Улсын Ерөнхий Прокурорын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг боловсруулан гаргаж хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг жил бүрийн төлөвлөгөөнд оруулж дэс дараатайгаар бодлого болгон хэрэгжүүлж байна.
Прокурорын байгууллага өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажил, тэдгээр үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж, үйл ажиллагаагаа илүү ил тод, нээлттэй болгох зорилт дэвшүүлж, энэ талаар тодорхой ажлуудыг хийж байна.
УЕПГ-аас 2011-2014 онд хийсэн бүтээн байгуулалтын ажил, эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлт болон бусад асуудлаар өдөр тутмын сонин хэвлэлээр гарсан ярилцлага, тодруулга, мэдээ материалыг нэгтгэн “Прокурорын байгууллага – хэвлэлийн хуудаснаа” гэсэн эмхтгэлийг анх удаа гаргалаа.
Энэхүү эмхэтгэлд 200 гаруй мэдээ материал, ярилцлага тодруулга орсон бөгөөд прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар хүргэх эрхэм зорилгыг агуулсан болно.