Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Маскгүй улстөрчид буюу сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар гоохолзсон нь

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-2-07
0
ЖИРГЭХ

"Муу эр дайнд хөөрнө”, “Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлах” гээд богинохон санах ой санамж, сүржин зантай монголчуудын ааш авирыг  яг голыг нь олоод онож хэлсэн ардын цэцэн үг цөөнгүй. Эл үгийн утга санааг дахин дахин баталсан үйл явдал бол шинэ төрлийн коронавирус гэх өвчин. Хятадаас эхэлж тархсан эл вирус өдгөө дэлхийн 20 гаруй улсад гарч, 500 гаруй хүний амь насыг авч одсон бол 30 гаруй мянган иргэний амь нас дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна.

Аюулт тархлаас сэргийлэхээр улсын дархан хилээ хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохын сацуу олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, амны хаалт зүүхийг Төрийн тэргүүнээс эхлээд салбарын сайдууд нь хүртэл уриалж, өөрсдөө үлгэрлэж эхэлсэн. Эл шийдвэрийн араас 250-хан төгрөгийн үнэтэй байсан амны хаалтны үнэ хэд дахин өсөж, бүр ховрын бараа болоодохов.

Харамсалтай нь, төрийн эрх баригчдын гаргасан дээрх шийдвэр, уриалга нь долоохон настай байлаа.

Нэг үгээр хэлбэл, өдөр хоног улиран өнгөрөх тусам амны хаалт зүүх УИХ-ын гишүүн, сайд, дарга нар ховорсов. Тэд камерийн өмнө гарахдаа ч, чуулганы хуралдаан дээр ч шүлсээ үсчүүлэн өнөө л улс төрийн попролоо ярих. Маскгүй улстөрчдийн давалгаа гээд хэлчихэж болох эл зураглал Төрийн ордноос хальж, нийт Улаанбаатарчуудыг хамарсан нь туйлын харамсалтай.

Өнөөдөр Ховд, Дархан-Уул аймагт гурав, ХӨСҮТ-д нэр бүхий долоон иргэнийг вирусын сэжигтэй хэмээн тусгаарласан. Үүнээс гадна урд хөршид вирусын халдвараар өвчлөгдсөдийн тоо цаг, минут тутамд олширч, аюулын харанга дэлдэж байна. Яг ийм цаг үед яаж ч хайгаад олдохгүй байсан өнөөх амны хаалт нь захын эмийн санд хөглөрч, харин амны хаалт зүүсэн иргэд нүдний гэм болохдоо тулав.

Хамгийн наад зах нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүртэл амны хаалт зүүхгүйгээр чуулган, элдэв хуралдаанд тухалж байна. Хуруу даран тоолбол, нэр бүхий хэдэн эмнэлэгт зочлохдоо амны хаалт зүүснийг эс тооцвол Төрийн ордонд лав амны хаалт зүүсэнгүй.

Эрхэм гишүүн, эрхэмсэг сайдтан өөрийн гоо үзэмжээ маскны ард нуухыг хүссэнгүй юү, эс бөгөөд “Тэнгэрлэг Монгол бүсгүй”-д элдэв нян халдахгүй гэж бардамнав уу. Аль нь ч бай Эрүүл мэндийн сайд хүний хувьд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл.

Д.Сарангэрэл сайдын араас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг хүртэл амны хаалт зүүхдээ хойрго хандсаар өнөөдрийг хүрэв. Уг нь түүнээс мэдэгдэл, мэдээлэл авах гэсэн ордны хэдэн сэтгүүлчид бүгдээрээ шахуу амны хаалт зүүчихсэн, түүнийг бүчин зогсож байгаа харагдах. Үүнээс гадна өнөө “Шударга тав” хэмээх рекламны гол дүрүүд, ард түмний хайр, хишгийг хүртэхээр улайрдаг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ж.Батзандан тэргүүтэй гишүүд хүртэл “Маскгүй попчин улстөрч” давалгаанд нэгдэв.

Ийнхүү Төрийн ордонд өрнөсөн эл зураглалаас сайд, дарга, гишүүдэд амны хаалт авах мөнгө байдаггүй юм биш биз дээ гэж ч бодохоор. Ингэж хэлэхэд инээдтэй, бас гунигтай ч гэлээ тэд бол ард түмний төлөөлөл. Тэд ард түмнийг сайн сайхан зүйлд уриалан дуудаж, үлгэрлэх учиртай. Гэтэл Халдварт өвчин судлал, мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, цагдаа, цэрэг, сэтгүүлчид гээд салбар бүрийнхэн амны хаалтыг зүүгээд хэвшчихсэн байхад өнөө л Саарал ордон дахь попчингуудад даанч хүртээлгүй мэт хайнга хандсаар өнөөг хүрэв.

Амны хаалт зүүдэггүй, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, цаашлаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг үл хайрахдаг улстөрчид зөвхөн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл сайд, “Шударга тав” хэмээх Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатараар хязгаарлагдахгүй.

УИХ-ын 75 гишүүний бараг 90 гаруй хувь нь энд тэнд шүлсээ үсчүүлэн таахалзан алхаж байна. Тэд ард түмнийг ингэж л басамжилж байна.

Гишүүд хөлөөрөө толгой хийх хооронд харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний танхимын цөөнгүй гишүүд хариуцлагаа ухамсарлаж, амны хаалтнаас салахгүй байгаа харагдана лээ. Одоо харин үг авдаггүй Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл тэргүүтэй сайдууддаа амны хаалт зүүлгээд сургачихвал Ерөнхий сайдын танхим жинхэнэ утгаараа гоё харагдах нь лавтай. Энд гоё сайхан харагдах нь чухал биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гагцхүү гоё сайхан гэдгийг ухамсар, хариуцлагатай зүйрлэж хэлснийг эрх биш ойлгоно гэж найдаж байна. Тиймээс шинэ төрлийн коронавирусаас хамгаалах гэж улсын хилээ хааж, сүржин загнасан юм бол авах арга хэмжээгээ ч гэсэн дорвитой байлга гэдгийг хариуцлагагүй, ухамсар сул Саарал ордныхонд давтан хэлье. Та бүхнийг Монголын ард түмэн, цаашлаад дэлхий харж байгаа  гэдгийг бүү март.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    2 цаг 57 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    3 цаг 2 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    7 цаг 27 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    9 цаг 41 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    9 цаг 49 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    11 цаг 11 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    12 цаг 36 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    12 цаг 49 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    13 цаг 10 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    13 цаг 21 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    13 цаг 31 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    13 цаг 38 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    13 цаг 49 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    14 цаг 10 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    14 цаг 14 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    14 цаг 15 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    14 цаг 20 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    14 цаг 25 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК