Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батзоригт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, ЖДҮ-чин гишүүд мөнгө угаасаар үлдэнэ

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-8-07
0
ЖИРГЭХ

Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ олны анхаарлыг татаж чаддаг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ээлжит тэсрэх бөмбөгөө өчигдөр “дэлбэллээ”. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийн шалгалт ямар шатанд үргэлжилж буйг тодруулахаар АТГ болон УЕП-т хаяласан албан тоот хүргүүлсэн юм. Түүний эл хүсэлт нь цаг үеэ олсон шийдэл байсан гэхэд болно. Учир нь шүүх засаглалд шинэчлэл хийх лоозонтой Ерөнхийлөгчийн их цэвэрлэгээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал, Ерөнхийлөгчийн АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал гээд олон үйл явдал ар араасаа цуварсан нь ЖДҮ гэх тодотголтой хэрэг олны анхаарлаас гарах шалтгаан болоод байв. Энэ зуур уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах цаг тун дөхөж буйг сануулсан харанга дэлдсэн хүн бол О.Баасанхүү гишүүн. Түүний хийсэн үйлдэл бүхэн олон нийтэд таалагдах албагүй ч энэ удаагийнх нь нүдээ олсон шийдэл байсан гэдэгтэй иргэд санал нийлэх биз ээ. Юутай ч түүний ачаар ЖДҮ-гээс авсан санхүүжилтээрээ мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэл бийг бид мэдлээ. Түүгээр зогсохгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан яллагдагч Б.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргээс УИХ-ын гишүүд болон бусад иргэн хуулийн этгээд, нийтийн албан тушаалтанд холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн гэдгийг мэдэж авсан.

Эндээс магад Б.Батзориг гишүүнд холбогдох хэрэг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болохыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүй ч гэж дээ. Яг ийм зүйл болох нь тодорхой.

О.Баасанхүү гишүүнд Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн албан бичигт анхаарал татаад байх гойд содон зүйл нэгээхэн үгүй. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүд болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой 82 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох зээлийг АТГ-ын мөрдөгч нар хуульд заасан үндэслэлийн дагуу шалган, прокуророос зохих журмын дагуу шийдвэрлэж байна. Нэр бүхий 9 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн. Үүнийг хуулийн хугацаанд багтаж шийдвэрлэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, прокурор эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хууль зүйн боломжгүй гэсэн байгаа юм.

 

Харин АТГ-аас ирүүлсэн бичигт бол ёстой л үүцээ нээх мэт дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан нь олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, “Б.Батзориг нарт 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Уг хэргийг шалгах ажлын хэсгээс ЖДҮХС-гаас 2016-2018 оны хооронд олгосон урт хугацааны хөнгөлөлттэй зээл олголтын байдлыг он тус бүрээр нь тусгаарлан, хэрэг нээж шалгасан.

Мөрдөн байцаалтын явцад иргэн, хуулийн этгээдүүдээс нийт 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсныг тогтоож, шалгалтын явцад 3,3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 20 аж ахуйн нэгж иргэний дансыг хязгаарласан байна.

Мөн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөний эрх шилжүүлэх, гүйлгээ хийх эрхэд хязгаарлалт тогтоож, улсын төсөвт учирч болох 8 тэрбум төгрөгийн хохиолыг буцаан төлүүлсэн байна. Эдгээрээс хамгийн ноцтой нь зээл авсан этгээдүүдийн дунд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, аж ахуйн нэгж байгааг тогтоосон байна. Бүр тодруулбал, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шалгахад бага хүүтэй зээлийг зориулалтын бусаар ашиглаж, өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө оруулсан найман үйлдэл тогтоогджээ. Тэгвэл бага хүүтэй зээл авч эргүүлээд өндөр хүүтэй хадгаламжид байршуулдаг цаашлаад өөрийн хамарал бүхий арилжааны банкиндаа байршуулж мөнгө угаасан ард түмний төлөөлөл гэх эрхмүүд хэн бэ.

 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээллээр, бас хууль хяналтын байгууллагаас нэр цохож байсан мэдэгдлээр бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Н.Учрал нарыг шалгагдаж байсан гэх.

Цаг хугацааг ухрааваас, Улсын Ерөнхий прокурор асан Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг түтгэлзүүлэх асуудлыг намрын чуулганаар оруулж ирсэн юм. Гэвч энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс эхлээд ЖДҮ-тэй нэр холбогдсон, холбогдсон байх “эрсдэлтэй” гишүүд бусдыгаа хамгаалж, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланыг аашилж, загнах нь холгүй юм болсон.

Үүний нь хариуд прокурор асан ч дуугай суугаагүй.

Тэрбээр “УИХ-ын гишүүн хүн мөрдөгч хүнийг дарамталсан бичлэг бий. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан бусад УИХ-ын гишүүдийн асуудлыг дахин оруулж ирэхдээ энэ асуудлыг давхар оруулж ирнэ гэж заналтай аргагүй нь хэлсэн. Яг энэ мэдэгдэл гэх үү, сануулгын араас УИХ-ын гишүүд бүтэн шөнөжин хуралдаж, тохиролцсны эцэст Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг хамгаалснаар кнопоо авч үлдэж чадсан. Үүнтэй зэрэгцээд шүүгч нартай холбоотой асуудал сөхөгдсөн нь дээрх хэргийг олны анхаарлын төвөөс холдуулж чадсан юм.

Энэ мэт үйл явдал ар араасаа хөвөрсөөр ЖДҮ-гийн асуудал сөхөгдөх бүрт М.Энх-Амгалан прокурорын сануулга гишүүдэд айдас төрүүлж байсан учраас шүүх засаглалыг цэвэрлэх, олны анхааралд өртсөн хэргийг шударгаар шийдвэрлэх гэсэн далбаан дор хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг суудлаас нь авч хаясан юм. Ингэж л АТГ болон Улсын прокурор, орлогч прокурор, нийслэлийн Ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгч нараар туг тахиж, араас нь шинэ залгамжлагчид тодорсон. Тэд ЖДҮ, МАНАН-мафи гэгчтэй тэмцэнэ гэсэн боловч бүхэл бүтэн хагас жил өнгөрөөд байхад олигтой үр дүн гарсангүй. Харин энэ хугацаанд Б.Ундармаа гишүүний “Капитал” банк дампуурлаа зарласан нь бас л санамсаргүй үйлдэл байгаагүй юм. Улсад олон тэрбум төгрөгийн хохирол “учруулж”, иргэдийг “хохироогоод” буй Б.Ундармаа банк дампуурсан хэрэгт улс төр буруутай, холоос шидсэн чулуунд оногдлоо, “Капитал” банк надад ямар ч хамааралгүй гэж гүрийсэн. Гэвч эцэстээ үнэнд гүйцэгдсэн нь улстөрч болоод бизнесмэн хүнийхээ хувьд ямархуу хүн болох үнэн төрхөө харуулсан юм.

Ингэж л ЖДҮХС-гийн хар сүүдэр нийгмийг тэр аяар нь бүрхэж, энэ сүүдэрт улстөрчид олноороо хүлэгдсэн болохыг нэг мөсөн баталсан.

Хуулийн байгууллагаас мэдэгдсэнээр нэр бүхий таван гишүүний асуудлыг чуулганаар оруулах шуум байсан. Гэтэл О.Баасанхүү гишүүнд ирсэн мэдээллээр мөнгө угаасан найман үйлдэл бий гэх. Тэгэхээр УИХ-ын намрын чуулганаар магад тав биш найман гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд хүсвэл шүү дээ.  

Хэвлэлээр цацагдаж буй мэдээллээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Н.Учрал нарыг шалгагдаж байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ Х.Нямбаатар, Ж.Батзандан нар сугарч үлдэх магадлалтай гэх шуум бас бий юм. Ингээд чуулганаар нэрээ цоллуулж мэдэх ээлжит гишүүдэд холбогдох хэргийн холбоосыг тоймлон хүргэе

 

  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Там-Очир” гэдгээр иргэд хэдийн андахгүй. Олон тэрбум төгрөгөөр барьсан зам нь хэдхэн сарын настай байсан талаар иргэд байтугай сэтгүүлчид нэгэн үе шуугисан. Гэвч түүнтэй хэн ч заргалдаж чадаагүй. Тэрбээр ЖДҮ-тэй нэр холбогдохдоо УИХ-ын гишүүний нэр төрөө барьцаанд тавьсан нь ил болох үеэр ёстой л хөгөө чирсэн. Ямартай ч тэрбээр “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд тус компани нь Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг аж. Мөн тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн нь тодорхойгүй байгаа юм.

 

  • УИХ-ын гишүн Г.Солтан “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл авсан. Түүний 100 хувь эзэмшдэг тус компанийн нэр дээр зээл авсан ч түүний эхнэрийн дансаар орж, банкинд хүүлэгдсэн гэх мэдээлэл гарсан байна. 

 

  • УИХ-ын гишүүн Л.Энхболд  “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ХОМ-тээ мэдээлснээр, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагын тодорхой хувийг эзэмшдэг аж. Булхай нь илрэх үеэр өөрийг нь номхон даруухан болохоор дээрэлхэж, гишүүний суудлаас зайлуулах гэж байна өрөвдөлтэй царай гаргасан. Гэвч тийм биш болох нь цаг хугацааны эрхэнд батлагдсан билээ.

 

  • УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөг зээлсэн. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ мэдүүлсэн “Капитал премиум" банк бус санхүүгийн байгууллагын 100 хувийг эзэмшдэг бөгөөд түүгээрээ мөнгө “угаасан” байж болзошгүй гэж шалгагдсан. Надад хамааралгүй гэж гүрийсэн “Капитал” банкны дийлэнх хувийг эзэмшдэг байсан, байсаар ч байгаа талаар ХОМ-ээс нь харж болно.

 

  • “Шударга тав” хэмээн цоллуулж, ард түмний хүндэтгэлийг хүлээгээд байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон. Уг мөнгөний 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банкинд хүүлэгдсэн гэх яриа гарахтай зэрэгцээд “Шударга тав” нь “Шуудаг тав”-аар солигдохдоо тулаад буй нь чухам үнэн юм.

 

  • УИХ-ын хамгийн залуу гишүүн, бас ч үгүй мэдлэг боловсролтой хэмээгддэг Н.Учралын аав Ням-Осор нь өөрийн эзэмшлийн “Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан. “Хүннү” групп 2014 оноос “Нью Хүннү Финанс” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж эхэлсэн байна.

 

  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх. Хамгийн гол нь бараг  танихгүй шахуу нөхөрт зээл авч өгөхийн тулд өөрийн орон байраа барьцаанд тавьсан нь олны анхаарлыг татаад буй.

 

  • Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс түтгэлзүүлэх саналыг чуулганаар оруулж ирэхэд үед ёстой л аатай аргагүй нь загнаж, занасан гишүүн бол М.Оюунчимэг. Тэрбээр ийнхүү бухимдаж, уурласан нь цаанаа нэг учиртай байсан нь хожим ил болсон. Энэ нь тэрбээр ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл цацагдсан.

 

Ийнхүү ЖДҮ-чин гишүүдтэй Их хурал өдөр хоногийг арай хийн өнгөрөөсөөр бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ердөө жил хүрэхгүй хугацаа өнгөрлөө. Хуулийн байгууллагаас өгсөн мэдээллээр тун удахгүй нэр бүхий гишүүдийн асуудлыг чуулганаар оруулах сурагтай. Хэрэв зээ, өнөөгийн парламент ЖДҮ-чин гишүүдээсээ ангижирч, тэднээр туг тахихгүй бол ирэх 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулна гэж горьдоод ч хэрэггүй. Гэхдээ тэдэнд туг тахих хэмжээний зориг байхгүй нь ойлгомжтой.

Учир нь ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүн бүрээр туг тахиж, хуулийн хаалга татуулна гэвэл өнөөгийн парламент тарахаас өөр замгүй.

Тиймээс ганц л сонголт бий. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал болон бусад хэргийг өрдөж, сунжруулах замаар асуудлыг анхаарлын төвөөс холдуулах. Энэ зуур нөхцөл байдал яаж л бол яаж өөрчлөгдөх нь ойлгомжтой. Ингээд л ард түмэн хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөөр, ЖДҮ-чин гишүүд төрийн мөнгө угаасаар хоцрох нь ойлгомжтой. Үүний хамгийн наад захын баталгаа нь яллагдагч буюу УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэрэг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болно. Энэ бол найдвартай.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    2 цаг 8 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    2 цаг 59 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    3 цаг 1 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    3 цаг 2 мин
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ
    3 цаг 8 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл: Эхний ээлжинд 9 байршил дахь 50 сайр, жалганд үерийн хамгаалалтын байгууламж барина
    4 цаг 3 мин
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
    5 цаг 5 мин
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
    5 цаг 40 мин
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    6 цаг 20 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    8 цаг 6 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    8 цаг 36 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    8 цаг 43 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    8 цаг 45 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    9 цаг 14 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    9 цаг 29 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    9 цаг 35 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    9 цаг 56 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    10 цаг 8 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    Өчигдөр 16 цаг 53 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК