зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ШАР АРСЛАН ШУЛАМ ХООСНООР АРААТ МАЛТУУРЫН ЧУУЛГАН ХИЙВ

ТӨМӨР, МОДОН, ШОРОО ГУРВУУЛ АРГААР ИРВЭС ТОЛГОЙТ УУЛЫГ ТҮЙВЭЭВ

 

            Өгүүлэх нь, тэр төмрийн дархчууд хэдэн өдөр шалбадан дархалсан тул ихэд ядран унтжээ. Манагар өглөө босч үзвээс, шийдэм малтуур таяг цөм харагдахгүй болсонд, маш айлдан дөрвөн зүгт дэмий л эрэн атал, гурван хан хөвгүүн ордноос гарч ирэв. Бүгд дархчууд сөгдөн мөргөн өгүүлрүүн: “Аяа, бага эзэн минь, энэ шөнө гурван тойны хувилгаан зэвсэг үгүй болжээ”

 

            Тэр хан хөвгүүд үүнийг сонсоод сүнс сарнин сүг завхаж: “Лав багш нар зэвсгээ хураан авчирсан буй за” хэмээлдээд саруул тэнхимд шууд хүрч ирээд үзвээс, тэр саарал морь саравчны доор уяатай амуй. “Багш нар бас унтаж баймуй!” хэмээн тэсгэлгүй их дуунаар хашгиралдсанд, Шороо: “Босов” хэмээгээд хаалгыг нээж хан хөвгүүдийг дотогш оруулав. Тэр хан хөвгүүд багшийн гэрт зэвсэг үзэгдэхгүй болсонд маш сандарч: “Багш та зэвсгээ авчирсан буюу?” хэмээн асуусанд, Бичин харайн босч өгүүлрүүн: “Бид авчирсан бээр үгүй.” Хан хөвгүүд өгүүлрүүн: “Нэгэн шөнөд гурван зэвсэг цөмөөр үгүй болжээ” Гахай сонсоод яаран мөлхөн босож: “Миний малтуур яав?” хэмээн асуусанд, бага хан өгүүлрүүн: “Бид сая гарч ирвээс олон дархчууд зэвсгийг эрэн ажгуу. Шавь бид багш та нарыг авч ирсэн болов уу хэмээн асуухаар ирэв. Багш нарын зэвсэг цөм авчин сунах ид шидтэй хувилгаан эрдэнэ тул аль газарт нууж биднийг айлгамуй за.” Бичин өгүүлрүүн: “Бид үнэхээр авсан бээр үгүй, хамтаар одож эрсүгэй.”

 

            Олноор пингийн доор ирж үзвээс, бараагүй болсонд Гахай өгүүлрүүн: “Лав энэ дархчуул хулгайлан авав. Эс гаргаж өгвөөс эднийг элдэж алсугай!” Тэр дархчуул маш айлдаж нулимс цувруулан мөргөн өгүүлрүүн: “Өвөг минь, бид өдөржин дархалж үнэхээр ихэд ядарсан тул, энэ шөнө үхсэн мэт унтжээ. Маргааш өглөөгүүр босож үзвээс цөм үгүй болов. Бид цөм эгэл иргэд тул тэр зэвсгийг яаж өргөж дийлмүй. Өвөг эцэг, биднийг өршөөж амийг уучлах ажаамуу.” Бичин нэгэн зэрэг дуугүй болоод ийн өгүүлрүүн: “Энэ цөм бидний буруу болой. Тэдэнд дүрэм үзүүлбээс барав, бас юунд авчрахгүй тэнд тавив. Тэр эрдэнэ хэмээгч гэрэл гарч солонгорох тул муу хүн үзээд хулгайлан аваачсан буй за?” Гахай үл итгэн өгүүлрүүн: “Ах юу хэлж баймуй, энэ газар хэмээгч эзгүй тал бус, харин Энх-Амгалан ханы ордонд бас ямар хулгайч орж ирмүй. Лав дархчууд бидний зэвсгээс гэрэл гарахыг үзээд хан ордноос гарч ханьтнаа дуудан дамнах нь дамнаж, үүрэх нь үүрч хулгайлан аваачжээ. Тэднийг авч ир! Элдсүгэй!” хэмээсэнд дархчуул их л айн амлан мөргөв.

 

            Хараахан ийн цуугилдан атал, хан гарч ирээд тэр учрыг сонсож царай нь зэвхийн маш удтал дуугүй болоод ийн өгүүлрүүн: “Хувилгаан төрлийн зэвсэг хэмээгч өөр зэвсэг лүгээ адилтгаж үл болох тул, таван зуун хүн ч түүнийг хөдөлгөж үл чадмуй. Мөхөс би амандаа даваагүй их үгийг өгүүлэх бус, бид арван үе болтол энэ хотод суусан тул их нэр ойр орчимд алдаршжээ. Миний цааз хатуу тул энэ хотын цэрэг ноёд цөм айж муу хэрэг үйлдэхээргүй. Тийнхүү хувилгаан тойд нар болгоомжлон бодвоос ямар.” Бичин өгүүлрүүн: “Бодолхийлэх хэрэггүй, дархчуудыг битгий зовоо, таны энэ ойр хавьд нэрт уул буй буюу! Шулам буй буюу?” Тэр хан өгүүлрүүн: “Хувилгаан тойны асуусан нь харин ч намайг сэхээрүүлжээ. Манай хотын хойд зүгт нэгэн ирвэсийн толгойт уул буй, тэр уулын дотор нэгэн барсын амт агуй буй. Түүний дотор хувилгаан сахиус сууж буй, барс ирвэс үүрлэж буй, чөтгөр шулам оршиж буй хэмээн хүмүүс өгүүлэлддэг бөлгөө. Мөхөс хүн би үүний үнэн худлыг эс мэдэв.” Бичин инээн өгүүлрүүн: “Хэлэх хэрэггүй, лав тэр шулам ирж бидний зэвсгийг эрдэнэ хэмээн хулгайлан авчээ. Гахай Шороо та хоёул энд үлдэж багшийг сахь, өвгөн Сүн би одож мэдээ авсугай” хэмээгээд бас дархчуудад төмөр хайлуулах зуухны галыг зогсож болохгүй хэмээн захив.

 

Бичин Тансагаас салж пус хэмээх дуу гармагц үзэгдэхгүй болов. Тэр ирвэсийн толгойт уул нь хотоос холгүй гучин газарт байх тул төдөлгүй хүрч эчээд үзвээс шулмын уур дээш манджээ. Энэ үнэхээр,

 

            Уул нурууд үргэлжлэн, газрын байц гүн аглаг. Өндөр оргилууд үүлэнд шургаж, өнгийм завын дотор ширүүн урсгал шуугижээ. Уулын энгэрт шидэт өвс хивсэлж, уулын ард сонин ногоо дэвсгэрлэжээ. Нарс майлс намаа даран бэгнэж, эртний мод эрвийн сэрвийн ургажээ. Хээрийн шувуу эргэн тойрон нисч, уулын сармагчин жижигнэн дуугарчээ. Хана хадны энгэр хандгай буга гүйлдэж, өндөр чулууны өвөрт үнэг чоно шогшжээ. Уул нуруу угалзлан харагдаж, даваа хөтөл давхарлан үзэгджээ. Бартаат уул Бадгар хотод залгаж, түмэн оны хутагт орон хэмээвээс болмуй.

 

Бичин хадны дээрээс үзэж атал, гэнэт уулын ард хүний хэлэлцэх дуу сонстмуй. Хойш эргэн харж үзвээс хоёр чонын толгойт бага шулам өгүүлэлдэн баруун хойш явмуй. Бичин үүнийг үзээд дотроо ийн сэтгэрүүн: “Энэ лав уул цагдагч шулам буй за, өвгөн Сүн би тэднийг дагаж юу хэлэлцэхийг сонссугай.”

 

            Бичин тарни уншин биеэ нэгэн эрвээхэй болгон хувилгаад нисэн дэвтэрсээр хоёр шулмын хойноос нэхэн одов. Түүний энэ хувилсан нь:

 

            Хос жигүүр дэрвэс дэрвэс салхи сөрөн нисч, хоёр сахал цайлс цайлс нарны гэрэлд гялалзжээ. Саравч хашаан дээгүүр өнгөрөхүйд сааталгүй шаламгай, сайхан үнэр үнэрлэн удын унгарилд дуртай. Бие нь бяцхан атал хуар цэцгийн сайханд дурлаж, байн байн нисэн дэвтэрсээр өөрийн зоригоор зорчжээ.

 

Бичин шулмын толгой дээр сууж юу хэлэлцэхийг чагнан явахад, тэр шулмын нэг нь нөгөөд өгүүлрүүн: “Манай их ван энэ хоёр өдөр баяр дээр баяр бамбар дээр шүхэртэй болжээ. Урьд сар нэгэн сайхан эм олж агуйн дотор цэнгэлдэн жаргаж атал, энэ шөнө бас гурван эрдэнийн зэвсэг олов. Маргааш “малтуурын их чуулган” хиймүй. Бид цөм хамтран даган баясах болой.” Нөгөө нэг нь өгүүлрүүн: “Энэ мөн ч бидний баяр болов. Тэр хорин лан мөнгөөр зээлд орж хонь гахай худалдан аваад бас хэдэн лан мөнгийг хонжиж баахан архидаж үлдсэнээр дээл авч өмсвөөс сайн буюу?” хэмээн инээлдэн өгүүлэлдсээр их замд орон нисэх мэт гүйж эчив.

 

            Бичин “Малтуурын их чуулган” хийхийг сонсоод маш баясч, тэр хоёр шулмыг алсугай хэмээн санасан боловч, нэгд зэвсэггүй, хоёрт мөн тэдэнд хамаагүй тул алахыг байж өмнө нь нисэн одож уг биеэр болоод, тэдний хүрч ирэхийг аядуулж “Үл хөдлөхүйн” тарни уншин өөдөөс үлээсэнд, чонын толгойт хоёр шулам нүдээ бүлтийлгэн амаа хамхиж хөдөлж чадахгүй болов. Бичин тэднийг түлхэж унагаагаад дээлийг нэгжин үзвээс, бүснээсээ боодостой хорин лан мөнгийг хавчуулан, “зальт чөтгөр”, “мэхт шулам” хэмээх тэмдэгт пайзыг тус тус сүүжнээсээ зүүн ажгуу.

 

            Бичин, тэр хорин лан мөнгө болон хоёр пайзыг авч хойш хотод буцааж ирээд, хан хөвгүүд, Тансаг, их бага олон түшмэд ба дархчуудтай уулзаж, урьдахь учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлэв. Гахай үүнийг сонсоод инээн өгүүлрүүн: “Бодвоос өвгөн Жу миний тэр малтуураас гэрэл цацарсан тул тэд хонь гахай худалдан авч эрдэнэ олсон их баяр хийсүгэй хэмээмүй. Эрдэнээ би яахан олох вэ?” Бичин өгүүлрүүн: “Бид ах дүү гурвуул хамт одсу. Энэ хонь гахай худалдан авах мөнгийг дархчуудад түгээн өгч, ханаас хонь гахай авсугай. Гахай бид хоёул тэр хоёр шуламд адил хувилж, Шороо чи хонь гахай худалдагч хүн болтугай. Байдлыг үзэж агуйн дотор орж тус тусын зэвсгээ авч шулмыг алаад хойш ирж явсугай.” Шороо сонсоод: “Сайн! Сайн! Алгуурлаж үл болох, түргэн явсугай” хэмээсэнд, тэр хан мөн үгийг дагаж долоо найман гахай дөрөв таван хонь өгөв.

 

            Бичин ах дүү гурвуул багшаасаа салж хотоос гарч эчсэний хойно, Гахай өгүүлрүүн: “Ах минь, би тэр “Зальт чөтгөр”-ийг үзсэнгүй, яахан түүний дүрээр хувилмуй?” Бичин өгүүлрүүн: “Тэр хоёр шулмыг өвгөн Сүн би үл хөдлөхүй увидсыг хэрэглэж тэнд зогсоов, маргаашийн энэ цагт сая хөдөлж чадмуй. Чи зогсож байгтун, би чамд хувилах тарни зааж өгсүгэй. Ийм ........ тийм ........ хэмээн уншваас даруй түүний дүрээр хувилмуй.” Гахай заасан тэр тарнийг уншихад, Бичин нэгэн ам хувилган уурыг өөдөөс үлээснээ агшин зуур “Зальт чөтгөр” болон хувилсанд түүний сүүжин дээр тэмдэгт пайзыг зүүлгэж тавив. Бичин өөрөө “Мэхт шулам” болон хувилаад бас нэгэн тэмдэгт пайзыг авч сүүжин дээрээ зүүв. Шороо худалдагч болон гурвуул хонь гахайгаа туун одов. Дэмий удсангүй уулын завд орон эчсэнд бас нэгэн бага шулам лугаа учрав. Түүний төрсөн байдлыг үзвээс адбиш айхтар:

 

Дүв дүгрэг хоёр нүд зул адил гэрэлтэж, ув улаан үс гэзэг гал мэт тулалзжээ. Чавган улаан хамар нь цөс дүүжилсэнд адил, цалин хөх царай нь үлээсэн давсаг мэт. Хоёр чих дээш босож магнай нь малигар, хурц соёо гадагш ургаж ам нь мушгиа. Биед нэгэн зах шар дээл өмсөж, хөлд нэгэн хос өвсөн гутал өшгилжээ. Цог сүлдний догшин нь Чойжин бурханд адил, шогшин гүйж ирэх нь өлөн чөтгөр мэт.

 

Тэр шулам зүүн суганд нэгэн урилгын бичгийн бяцхан хайрцгийг сугавчилж Бичинийг үзмэгц: “Мэхт шулам, та хоёул одоод хэдэн гахай хонийг олж ирэв?” хэмээн асуусанд, Бичин: “Энэ дагаж явах нь бус буюу?” хэмээв. Тэр шулам шороог үзээд: “Энэ хэн бэ?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Энэ нь гахай хонь худалдагч хүн, бид түүнд хэдэн лан мангө дутсан тул дагуулж ирэв. Чи хаана эчих вэ?” Тэр шулам өгүүлрүүн: “Би хулсан үет ууланд одож маргаашийн их чуулганд хөгшин их ванг залахаар одмуй.” Бичин түүний амны зэвдэргийг дагуулан асууруун: “Нийт хэдий хүн энэ чуулганд ирмүй?” Тэр шулам өгүүлрүүн: “Хөгшин их ванг тэргүүн ширээнд суулгаж, манай уулын ван ба их бага тэргүүтэн нийт дөчөөд хүн буй.” Хараахан ийн өгүүлэлдэн атал, Гахай өгүүлрүүн: “Явсугай! Явсугай! Бидний гахай хонь цөм бутрав!” Бичин өгүүлрүүн: “Чи гахай хонио тууж явтугай, би тэр урилгын бичгийг үзсүгэй.” Тэр шулам Бичинг өөрийн хүн гэж бодоод хайрцаг нээн бичгийг гаргаж Бичинд өгөв. Бичин тэр бичгийг нээж үзвээс, бичигт өгүүлсэн нь:

 

“Маргааш хуримын ширээг засаж ‘Малтуурын их чуулган’-ыг хийсүгэй хэмээмүй. Есөн гайхамшигт их богд өвөг хайрлаваас энэ их чуулганд залран ирэх ажаамуу. Есөн гайхамшигт их богдтоны баруун өвдгөн доор, ач хөвгүүн шар арслан ёслон барив” хэмээжээ.

 

Бичин бичгийг үзэж баруун шуламд буцаасанд, тэр шулам бичгийг авч хайрцаг дотроо хийгээд зүүн өмнө зүгт одов.

 

            Шороо асууруун: “Ах, тэр бичигт юуг өгүүлэв?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Малтуурын их чуулганы урилгын бичиг болой. Тэр бичигт есөн гайхамшигт их богд өвгөө залсан бөгөөд өөрийн нэрээ ‘ач хөвгүүн шар арслан ёслон барив’ хэмээжээ.” Шороо инээн өгүүлрүүн: “Үүнээс үзвээс шар арслан шулам бүтжээ, ганц тэр есөн гайхамшигт их богд хэмээгч хэн болохыг мэдэхээргүй.” Гахай сонсоод инээн өгүүлрүүн: “Тэр нь өвгөн Жу миний юм болой!” Бичин өгүүлрүүн: “Чиний юм болохыг чи яаж мэдэв?” Гахай өгүүлрүүн: “Эртний үгэнд ‘Хамуут мэгжин гахай алтан үст арсланг дагажээ’ хэмээжээ, тиймийн тул миний юм болохыг мэдэв.” Тэр гурвуул ийн өгүүлэлдэн инээлдсээр гахай хонио тууж одоход, удалгүй барс амт агуйн үүд харагдав. Үзвээс:

 

Хүрээлсэн ууланд хөгц хигтэр бүрхэж, хөхөмдөг агуйгаас сэрүүн амьсгал сэнгэнэжээ. Элгэн хаднаа ногоон зэл торлож, эрэг ганд бор ороонго унжжээ. Уран шувуу ойн гүнд донгодож, удамбар цэцэг зочныг угтан дэлгэрчээ. Ариун нь аршийн агуйгаас автахгүй, аглаг нь хутагтын уулнаас хэтэрчээ.

 

Тэр агуйн хаалганаа ойртон ирэхэд, модны дотор наадаж агсан олон шулам найман санваарт гахай хонио туух “гуй туй” хэмээн хашхирах дууг гэнэт сонсоод цөм урагш ирж гахай хонийг барилан хүлсэнд, тэр их ван хэдийнээ чимээ авч арван хэдэн бага шулам авч гаран ирээд: “Та хоёул харьж ирсэн буюу? Хэдий мал олж ирэв?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Найман гахай таван хонь, нийт арван гурван мал худалдан авчрав. Гахайн нийт үнэ нь арван зургаан лан, хонины нийт үнэ нь есөн лан, их ван бидэнд хорин лан мөнгийг өгчээ. Энэ мал худалдагч хүнд бас таван лан мөнгө дутаж ахуу тул дагуулан авчрав.” Их ван бага шулмыг дуудаж: “Таван лан мөнгийг өгч энэ хүнийг илгээ!” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Энэ хүн нэгд мөнгөө авах, хоёрт малтуурын их чуулганыг үзсүгэй хэмээн ирэв.” Тэр ван маш хилэгнэн хараан өгүүлрүүн: “Та хоёул малаа худалдан авбаас барав. Бас юунд чуулган хийх хэргийг бусдад өгүүлмүй!” Гахай урагш давшин өгүүлрүүн: “Их ван та ертөнцөд үгүй ховор эрдэнийг олсон тул энэ хүнд үзүүлэхүйд ямар хамаа буй?” Тэр их ван ихэд зандран өгүүлрүүн: “Энэ муу амьтан дэмий л донгодмуй, энэ эрдэнийг Бадгар аймгийн хотноос олж ирсэн бөлгөө, энэ хүн хэмээгч хотын хүн, харьж хэлээд тэр ханы хөвгүүд эрэхээр ирвээс хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Энэ худалдаачин болбоос Цян Пан Жигийн ардах хүн бөлгөө, тэр газар хэмээгч хотоос хол байх тул юуг хотын хүнд хэлмүй? Бид цөм хоол идээгүй тул энэ хүн маш өлсчээ. Үүнд бага сага бэлэн будаа идүүлээд илгээвээс барав.” Ийн өгүүлэн атал нэгэн бага шулам гарт таван лан мөнгийг барьж ирээд Бичинд өгснөө, Бичин тэр мөнгийг Шороод өгч ийн өгүүлрүүн: “Та энэ мөнгийг авагтун, би чамайг хойд гүрэнд дагуулан орж бага сага хоол олж идүүлсүгэй.”

 

            Шороо зориг орж, Гахай Бичинтэнийг дагаж агуйн дотор орон эчив. Хоёрдугаар хаалгыг шурган орж үзвээс, тэнхимийн голд нэгэн ширээг засаж дээр нь есөн араат малтуурыг тахьжээ. Тэр малтуураас гэрэл цацран нүдийг гялсгамуй. Зүүн талын хаяанд чандмань эрдэнэ бэрээг түшүүлэн баруун талын хаяанаа шулмыг дарах эрдэнэ таягийг түшүүлэн тавьжээ. Тэр шулмын ван тэднийг даган орж ирээд Шороод өгүүлрүүн: “Тэр ширээнд тавьж гэрэл цацрагч даруй эрдэнийн малтуур болой. Чи үзвээс барав, бусдад хэрхвээс хэлж болохооргүй.” Шороо тэргүүн дохин тал өгөв.

 

            Аяа! “Эдээ үзвээс эзний нүд улайх” хэмээгч үнэн ажгуу, тэр Гахай нэг намаар тэнэг явсан хүн тул, өөрийн зэвсгээ үзмэгц юун найр талыг харах аж. Тэр гүйж очоод зэвсгээ шүүрэн авмагч уг биеэр хувилж шулмын нүүр өөд малтуурдан оров. Бичин Шороотон мөн өөр өөрийн зэвсгээ шүүрэн авч уг биеэр болов. Ах дүү гурвуул цохилон ороход тэр шулам ихэд сандран хойд ордонд ороод, урт иштэй хурц ирт нэгэн хүрзийг шүүрэн авч үсрэн гарч ирээд өндөр дуугаар зандран өгүүлрүүн: “Худал хэлж миний эрдэнийг мэхлэн авагч та ямар хүн буй?” Бичин өгүүлрүүн: “Чиний мэтийн хулгайч шулам биднийг үл танимуй. Бид хэмээгч зүүн Тан улсын Тансагийн шавь бөлгөө. Бид Бадгар аймгийн хотод орж төдий бичиг солиход, их ван биднийг урьж гурван хан хөвгүүндээ багш залж цэргийн эрдмийг сургав. Бидний зэвсгийн дүрмээр зэвсэг үйлдэх хэмээгээд, хүрээн дотор аваачиж тавин атал, шулам чи шөнөөр ирж хулгайлан аваачаад бас биднийг мэхлэх хэмээх нь юун! Битгий буруул! Зэвсгийн амтыг үз!” хэмээн занчин ороход, тэр шулам хүрз далайн угтан байлдав. Гурван тойн нэгэн шулам лугаа хаалга гартал энэ нэгэн зэрэг ихэд алалдсан нь:

 

Түрчигнэн ирэх чандмань бэрээ шуурган салхинд адил, сэрчигнэн угтах шулмын хүрз хур бороо мэт. Шулмыг дарагч эрдэнийн таягаас өнгөт солонго цацрахуйяа, сахиусыг цочоох хурц хүрзнээс хүдэн манан татжээ. Гурван тойны хавчин байлдах нь алтан үрэл үрэлдэх мэт, гулбалзан дуралзах галын сорд чөтгөр сахиус айлджээ. Богд Бичин сүр бадруулан эрдмээ ихэд гаргахуйяа, буг шулам эрдэнийг хулгайлан ёсгүйгээр явжээ. Тэнгэрийн өрлөг Гахай багш хувилгаан эрдэм юүгээ гайхуулахуйяа, орхиул эвхэгч Шороо жанжны ид чадал нэн их гайхалтай. Ах дүү гурвуул арга үүсгэн байлдаж, арслан шулмын агуйн өмнө эр чадлаа гаргав. Тэр шулмын эрэлхэг баатар үнэхээр хэцүү хэмээвэл, эд гурвуулын хүч чадал түүнд тольдож болох буюу. Тэнгэрийн нар баруун таштал байлдахад, тэр шулам чадал дарагдаж эсэргүүцэхүйеэ бэрх болжээ.

 

Ах дүү гурвуул ирвэсийн толгойт уулнаа ихэд байлдахад, тэр Шулам хүч дарагдаж шороон зүг “Хүрч үз!” хэмээн нэгэнт зандарсанд, Шороо хажуу тийш зайлах зуур шулам хоосныг занчин хойш буруулан хийн оронд гишгэж салхи хөлөглөн зүүн өмнө дутаан одов. Гахай хойноос нэхсүгэй хэмээтэл Бичин өгүүлрүүн: “Битгий нэхэмжил. Эртний үгэнд ‘Дарагдсан дайсныг нэхэмжилж үл болох’ хэмээжээ. Түүний ирэх замыг тасалбаас барав.” Гахай үгийг дагаж нэхсэнгүй.

 

            Ах дүү гурвуулаа агуйд орж их бага зуугаад шулмыг цөм алж үзвээс барс, ирвэс, үнэг, чоно, буга, согооны зүйл болой. Бичин увидас хэрэглэж агуйн доторхи үнэт эд ба үхсэн араатан, авчирсан гахай хонио гаргаж, Шороогоор хуурай түлээ авчруулж гал тавьсанд Гахай чихээр нэгэнт дэвмэгц тэр агуйд улаан гал мандаж агшин зуур үнсэн товрог болов. Тэд гурвуул увидас үүсгэн олсон эд, үхсэн араатан, авчирсан гахай хонио цөм авч хотод эгэв.

 

            Энэ үес, хотын хүмүүс цөм унтаагүй ажээ. Тэр хан Тансаг лугаа ордонд сууж тэднийг хүлээн байхад, гэнэт огторгуйгаас юм унаж ирэх чимээн сонсогдсонд гарч үзвээс, үхсэн араатан, үнэтэй эд, гахай хонь хүрээ дүүрчээ. Удалгүй “Багш, бид дийлж ирэв” хэмээх дуу гарсанд тэр хан тал өгөн мөргөхөд, Тансаг маш баясав. Гурван бага хан газар сөгдөн мөргөхөд Шороо тэтгэн босгож ийн өгүүлрүүн: “Битгий мөргө, олноор очиж тэр юмсыг үзсүгэй.” Бага хан “Энэ юуны юм болов?” хэмээн асуусанд, Бичин инээн өгүүлрүүн: “Энэ барс ирвэс, чоно үнэг, буга согоо болбоос цөм чөтгөр шулам болой. Бид зэвсгээ олж занчин гарч ирэхэд, тэр шар арслан гарт урт ишт хүрз хэрэглэн бидэн лүгээ алалдаад нар шингэхийн алдад сая дийлэгдэж зүүн өмнө зүг буруулан одов. Бид түүний хойноос нэхэмжилсэнгүй, агуйд нь орж бүгд бага шулмыг нэг ч үлдээлгүй алж сайн эдийг авч ирэв.” Тэр хан сонсоод дийлэн ирсэнд баясах бөгөөтөл бас хожим өшөөгөө авахаар ирэхээс зовнин байхыг Бичин үзээд: “Их хан сэтгэлийг агуу тавь. Би чиний зовуурийг мэдэв. Би тэр шулмын үндсийг тасалсны хойно сая явмуй. Хэрхэвч танд зовлонгийн үндсийг тавихгүй. Би үдийн үед урих бичиг хүргэх нэг хөх нүүр улаан үст бага шулам лугаа учирсан бөлгөө. Би түүний урилгын бичгийг авч үзвээс, дээр нь “Маргааш хуримын ширээг засаж, ‘Малтуурын их чуулган’-ыг хийсүгэй хэмээмүй. “Есөн гайхамшигт их богд өвгөн хайрлаваас энэ их чуулганд залран ирэх ажаамуу. Есөн гайхамшигт их богдтоны баруун өвдгөн доор ач хөвгүүн шар арслан ёслон барив” хэмээжээ. Энэ шулам лав есөн гайхамшигт их богдын дэргэд одсон буй за. Тэд лав өшөөгөө авахаар ирэх, тэр цагт түүнийг барьж үндсийг нь тасалсугай” хэмээсэнд, их хан сонсоод маш баясан хуримлав. Багш шавь дөрвүүл идэж бараад унтахыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр шулам зүүн өмнө одоод хулсан үет ууланд хүрэв. Тэр уулын дотор есөн сархинагт хэмээх нэгэн агуй буй. Тэр агуйн дотор сууж ахуу есөн гайхамшигт их богд хэмээгч шулам болбоос түүний өвөг болмуй. Тэр шөнө шар арслан шулам салхи хөлөглөн зогсолгүй одож, таван цагийн үед агуйн амсарт хүрээд дотогш орон эчвээс, бага шулам угтан гарч ирээд: “Их вангийн зарц хөх нүүрт шулам ирээд манай их богдыг залсан бөлгөө. Их богд энэ өдөр одсугай хэмээн атал, чи юунд биеэр залахаар ирэв?” хэмээсэнд, шулмын ван өгүүлрүүн: “Муу болов! Муу болов. Малтуурын их чуулганыг хийж чадахгүй болов.” хэмээн өгүүлтэл, тэр хөх нүүрт шулам дотроос гарч ирээд: “Их ван юунд хүрч ирэв? Өвөг ван өнөөдөр над лугаа чуулганд одох хэмээв.” хэмээсэнд, тэр их ван маш сандран гараа сажихаас өөр дуу гарч чадахгүй болов. Удалгүй өвөг ван гарч ирээд их ванг дуудан оруулсанд, тэр их ван өвөг эцгээ үзмэгц зэвсгээ орхиж шүүрэн мөргөн нулимсыг асгаруулав. Өвөг ван өгүүлрүүн: “Мэргэн ач хөвгүүн чи өчигдөр надад урилгын бичиг ирүүлэв, өнөө одсугай хэмээтэл, хөвгүүн чи өөрийн биеэр ирж ийн уяран уйлах нь юун?” Шулмын ван сөгдөн мөргөн өгүүлрүүн: “Өчүүхэн хөвгүүн би урьд шөнийн саруулд Бадгар аймгийн хотын дотроос тэнгэр тулам гэрэл цацрахыг олж үзэв. Одож харваас гурван цэргийн завсгээс гэрэл гарчээ. Тэр гурван цэргийн зэвсэг хэмээгч нэг нь есөн араат малтуур, нэг нь эрдэнийн таяг, бас нэг нь чандмань эрдэнийн бэрээ болой. Өчүүхэн хөвгүүн би тэр гурван цэргийн зэвсгийг увидсаар авч ирээд, ‘Малтуурын чуулган’ хийхийн төлөө бага хүүхдийг илгээж гахай хонийг худалдан авахаар одуулав. Өчигдөр бас хөх нүүрт шулмыг зарж эрдэнэ үзэх их чуулганд өвөг эцэг таныг урьсан бөлгөө. Хойно мал худалдаалан авахуулахаар илгээсэн хоёр хүүхэд хэд хэдэн гахай хонийг тууж, бас нэг мөнгөний авцаатай худалдаачин хүнийг дагуулж ирээд, эрдэнийг үзсүгэй хэмээхэд, хэрэг лаврахаас айж эс үзүүлэв. Тэр хүн гэдэс өлсөв хэмээж миний илгээсэн хоёр хүүхэд лүгээ хойд хүрээнд ороод эрдэнийг үзмэгц биднийх болой хэмээн тус тус нэгнийг шүүрэн авч уг биеэр болов. Үзвээс нэг нь нүүртээ үстэй аянгын эрхтэн мэт тойн, нэг нь урт хошуу их чихтэй тойн, нэг нь дэлүүн хөх царайтай тойн болов. Тэр гурвуул үг дуугүй занчин ирэхэд, хөвгүүн би хүрзээ авч угтан байлдахын зуур “Ямар хүн аймшиггүй миний эрдэнийг хулгайлахаар ирэв?” хэмээн би зандарсанд, тэдний хэлэх нь: “Бид болбоос зүүн газрын Тан улсын Тансагийн шавь нар. Бадгар аймгийн ханд бараадаж замын түдээ тэмдгээ халсугай хэмээн ирсэнд, хан хөвгүүд биднээс цэргийн эрдэм сурахаар үлдээж, бидний зэвсгийн дүрмээр зэвсэг үйлдэхээр хүрээнээ аваачсанд чи хулгайлан аваачив” хэмээмүй. Би үүнийг сонсоод их л хилэгнэж байлдсан боловч, нэрийг нь үл мэдэх энэ гурван тойны хувилгаан эрдэм маш хэцүү тул, хөвгүүн би дийлж эс чадан өвөг эцгийн энд буруулан ирэв. Өвөг эцэг өчүүхэн хөвгүүнээ хайрлаваас намайг тусалж өшөөг минь авч өгөх болов уу!” Хөгшин шулам үүийг сонсоод нэгэн зэрэг дуугүй болж инээн өгүүлрүүн: “Харин тэд ажгуу, мэргэн хөвгүүн чи эндүүрч тэдэнд халдав.” Тэр шулам өгүүлрүүн: “Тэд хэн болохыг өвөг эцэг мэдэх буюу?” Өвөг шулам өгүүлрүүн: “Тэр урт хошуут нь Гахай хэмээмүй, тэр хөх царайт нь Шороо хэмээмүй, энэ хоёр бас ч гайгүй, тэр нүүрт үстэй аянгын эрхтний царайтай хүн нь Бичин хэмээмүй, түүний хувилгаан эрдэм маш хэцүү. Таван зуун жилийн урьд тэнгэрийн орныг ихэд түйвээхүйн цагт, хурмастын арван түмэн тэнгэрийн цэрэг түүнийг эс барьж чадав. Тэр хэмээгч тусгайлан хүний бурууг эрэхэд дуртай, чи юунд түүн лүгээ халдмуй? Болтугай, би чам лугаа одож тэр сармагчинг Бадгар аймгийн хан хөвгүүдийн хамт барьж чиний уурыг тайлсугай” хэмээсэнд шулмын ван маш баясан тал өгөн мөргөв.

 

            Хөгшин шулам тэд буржгар арслан, цагаан арслан, үнэг идэгч арслан, эрслэн арслан, заан баригч арслан, хилэн арслан зэргийн олон шулмыг авч, шар арслан зам удирдан зэвсэг өргөн салхи хөлөглөн одож, төдөлгүй ирвэсийн толгойт ууланд хүрч ирэхэд, хамарт хярвасын үнэр үнэртэж чихэнд уйлан гаслахуйн дуу сонсогдмуй. Нүд өргөн нарийвчлан үзвээс зальт чөтгөр мэхт шулам хоёр эзнээ дуудан их л уйлж ажээ. Шар арслан өмнөө дэвсэж өндөр дуугаар: “Та хоёр үнэн зальт чөтгөр, мэхт шулам мөн буюу?” хэмээн зандран асуусанд, хоёр бага шулам газар тэврэн сөгдөж нулимс унаган өгүүлрүүн: “Бид юунд хуурмаг байж болмуй? Өчигдөр гахай хонь худалдан авах мөнгийг авч уулын баруунтаах замаар явж атал, нүүрт үстэй аянгын эрхтний зүстэй нэгэн тойн учирч бидний өөд тарнидмагц бид хоёр цөм үгийг хэлж чадахгүй, зогссон газраасаа хөдөлж чадахааргүй болжээ. Тэр тойн бид хоёрыг түлхэн унагаж хувцас дээлийг нэгжин хорин лан мөнгө хоёр тэмдэгт пайзыг аван одсонд, бид хоёр энд ийнхүү мангууран хэвтсээр өдгөө болж сая сэргэв. Бид агуйд хүрч үзвээс, гэр байшин бүгд түймэрдэгдэж гал бас унтраагүй ажээ. Бид их ван тэргүүтнийг дуудсанд хариугүй тул, ийн гашуудан уйлж амуй. Тэр түймэр яаж гарсныг эс мэдэв.”

 

            Шар арслан шулам үүнийг сонсоод нулимсыг асгаруулан газар дэвсэн их л хорсон: “Энэ дамшиг юутай хартай ажгуу! Тэр хар гаргаж миний агуйг түймэрдэн эмс хүүхдийг цөм шатааж алав! Намайг хөнөөхөд хүргэв” хэмээн хашгирахад, хөгшин шулам буржгар арслангаар шар арсланг татаж авчраад: “Ач хөвгүүн минь, хэрэг нэгэнт ийн болов., гаславч хэрэггүй. Омог сүрийг уг хэвээр байлгаж хотод хүрч тэр тойдыг барихаар одсугай” хэмээсэнд тэр шулам сая уйлахаа байв. Шулмын ван өгүүлрүүн: “Миний тэр агуй нь нэг өдөрт бүтээсэнгүй. Тэр сармагчин үгүй хийсэн тулд, энэ амийг үлдээж юу хиймүй!” хэмээгээд хад мөргөн үхсүгэй хэмээхэд, цагаан арслан буржгар арслан хориглосонд, тэр агуйг орхиж Бадгар аймгийн хотыг эрэн эчив.

 

            Салхи шуугиж үүл манан будантан хүрч ирэхэд, тэр хотын гаднах иргэд маш айн хүүхэд зулзгаа дагуулан гэрийн эд хогшлоо цөм орхиж хотод орон эчив. Тэр хотын улс яаран хаалгаа хаан, эзэндээ орж: “Булай болов! Булай болов!” хэмээн мэдүүлсэнд, тэр хан хөвгүүд болон Тансаг нар цөм ордонд өглөөний хоолоо идэж байв. “Булай болов.” хэмээх дууг сонсож хаалганы гадна гарч асууваас олноор: “Нэгэн сүрэг шулам үүл мананг хөлөглөн чулуун мөндөр оруулан хотноо ойр болов.” хэмээсэнд, Бадгар аймгийн хан их л цочиж: “Өдгөө хэрхвээс сайн?” хэмээсэнд, Бичин ихэд инээн өгүүлрүүн: “Битгий ай, сэтгэлийг агуу байлгагтун! Тэр шулам өчигдөр бидэнд дарагдаж зүүн өмнө зүгт буруулсан нь лавтайяа есөн гайхамшигт их богд хэмээх өвгөө залж авчирсан буй за. Бид ах дүү гурвуул гарч тэднийг угтан байлдсугай. Та хүн элгэн хадны үүд хаалгыг хааж сайтар сахигтун!” хэмээгээд Бичин ах дүү гурвуул үүл манан хөлөглөн хотоос гарч дайсныг угтан байлдахаар одов. Дийлэн дийлэгдэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 23 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 10 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 39 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 43 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 26 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 59 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 2 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 2 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 36 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 46 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 56 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 23 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 40 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 58 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 59 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 15 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК