Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Аав аа, ээжийг дагуулаад гэртээ харья. Тэгэх үү”

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2019-7-29
0
ЖИРГЭХ

“Гэнэт ухаан ороод хартал машины салон дэлбэрчихсэн юм шиг аймшигтай харагдсан. Хажуу тийшээ хартал.../уйлав/. Эхнэр минь амьсгал хураачихсан. Хойно сууж явсан хүү минь дээшээ хараад хэвтчихсэн, “Аав аа, туслаарай” гээд орилж байсан” хэмээн уйлан ярих залуу.

Хүний амьдралд гурван бэрх байдгийн нэг нь амьдын хагацал юм. Энэ л хатуу тавилан нэгэн гэр бүлд тохиосны харгайгаар ид насны залуу хайртай ханиа, бүлтэлзэн бөмбөрөх хоёр жаахан хүү халамжит ээжийгээ алджээ. Тиймээс олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ удаагийнхаа сурвалжлагаа ГССҮТ-ийн Яс үений гэмтэл согогийн III тасагт хэвтэн эмчлүүлж буй нэгэн залуугийн гэр бүлд тохиосон аймшигт ослоос бэлтгэн хүргэж байна.

 


 

Өрхийн тэргүүн Ц.Отгонбаатар гэр бүлийн хамт Хөвсгөл нутгийг зорихоор хүлгийн жолоо залжээ. Энэ аялалыг олон сар төлөвлөсөн учир хаана, хэд хонох, хаагуур зугаалах гээд бүх зүйлээ нарийн төлөвлөж. Хөлгийн жолоо залсаар Хутаг-Өндөр суманд амьдардаг аавдаа очиж, хацраа үнсүүлэв. Ингээд цааш хөдлөв. Замдаа  дуулж, хуурдан, байгалийн үзэсгэлэнг шагшин ихэд зугаатай явав. Ээж нь хөвгүүддээ ямар их хайртайгаа хэлж, хайрлан энхрийлнэ. Ханьтайгаа хэрхэн учирч, амьдралаа хэрхэн эхлүүлсэн түүхээ ярилцахаас эхлээд тэдний дунд дундрашгүй их яриа өрнөсөөр. Ийм л аз жаргалтай зугаалж явсан тэдэнд гайт явдал тохиосон нь энэ.

 

Ослын улмаас 29-хөн настай гэргий Б.Хулан нь газар дээрээ амь насаа алдсан бол Ц.Отгонбаатар болон том хүү нь хүнд гэмтэж бэртжээ. Ослын талаар тэрбээр “Мөрөнгийн төвөөс идэж, уух юмаа базаагаад Хатгалд нэг хоноод буцах төлөвлөгөөтэй явсан юм. Бид 50-100-ын цогцолборыг өнгөрөөд өгсүүр замаар зорчиж явтал гүвээ даваад цэнхэр машин уруудаж яваа нь харагдсан. Яг энэ үед хоёр хүү минь бас эхнэр маань унтаж байсан. Би жолоо барьж байсан юм л даа. Тэгтэл “Хүүе” гэхийн завдалгүй өнөө машин өмнөөс тулаад гарч ирсэн. Эргэлт хийх ямар ч боломж олгоогүй. Тухайн үед би 60-70 км/цагийн хурдтай явж байсан юм шүү дээ.

Өнгөрсөн хойно нь хүн боддог юм байна. “Ядаж зүүн тал руугаа дарчихгүй яав даа” гэж. Өдөр бүр өөрийгөө зүхэж, харамсаж хэвтэнэ. Жолоо барьж явахдаа амрахгүй байх, хурд хэтрүүлэх нь бусдын болоод өөрийнх нь амьдралыг сүйтгэдэг юм байна. Осол гаргасан жолоочтой уулзаагүй. Чухам яагаад өмнөөс ороод ирснийг мэдэхгүй байна. Үнэхээр ойлгохгүй байна. Бид хоёрын урд, хойно машин байгаагүй шүү дээ. Гуравхан секунд тэсч хүлээж чадаагүй юм байхдаа гэж бодож хэвтэнэ. Хоёр хүү минь сэтгэлийн шархтай өсөх нь. Тэднийхээ шархыг яаж эдгээнэ дээ гэж бодох юм. Дээрээс нь аж амьдралаа яаж авч явах вэ гээд олон зүйл толгойд эргэлдээд...

Хэзээ хөл дээрээ босох юм, бүү мэд. Эмч нар “Босож чадна, тэсэх хэрэгтэй шүү, хөдлөхийг хичээгээрэй” гэж хэлсэн.

Чадлаараа хөдлөөд л байна. Мэс засал амжилттай сайн болсон, эмчилгээ дууссан. Гэвч эхнэр минь.... Түүнийгээ алдсан ч бусадтай инээж, сувилагч нартай ярилцах зэргээр өөрөө өөрийгөө хуурч, өдөр хоногийг аргацааж байна даа. Осолд орсноос хойш 10 гаруй хоногийн хугацаанд сэтгэлээ барих гэж янз бүрээр оролдлоо” хэмээн нүд нь чийгтэж, яриа нь тасалдана.

Ослын дараа түүнийг ГССҮТ-д яаралтай хүргэж, нэг чөмгөнд нь хиймэл чөмөг суулгаж, нөгөөхийг нь хадаж, бяцарсан хэсгийг нь шрүфээр тогтоожээ. Хоёр хөл нь мэдээтэй ч, ташаа хэсэг нь мэдээгүй байгаа аж. Тиймээс бие засахад багадаа 3-4 хүн хамжиж, ариун цэврийн өрөө оруулдаг гэсэн.

 

 “ЭЭЖТЭЙ ХАМТ ДӨРВҮҮЛЭЭ ГЭРТЭЭ ХАРЪЯ. ТЭГЭХ ҮҮ, ААВ АА”

Ц.Отгонбаатарын гэргийг Б.Хулан гэдэг байжээ. Өдгөө 29 настай. Тэднийх хоёр хөөрхөн хүүтэй. Том хүү О.Түвшинбаяр нь 10 настай, бага хүү О.Мөнхтүвшин нь найман настай. Бага хүү нь ээжийгээ бурханы орныг зорьсныг сайн ойлгохгүй “Ээжийгээ эмнэлэгт эргэж очно. Ээжтэйгээ ярина” гэдгээс өөр зүйл огт ярихаа болжээ. Харин том хүү нь багын цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй байсан бол ослын дараагаас бараг ярихаа больж. Үүнийг нь ослын дараах шок гэж эмч нар дүгнэжээ.

“Аав аа, та хэзээ эдгэрэх юм бэ. Та хэзээ эмнэлгээс гарах вэ. Ээжтэйгээ хамт дөрвүүлээ гэртээ харъя, тэгэх үү” гэсэн асуултаар дарах наймхан настай бага хүү. Энэ үгийг сонсох бүртээ эцгийн сэтгэл хөндүүрлэнэ. Тэр гайтай хар өдрийг зүхнэ. Бас өөрийгөө зүхнэ. Эрийн шийр зааж, нугарахгүйг хичээвч хөл дээрээ босож чадах болов уу гэсэн нууцхан айдас сэтгэлд нь хургана. Гэхдээ л “Хоёр хүүгийнхээ төлөө тэмцэнэ. Би босож чадна” хэмээн хоолой зангируулан уйлах нь сэтгэл эрхгүй өвтгөнө.

 

“БИДЭНД ҮХЭХ ЭРХ БАЙХГҮЙ”

“Одоо л хүүхдүүдийн минь амьдрал нь тогтох нь” хэмээн баярлаж байсан ээж өнөөдөр охиноо эцсийн замд нь үдэхээр бэлдэж байна. Тэрбээр арьсан гутал урлаж, борлуулдаг байсан бөгөөд энэ эрдмээ бага охиныхоо гэр бүлд өвлүүлж байгаадаа хөл нь газар хүрэхгүй явжээ. Гэтэл нэг л өдөр “Ээж ээ, бид сайхан аялаж явна. Та битгий санаа зовоорой” гэж охин нь залгаж хэлснээс хойш ганцхан цагийн дараа нарт хорвоогоос хальсан байна.   

“Сайхан охиноо сайн яваад ирээрэй” гээд үдээд явуулсан юм сан. Гэтэл хэзээч эргэж ирэхээргүй яваад өглөө” хэмээн цээжээ “уран” уйлах ээж. Хэдий охиноо алдсан ч ард нь хоцорсон хоёр зээ хүүгээ, ханиа алдсан хүргэн хүүгээ бодож шүд зууна. Уйлах байсан ч далд очин мэгшинэ. Ингэж л хүргэн хүүгээ сэтгэл, санаагаар дэмжин хажууд хань болж сууна. “Монголчууд минь, хүүхдүүд минь жолооны ард суухдаа үргэлж биендээ хүндэтгэлтэй хандаж, эргэж хэзээч ирэхгүй ганцхан хором мөчийн төлөө болгоомжтой яваарай” л гэж хэлье дээ. Би хоёр сайхан охинтой байсан юмсан. Гэтэл хоёр сайхан цэцэгний минь нэгийг нь таслаад хаячихлаа. Одоо хоёр зээгээ хөтлөөд үлдлээ. Тэднийхээ төлөө бидэнд үхэх эрх байхгүй” хэмээн хэлэх ээжийн нүүр, нүд шорвог нулимсанд түлэгдэн улайжээ.

 

 

"ТЭД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙЖЭЭ"

Залуу гэр бүл гутлын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчид байжээ. Хадам ээж нь 20 гаруй жил гутал үйлдвэрлэсэн бөгөөд үүнийгээ хоёр хүүхэддээ өвлүүлсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийн чаддаг бүхнээ зааж өгсний буянд байнгын үйлчлүүлэгчтэй болж. Үүнийгээ дагаад залуус ч ажилдаа дурлаж, урам зоригтой ажиллаж байжээ. Арьсан гутлаа дэлхийн зах зээл дээр борлуулж, дэлхийн брэнд болгох зорилго тээхээр эхлээд бизнес төлөвлөгөө боловсруулсан байна.  

Харамсалтай нь тэдний эл зорилго, төлөвлөгөө хормын төдийд үгүй болж, зөвхөн “мөрөөдөл” болж үлдэхэд хүрэв. Гэхдээ хайртай гэргийнхээ хүсэл мөрөөдлийг Ц.Отгонбаатар орхихгүй гэсэн. Хөл дээрээ заавал босно. Хоёр хүүгээ хүний дайтай өсгөнө. Үрийнхээ ард орж, шаналсан хоцорсон хадам ээжийгээ тэтгэнэ гэж амалсан. Ийм л сэтгэлийн тэнхээтэй нэгэн залуу шүд шуун гэмтлийн эмнэлгийн орон дээр нулимсаа нуун арчиж хэвтэнэ. Харин хоёр жаахан хүү нь ээжийгээ хэзээ ороод ирэх болоо гээд гэрийнхээ үүдийг харуулдан сууна. Хэвлийдээ есөн сар тээж, ангир уургаа шимүүлэн өсгөсөн нэгэн ээж тэнгэрт одсон охиныхоо хөргийг энгэртээ тэврээд сүүгээ ээдүүлж сууна. Ямар их харуусал бэ.

Энэ бол зөвхөн нэгэн гэр бүлд тохиосон эмгэнэлт явдал. Үүнтэй адил жил бүр 500 гэр бүлд ийм харуусалт явдал тохиож байна. Бид бурханаас заяасан нэг л амь бий гэдгийг бүү март. “Та сайн яваад ирэв үү” гэж асуухаас “Хурдан яваад ирэв үү” гэж монголчууд бид хэзээ ч асуудаггүй сайхан заншил бидэнд бий.  Тиймээс хэзээ ч эргэж ирэхгүй ганцхан хоромын төлөө та хурдаа тохируулаарай. “Үнэ цэнэтэй амьдралаа хором бүрт хайрлаарай, жолооч нар аа” гэж уриалаад энэ удаагийнхаа сурвалжлагаа төгсгөе.

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ЖОЛООЧ НАР АА

 

Б.Лхам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    8 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    26 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    34 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    45 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    1 цаг 19 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    1 цаг 29 мин
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй
    1 цаг 32 мин
  • "Багш" найраглал БҮРЭН эхээрээ
    1 цаг 42 мин
  • Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
    1 цаг 45 мин
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
    2 цаг 0 мин
  • TDB x CAREC BUSINESS FORUM 2026
    2 цаг 12 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас ОДООГООР таван медаль хүртэж, хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна
    2 цаг 15 мин
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
    2 цаг 30 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
    2 цаг 36 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэнэ
    3 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхэлнэ
    3 цаг 9 мин
  • ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
    3 цаг 13 мин
  • Азийн наадам: Өнөөдөр манай улсын 5 бөх хүч сорино
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    4 цаг 38 мин
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    22 цаг 3 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК