханцуйгаасаа шулмыг толилох толио гаргаж дээрээс толилов. Бичин, Гахай Шороог дуудан Бодисадвад золгуулсны хойно толины дотор үзвээс, тэр шулмын төрсөн шинж төлөв байдал нь асар сүрхий ажгуу:


        Бүлтгэр нүд нь болор бөмбөг мэт,
        Бүдүүн толгой нь тогоо хөмөрсөн мэт,
        Хөвчин бие нь хөхөмдөг өнгөтэй
        Хөлийн хумс нь дэгээ адил.
        Дэлбэгэр чих нь дэвүүр мэт
        Унжгар сүүл нь шүүр адил,
        Ногоон үс нь будран гялтганаж
        Ал нүднээс алтан гэрэл цацармуй.
        Ярзгар шүд нь дун цайж, 
        Сэрвийсэн сахал нь шөвөг мэт.
        Толины дотор уг дүрийг үзвээс 
        Манзушир Бодисадвагийн хүлэг арслан ажгуу.


Үүнийг үзээд Бич ийн өгүүлрүүн: “Бодисадва, энэ нь чиний хөлгөлдөг ногоон арслан бус уу? Босч ирээд шулам болсон атал, чи юунд хураан үл аваачмуй?” Бодисадва зарлиг болруун: “Бичин, энэ босч ирсэн бус, бурхны зарлигаар ирсэн болой.” Бичин өгүүлрүүн: “Энэ адгуус шулам бүтэж хаан төрийг булаан атал бас бурхны зарлигаар ирэв хэмээмүй. Өвгөн Сүн би Тансагийг хамгаалан зовлон амссаныг бодвоос, хаан суух зарлигийг хэдий хүлээвээс зохих буй?” хэмээв.


Бодисадва зарлиг болруун: “Чи мэдэхгүй! Урьд энэ Удишар улсын хаан буян өглөгт дуртай тул, Шигэмуни бурхан намайг илгээж түүнийг удирдан баруун оронд аваачиж алтан архад болгосугай хэмээсэн бөлгөө. Би мөн биеэр тэр хаан лугаа уулзаж үл болох тул бадарчин тойн болон хувилаад түүнээс бадар эрж тэнсэх үг хэлсэнээ тэр намайг танихгүй тул хүлээд ордны гол дотор гурван хоног байлгавай. Завшаанаа номын сахиулсан нра намайг тэнхрүүлэн гаргав. Баруунш буцаж бурхан багшид үүнийг айлтгаснаа бурхан багш энэ арсланг ирүүлэн түүнийг худагт түлхэн унагаж гурван жил байлган миний хариуг авсан нь болой. Ийнхүү энэ нь “алдсын хариулал” болохоос бус, урьд төрлийн тавилан бус болой. Өдгөө чи энд ирж энэ гавьяаг бүтээсүгэй” хэмээв.


Бичин өгүүлрүүн: “Чи хэдий хариугаа авсан боловч, энэ шулам хэчнээн хүнийг хорлосныг үл мэднэм.” Бодисадва зарлига болруун: “Энэ шулам амьтанд хор хийсэнгүй. Үүний ирсэн гурван жилд харин ч хур салхин тэнцэж, ард иргэн амарсан бөлгөө. Үүнийг амьтанд хор хийв хэмээх буюу?” Бич өгүүлрүүн: “Хэдий тийм боловч энэ амьтан гурван ордны хатад лугаа нэгэн дэрд гурван жил хамт унтаж, бусдыг бузарлан эш ёсыг эвдсэн нь хүнийг хорлосон бус уу?” Бодисадва зарлиг болруун: “Энэ болбоос агталсан арслан тул бузарлаж үл чадмуй” хэмээсэнд Гахай сонсоод урагш одож арсланы цавинд гараа хийж засаагнь тэмтрэн үзээд: “Энэ шулам үнэхээр мах хараад мацаг барьж хоосон нэр зүүжээ” хэмээсэнд би Бодисадвагийн зүг: “Тийн болбоос авч од, Бодисадва өөрийн биеэр эс ирсэн бөгөөс үүний амийг үл уучлах бөлгөө” хэмээсэнд тэр Бодисадва тарни уншин: “Энэ муу адгуус түргэн эгэхгүй, бас юуг хүлээмүй!” хэмээн зандарсанд тэр шулам мөн биеэ илрүүлэн арслан болов. Тэр Бодисадва бадам лянхуан олбогоо дэвсэж нуруун дээр нь завилан суугаад бэлгэт үүлийг гишгэн Бичинээс салан удай ууланд буцав. Тансаг багш шавь дөрвүүл хэрхэн хотоос мордохуйг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 22 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 9 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 38 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 42 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 25 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 58 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 1 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 1 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 35 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 44 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 55 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 22 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 39 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 33 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 57 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 58 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 13 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК