Төрийн ордонд яг одоо УИХ дахь МАН болон АН -ын бүлгүүд хуралдаж байна. Уг хурлаар шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засагт хамтрах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Тэрээр тамга тэмдгээ хүлээн авсан даруйдаа УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хамтран ажиллах бичгийг албан ёсоор хүргүүлээд байгаа юм. Хурал дууссаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.