зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доктор, профессор Ү.Сүхбаатар: Г.Оюунгэрэлийн тэнэг яриа бол гэмт хэрэг

2012-10-02
0
ЖИРГЭХ

 ү сүхбаатарШинжлэх ухааны нэр барьж олныг төөрүүлэгсэдийн хэлж буйгаар 2012.12.21-нд дэлхий сүйрэх гэнэ. Дэлхийн сүйрлийн талаарх уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс үүдэлтэй гэж болно. Маяа нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан хүмүүс тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний өдрөөр дуусаж байгааг олж тогтоожээ.

 
Шинжлэх ухааны нэр барьж олныг төөрүүлэгсэдийн хэлж буйгаар 2012.12.21-нд дэлхий сүйрэх гэнэ. Дэлхийн сүйрлийн талаарх уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс үүдэлтэй гэж болно. Маяа нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан хүмүүс тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний өдрөөр дуусаж байгааг олж тогтоожээ. Энэ цаг тооны бичигт итгэгсэд дэлхийг 12 сарын 21-ний өдөр сүйрнэ гэж ярьж байгаа. Хүмүүсийг айдаст автуулаад буй энэ таамагт албан ёсны шинжлэх ухаан хэрхэн хариулж байгааг хүргэхээр ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатараас доорх ярилцлагыг авлаа.

-    12 сарын 21-нд дэлхийн соронзон туйл өөрчлөгдөнө. Үүнээс болж онц аюултай үзэгдэл болно гэж зарим хүмүүс ярьж байна. Ер нь дэлхийн соронзон туйл өөрчлөгдөх боломжтой юу?


ү сүхбаатар-    Би энэ сэдвээр 40 гаран жил судалгаа хийн, ажиллаж байна. 12 сарын 21-ний өдөртэй холбоотой энэ асуудал “Маяагийн цаг тооны бичиг”-тэй холбогдож гарч ирсэн яриа. “Маяагийн календарь” дуусч байгаа учраас дэлхий сөнөх ёстой юм шиг  ярьж байна. Энэ бол авцалдаагүй зүйл юм. Календарь бол цаг тооны бичиг. Байгалийн үзэгдлийг ямар хугацаанд болсоныг тэмдэглэн авах гэж цаг тооны бичиг байдаг болохоос биш цаг тооны бичиг байгалийн үзэгдлийг бий болгодоггүй юм. Тэгэхээр “Маяагийн календарь” дуусахаар дэлхий ертөнц сөнөнө гэдэг утгагүй зүйл. Том гаригийн хэлтэрхий эсвэл сүүлт од дэлхийг мөргөөд устгачихна гэж нэг хэсэг шуугисан. Өнөөдөр шинжлэх ухаан дэлхийд ойртож байгаа том биетүүд болон аюул учруулж болох биетүүдийг нэг бүрчлэн ажигладаг болсон. Хурд, хүч гээд бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолдог болсон. Бас наран дээр том тэсрэлт болж дэлхийг сөнөөнө гэж баахан шуугисан. Дэлхий  бол ганц хатуу бөмбөрцөг биш шүү дээ. Гадна талаар нь агаар мандал, түүний цаагуур цэнэгт мандал байгаа. Бүр 7000 км-ийн цаагуур соронзон мандал байгаа. Энэ бүгд нарнаас ирж байгаа энергитэй бөөмсийг ялгаад хойд, өмнөд хоёр туйлруугаа аваачдаг. Тэгэхээр тэнд бөөмс энергиэ алдаад туйлын туяа хүчдэл үүсгэдэг. Наран дээр их хүчтэй дэлбэрэлт болбол тэр бөөмс дэлхий рүү шууд орж ирж чадахгүй. Туйлын туяа гэдэг зүйл манай дунд өргөрөг хүртэл ажиглагддаг. Үр дагавар нь энэ. Түүнээс учруулж байгаа хохирол байхгүй шүү дээ. Яахав хойд туйлаар бол индукц гэсэн гүйдлийн нөлөөгөөр цахилгаан станцууд холбоо тасрах үзэгдэл болдог. Ер нь бол Канад гэх хойд туйлд ойрхон орнуудад гамшигийн байдалд хүрэх хэмжээний хохирол учруулдаг. Дунд өргөрөгт бол хохирол учруулахгүй. Үүнийг соронзон шуурга гэж нэрлэж байгаа юм.  Нарнаас ирж байгаа бөөмс дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэхээрээ хөгжмийн чавхдас хөдөлдөг шиг соронзон орноо хөдөлгөдөг. Үүнийг соронзон шуурга гэж нэрлэж байгаа юм. Зүрх судасны өвчтэй хүмүүст муу талтай. Өөрөөр нөлөөлөх муу зүйл байхгүй. Нар дэлхийг сөнөөж чадахгүй. Дэлхий өөрөө хамгаалалт сайтай. Маш тогтвортой динамик систем юм. Динамик системийг хөдөлгөхийн тулд асар их энерги хэрэгтэй. Наран дээр тэсэрч дэлбэрч буй хүч дэлхийг сөнөөхөд яагаад ч хүрэхгүй. Яагаад гэхээр нар дэлхийгээс 150 сая км зайтай. Ийм хол газраас тархан ирж буй энергийн дэлхийд үзүүлж болох  нөлөө нь соронзон шуурга, цэнэгт мандалын буснил юм. Радио тасрах юм уу хойд туйлын нутгийн орнуудад цахилгаан шугам тасрах үзэгдэл гардаг л юм. Нар дэлхийг сөнөөж чадахгүй болохоор дэлхий өөрийгөө сөнөөнө гэж ярьж байна. Би бүр гайхаж байна. Ингэж хүмүүсийг тайван бус айдастай байлгаж болохгүй. Шинжлэх ухааны үндэсгүй зүйл ярьж байгаа юм.

-    Соронзон туйл гэж юу юм бэ?

-    Дэлхий өөрийн гэсэн соронзон оронтой. Цэнэгт мандал, соронзон мандалд болж буй физик үзэгдлээс болж дэлхийн соронзон орон маш огцом өөрчлөгдөнө. Үүнийг цаг хугацааны өөрчлөлт гэж байгаа юм. Дэлхий даяар тархсан соронзон орон газарзүйн байршил, геолги тогтоцоосоо болоод янз бүр байдаг.  Дэлхийн соронзон туйл өөрчлөгдөж байсан үе бий. Ойролцоогоор 200 мянган жилд ганц  өөрчлөгдөж байсан. Тэр үед айхтар гамшиг болсон уу гэвэл үгүй юм. “UBS” телевизээр Г.Оюунгэрэл гэгч эмэгтэй ярихдаа “Кранууд дэлхийн соронзон орны хүчээр тогтож байдаг. Дэлхийн соронзон орон тэг болонгуут энэ кранууд унана” гэж ярьж байсан. Ийм үзэгдэл байж болохгүй. Эрүүл хүнд ойлгомжтой асуудал. Крануудыг соронзон орон татаад зогсож байгаа юм биш. Дэлхийн соронзон орон тэг болсон ч зогсож л байна. Дэлхийн соронзон орон хэзээ ч тэг болохгүй. Туйлаа өөрчилнө гэдгийг заавал тэг болж өөрчилдөг гэж бодоод байна. Тийм зүйл байдаггүй. Энэ бол мэдлэггүй, боловсролгүй хүний яриа. Үүнийгээ мундаг мэддэг юм шиг ярьж байсан. Москвагийн “Дэлхийн соронзон орон ба радио долгионы тархалтын хүрээлэн” гэж байгууллага байдаг. Дэлхийн соронзон орны өөрчлөлтөнд прогноз хийдэг газар юм. Энэ байгууллагыг хүртэл нэрлээд ярьж байсан. Том байгууллага болон эрдэмтдийг тэгэж гутааж болохгүй юм. Ярих хэмжээгээ мэдэх хэрэгтэй. Тэд бол Г.Оюунгэрэл шиг тэнэг юм ярьдаггүй юм. Үүний төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Хариуцлаггүй асуудал. Энэ худал таамаг хөвдөнд гарсан түймэр шиг Монгол орныг аажмаар идэж байна. Манай боловсролын системд шинжлэх ухааны хамгийн анхдагч мэдлэгийг олгодог одон орны хичээлийг аль хэдийнээс заахаа больсон. Дэлхий дээр улирал яагаад өөрчлөгддөг, өдөр шөнө яагаад ээлжилдэгийг мэдэхгүй хүмүүс бий болж байна. Түнэр харанхуй болно гэж яриад байгаа. Үүнийг судалдаг хүний хувьд би ойлгохгүй байна. Тийм боломж байхгүй.

-    Нарны аймгийн болон нарны аймгийн бус гаригуудын жагсаал болно гэж юу вэ?

-    Есөн гариг нэг шугам дээр очно гэж яриад байна. 2000 оны зургаан сард ийм жагсаалт болсон. Үргэлж ажиглагдаж байдаг шүү дээ. Тэгээд юу ч болоогүй. 12 сарын 21-нд бас жагсана гэж ярьж байна. Тэр өдөр юу ч өөрчлөгдөхгүй. Таталцлын хүчинд жаахан өөрчлөлт орвол орно. Өөр юу ч болохгүй. Нарыг хаана гэдэг бол худлаа зүйл. Дэлхий өөрөө нарнаас гуравдах гариг нь. Том гаригууд дэлхийн нөгөө талд байж байгаа. Тэгэхээр яагаад ч нарыг сүүдэрлэнэ гэж байхгүй. Ямар ч баримтгүй, шинжлэх ухааны үндэсгүй зүйл ярьж хүмүүсийг сандаргаж байна. Орифлеймийн сүлжээ хүн мунхаруулдаг сүлжээ болж хувирчээ. Би үүнийг гэмт хэрэг гэж үзэж байна.

-    Байгалийн ноцтой үзэгдлийг урьдчилан харж болдог юм уу?

-    Ностардамус болон Болгарийн Ванга гээд мундаг зөнч мэргэн хүмүүс байдаг гэдэг. Тэд нар дэлхий дээр тийм гамшиг болно гээд цаг хугацаатай нь хэлчихсэн юм бол хүмүүс сэрэмж аваад урьдчилан сэргийлээд байна. Тэгэхээр худлаа хэлдэг хүмүүс юм. 12 сарын 21-ний өдрийн тухай л яриад байна. Тэр өдөр юу ч болохгүй. Байгалийн жам ёсоороо хамгийн богино өдөр, урт шөнө болно.

-    Алтан бумбын эрин гэсэн од эрхсийн цоо шинэ тоололд шилжинэ гэж хүмүүсийг ухуулж байна. Тэр юу гэсэн үг юм бол?


-    Мэдэхгүй. Шинжлэх ухаанд алтан бумбын эрин гэсэн зүйл байхгүй. Манай энэ ертөнц үүсээд арван гурав аравны долоон тэрбум жил болж байгаа. Цаг хугацаатай нарийн тооцсон тоо. Зуун сая жилээр алдаатай хэлж болох юм. Харин нар үүсээд таван тэрбум жил болж байна. Манай эх дэлхий үүсээд гурван тэрбум жил болж байна. Энэ бол маш тогтвортой динамик систем. Ертөнц зүй тогтолоороо явж байгаа. Ер нь монголд зан заншил, бурхан шашин гэдгийг зааглаж өгөх цаг нь болжээ. Шинжлэх ухаан бол хүний оюун ухааны бүтээл. Аливаа зүйлийг янз бүрээр  хардаг сониуч зантай хүмүүсийн ажил. Энэ хүмүүсийн үүсгэсэн мэдлэг дээр тулгуурлаад шинжлэх ухаанч боловсрол үүссэн.

-    Ер нь дэлхийн сүйрэл ертөнцийн төгсгөлийн тухай онол таамаглал хэр түгээмэл байдаг вэ?


-    14 тэрбум жил болчихсон энэ зүйлийг хэзээ сөнөхийг тооцоолох хэцүү. Асар их ухаантай хүн мэдэж болох юм. Эсвэл бүр тэнэг хүн л ярих байх.

-    Монголын төдийгүй дэлхийн албан ёсны байгууллагууд энэ мэт цуурхалт яаж хандаж байгаа вэ? 


-    Дэлхийн албан ёсны байгууллага болох NASA-аас нарийн тооцоо гаргасан. Дэлхийд сүйрэл болно гэдгийг үгүйсгэж байгаа. Өчнөөн  эрдэмтэд энэ зүйлийг няцаасан. Аль дээр яригдсан асуудал. Моод монголоор дуусна гэгчээр манайх л яригдаад өнгөрсөн зүйлийг одоо буруу ярьж эхлээд байна.

-    Манай дэлхий хэдэн настай вэ? Цаашид хэд наслах бол?


-    Манай ертөнц арван гурав аравны долоон тэрбум, нар бол таван тэрбум дэлхий үүсээд гурван тэрбум болж байгаа. Хамгийн эртний чулуу гурван тэрбум болж байгаа. Хэд наслахыг хэлэхэд хэцүү.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (76)

  • uhel (202.55.191.35)
    shal teneg yria baina
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • (203.194.116.131)
    Нострадамус, Ванга мэтийн зөнч нарын урьдчилан хэлсэн олон таамгууд батлагдсан. Түвдийн зөнч лам хүн НАСА-д хандаж сэрэмжлүүлэг гаргаад байгааг анхаарахгүй байхын аргагүй. Шинжлэх ухаанаас өмнө айлтгагдсан эртний шастирт ертөнцийн гарал үүсэл, учир шалтгаан, үр дагавар, өнөө үе бол төгсгөл рүүгээ ойртож яваа талаар тодорхой дурьдсан байдаг. Түнэр харанхуй, соронзон оронгүй болно, газар хөдлөлт, цунами гэх мэт үйл явдал хэрэв тохиолдвол яах вэ гэж бодож үзэх л ёстой. Энэ талаар сэрэмжлүүлсэн нэгнийгээ ад шоо үзэж, элэг доог болгох хэрэг байна уу? ХЭРЭВ ИЙМ ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОЛДВОЛ ЯАХ ВЭ? гэдэг талаар бодож үзсэн хүн байна уу?
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • (124.158.67.241)
    delhiinhee nasiig hartsyylaad helchij chadahgyi hyneer bol tabin nastai shyydee
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (119.40.100.99)
    Шинжлэх ухаанд итгэж байна. Монголчуудын эмзэг сэдвээр данаад тоглдог мунхагийг нь далимдуулж худал үнэн нь мэдэгдэхгүй юм ярьж байхадаа ичээсэй гэгээрэсэн гээд байгам гэгээрнэ гэдэг чинь оюун санаа ертөнцийн үйл явдлыг огоорч оюун санаадаа утга төглөрийг ойлгохыг хэлж байгам шдээ. БИБЛИЙН нөгөө усан онгоц бүтээгээд бүр амьтадыг хосоор нь авардаг шиг ядаж САНСАРЫН том хөлөг хийчээд суухгуй бол үхнэ шүү гэсэн бол өөр шдээ Сүхбаатар гуайн хэлсэнээр мэдлэг боловсролгүй хүний л үг шиг сонсогдож байна. Ер нь бол үүссэн зүйл мөхөж шинээр эхэлдэг чинь амьдарлын ганц үнэт зүйл гэж бодож байна. Тэн алтан бумба гэдэгээч тайлбарлаж хүнд ойлгогдохоор ярьчих хэрэгтэй шдээ. тэр ном лекц нь бүгд бодвол үнтэй биз. Утгагүй байлай ард түмийг мунхруулсан Байлай хүүхэн болиолсой. Хүмүүсч тэгээд заавал буруу болгох гээд байдаг амьтан дөө баярлалаа
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • (114.108.85.9)
    Наса бол бизнэссийн байгуулга...нэр хүндээ ашиглаж юу ч хийж чадна....хэн ч тэдэнд хариуцлага энэ тэр үүрүүлэхгүй...яагаад гэвэл энэ сенсацын ард нөгөө мундаг том том баячууд сүлжээнүүд байгаа юм чинь.....энэ мэдээлэл хэр үнэд хүрхийг танар мэдхүү....ухаантай алуурчидын дэргэд бид нядалгааны хонь шиг л байдаг байхгүй юу...цаад хүүхэн чинь энэ цоорхойг л олж харж.....буруутгахгүй ээ...овжин л байна......
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • (103.10.21.90)
    тэр нар сар од 3 нэгэн зэрэг харагддаг юм уу урь д нь хүмүүс тийм зүйл харж багйаагүй гээд байсан.
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • (49.0.187.126)
    Өмнө Батмөнх гуай Нарнаас болж хүний өвчин зовлонд яаж нөлөөлдөг тухай дээр зурагтаар ярьж байсан. Энэ мэт нөлөөллийн тухай эрдэмтэд маань уг нь сүрхий мэднэ л дээ. Гэхдээ энэ 12 12 21 гэсэн тоо
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • (49.0.187.126)
    Сүхбаатар гуай харин нэг зүйлийг тун гярхай ажиглаад зөв хэлсэн. Энэ бол сургааль шашин хоёр бол өөр гэж. Одон орон, эрдэмтэн хүн гэхэд тийм юмыг олж үзээд, ялгачихсан байна гэдэг үнэхээр талархууштай сайн байнаа. Дан онол л яриад байна даа, *** сонсогдож байнаа гэж бодсон чинь харин сонин санагдсан шүү. Үнэхээр БРАВО.
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • (49.0.184.199)
    манай эрдэмтэд жаахан маруухан байнлээ дээ. Нэг эгнээнд жагсдаггүй ч гээд байгаа юм уу, элипс нь таардаггүй ч гэнэ үү. Гэхдээ 4-6-аар давхцдаг ч гэх шиг. Энэ жил давхцсан шүү дээ. Бөөнөө гэж хэлээгүй ш дээ. Нарны өмнүүр Сугар явж өнгөрөхдөө харагдсан. Үүнийг одон орны хувьд бол сонин үзэгдэл олон байсан жил болж байнаа гээд л бичээд л байсан. Дандаа од гариг хардаг хүмүүст бол сонин биш байхөө. Гэхдээ л мөс судалдаг хүмүүс Дэлхийд мөстөлг хэд хэд болсон гэх судалгаа байна. Ургамал, хүнс байхгүй болгодог мөслөг яг ямар үед болдог юм бээ.
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (122.19.60.143)
    Ee zailuul ene setgegdel bichij bgaa garuudiig harahaar uneheer haramsah yum Mongolchuud araichdee ingej oyunii doroitold oroh gej buur Oyungereliig hamgaalsan ungu ayastai yum bichsen bn gee ch haraach huuye. kino hurtel garsan Mongolchuud ugaasaa beltgeltei bdag gene hhahahaha malnuudaa tolgoigoo jaahan ch gesen nom unshij tseneglej bai. Chadahgui bol tsuurhal taarsan luivarchidtaigaa hamt zugeer l dald orj uz ichmeer yum.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (122.19.60.143)
    Ene setguulch teneg uu esvel bas l heneggui anzaaraggui yumuu ali yariltslagiin ehend bas dund l delhiin 13.7 terbum jiliin nastai gd hed hed helseer btal hamgiin suuld dahiad manai delhii heden nastai ve gee l asuuh yum Oyungereleesee dutah yum bhgui garuu ugui yu ene chin harin
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
    • Ta 2 2ula Gerleegees dutah yum alga! Ertonts geed baigaa yum 13ter bum geed bnshde ho! A delhiig ch ug ne 3,5-4,0 gedeg ldee. Good luck
      2012 оны 10 сарын 03
  • (49.0.191.113)
    яг одоогоор зөн билигтэй, далдыг хардаг хүн байхгүй, дан луйварчин бөөгөөр дүүрсэн байгаа болхоор үүнийг баттай хэлээд өгөх хүнгүй юмаа. Урт хугацаагаар урагш хардаг зөн билиггүй бид ингээд л ангайгаад л, одоо юм болов уу гээд л сууж байхаас даа. Амьд амьтан хэдэн жил орших вээ гээд хэлчихгүй юм. Манай эрдэмтэд байгаагаа харуулаад, олноороо гарч ирээд үгээ хэлсэн нь сайхан санагдаж байнаа. Яриа анх юунаас үүсэн билээ, бид юунд шуугилдана. Эртний судар бичвэрүүдэд л нэг тийм яриа байгаад байгаа юм байнаа.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (49.0.191.113)
    Дэлхий сөнөхгүй олон мянган жилийн настай байвч, амьд амьтан биологийн насны хувьд богино настай, тэр байтугай охор настай.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (49.0.191.113)
    ер нь ертөнцийн төгсгөл ирнэ л гээд байдаг шүү дээ. Хүн үхэхэд бид байнга МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЛЭЭ гэдэг. Бүх юм мөнх бус. Амьд амьтан хэдэн жил орших юм Эрдэмтэд энэ талаар ихээ баримжаагүй урт тооцоо хэлээд байсан. Тэр тооцоо Дэлхий гэдэг массив гаригийн хувьд юм шиг санагдсан. Харин динзавр бидэнд том юм шиг санагдавч Дэлхийтэй харьцуулах юм бол хүн, шумуул шиг л өчүүхэн хэврэг. Амьтас бид их хэврэг. За тэгээд Орчлон, Огторгуйтай харьцуулаад явчихлаар үхэхгүй мөнх юм шиг санагдаад явчих.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
    • За тэгээд Орчлон, Огторгуйтай харьцуулаад явчихлаар биднийг авч хэлэлцэж тооцох, ямар нэг том юм ярьж байхад тооцоонд оруулах их хэцүү болоод явчихна. Эйнштэйны харьцагуйн тухай сайхан сайхан ном байдаг шүү дээ. Түгээр төсөөлөөх өч төчнөөн хувилбар байна.
      2012 оны 10 сарын 03
    • ийм нэг буруу зөрүү, огторгуй шиг үүрд орших мэтээр, өөрсдийн бөх бат, ганц кислородны атомаас илүү бөх юм шигээр санаад хүнд суртал гаргаад баймааргүй л санагдах юм даа. Гаригийн хувьд удаа оршиж болох ч, амьд амьтны хувьд нэлээд хэцүү байхаа. Одон орон судлал, биологи хоёр өөр.
      2012 оны 10 сарын 03
  • (49.0.191.113)
    эээ, энэ яриануудаас чинь нэг л зүйлийг ойлголоо. За баахан багаж юм юм ажиглаад байж байдаг юм байна. Гэвч гэнэт нарны аймагт дэлбэрэлт боллоо гэхэд бүх багаж ажиллагаагүй болж болох юм байна гэж. За бас ажиллагаагүй боллоо ч гээд хэлчих гар утас ч үгүй болох магадлал өндөр юм байнаа гэж ойлголоо. Гравитаци, озон давхарага бол урагдаад сиймхий маарал болчих магадлал байдаг гэж ойлголоо. Тэгээд бүх амьд амьтан нэг агшинд чад хийж болох нь. Зөв үү эрдэмтдээ. Болзошгүй, болох, болохгүй гэх мэт хувилбарыг ярих нь Ер нь зөв үү
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • HIT (202.170.65.137)
    Oriflame-iin borluulaltaa nemex arga yum bishuu. heheh. Sain ch bai muu ch bai yrigdaj l bwal Reklam shde
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • иргэн (203.91.118.83)
    одоохондоо энэ авгайг яллах гээд яахав. эхлээд 12-р сарын 21 болог.юу болох нь вэ харья.түүний дараа жинхэнэ утгаар нь арга хэмжээ авах хэрэгтэй. олон хүнийг стресст оруулснаар нь.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (122.201.18.134)
    Оюунгэрэл мэтийн иймэрхүү мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүст хүлээлгэх ял гэж байдаггүй юм уу өөрийнхөө ном гээч юу нь мэдэгдэхгүй хуудсуудыг зарахын тулд жүжиг тавьж байгааг нь харлаа шүү дээ урьд нь өөрөө өөртөө итгэлгүй оюун ухаан нь хоосорсон олон эмэгтэйчүүдийн тархийг угааж орон гэр оочих аягатай болоод авсан одоо дахин мөнгө олхоор дараагийн аяндаа мордож залилан хийхээр шийдэж байна.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • Oyungereld (202.131.247.202)
    baraanii mongogui bolchood iimerhuu yum yarih hereg bgamu do...
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • Haranhui humuust bichiv (122.201.28.98)
    Shinjleh uhaan gedeg bol oyunlag humuusiin hiideg ajil, odoo bidnii eruul baigaa ni shinjleh uhaanii ach shuudee, mun yadaj delhiigee buurunhii gej medleeshuudee shinjleh uhaanii achaar. Ene oyungerel shig yumnuud ichihgui delhii havtgai geed yarih ni holgui bhiin. Manaid yarisan helsendee hariutslaga huleedeg togtoltsoo heregteil yum bna.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • ухаж ойлгох хэрэгтэй (180.235.168.120)
    соронзон оронгүй болвол кран унана гэдэг чинь утгагүй. Харин татах хүчгүй болвол... гэж яриж болох юм. Гэхдээ дэлхий татах хүчгүй болвол кран унах битгий хэл жингүүдэл гэдэг ойлголт гарч ирнэ. Ер нь гариг эрхэсийн хэмжээ бүтцээс хамаараад өөрсдийн татах хүч харилцан адилгүй байдаг. Харин татах хүчгүй гариг эрхэс байгаа үгүйг та бүхэн бодож тунгаана биз.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • zochin (27.123.214.109)
    Oyungerel awgai hezee iim bsan ym be gent l boon uhamsar neg l ih gegeen hvn vnheer yriad bgaa zvil ni vnen ym bol bayn hvn ydaj ene gudamjind amidarch bgaa hvvhdvvded neg oims ch bolow awch ogch buyn hiigeech. Ooroo l vldeh ym bishvv busad ni bol duusa tv geer mongo tolj soliorch ywhaar gudamjind buyn hiigeed soloirwol ydaj joohonch gesen itgeh baih da gej.........
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • Jsj (78.225.79.94)
    Delhiig gadnii biet morgohiiig bainga durandaj baidag ch geh shig yo chi erdemten mon vv za harj baidiim baij harin morgoldoh geed biet garaad irlee gej bodohod tvvniig ustgah tonog tohooromj iim iim yum belen bolson gevel Arai vnemshiltei tegeed oyungereliig nytsaadaaa. Ta. 2. Yg adilhan. Bn. Harin ch oyungereliin taamaglal deed tengerteee itgedeg mongolchuudiin huvid ilvvv oir dotno zov taamag geltei Ergvvv eliii balai medrel gatsaaa
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
    • uwuug min doromjloh herggui shuu
      2012 оны 10 сарын 03
    • chinzo
      chi mal bugsuu zailaach erguu dawsag min
      2012 оны 10 сарын 03
  • Hahaha (78.225.79.94)
    Hed naslahiig helj medehgvi gadaad dotoodiin erdemtdiin yrisaniig tsuutai met hashgirchee oyungereliig vgvisgej bgaa chin deerh chalchaa yria. Chin ooriigoo bvren vgvisgesen bn nartiim nastai ch. Geh shig. Shaana biz yamar neg yum bolvol chi ooroo gemt heregten bolno doo er ni mongol hvn chin ertnees yamar neg ayuld beltgeltei yvsaar irsen yum ongo mongnii horvoo bolchihson onoodor ter tusmaa ardiin nam geech hulgaichdiiin burangui vildliiig jaahan nomhoruulhad gemgvi shvvdee bvh yum 2 taltai gej Ta. Erni yu. Hiij suudag garav dee odon garig geed hvn bolgoniii meddeggvi sedeveeer zanimaaldaj amia hoohoildog gar uu vgvi yu ain hutsandaa 5 r angiin hvvhed bichiv hahahhaahhah
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • mandah (202.55.191.35)
    yah gej humuusiig ailgadag bnaa zugeer l ongoruul sain l bizdee
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (49.0.148.65)
    er n tegeed bid iim balai ymnaas bolood bie bienee eldeweer helj bhaar amidralaa saihan urgeljluuleed l bj bsan n deer bish uu
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (49.0.148.65)
    yamar sonin humuus wee. tegeed sonono geh geed bgaa ym uu. oilgomjtoi l tailbarlasan bn sh dee. uunees iluu mergejliin heleer n yariwal bas yarih l bh. tegvel ta nar oilgono gej uu. uhsendee ene huniig ingej uzen yadna we. sonohgui ee gej yarij bval harin boloh ym bish uu. uneheer sonoh deeree tulbal tegeed ter l biz
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • лут юмаа (49.0.186.36)
    эд нар динзаврыг судлаагүй байж яаж мэдсэн юм болоо Динозавраа биш Тэнгэр хараад л мэдчлээ гэж үү
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • hen tenger haraad gesiin bee malaa. yu ch medehgui bj. medeej sudaldag ym za yu. tegj hutsah ym bol dinozawar odon oron 2 chin ondoo zuil tolog mini
      2012 оны 10 сарын 02
    • Хуруугаа долоож салхинд бариад л болчихсон юм байх даа.
      2012 оны 10 сарын 02
  • (49.0.186.36)
    МОНГОЛЫН ЭРДЭМТЭД АГУУ АГУУ. НЭЭЛТ ХИЙЧИХСЭН БАЙНАА. САЯ Л ЗУРАГТААР МЭДЛЭЭ ШҮҮ. Динзавруудыг бага гаригууд алаад хаячсан гэнээ. Яасныг нь мэдэхгүй эрдэмтэд тааж ядаж байсан чинь Монголын мундаг эрдэмтэд олчихсон байна шүү. ЁСтой СЕНСАЦИтай мэдээг сая харлаа. Үнэхээр зарламаар, дэлхий дахинаа дуулгамаар юм болоо, та минь ээ. Энэ бол орифлэйм авгайд хамаагүй гэнээ. Түүнд үүнийг өгөхгүй өмчилсөн, яг таг юм байх. Уг нь яг л үүнийг ярих байхад. Амьд амьтад бөөнөөрөө сүйрч байсан тухай, энэ бол бага гаригийн хийсэн хэрэг гээд ер халдаадаггүй. ШИНЭ НЭЭЛТ, судалгаа шинжилгээ хийсэн байна шүү.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (180.235.168.68)
    СЭТГҮҮЛЧИД ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ АРАЙ ГЭЖ АМЫГ НЬ НЭЭСЭН БИШ , ХӨГӨӨ ЧИРЭХ ЮМ ДАА. ЭНЭ ЦУУ ЯРИА ЧИНЬ ХЭН НЭГ ХҮН ТАРААГААД БАЙГАА ЮМ БИШ ШҮҮДЭЭ. ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРХЧИХСАН ЗҮЙЛ, БҮР 2012 ГЭЭД КИНО ХҮРТЭЛ БАЙГАА ШҮҮДЭЭ. ТЭР ХҮМҮҮСИЙГ БАРЬЖ ХОРИОЧ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (180.235.168.68)
    Дөнгөж сая ТВ9-ээр Сүхбаатар тэргүүтэй эрдэмтэд гээд байгаа нөхдийн хэвлэлийн бага хурлаас хийсэн сурвалжлага үзлээ. Үнэхээр хөгий юм ярьж байна. Энэ цуу яриад шинжлэх ухааны үүднээс няцааж тайлбарлаж чадсангүй. Зүгээр л тийм юм болохгүй, болохгүй болохгүй, яагаад гэдгээ тайлбарлахгүй юм, Нэг настай нөхөр нарыг тойроод эргэдэг станц нарыг байнга ажиглаж байдаг гээд сийхгүй авч байх юм. Нарыг тойрч ямар ч хиймэл дагуул, станц байдаггүй л байх юу. Зөвхөн дэлхийн тойрог замд л байдаг байхгүй юу. Voyager 1, 2 станц манай нарны аймгаас цаана маш хол аялал хийж байгаа билээ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • харин тиймээ. Нарны цаад талыг дөнгөн данган 3 жилийн өмнө л зургийг нь авсан даг. Юун станц вээ Бүр гайхууулчих юмаа. Манайх станцаа Нар руу хөөргөчихсөн хайлахгүй сийхгүй яваад байгаа юм болов ууу. Паа ёстой мундаг юмаа.
      2012 оны 10 сарын 02
  • Minii mongol (202.113.227.217)
    tiim l ard tvmnee bodood ayulaas abrah geed bga eum bol vnegvi nomoo taraagaad vnegvi legtsee unshaaachdeee Oyungerleeeee delhii sunuh geed bga eum bol ta munguuur yahan be tiim ih bayan munginii hereggvi geed bga hvn yarisan yaria hiisen uildel chine zuruud bn Oeungerleeeee
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • үнэгүй явуулбал дээр юм байнаа. Маш их олон хүн очих байх.
      2012 оны 10 сарын 02
  • (180.235.168.68)
    ДЭЛХИЙ СӨНӨНӨ ГЭСЭН ЯРИА ЭНЭ Г.ОЮУНГЭРЭЛ ГЭДЭГ АВГАЙГААС ГАРСАН ЮМ БИШ, ТЭГЭЖ ЯРИВАЛ АМЕРИКЧУУДААС, ЦААШЛАБАЛ НАСА-ГИЙН ЗАРИМ СУДЛААЧДААС ХҮРТЭЛ ГАРСАН. АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭНЭ СҮХБААТАР ГЭДЭГ ХООЛНЫ САВ ГЭМГҮЙ Г.ОЮУНГЭРЭЛ ГЭДЭГ ЭМЭГТЭЙГ БУРУУТГАЖ ГЭНЭ. ДЭЛХИЙ ДАХИНААР ТАРХСАН ЦУУРХЛЫГ ЯАХНА ВЭ ЭНЭ ӨВГӨН ЧИНЬ. АЖЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙН ТӨЛӨӨ ЭНЭ ХҮНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР НЭГЭН ЮМ БОЛВОЛ БҮР Ч ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ЮУ Ч БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙГАА ХҮН ДЭЭ. НАСА БОЛ ЕР НЬ БОЛ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙДАГ. ДЭЛХИЙ СӨНӨХ Ч АРАЙ БОЛООГҮЙ БАЙНАА, ХАРИН ЮУ Ч БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ХАРИН БОЛ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • гайхав.
      Чи үхнэ гэж хэд ч бичээд хэн ч үхэхгүйг цэцэрлэгийн хүүхэд ч мэднэ... Энэ чинь зүгээр л бичиг... Харин Маяагийн хуанли яагаад дуусав... гм яривал эрдэмтэн нэрээр хоол хороож байгаа хүн энэ чухал үед хүмүүс хандаад асууж байхад арай ч ингэж доромжилж болмооргүй юм. Ер нь манай эрдэмтэд ийм л байдаг байх доо. Тийм л сүрхий юм бол захиалгат ажлаар төсөв харахгүй харин ч улсдаа оюуны болон төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээл байнх боломж байгаа шд... Бусад улсын ШУА -г хар... Ядаж хуучин соц орон гэхэд л...
      2012 оны 10 сарын 02
  • (180.235.168.68)
    НАСА ДЭЛХИЙН АЛБАН ЁСНЫ БАЙГУУЛЛАГА БИШ, ХАРИН АНУ-ЫН САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ АГЕНТЛАГ БУЮУ NATIONAL AERONAUTICS AND SPACE ADMINISRATION ЮМ. НАСА БОЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ-СУДЛААЧДЫН АСАР ТОМ БААЗТАЙ, ТОМ САНХҮҮЖҮҮЛЭГЧТЭЙ БАЙГУУЛЛАГА, ХАРИН НҮБ-ЫН ДЭРГЭД САЛБАР ДЭД БҮТЭЦ БАЙДАГ. МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭХЭД МЭДЛЭГ МАРУУХАН БАЙНА ДАА.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • гэртээ ач нараа хараад өвөө эмээгийн ажлаа хийгээд байж байвал таарна
      2012 оны 10 сарын 02
  • (49.0.184.48)
    наад судлаач ч юмуу, сонирхогч ч биш хүн чинь ярвайчаад юу ч хийх янзгүй байнөө. Махан толгойтой болтой. Аягүй бол академич болох санаатай даа. Нэг сэдвээр горилогч ч биз.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (180.235.168.68)
    Гэрлийн хурдаар 8 минут шүү 5 гээд буруу гарчихсан байна, уучлаарай. 150 сая км гэдэг нар, дэлхийн диаметр, масстай харьцуулбал тийм ч хол зай биш, Хүний буруутай үйлдлээс гадна Нарны ус төрөгчийн шаталт ихсэж, үүнээс дэлхийн дулаарал буй болж байгаа билээ. Тиймээс нарын ус төрөгчийн шатаөлт диаметрийг нь тэлж, нар томорч байгаа бөгөөд алсдаа дэлхий шатах болно. Энэ нь ойролцоогоор 2-3 тэрбум жилийн дараа гэж эрдэмтэд үздэг. Ер нь бол манай дэлхийг чиглээд ирж буй асар том солир байгааг НАСА тогтоосон, хугацаа нь 2025-27 оны хооронд гэж үзэж байгааг ч хэлэх л хэрэгтэй шүүдээ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • хөөе нөгөө 2012 оноо болиод дахиад хойшлуулчихаж байгаа юм уу тэгээд та нар нээрээ ичдэггүй шуналын хүүдийнүүд юмаа
      2012 оны 10 сарын 02
  • бөөнцөрөөр ялгах юмгүй худлач судлаачид. (49.0.184.48)
    ШУА-ийн юуч хийдэггүй энэ хэдэн зүгээр сууугчидыг бүгдийн нь ажлаас халж англи хэлтэй залуу халаагаар солих хэрэгтэй. Ажилгүй залуус зөндөө. Бүгдийг нь хөөх бослон. Ямарч нээлт байтугай нэгч эш өгүүлэл ядаж орчуулаад ч нийтийн хүртээл болгохгүй. Ер нь тэнгэр өөдөө хардаг юмуу. Аягүй бол Дэлхий МӨНХ гэх нь. Ямар сайндаа л өөр салбарын хүмүүс ямар нэг юм хэлэх гэж, судлах гэж оролдог дуугарч байна. Бөөг ялгаад хэлчих ч чадалгүй хэдэн судлаач нэртүүд. Бөөтэй улзаагүй байж бөө судлаач. Болимоор юмаа. Ялгаагүй худлаа яриад л.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (180.235.168.68)
    Дэлхий наран дээр цэг төдий зүйл, нар бол 1,2 сая км диаметртэй, гэтэл дэлхий 12 мянган км диаметртэй. Нар дэлхийгээс 150 сая км-ын зайтай гэдэг нь үнэн, гэрлийн хурдаар бол 5 минутын зай. Гэхдээ наран дээрх толбо бол ус төрөгчийн тэсрэлт буюу галт уулын дэлбэрэлт болж буйг илэрхийлдэг. Наран дээрх энэ жижиг толбонууд л гэхэд дэлхийгээс хэд дахин том. Наран дээр болж буй процесс нарны аймагт болж буй процесс дэлхийд байнга нөлөөлдөг, Газар хөдлөлт, цунами үүний нэг тусгал болдог. Дэлхийд ямар ч нөлөө байхгүй гэж яаж хэлж чадаж байнаа. Дэлхий сөнөхгүй энэ бол тодорхой, гэхдээ дэлхийн янз бүрийн хэсэгт байгалийн сөрөг үзэгдэл гарч болзошгүйг анхааруулахад болохгүй нь юу байгаа юм бэ. Юу ч болохгүй, нар дэлхийд арай л хамаагүй гээд хэлчихсэнгүй. Ямар хөгийн амьтад вэ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • GDevil
      naran deer bolj baigaa process delhiig suiruulehgui gsn bolhoos bish nar bidend ymarch hamaagui geegui bn sn ynshij bj yuma bich
      2012 оны 10 сарын 02
  • (180.235.168.68)
    ӨӨРСДӨӨ ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ ОЛОН ТҮМЭНД ҮНЭН ЗӨВ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ ӨДИЙ ХҮРТЭЛ ТАГ ДҮЛИЙ СУУЧХААД ХҮНД БУРУУ ӨГӨӨД ИЧИХ Ч ҮГҮЙ СУУЖ БАЙХ ЮМ. СЭТГҮҮЛЧИД ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ САЯХАН ЭНЭ ӨВГӨНӨӨС ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮНД ОЙЛГОМЖГҮЙ ЯРИЛЦЛАГА АВСАН БАЙСАН. ИЙМ ХОЦРОГДСОН НӨХДҮҮД ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА УДИРДААД СУУЖ БАЙХ ГЭЖ. АНГЛИ ХЭЛТЭЙ, ИНТЕРНЕТ САЙН АШИГЛАДАГ БОЛ АСТРОФИЗИКИЙН ТАЛААР СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ АВЧ ЧАДНА ШҮҮДЭЭ. НАСА 21 САРЫН 21-НД ЮУ БОЛОХ ТАЛААР ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА ТАЛААР ГАНЦ ҮГ ДУУГАРСАНГҮЙ. ОРОСТ БОЛСОН ХУРАЛ, ӨӨРСДИЙНХӨӨ СУДАЛГААНЫ АЖЛАА ЧАЛЧААД БАЙХ ЮМ. АЛЬ ХЭДИЙН ТОДОРХОЙ БОЛЧИХСОН ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТАЙЛБАРЛАЖ Ч ЧАДАХГҮЙ. ЭНЭ НӨХДҮҮД ЕР НЬ ЮУ СУДАЛЖ ЦАЛИН АВДАГ ЮМ БОЛДОО.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (202.179.20.236)
    номы нь уншиж үзэж байгаа та нар ч гэсэн уншаад өөр өөрийнхөөрөө дүгнэлдээ бас ч монгол түмнээ гэсэн үнэр байналээ шүүдээ би бид өөрсдөө юу хийлээ дээ нэгнийгээ муу хэлэх болохоор бүгд л их мэдэгчид болцгоох юумдаа хөөрхийс
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • номоо үнэгүй өглдөө тэгвэл лекцээ бас үнэгүй уншаач монголчуудын төлөө л юм бол тэгвэл тэр лекцинд чинь сууж элгээ хөшөөмөөр байна шд
      2012 оны 10 сарын 02
  • найз (182.160.24.253)
    за за хамтдаа л үхэх юм байна. ашгүй барьцах хүн ч олдохгүй.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (182.160.24.253)
    тэр эмэгтэй мөнгө олох аргаа дараа нь тайлбарлаж хэлнэ ээ. хүмүүс ийм гэнэн би ийм их мөнгө олсон гэж л хэлж байгаа байхгүй юу даа. барууны оронд лекц, номоо тараасаны дараа тэгж тайлбарладаг юм байна лээ. нэг ёсондоо менежмент реклам. одоо л манайд орж ирж байгаа байх.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • аан гэнэнчүүдэд зориулсан юм байнашдээ
      2012 оны 10 сарын 02
  • (180.235.168.68)
    Энэ өвгөн өнөөдөр хамт олонтоогой хамт хэвлэлийн бага хурал хийж байна лээ. Мөн хэд хэдэн удаа тв-гээр ярилцлага өгч байна лээ. Гэтэл шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухаанчаар юуг ч олон нийтэд тайлбарлаж чадсангүй. Ямар ч орчин үеийн сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл байхгүй нь харагдаж байна лээ. Доор ажиллагсадынх нь тайлбар ч тэр. НАСА ТОДОРХОЙ ТАЙЛБАР ГАРГАСАН ШҮҮДЭЭ. 12 САРЫН 21-НД ДЭЛХИЙ СӨНӨХГҮЙ ГЭЖ. ГЭХДЭЭ ДЭЛХИЙН ЯНЗ БҮРИЙН ХЭСЭГТ БАЙГАЛИЙН СӨРӨГ ҮЗЭГДЭЛ ГАРЧ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭЭГҮЙ. МӨН МАЯАЧҮҮДИЙН ХУАНЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ Ч ЭНЭ ХАВАР АРХЕОЛОГИЧИД ШИНЭЭР НЭЭН ИЛРҮҮЛСЭН. ЯМАР Ч СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛГҮЙ, 50 60-ААД ОНЫ ОРОСЫН ШКОЛЬТОЙ ХОЦРОГДСОН НӨХДҮҮД БАЙНА. СҮҮЛИЙН 20 ЖИЛД АСТРОФИЗИК ШИГ АСАР ИХ НЭЭЛТ ГАРСАН ШИНЖЛЭХ УХААН БАЙХГҮЙ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin (202.180.219.2)
    tegvel yagaad manai tom darga said nar nalaihiin chigleld 20 hun bagtah tom ger barij beltgeed bgaam. yagaad hytadad nuhen ger nuuvch olnoor bariad bgaam. yagaad orosuud horgodoh bair bariad bgaam. ene buhen tegeed tsuurhal gej uu. hasrin ch ihiig unshij sudalsan hun gesendee oyungerekl gedeg ter emegtei uneniig helsen ym bish uu
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • монгол (202.179.18.173)
    ГООСАЙХНЫ ЛАНГУУ АЖИЛЛУУЛДАГ ТЭР ТЭНЭГ ХҮҮХНИЙГ ШОРОНД ХИЙ. УХААНТАЙ ДҮР ИСГЭСЭН МАЛ. БАРАА НЬ ЗАРАГДАХАА БАЙСАН. ОДОО ХҮМҮҮСИЙГ ҮЙМҮҮЛЖ ЯВАА ЮМ БАЙНА Л ДАА. МУУГААР БОДОХОД ДЭЛХИЙ СҮЙРВЭЛ ЯАХ ЮМ. НУУВЧИНД ОРОХ УУ АГУЙД ХОРОГДОХ УУ. ЯДАЖ ДЭЛХИЙ СҮЙРЭХ ХҮРТЭЛ НЬ ХҮМҮҮС АМАР АМГАЛАН БАЙГ ДЭЭ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯМАРЧ БОЛОМЖ БАЙХГҮЙ. ТИЙМД ТЭР ТЭНЭГ АВГАЙГ ХҮН ҮЙМҮҮЛСЭН ХЭРЭГТ НЬ ШОРОНД ХИЙ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • yaaag unen hellee
      2012 оны 10 сарын 02
  • ҮСРЭЛТ үү аажим шилжилт үү (49.0.190.91)
    эрин солигдож шинжлэх ухаан ЦОО шинэ түвшид гарах үсрэлт хийнээ л гээд байсан Мэдээж гэнэт болчихгүй байх л даа. Ямартаа ч одоо цагт бас хамаагүй нээлт мээлт хийж болохгүй, ил хэлж болохгүй нууж хааж, хагас хугасхан л хэлэхгүй бол хамаг юмаа, технологио алдах нигууртай эрин зуун юм байх. Нөгөөхийг нь хүн алах, хүрээ талах хэрэгсэл болгох бол энүүхэнд гэнээ.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • Очир (202.180.218.254)
    Ээ ард түмэн минь Шинжлэх ухаан хөгжсөн эрин зуунд амьдарч байгаа шүү дээ, тэхээр зүгээр нэг гоо сайханы наймаачны солиоролд итгэх юм бол бид дэндүү инээдэмтэй юм бишүү, харин хятадын хуурамч юмыг яаж бренд нэрээр борлуулдгыг нь бол харин Оюунгэрлээс бол хамаагүй доогуур мэдлэгтэй байж болноо
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (49.0.190.91)
    нүдэнд үзэгдэхгүй ганц нян, вирусээс бид хүн гэдэг амьтныг аварч чадахгүй байгааг ярихгүй байх гэмт хэрэг. Энэ тухай яримаар байнаа. Анагаах ухаанд эдгээж чадахүй олон өвчин байна. Эрхтэнд очерлож байгаа олон алдартан, улстөрчид, нэртэй цуутай хүмүүс байна. Мөхөс бид яаж ч чаддгүй. МӨХӨС гэдгээ санах юм л даа УГ нь.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • бид хүчгүй, сул (49.0.190.91)
    яагаад шинжлэх ухааны vндэсгvй зvйл гэж. Динзаавруудтай юу тохиосон бээ. Тэр vеийн амьтас бєєн бєєнєєрєє зэрэг vхсэн гэдэг. Одоо ч судлах гээд динзаавраа булаацалдаад байгааг мэдэж л байна шvv дээ. Хулгайлж аваад, хил дамнуулаад. Yvнд хэн ч хариулж чадахгvй байгаа. Яагаад мєстлєг болсон тухай хэн ч хэлж чадахгvй судлаааааад л байгаа шvv. Бас vзмэрч шиг юу ч гэсэн тохиохгvй гэж нааж болохгvй байхаа. Хэ хэ гэж. Юм хум тохиож л байдаг юм шиг байсан. Тунгуусын метеорит уу, эсвэл дэлбэрэлт vv. Хэнч мэдэхгvй. Шинжлэх ухаан одоо ч мундаг болчоогvй. Ангинаа ч эдгээж чадахгvй, яаж чадахгvй, хий л идээт махыг нь тасдхаас єєр нянгийг нь ч устгаж чадахгvй байна.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (49.0.190.91)
    бидний уух усыг та нар анзаарсан уу Крантнаас гоожих ус булингартай ус шиг, шороотой ус шиг шар туяатай гарах болсон байнаа, анзаараачээ, та минь ээ. Халуун усаар юм угаахын агагүй шороотой ус гарах болсон байнлээ. Анзаараачээ. Тэгж байгаад ууснаасаа жирмэслээд хачин юм болтлоо заваарах вий дээ. Хэ хэ
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • йыбйыб
      teneg sdaakaa zevtei turbaagaa soliochee. huuhdiig yaj hiidegiig meddeggui yamar teneg *** ve hgahah
      2012 оны 10 сарын 02
  • (202.179.20.220)
    Хэд наслахыг хэлэхэд хэцүү.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
    • Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралд зун цагаас илүү олон авьяаслаг хүүхэд төрдгийг тэрбээр судалгааныхаа явцад мэдсэн гэнэ. Е.Виноградов энэ бүхнийг ийнхүү тайлбарлаж байна. Агаарын хүчилтөрөгчийн хэмжээ доод өргөргөөс дунд өргөрөг рүү, зунаас өвөл рүү гэсэн чиглэлээр ихэсдэг байна. Тэгэхлээр хүүхэдтэй болохдоо нарны идэвхжилийн эхлэл, төгсгөлийг л тооцоолох хэрэгтэй хэмээн тэрбээр зөвлөжээ.
      2012 оны 10 сарын 02
    • 2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрөх магадлал өндөр гэж Оросын нэрт эрдэмтэн Е.Виноградов мэдээлжээ. Тэрбээр бусдаас онцгой авьяастай, гоц гэгддэг 20.000 хүний намтрыг сүүлийн 10 жилийн турш судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн аж. Түүний үзэж буйгаар эцэг эхийнх нь ген авьяаслаг хүүхдүүдэд онцгой үүрэг гүйцэтгэдэггүй гэнэ. Тэрбээр авьяасыг ургацтай зүйрлэсэн байна. Зарим жил ургац арвин байдаг шиг авьяастай хүүхэд олноор төрдөг бол заримдаа тийм гоц нэгэн төрөх нь бараг үгүй аж. Генийн ургац сайн байх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Жишээ нь, нарны идэвхжил, од, гаригууд болон газар зүйн байрлал үүнд их нөлөөтэй. Түүний баталснаар нарны идэвхжилийн хугацаа 11 жил байдаг бөгөөд үүний төгсгөл буюу нарны идэвхжил буурах жилд онцгой хүүхэд төрөх магадлал ихэсдэг юм байна. Мөн дэлхийн хойд хэсэгт гоц ухаантай хүмүүс илүү төрдөг гэнэ. Тэрбээр хойд өргөргөөс төрсөн Нобелийн шагналтан урд өргөргийнхөөс 40 дахин олон байгааг онцолжээ. Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралд
      2012 оны 10 сарын 02
  • (182.160.36.41)
    Nomniihoo borluulalt , lektsniihee biletiig zarah goy arga olson bna sh dee wow ha ha ha ...setgel medreliin emgegtei humuus ene lektsend ih ochih baih daa ha ha ha
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • (202.179.11.94)
    Yag vnen teneg Ouyngereliig shvvhed uguh heregtei
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • кккккк (202.126.91.171)
    дэлхий сөнөх нь ч юу юм бэ. харин нилээн их өөрчлөлт орох байх. ер нь тэгээд эх болсон дэлхийгээ хайрлахгүй ухаж төнхөөд хог буртагаар дүүргээд байвал сөнөхгүй хаачихав дээ. хүмүүн бидний буруутай үйлдлээс болж ийм болчихоод байгаа дэлхий минь гомдохдоо нэг сайн хашраагаад өгөхөд ердөө болохгүй юм байхгүй. тэгэх ч гэж байгаа байх. дэлхий сөнөхгүй гэдгийг Ванга Нострдам гэх мэт олон мэргэд бичсэн байдаг юм байна лээ. харин одоо өөрсдөө л эх дэлхий , байгаль орчиндоо арай энэрэнгүй хандах л үлдээд байгаа. тэгэх юм бол эх дэлхий минь тэгж их хилэгнээд байх нь юу л бол. хүн гэж даанч илжигнээс долоон дор адгуус юм даа. хэлэх үг байхгүй
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    15 цаг 31 мин
  • Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
    16 цаг 13 мин
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
    16 цаг 28 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    16 цаг 34 мин
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    Уржигдар 16 цаг 08 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    Уржигдар 14 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    2025-08-15
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    2025-08-15
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    2025-08-15
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    2025-08-15
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    2025-08-15
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    2025-08-15
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    2025-08-15
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    2025-08-15
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК