Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбаатар: “Мазаалай”-г залгамжлах “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээж байна

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2019-6-27
0
ЖИРГЭХ

Монгол инженерүүд хоёр жилийн өмнө “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг бүтээж, сансарт амжилттай хөөргөсөн билээ. Манай улсад энэ чиглэлийн технологи төдийлөн хөгжөөгүй ч монгол инженерүүдийн ур чадвар бусдаас дутахгүй гэдгээ дэлхийд ийнхүү батлан харуулсан юм. “Мазаалай”-н хувьд хамт хөөрсөн бусад орны хиймэл дагуулаас хамгийн амжилттай байсан нь бөгөөд сансрын хэцүү орчинд удаан хугацаанд ажилласан нь том амжилт юм. Тэгвэл монгол инженерүүд дараагийн бүтээл буюу “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээхээр ханцуй шамлан оржээ. Ингээд Сансрын инженерчлэлийн доктор, МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатартай ярилцсанаа хүргэе. 


-Танай багийнхан “Мазайлай” хиймэл дагуулын залгамж халаа болох “Тэмүүлэл” хиймэл дагуулыг зохион бүтээхээр ажиллаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 4-ний өдөр “Мазаалай” хиймэл дагуулыг сансарт хөөргөсний хоёр жилийн ой тохиосон. Мөн энэ өдөр МУИС-иас "Нано хиймэл дагуул ба Шинэ боломж" буюу Монгол Улсын хоёр дахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийг танилцуулсан юм. Хиймэл дагуул бүтээх гол зорилго нь өндөр технологийн системийг Монголдоо хийж бүтээх, улмаар ийм төрлийн төсөл хэрэгжүүлэх аргачлалыг бий болгох юм. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаан, технологийн чиглэл рүү хүүхэд, залуусыг татах, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд чиглэнэ. “Мазаалай”-г Япон технологийн тусламжтайгаар МУИС-ийн гурван инженер, багш зохион бүтээсэн. Энэ удаагийн хиймэл дагуулыг эдгээр бэлтгэгдсэн хүмүүс удирдан хийх юм.

-“Тэмүүлэл” гэж яагаад нэрлэсэн юм бэ. Нэрнээсээ их сонирхол татаж байна?

-Манай сансрын нисэгч Ж.Гүррагчаа гуай “Тэмүүлэл амжилтын эх” хэмээн хэлсэн байдаг. Үүнээс санаа авч “Тэмүүлэл” нэрийг өгсөн. Нөгөө талаар манай улс бусад улстай харьцуулахад шинжлэх ухаан, техник, технологийн хувьд харьцангуй  хоцорсон, үйлдвэрлэлийн технологи байхгүй байна. Тиймээс энэ хөгжлийг ойртуулах, бусдадаа уриалах зэрэг олон талын ач холбогдолтой. Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, техник технологийн дэвшил, өндөр технологийн инновац хийх аргачлал зэргийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь өнөөдөр бидэнд тулгараад байгаа олон асуудлыг технологийн хүчээр л шийднэ мөн ирээдүйд технологийн дэвшил аливаа нийгэм, эдийн засаг, хүний амьдралыг илүү тодорхойлдог болох үед юу ч хөгжөөгүй  хараат улс байж болохгүй шүү дээ.

-“Мазааалай” хиймэл дагуулын төслийн гол үүрэг нь юу байсан бэ?

-“Мазаалай” бол НҮБ-д Монгол Улсын хиймэл дагуул дагуул гэж бүртгэгдсэн анхны хиймэл дагуул. “Мазаалай” сансарт 22 сар ажиллаж, мэдээлэл дамжуулж байсан амжилттай. Энэ төсөл нь хөгжингүй орны инженерүүдийг бэлтгэх, хиймэл дагуул хийж сургах зорилготой байсан. Мөн хиймэл дагуулын даалгавар нь шинжлэх ухааны туршилтуудыг сансарт хийх байсан. Төслийн хүрээнд өндөр технологийг хийж хэрэгжүүлэх өндөр мэргэжлийн инженерүүдийг бэлдсэн. Энэ бол төслийн хамгийн гол үр дүн юм.

-Уг хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн хугацаанд ямар ямар мэдээлэл цуглуулж авав?

-Сансрын технологийн чиглэлээр эрдэм шинжилгээний 22 өгүүлэл, илтгэл олон улсад гаргасан. Цаашид мэдээллүүдээ дэлгэрэнгүй боловсруулж хэд хэдэн бүтээл гаргахаар төлөвлөсөн. “Мазаалай” хиймэл дагуулын төслийн нэр нь “Birds” буюу ШУВУУД юм. Энэ төсөл үргэлжилж байгаа. Уг төслөөс шинжлэх ухааны мэдээллүүдийг цуглуулж, судалгаа шинжилгээний ажлаа сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, “Шувууд-3” төслийн цуврал хиймэл дагуул хөөрөхөд Япон, Шри Ланка, Непал зэрэг гурван улсын хиймэл дагуул хөөрсөн. Үүнээс Японы хиймэл дагуулын баз системийн интерфэйс симтемийг зохин бүтээсэн хүн нь манай “Мазаалай” багийн гишүүн Т.Төртогтох юм. Энэ нь шинэ систем бөгөөд энэ сарын 17-ны өдөр сансарт ажиллаж эхэлсэн. Тус хиймэл дагуул сансарт  амжилттай даалгавраа гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, сансарт ажиллах өндөр технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө зохион бүтээх бүрэн боломжтой гэдгийг монгол инженерийн бүтээсэн шинэ систем харуулсан юм.

Мөн дээрх бүтээлүүд дээр үндэслэн сансрын чиглэлийн төхөөрөмж үйлдвэрлэдэг компани байгуулан технологио олон улсад зарж борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ маш нарийн технологи, ур чадвар шаарддаг тул энэ чиглэлээр хүний нөөц бэлтгэх, суралцахад цаг хугацаа, алдаа оноо, дамжлага хэрэгтэй. Манай улсад сансрын технологиор юм хийхэд эд анги, тест хийх төхөөрөмжөөс эхлээд бэрхшээл их байдаг. Технологи бүтээнэ гэдэг амаргүй л дээ. Зарим хүмүүс “Мазаалай” хиймэл дагуулыг сансарт хөөргөөд л маргааш нь улсын эдийн засагт их хэмжээний мөнгө орж ирэх юм шиг андуурдаг. Технологийг эзэмшихийн тулд тодорхой хэмжээний үе шат дамжих, цаг хугацаа зарцуулах шаардлага гарна. Эхний ээлжинд эдийн засагт 100 хувь үр ашиггүй байлаа ч ирээдүйд олон салбарт үр ашгаа өгөх үйл ажиллагаа юм.         

-“Тэмүүлэл” хиймэл дагуул “Мазаалай”-гаас ямар ялгаатай вэ?

-“Мазаалай” нь Япон улсад Монгол инженерүүдийн гараар бүтсэн хиймэл дагуул. Харин “Тэмүүлэл”-ийг эх орондоо бүтээхээр зорин ажиллаж байна. “Тэмүүлэл”-ийн хувьд алслагдмал орчноос мэдээлэл цуглуулах даалгавартай. Үүгээр хүрээлэн буй орчин, газар нутгийн мэдээллийг цуглуулахад ашиглаж болно. Мөн “Тэмүүлэл”-ийн дараагийн хиймэл дагуулийг хийхэд хэрэглээ болгох юм. Энгийнээр хэлбэл, өөрсдийн хяналтын технологийн анхны туршилтыг гүйцэтгэнэ гэсэн үг.

-Хиймэл дагуул хэчнээн үнэ өртөгөөр бүтдэг юм бэ?

-Холбооны хиймэл дагуул хэмээх сансрын томоохон хиймэл дагуул байдаг. Энэ нь 300-500 сая ам.долларын өртөгтэй. Дунд оврын зайнаас тандалт судлалын буюу зураг авдаг хиймэл дагуулууд 100 орчим сая ам.долларын өртөгтэй байдаг. Харин 50х50х50 см.куб-ийн хэмжээтэй хиймэл дагуул 3-5 сая ам.долларын өртөгтэй. Мазаалай хиймэл дагуул маань 100 ам.долларын өртөгтэй юм. Сансрын технологитой нь харьцуулахад асар хямд өртөгөөр бүрдсэн гэж хэлж болно. Ингэхдээ Японы технологийг ашиглан хийсэн учраас зардал хэмнэж чадсан. Харин “Тэмүүлэл” хиймэл дагуулыг монголдоо хийхэд 300 мянган ам.доллар шаардлагатай гэж тооцоо гаргасан. Гэхдээ 300 мянган ам.долларын хиймэл дагуул нь хамгийн хямд микро хиймэл дагуулаас 10 дахин хямд юм. Түүнчлэн хиймэл дагуулыг эх орондоо нэг удаа хийчихвэл дараагийн удаад үнэ өртөг нь буурах боломжтой.

-Санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Төр засгаас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Төр засгаас энэ чиглэлийг ингэж хөгжүүлнэ гэсэн тодорхой бодлого хараахан алга. Энэ нь нарийн мэргэжлийн хүн байдаггүйтэй холбоотой байх. Юу шаардлагатай гэдгийг гаргаж ирэх мэдлэгтэй экспертүүд тэнд ховор. Бидний хувьд анхны хиймэл дагуул “Мазаалай”-г МУИС, Онцгой байдлын ерөнхий газар болон иргэдийн хандив тусламжаар босгосон. Энэ удаагийн “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээхэд бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор тийм байгууллагаа хараахан олоогүй байна. Бид төслийн зардлын зарим хэсгийг бүрдүүлэхэд хувь нэмэр болгох зорилгоор “Тэмүүлэл” логотой аяга, малгай зэргийг худалдаалахаар болсон. Энэ нь хүнээс зүгээр мөнгө авах авах биш тодорхой бүтээгдэхүүнээр төсөв босгох зорилготой юм. Мэдээж хувь хүн, байгууллага сайн дураараа дэмжвэл баярлалгүй яахав. Энэ хиймэл дагуулууд чинь Монголчууд та  биднийх л юм шүү дээ.

-Хиймэл дагуулын технологийг нутагшуулахад гол тулгарч байгаа асуудал нь юу байна вэ?

-Дэлхийн бусад улс орнууд технологийн төлөө их өрсөлдөж байна.Тухайлбал, АНУ, БНХАУ нарын хооронд үүссэн асуудал байлаа гэхэд хэн нь энэ технологийн эзэн болох эсэхэд л өрсөлдөж байна гэсэн үг. Эдийн засгийн дайн  гэж яригддаг байсан бол технологийн дайн руу шилжсэн энэ цаг үед бид ч тухайн технологийг цаг алдалгүй эзэмших шаардлагатай.

-Шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд манай улс хэчнээн төгрөгийг төсөвт суулгадаг юм бэ?

-Дэлхийн улсуудын хувьд энэ салбарт нийт төсвийнхөө 4-5 хувийг зарцуулж байж хөжгилд хүрч байна. Харин манай улсын хувьд 0.02 хувь буюу маш бага байдаг. Ийм төсөвтэй учраас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тухай ярих хэцүү. Технологитой болно гэдгийг техник, тоног төхөөрөмж худалдаж аваад болох юм шиг ойлгоод байгаа юм. Гэтэл үгүй. Технологийг анхнаас нь хийгээд алдаа оноог нь суралцсан боловсон хүчинтэй тэр хүмүүс нь ажиллах нөхцөлтэй дэмжлэгтэй байж эзэмшсэн гэж ярина шүү дээ.

Оюун ухаан шингэсэн технологийн чиглэлийн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргана, тэгж сурна гэдэг цаг хугацаа, хөрөнгө шаардсан ажил. Ийм байлаа гээд хойшоо сууя гэх эрх бидэнд байхгүй. Сайн муу олон янзаар л хэлүүлдэг  Технологийг эх орондоо хөгжүүлье гэвэл энэ мэт ажлыг хийхээс өөр аргагүй. 

Б.Лхам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    3 цаг 15 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    3 цаг 20 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    7 цаг 45 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    9 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    10 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    11 цаг 29 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    12 цаг 54 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    13 цаг 7 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    13 цаг 28 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    13 цаг 39 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    13 цаг 49 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    13 цаг 56 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    14 цаг 7 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    14 цаг 28 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    14 цаг 32 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    14 цаг 33 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    14 цаг 38 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    14 цаг 43 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК