Утааг багасгахын тулд цахилгааны эх үүсвэрийг ашиглан хялбар шийдэх боломжтой ч Улаанбаатарын цахилгаан, дулааны хүчин чадал хангалтгүй байгаа нь хамгийн том асуудал болдог. Төрөл бүрийн цахилгаан халаагуураар дулаанаа шийдэж байгаа 3000 орчим айл байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл дээрх айлуудын шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт хүртлэх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх аж. Үүнд оройн цагт 18.00-09.00 цаг хүртлэх хугацаа багтах юм байна. Түүнчлэн төслийн зуухтай айл өрхийн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулах гэнэ.
Засгийн газрын тогтоол гарснаас хойш төслийн зуухаар 54 мянга, цахилгаан халаагуураар 2600 өрх, 57 мянган айл өрхийг цахилгааны үнийн урамшуулалд одоогийн байдлаар нийт гурван тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.